957 Хүн үнэхээр гэмшинэ гэж Бурхан найддаг

I

Бурхан Ниневечүүдэд их уурлаж,

хотыг нь устгана хэмээн

тэдэнд тунхаглажээ.

Харин тэд мацаг барьж,

таар өмсөж, үнсэнд суухад,

Бурханы зүрх сэтгэл зөөлөрч,

зүрх сэтгэл нь өөрчлөгджээ.

Тэд наминчлан гэмшсэн учир,

Тэд нүглээ улайсан учир,

Ниневе хотынхонд уурласан уур нь

Өршөөл, хүлцэл болон хувирчээ.

Бурхан хүмүүст уурлахдаа

үнэнхүү гэмшихийг нь харна гэж найддаг.

Тэгвэл Тэр өршөөлөө хайрлана.

Хүний муу үйл Бурханыг хилэгнүүлдэг.

Бурханыг сонсдог, гэмшдэг,

муу замаасаа эргэдэг,

бүх хүчирхийллээ хаядаг хүмүүс л

Түүний өршөөл, хүлцэл хүртэнэ.


II

Бурханы зан чанарын энэ илрэлд

зөрчилдөх зүйл гэж үгүй

Ниневечүүд гэмшихийн өмнө ба хойно

Бурхан өөр өөр мөн чанар илтгэсэн.

Бурханы мөн чанар илчлэгдсэн.

Ингэж хүмүүст Бурханы

мөн чанар, бодит байдлыг,

халдаж болшгүй мөн чанарыг нь

харах боломж олддог билээ.

Бурхан хүмүүст уурлахдаа

үнэнхүү гэмшихийг нь харна гэж найддаг.

Тэгвэл Тэр өршөөлөө хайрлана.

Хүний муу үйл Бурханыг хилэгнүүлдэг.

Бурханыг сонсдог, гэмшдэг,

муу замаасаа эргэдэг,

бүх хүчирхийллээ хаядаг хүмүүс л

Түүний өршөөл, хүлцэл хүртэнэ.


III

Үүгээр Бурхан хүмүүст хэлсэн нь:

Өршөөлөө Бурхан үзүүлэхгүй гээгүй,

гэвч цөөхөн хүн гэмшиж,

бас хүчирхийллээ хаядаг,

муу замаасаа ховорхон эргэдэг.

Бурхан Ниневечүүдэд яаж хандсан нь

Өршөөлийг нь хүртэж болдгийг илчилсэн.

Хэрвээ хүн гэмшиж, муугаа хаявал,

Тэднийг гэх Бурханы сэтгэл өөрчлөгдөнө.

Бурхан хүмүүст уурлахдаа

үнэнхүү гэмшихийг нь харна гэж найддаг.

Тэгвэл Тэр өршөөлөө хайрлана.

Хүний муу үйл Бурханыг хилэгнүүлдэг.

Бурханыг сонсдог, гэмшдэг,

муу замаасаа эргэдэг,

бүх хүчирхийллээ хаядаг хүмүүс л

Түүний өршөөл, хүлцэл хүртэнэ.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 956 Хүнд хандах Бурханы хандлага

Дараах: 958 Бурханы үйлдлийн зарчим өөрчлөгддөггүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих