839 Хүн бүрийг төгс болоосой гэж Бурхан хүсдэг
1 Төгс болгуулахыг хүсдэг, Бурханд үнэнч, дуулгавартай байж, чиг үүргээ үнэнчээр биелүүлдэг—ийм бүх хүн төгс болгуулж чадна. Би та нараас хэнийг чинь ч хаяж, таягдахыг хүсдэггүй, гэхдээ хэрвээ хүн амжилт гаргахаар хичээхгүй бол өөрийгөө л сүйтгэж байгаа хэрэг; чамайг таягддаг нь Би биш, харин чи өөрөө юм. Хүн бүрийг төгс болгож, эцэст нь Өөрөө олж авч, бүрэн цэвэрлэж, хайртай хүмүүсээ болгох нь Бурханы хүсэл билээ.
2 Би та нарыг хоцрогдмол гэнэ үү, хэв чанар муутай гэнэ үү хамаагүй, энэ бол бүгд баримт. Миний ингэж хэлдэг нь та нарыг хаях санаатай байгаа, та нарт итгэл алдсан гэдгийг батлахгүй, чамайг аврах хүсэлгүйг минь ч батлахгүй. Өнөөдөр Би та нарыг аврах ажил хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл, Миний хийдэг ажил бол авралын ажлын үргэлжлэл юм. Төгс болгуулах боломж хүн бүрд бий: Хүсэж, эрэлхийлж л байгаа тохиолдолд та нар эцэстээ ийм үр дүнд хүрч чадах ба та нараас нэг нь ч хаягдахгүй.
3 Бүх хүн хөл нийлүүлээсэй, Ариун Сүнсний ажил, гэгээрэлтэй байгаасай, эцсээ хүртэл дуулгавартай байж чаддаг байгаасай гэж Би хүсдэг, учир нь энэ бол та нарын дор бүрнээ биелүүлэх ёстой үүрэг билээ. Та нар бүгд үүргээ биелүүлсэн үедээ төгс болгуулсан байх болно, мөн та нар цангинасан гэрчлэлтэй байх болно. Гэрчлэлтэй бүх хүн нь Сатаныг ялж, Бурханы амлалтыг авсан хүмүүс бөгөөд ирээдүйд гайхалтай хүрэх газарт амьдрахаар үлдэх хүмүүс юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас шинэчлэн найруулав