866 Есүс дахин амилсныхаа дараа харагдсаны утга учир
1 Хүмүүс Бурханаас зайлсхийж, эсвэл өөрсдийгөө Түүнээс холдуулж байхыг Тэр харахыг хүсээгүй; хүмүүс Түүнийг ойлгож, Түүнд ойртож, Түүний гэр бүл байгаасай гэж л хүссэн. Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүс хүмүүст мах цуснаас бүрдсэн Өөрийн биеэр үзэгдэж, тэдэнтэй хамт идэж, уусан юм. Бурхан хүмүүсийг гэр бүлээ гэж үздэг ба хүн төрөлхтөн ч бас Түүнийг тэгж үзээсэй гэж хүсдэг; зөвхөн ийм замаар л Бурхан хүмүүсийг үнэхээр олж авч, хүмүүс Бурханыг үнэхээр хайрлаж, Түүнд шүтэн мөргөх юм. Амилсныхаа дараа Эзэн Есүсийн хэлсэн, хийсэн олон зүйл нь сэтгэлээ чилээж, анхаарч халамжилснаар хийгдсэн гэж хэлж болох юм. Эдгээр зүйл хүн төрөлхтнийг гэх Бурханы эелдэг зан, хайр сэтгэлээр дүүрэн байсан ба махбодод байх хугацаандаа хүн төрөлхтөнтэй тогтоосон дотно харилцаандаа тавьдаг хичээнгүй анхаарал, нандигналаар нь ч бас дүүрэн байсан. Үүнээс гадна, тэдгээр нь махбодод байх хугацаандаа Өөрийн дагагчидтай хамт хооллож, амьдарч байсан үеийнх нь дурсамж, хүсэл тэмүүллээр дүүрэн байсан юм.
2 Бурхан, хүн хоёр хоорондоо хөндий зайтай гэж хүмүүст санагдуулахыг Бурхан хүсээгүй ба мөн хүн төрөлхтнийг Бурханаас холдоосой гэж хүсээгүй юм. Түүнчлэн Эзэн Есүс амилсныхаа дараа, хүмүүстэй маш ойр дотно байсан Эзэн биш болсон гэж, мөн Тэрээр сүнсний ертөнц рүү буцан очиж, хүмүүсийн хэзээ ч харж, хүрч болшгүй Эцэг дээрээ буцаж очсон учраас хүн төрөлхтөнтэй хамт байхаа больсон гэж хүн төрөлхтөнд санагдуулахыг Тэр хүсээгүй. Түүний болон хүн төрөлхтний хооронд байр суурийн ялгаа байдаг гэж хүмүүст санагдуулахыг Тэр хүсээгүй. Өөрийг нь дагахыг хүсдэг боловч Түүнийг хүндэтгэсэн зайд байлгадаг хүмүүсийг хараад Бурханы зүрх сэтгэл өвддөг, учир нь энэ бол тэдний зүрх сэтгэл Түүнээс маш хол байгаа гэсэн үг бөгөөд тэдний зүрх сэтгэлийг татах нь Түүний хувьд маш хэцүү байх болно гэсэн үг юм.
3 Эзэн Есүсийн хийсэн энэ бүх зүйл нь Түүнийг харсан хүн бүрд Эзэн өөрчлөгдөөгүй. Хэдийгээр Тэр загалмайд цовдлогдож, үхлийг үзсэн боловч эргэж амилсан ба хүн төрөлхтнийг орхиогүй. Тэр хүмүүсийн дунд байх гээд эргэж ирсэн бөгөөд Түүний бүх зүйл өөрчлөгдөөгүй. Хүний Хүү ийм байдлаар ойр дотно байдлыг мэдэрч, санаа амар байж, алдсан зүйлээ олж авахын баяр баяслыг мэдрэх боломжийг хүмүүст олгосон бөгөөд тэд бас хүн төрөлхтний нүглийг уучилж чадах хүний Хүүд зоригтой, итгэлтэйгээр найдаж эхлэхэд сэтгэл амар болсон. Тэд мөн тээнэгэлзэх зүйлгүйгээр Эзэн Есүсийн нэрээр залбирч, Түүний нигүүлсэл, ерөөлийг олж авахаар, Түүнээс амар амгалан, баяр баясгаланг олж авч, халамж, хамгаалалт авахын тулд залбирч эхэлсэн.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав