Хүнийг аврах Бурханы санаа зорилго өөрчлөгдөхгүй
Ⅰ
Одоо хүн Бурханы зан чанар,
Бурханд юу байгаа, юу болох,
Түүний хийдэг ажлыг багахан мэддэг.
Тэдний ойлголтын ихэнх нь
цаасан дээрх үг,
оюун санаан дахь онолоос өөр юу ч биш.
Хаягдаж, орхигдсон мэт хүнд санагдаасай гэж
Бурхан хүсдэггүй.
Бурханыг мэдэж, үнэнийг эрж хайх замыг дагах
гуйвшгүй зүрх сэтгэлийг Тэр харахыг хүсдэг.
Ⅱ
Хүмүүст дутагддаг зүйл бол жинхэнэ мэдлэг,
бодит туршлагаас гардаг үзэл бодол юм.
Бурхан янз бүрийн аргаар
хүний зүрхийг сэрээхийг хичээдэг ч,
дахин сэргэхээс өмнөх зам нь мөн л урт байдаг.
Хаягдаж, орхигдсон мэт хүнд санагдаасай гэж
Бурхан хүсдэггүй.
Бурханыг мэдэж, үнэнийг эрж хайх замыг дагах
гуйвшгүй зүрх сэтгэлийг Тэр харахыг хүсдэг.
Хүн бүр ямар ч ачаа үүрэлгүй,
эргэлзэлгүй алхаасай гэж Тэр хүсдэг.
Ⅲ
Хэр их гэм буруу үйлдсэн чинь,
замаа алдаад хэр хол явсан чинь хамаагүй,
Бурханыг мэдэх эрлээ битгий зогсоо.
Чи үргэлжлүүлэн алхах ёстой.
Хүнийг аврах Бурханы сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Энэ бол Бурханы хамгийн эрхэм зүйл.
Хаягдаж, орхигдсон мэт хүнд санагдаасай гэж
Бурхан хүсдэггүй.
Бурханыг мэдэж, үнэнийг эрж хайх замыг дагах
гуйвшгүй зүрх сэтгэлийг Тэр харахыг хүсдэг.
Хүн бүр ямар ч ачаа үүрэлгүй,
эргэлзэлгүй алхаасай гэж Тэр хүсдэг.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос