Хүнд хандах Бурханы хандлага
Хүмүүс хорон муу үйлээрээ Бурханыг уурлуулаад
Түүний өмнө үнэхээр гэмшихгүй л бол
Бурхан уураа тэдэн дээр буулгана.
Хүмүүс Бурханыг эсэргүүцсээр байх үед
тэднийг устах хүртэл Түүний уур хилэн намжихгүй.
Энэ бол Бурханы зан чанар.
Өөрөөр хэлбэл, Бурханы өршөөл, уур хилэн нь
хүний үйл хэрэг, Бурханд хандах хандлагаас шалтгаалдаг. Аа...
Хэрэв Бурхан нэг хүн дээр уур хилэнгээ буулгасаар байвал
түүний зүрх сэтгэл гарцаагүй Бурханыг эсэргүүцдэг,
хэзээ ч үнэнээр гэмшээгүй,
Бурханы өмнө бөхийгөөгүй, Бурханд итгэх итгэлгүй байдаг.
Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг Тэр хэзээ ч хүлээж аваагүй.
Хэрэв Бурханы халамж, өршөөл, хүлээцтэй байдлыг үргэлж хүртдэг бол
Тэр хүн зүрх сэтгэлдээ Бурханд үнэхээр итгэдэг нь гарцаагүй.
Түүний зүрх сэтгэл Бурханыг эсэргүүцдэггүй. Тэр үргэлж Бурханы өмнө гэмшдэг.
Бурханы сахилга бат энэ хүн дээр буудаг ч уур хилэн нь буухгүй.
Өөрөөр хэлбэл, Бурханы өршөөл, уур хилэн нь
хүний үйл хэрэг, Бурханд хандах хандлагаас шалтгаалдаг. Аа...
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө ii”-оос шинэчлэн найруулав