999 Үнэнийг хэрэгжүүлдэггүй бүх хүн устгагдах ёстой

1 Бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх тухай үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй хэн боловч эцэстээ таягдан хаягдаж, устгагдах бай болно. Түүнчлэн, нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, Түүний илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг мөртөө тодорхойгүй, үл үзэгдэх Бурханыг ч бас эрж хайдаг хүмүүс ирээдүйд устгагдах бүр ч магадлалтай. Энэ хүмүүсийн аль нь ч Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг үе ирэх хүртэл үлдэж чадахгүй, мөн амралтын цаг үед ийм хүмүүстэй адил төстэй ганц ч хүн үлдэж чадахгүй. Чөтгөрлөг хүмүүс бол үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс юм; Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй байх нь тэдний мөн чанар бөгөөд Бурханд захирагдах санаа зорилго тэдэнд өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдана.

2 Чамд үнэн байгаа эсэх, чи Бурханыг эсэргүүцдэг эсэх нь чиний харагдах байдал, хааяа яаж ярьж, яаж биеэ авч явдгаас биш, харин мөн чанараас чинь хамаардаг. Хүн устгагдах уу, үгүй юу гэдэг нь мөн чанараар нь тодорхойлогддог; энэ нь хүний зан авир, үнэний эрэл хайгуулаар илчлэгддэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог. Ажлыг нэг нэгэнтэйгээ ижилхэн хийдэг, ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн дундаас мөн чанар нь сайн, үнэнийг эзэмшдэг хүмүүс үлдэнэ, харин мөн чанар нь ёрын муу агаад нүдэнд үзэгдэх Бурханыг дуулгавартай дагадаггүй хүмүүс сүйрлийн бай болно. Хүн төрөлхтний хүрэх газартай хамаатай Бурханы бүх ажил юм уу үг нь хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцана; өчүүхэн ч эндүүрэл, алдаа мадаг гарахгүй. Бурханы хийдэг ажил хамгийн зохистой; Тэрээр аливаа бүтээлийг огтхон ч хилсээр буруутгадаггүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 998 Бурханы захиас

Дараах: 1000 Хагацах цаг боллоо

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих