934 Бурхан бол бүх зүйлийн захирагч

1 Бурхан, хүн төрөлхтөн хоёрын хоорондох хамгийн том ялгаа нь Бурхан бүх бүтээлийг захирч, хангадаг. Бурхан бол бүх зүйлийн эх сурвалж, Бурхан бүх зүйлийг хангадаг байхад хүн төрөлхтөн түүнийг нь эдэлдэг. Өөрөөр хэлбэл, Бурханы бүх зүйлд хайрласан амийг хүн хүлээн авахдаа бүтээгдсэн бүх зүйлийг эдэлдэг. Бурхан бол Эзэн, Бурхан бүх зүйлийг бүтээсний үр шимийг хүн төрөлхтөн эдэлдэг. Бурхан бүх зүйлийн өсөн үржих хуулийг тодорхой харж чаддагийн дээр эдгээр хуулийг хянаж, захирдаг. Өөрөөр хэлбэл, бүх зүйл Бурханы нүдэнд, Түүний шинжих хүрээн дотор байдаг. Хүн төрөлхтөн бүх зүйлийг харж чадах уу? Хүн төрөлхтний харж чадах зүйл нүднийх яг урд байгаа зүйлээр хязгаарлагддаг. Хүмүүс илүү өндөр, илүү хол, илүү гүн газруудыг харж чадахгүй. Тэд өөрсдийнх нь чанх урд, үзэгдэх орчинд нь буй зүйлийг л хардаг.

2 Хүмүүс жилийн дөрвөн улирлын зүй тогтлыг болон бүх зүйлийн өсөж үржих зүй тогтлыг мэддэг байлаа ч гэсэн, бүх зүйлийг удирдаж, эсвэл захирч чаддаггүй. Харин Бурхан бүтээгдсэн бүх зүйлийг харахдаа Өөрөө биечлэн бүтээсэн машиныг харж байгаа юм шиг л хардаг. Тэрээр эд анги, холболт бүрийг нь, ямар зарчимтай, ямар зүй тогтолтой, ямар зориулалттайг нь тун сайн мэднэ—Бурхан энэ бүхнийг хамгийн тодорхой мэднэ. Тиймээс Бурхан бол Бурхан, хүн бол хүн билээ! Хүн бүх зүйлийг захирдаг хууль, шинжлэх ухааныг гүнзгий судалж болох ч тэрхүү судалгаа нь цар хүрээний хувьд хязгаарлагдмал байдаг бол Бурхан бүх зүйлийг хянадаг. Хүний хувьд, Бурханы хяналт хязгааргүй билээ. Хүн Бурханы хийсэн өчүүхэн зүйлийг судлахад бүхий л амьдралаа зориулаад ч ямар ч жинхэнэ үр дүнд хүрэхгүй байж мэднэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 933 Бурханы бүтээлийг хүн нандигнах учиртай

Дараах: 935 Бурханы мөн чанар бол төгс хүчит хийгээд бодитой байдал юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих