834 Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг Бурхан төгс болгодог
1 Өөртэй нь хамтран ажиллахыг хичээдэг, Түүний ажлыг дуулгавартай дагаж чаддаг, Бурханы хэлдэг үгийг үнэн гэж итгэдэг, Бурханы шаардлагыг хэрэгжүүлж чаддаг хүмүүсээс бүрддэг тодорхой бүлэг хүмүүсийг Бурхан одоо олж авахыг хүсдэг; тэд бол зүрх сэтгэлдээ жинхэнэ ойлголттой, төгс болгуулж чадах хүмүүс бөгөөд төгс болгуулах замаар гарцаагүй алхаж чадна. Төгс болгуулж чадахгүй хүмүүс нь Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй, Бурханы үгийг идэж уудаггүй, Түүний үгийг анхаардаггүй, зүрх сэтгэлдээ Бурханыг гэх хайргүй хүмүүс юм. Махбод дахь Бурханд эргэлзэж, Түүний талаар тодорхой мэдэхгүй хэвээр үлдэж, үгийг нь хэзээ ч нухацтайгаар авч үзэлгүй, Түүнийг үргэлж мэхлэх замаар Бурханыг эсэргүүцдэг Сатаны хүмүүс бий. Ийм хүмүүсийг төгс болгох ямар ч аргагүй.
2 Үгийг нь эрэлхийлж, эрхэмлэдэг хүмүүсийн дотор Бурхан ажилладаг. Бурханы үгийг эрхэмлэх тусам Ариун Сүнс чиний дотор илүү их ажиллана. Хүн Бурханы үгийг эрхэмлэх тусам Бурханаар төгс болгуулах боломж нь төдий чинээ нэмэгдэнэ. Өөрийг нь үнэхээр хайрладаг хүмүүсийг Бурхан төгс болгодог бөгөөд Өөрийнх нь өмнө зүрх сэтгэлээ тайван байлгадаг хүмүүсийг Тэр төгс болгодог. Бурханы бүх ажлыг эрхэмлэх, Бурханы гэгээрлийг эрхэмлэх, Бурханы хамт байгааг эрхэмлэх, Бурханы халамж, хамгаалалтыг эрхэмлэх, Бурханы үг хэрхэн бодит байдал чинь болж, амийг чинь хангаж байгааг эрхэмлэх нь бүгд Бурханы зүрх сэтгэлтэй хамгийн сайн нийцдэг. Итгэгчдийн хувьд Бурханы ажлыг хүлээн авч, төгс болгуулж, Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс болохоос илүү чухал зүйл үгүй. Энэ бол чиний эрэлхийлэх ёстой зорилго юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос шинэчлэн найруулав