31 Бүх үндэстэн, ард түмнийг шүүх Бурханы шүүлт
1 Миний хаанчлал бүхэлдээ биеллээ олж, дэлхийд ил тод бууж ирсэн; энэ нь Миний шүүлт бүхэлдээ ирчихсэн гэдгийг бүр илүү илтгэдэг. Янз бүрийн гай гамшиг ээлж дараалан тохиолдоно; бүх улс үндэстэн, бүх газар нутаг гамшиг амсана: хаа сайгүй тахал, өлсгөлөн, үер, ган гачиг гарч, газар хөдөлж байна. Эдгээр гай гамшиг ганц хоёрхон газар тохиолдоод, ганц хоёрхон өдөрт ч дуусахгүй; харин ч улам, улам өргөн хүрээг хамран тэлж, гай гамшгууд улам бүр ноцтой болно. Энэ үед элдэв төрлийн шавжны тахал ээлж дараалан дэгдэж, хүн бие биеэ барьж идэх үзэгдэл хаа сайгүй тохиолдоно. Энэ бол бүх үндэстэн, хүмүүст өгч байгаа Миний шүүлт юм.
2 Миний нэр бүх зүгт, бүх газар түгэх ёстой, тийнхүү хүн бүр Миний ариун нэрийг мэдэж, Намайг мэдэж болох юм. Гай гамшгийн үр дүнд Миний нэр өргөнөөр түгэх бөгөөд хэрвээ та нар болгоомжтой байхгүй бол хүртэх ёстой хувиа алдана. Айхгүй байна уу? Миний нэр бүх шашин, нийгмийн бүх давхарга, бүх үндэстэн, бүх урсгалд түгдэг. Энэ бол Миний ажил уялдаа холбоотойгоор, цэгцтэй хийгдэж байгаа хэрэг юм; энэ бүгд Миний ухаалаг зохицуулалтаар тохиолддог. Та нар алхам бүрдээ урагшилж, Миний мөрийг ойрхон дагаж чаддаг байгаасай гэж л Би хүснэ.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “65-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав