935 Бурханы мөн чанар бол төгс хүчит хийгээд бодитой байдал юм

1 Бурханы хийдэг бүх зүйлд Түүний төгс хүчит тал хийгээд бодитой тал агуулагдаж байдаг. Бурханы төгс хүчин бол Түүний мөн чанар боловч Түүний бодитой чанар ч бас Түүний мөн чанар юм; энэ хоёр тал нь салшгүй билээ. Бурхан үйл хэргийг жинхэнэ, бодитой байдлаар хийдэг нь ажил дээрх Түүний бодитой тал бөгөөд ийм байдлаар ажиллаж чаддаг нь Түүний төгс хүчит талыг харуулдаг. Бурханы хийдэг аливаа зүйлд Түүний төгс хүчин болон бодитой байдал гэсэн хоёр тал хоёул агуулагддаг бөгөөд энэ бүхэн Түүний мөн чанарт тулгуурлан хийгддэг; энэ нь Түүний зан чанарын илэрхийллээс гадна Түүний мөн чанар хийгээд Тэр юу болохын илчлэл юм.

2 Бурхан ажлаа үнэхээр болон бодитоор хийж, үнэнийг илэрхийлэх замаар хүн төрөлхтний завхралыг цэвэрлэж, шийдвэрлэж чаддагийн зэрэгцээ хүмүүсийг шууд удирдаж чаддаг гээд эдгээр нь Түүний бодитой талыг харуулдаг. Тэр Өөрийн зан чанар болон Өөрөө юу болохыг илэрхийлдэг ба хүн төрөлхтний хийж чадахгүй аливаа ажлыг Тэр хийж чаддаг; үүнээс Түүний төгс хүчит талыг харж болно. Өөрийн хэлсэн зүйлийг бий болгож, Өөрийн тушаалыг бат нот болгож, Өөрийн хэлсэн зүйлийг биелүүлэх эрх мэдэл Бурханд байдаг. Бурханыг ярьж байхад Түүний төгс хүчин ил гардаг. Бурхан бүх зүйлийг захирч, Сатаныг гарын аяар залан Өөртөө үйлчлүүлж, хүмүүсийг сорьж, цэвэршүүлэх, тэдний зан чанарыг ариусгаж, өөрчлөхийн тулд орчин нөхцөлийг нь зохицуулдаг–энэ бүхэн нь Бурханы төгс хүчит талын илрэл юм. Бурханы мөн чанар нь төгс хүчит хийгээд бодитой байдаг бөгөөд энэ хоёр тал нь бие биеэ нөхдөг. Бурханы хийдэг бүхэн Түүний зан чанарын илэрхийлэл агаад Тэр юу болохыг харуулдаг. Тэр юу болох гэдэгт Түүний төгс хүчин, Түүний зөвт байдал, Түүний сүр жавхлан багтдаг.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 934 Бурхан бол бүх зүйлийн захирагч

Дараах: 936 Бурхан бүх зүйлийн оршин тогтнолы хуулийг захирч байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих