940 Бурханы зөвт зан чанар бодитой, тод томруун байдаг

1 Бурханы зан чанар амин чухал агаад тод томруун, Тэрээр аливаа зүйлийн өрнөл явцын дагуу бодол, хандлагаа өөрчилдөг. Ниневе хотынхонд хандах Түүний хандлага өөрчлөгдсөн нь, Түүнд Өөрийн гэсэн бодол, санаа байдаг гэдгийг хүн төрөлхтөнд хэлж өгдөг; Тэр бол робот юм уу шавар баримал биш, харин амьд Бурхан Өөрөө билээ. Тэр Ниневегийн хүмүүст уурлаж чадах ч, тэдний хандлагаас хамаарч өнгөрснийг нь уучилж бас чадна. Тэр Ниневе хотынхонд гай гамшиг авчрахаар шийдэж болно, бас тэдний гэмшлээс үүдэн Өөрийн шийдвэрийг өөрчилж болно.

2 Бурханы бодол аливаа юмс болон хүрээлэн буй орчны өөрчлөлтийн дагуу байнга өөрчлөгдөж байдаг. Эдгээр бодол нь өөрчлөгдөж байх зуур Бурханы мөн чанарын өөр өөр тал нь илрэн гардаг. Энэхүү өөрчлөлтийн явцад, сэтгэл нь өөрчлөгдөх яг тэр агшинд Бурхан Өөрийнх нь амь жинхэнээсээ оршин байдаг, Түүний зөвт зан чанар идэвхтэй эрч хүчээр дүүрэн байдгийг харуулдаг. Үүний зэрэгцээ Өөрийнх нь уур хилэн, өршөөл, өгөөмөр сэтгэл, хүлээцтэй байдал үнэхээр оршин байдгийг хүн төрөлхтөнд батлахын тулд Бурхан Өөрийн жинхэнэ илчлэлийг ашигладаг.

3 Аливаа зүйл хэрхэн өрнөхөөс хамаарч Түүний мөн чанар хэдийд ч, хаана ч илрэн гардаг. Түүнд арслангийн уур хилэн, эхийн өршөөл, хүлээцтэй байдал байдаг. Түүний зөвт зан чанарт эргэлзэж, түүнд нь халдаж, өөрчилж, эсвэл мушгин гуйвуулахыг ямар ч хүнд зөвшөөрөхгүй. Бүх хэрэг явдал, бүх зүйлийн дунд Бурханы зөвт зан чанар буюу Бурханы уур хилэн, Бурханы өршөөл нь хэдийд ч, хаана ч илрэн гарч болно. Тэр эдгээр талыг бүх бүтээлийн өнцөг булан бүрд эрч хүчтэйгээр илэрхийлж, агшин бүрд эрч хүчтэйгээр хэрэгжүүлдэг.

4 Бурханы зөвт зан чанар цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагддаггүй; өөрөөр хэлбэл, Бурханы зөвт зан чанар нь цаг хугацаа, орон зайн хязгаарт баригдан механикаар илэрхийлэгдэж, илэрдэггүй, харин хэдийд ч, хаана ч чөлөөтэй илэрч, илэрхийлэгддэг. Бурханы сэтгэл өөрчлөгдөж, уур хилэнгээ илэрхийлэхээ больж, Ниневе хотыг устгахааc түдгэлзэж байгааг хараад чи Бурхан зөвхөн өршөөнгүй агаад элэгсэг гэж хэлж чадах уу? Бурханы уур хилэн зүгээр л хоосон үг гэж чи хэлж чадах уу? Бурхан догшин ширүүнээр хилэгнэж, өршөөлөө буцаан авах үед Тэр хүн төрөлхтнийг жинхэнээсээ огт хайрладаггүй гэж чи хэлж чадах уу?

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 939 Бурханы зан чанарын бэлгэ тэмдэг

Дараах: 941 Бурханы зөвт зан чанар цор ганц

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих