192 Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь хоёулаа Бурханыг төлөөлдөг

1 Бурханы хийсэн ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Бурхан бие махбодтой болохдоо эрэгтэй, эмэгтэй байсан ч бай бүгд Бурханыг төлөөлж чадна. Тухайн үед Есүс ирэхдээ эрэгтэй байсан бол Бурхан энэ удаад ирэхдээ эмэгтэй байгаа. Үүнээс, Бурхан эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийн ажлын төлөө бүтээснийг харж болох ба Түүнд хүйсийн ялгаа байдаггүй. Бурхан хоёр удаа махбод болсон бөгөөд Өөрийн бүх үйл хэргийг мэдэгдэхийн тулд ирсэн. Хэрвээ энэ үе шатанд хүнд харуулах ажлаа биечлэн хийхийн тулд Тэр махбод болоогүй бол, Бурхан эмэгтэй биш, зөвхөн эрэгтэй гэсэн үзэлтэй хүн үүрд зууралдах байлаа.

2 Анх Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ хоёр төрлийн хүнийг буюу эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн; иймээс Түүний махбод болсон бие ч бас эрэгтэй, эмэгтэй болж хуваагддаг. Тэр хоёр удаа махбод болсон нь бүхэлдээ, хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн Түүний бодлын дагуу тодорхойлогдсон, өөрөөр хэлбэл, ялзруулагдахаас өмнөх эрэгтэй, эмэгтэй хүнд үндэслэн Тэрээр хоёр удаа бие махбодтой болох ажлаа гүйцэтгэсэн юм. Чи өмнө нь ойлгоогүй байсан боловч одоо ч гэсэн Бурханы ажлыг, ялангуяа Бурханы махбод болсон биеийг доромжилсоор байж чадах уу? Хэрвээ чи үүнийг тов тодорхой ойлгож чадахгүй бол хэл амаа анхаарч байсан нь дээр, тэнэглэл болон мэдлэггүй байдал чинь илчлэгдэж, муу муухай чинь илрэх вий.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 191 Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь нэг эх сурвалжаас үүдэлтэй

Дараах: 193 Бурхан зөвт зан чанараа бүгдэд харуулдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих