Хүнийг аврах Бурханы уйгагүй ажил
I
Ажлын энэ үе шатанд өөрсдийн туулсан Бурханы ажлын бүх талаас хүн юу харсан бэ? Бурхан хүнийг үргэлж цохиж, сахилгажуулдаггүй, мөн үргэлж хүлээцтэй байдал, тэвчээр үзүүлдэггүй. Харин үүний оронд Тэр өөр өөр байдлаар, өөр өөр үе шатанд, өөр өөр биеийн хэмжээ болон хэв чанарынх нь дагуу хүн нэг бүрийг хангадаг. Тэр хүний төлөө маш олон зүйл хийж, асар их төлөөс төлсөн; хүн энэхүү төлөөсийг, Бурханы хийдэг эдгээр зүйлийг ухамсарладаггүй, гэсэн ч Түүний хийдэг бүхэн үнэндээ хүн нэг бүр дээр үнэн бодитоор хийгддэг.
II
Бурханы хайр бодитой: Бурханы нигүүлслээр дамжуулан хүн нэгээс нөгөө гай гамшгаас зайлсхийдэг, хүний сул дорой байдалд Бурхан хүлээцтэй байдлаа дахин дахин харуулдаг. Бурханы шүүлт, гэсгээлт нь хүмүүст, хүн төрөлхтний завхралыг болон сатанлаг мөн чанарыг аажмаар мэдэж авах боломж олгодог. Бурханы хангадаг зүйлс, хүнийг гэгээрүүлэх Түүний гэгээрэл болон удирдамж бүгд, үнэний мөн чанарыг улам бүр ойлгож, хүмүүст юу хэрэгтэй, тэд ямар замаар явах ёстой, тэд юуны төлөө амьдардаг, тэдний амьдралын утга учир, үнэ цэн болон өмнөх замаараа хэрхэн алхах зэргийг бүр ихээр ойлгох боломжийг хүмүүст олгодог.
III
Хүн дээр ажиллахдаа Түүний ашигладаг эдгээр арга зам нь, хүний зүрх сэтгэлийг тасралтгүй сэрээж, хүний сүнсийг сэрээж, хаанаас ирснийг нь, хэн тэднийг чиглүүлж, тэднийг дэмжиж, тэднийг хангадгийг, мөн хэн тэдэнд одоог хүртэл амьдрах боломж олгосныг хүнд мэдэгдэх явдал; тэдгээр нь Бүтээгч хэн болохыг, тэд хэнд шүтэн мөргөх ёстойг, ямар замаар алхах ёстойг болон ямар замаар Бурханы өмнө очих ёстойг хүнд мэдэгдэх явдал; хүний зүрх сэтгэлийг аажмаар сэргээж, Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Бурханы зүрх сэтгэлийг мэдэрч, хүнийг аврах Түүний ажлын ар дахь чин сэтгэлийн хүчин чармайлтыг ухаарах явдал юм.
Ⅳ
Хүний зүрх сэтгэл сэргэх үед тэд цаашид доройтсон, завхарсан зан чанартай амьдралаар амьдрахыг хүсдэггүй, харин оронд нь Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар үнэнийг эрж хайхыг хүсдэг. Хүний зүрх сэтгэл сэрсэн үед тэд Сатанаас бүрмөсөн салж чадах бөгөөд Сатанд хорлогдохоо больж, түүнд хянуулж, хууртагдахаа больдог. Харин ч хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд эерэг байдлаар Бурханы ажилд болон Түүний үгэнд хамтран ажиллаж, тэгснээрээ Бурханаас эмээж, муугаас зайлах байдалд хүрдэг. Энэ бол Бурханы ажлын анхдагч зорилгын нэг юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас шинэчлэн найруулав