Бурханы үйлдлийн зорилго, зарчим нь тодорхой
I
Бурхан Ниневегийн хүмүүст хандах санаа зорилгоо өөрчилсөн нь ямар ч эргэлзээ юм уу тодорхойгүй байдал агуулаагүй. Харин ч энэ нь цэвэр уураас цэвэр хүлээцтэй байдал болж хувирсан юм. Энэ бол Бурханы мөн чанарын жинхэнэ илрэл билээ. Бурхан үйлдэлдээ хэзээ ч шийдэмгий бус байдаггүй, эсвэл тээнэгэлздэггүй; Түүний үйлдлийн ар дахь зарчим болон зорилго бүгд тодорхой, илэрхий, цэвэр ариун, өө сэвгүй, мөн ямар ч заль мэх, далд явуулга огт холилдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар ямар ч хар бараан, ёрын мууг агуулдаггүй.
II
Ёрын муу үйл хэрэг нь Түүний нүдэнд өртсөн учраас Бурхан Ниневе хотынхонд уурласан; тэр үед Бурханы уур хилэн мөн чанараас нь үүдэн гарсан. Гэсэн хэдий ч, Бурханы уур хилэн үгүй болж, Өөрийн хүлээцтэй байдлыг дахин нэг удаа Ниневегийн хүмүүст хүртээх үед Түүний харуулсан бүхэн нь мөн л Түүний мөн чанар байсан юм. Энэ өөрчлөлт нь бүхэлдээ Бурханд хандах хүний хандлага өөрчлөгдсөний улмаас болсон. Энэ бүхий л хугацаанд Бурханы халдашгүй зан чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хүлээцтэй мөн чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хайр, өршөөнгүй мөн чанар өөрчлөгдөөгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө ii”-оос шинэчлэн найруулав