Хагацах цаг
Ⅰ
Ах эгч нар цугларч, Бурханы үгийг баяртайгаар нөхөрлөдөг.
Харин ХКН-ын хавчлагаас болж цуглаан дээр баривчлагдах аюулд үргэлж өртдөг.
Баригдах вий гэж айсандаа бид маш сэрэмжтэйгээр дуулж бүжиглэдэг.
Бурханы үгийг уншин, хэдхэн өгүүлбэр нөхөрлөчхөөд хурдхан залбирч, цуглаанаа өндөрлөдөг.
Хагацахдаа бид дахин уулзах боломж олдох эсэхийг мэддэггүй.
Ах эгч нар аа, үүргээ биелүүлж явахдаа Бурханд улам их залбирч, найдацгаа.
Зам хэдий хүнд хүчир ч бай, Бурхантай хамт байхад бид ганцаардахгүй.
Дарлал, бэрхшээл, цэвэршүүлэлтийг бид туулдаг, Бурхан дэргэд маань байгаа нь тун эрхэм билээ.
Ⅱ
Ёрын муу энэ ертөнцөд Бурханд гэрчлэл хийхдээ биеэ сайн бодож явцгаа.
Бурханы үгтэй хамт байж, үнэнийг ойлгосноор бид хүч чадалтай болно.
Сатаны ёрын муу мөн чанарыг бид нэвт хараад, агуу улаан лууг асар их үзэн ядах болсон.
Сатаныг бүрэн орхисноор бид Бурханыг үнэхээр хайрлаж, Түүнд захирагдаж чаддаг.
Харанхуйн нөлөөг давахын тулд Бурханд найд, нүдний маань өмнө үүр цайж байна.
Бид бие биеийнхээ төлөө залбирч, нэг нэгнээ хайрлан, зүрх сэтгэлдээ тайван байдаг.
Хаанчлал биеллээ олох үед эргэн уулзахаа бид хүсэн хүлээдэг, тэр үед бид үүрд хамт амьдарна.
Хаанчлал биеллээ олох үед эргэн уулзахаа бид хүсэн хүлээдэг, тэр үед бид үүрд хамт амьдарна.