867 Бурхан бол хүний мөнхийн дэмжлэг
I
Есүс дахин амилсан ч
зүрх сэтгэл, ажил нь хүнийг орхиогүй.
Тэр илрэлтээрээ дамжуулан,
ямар ч хамаагүй хэлбэрээр
хүмүүстэй цуг алхаж,
хаана ч, хэдийд ч
тэднийг хангаж, хариулж, тэдэнд харагдаж, мэдрэгдэнэ,
тэд ахин арга мухардахгүй гэж хэлсэн.
Есүс дахин амилсныхаа дараа
хүнийг гэх Бурханы хувиршгүй найдвар, анхаарлыг,
хүнийг гүнээ халамжилж, нандигнадаг гэдгээ харуулсан.
Үргэлж ийм байсан, хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй.
II
Хорвоо дээр ганцаараа биш гэдгээ
хүмүүс мэдээсэй гэж Есүс хүссэн.
Бурхан тэднийг халамжилж, хамт байдаг.
Тэр бол хүмүүсийн түшиг тулгуур.
Тэр дагагчдынхаа гэр бүл нь.
Бурханыг түшиж тулсан хүн сул дорой, ганцаараа биш.
Түүнийг нүглийн тахил гэж хүлээн авдаг хүмүүс
цаашид нүгэлд хүлэгдэхгүй.
Есүс дахин амилсныхаа дараа
хүнийг гэх Бурханы хувиршгүй найдвар, анхаарлыг,
хүнийг гүнээ халамжилж, нандигнадаг гэдгээ харуулсан.
Үргэлж ийм байсан, хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй.
III
Есүсийн дахин амилалтын дараах ажил нь
хүний хувьд өчүүхэн зүйл байсан ч
Бурханд тэдгээр нь утга учиртай,
үнэ цэнэтэй, чухал зүйл байсан.
Бурхан эхэлснээ гүйцээдэг.
Алхам, төлөвлөгөө нь Түүний мэргэн ухаан,
бүхнийг чадагч байдал, агуу үйл хэрэг,
хайр энэрэл, өршөөлийг нь харуулдаг.
Есүс дахин амилсныхаа дараа
хүнийг гэх Бурханы хувиршгүй найдвар, анхаарлыг,
хүнийг гүнээ халамжилж, нандигнадаг гэдгээ харуулсан.
Үргэлж ийм байсан, хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй.
IV
Бурханы бүх ажлын гол зангилаа нь
хүнд гүнзгий санаа тавьж,
хүнийг нухацтай авч үзэх билээ.
Эдгээр нь Түүний
анзаарахгүй өнгөрч чадахгүй мэдрэмж юм.
Есүс дахин амилсныхаа дараа
хүнийг гэх Бурханы хувиршгүй найдвар, анхаарлыг,
хүнийг гүнээ халамжилж, нандигнадаг гэдгээ харуулсан.
Үргэлж ийм байсан, хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав