86 Эцсийн өдрүүдэд Бурхан үндсэндээ үгээр дамжуулан бүгдийг биелүүлдэг

I

Эцсийн өдрүүдэд Бурхан махбод болдог.

Энэ бүхнийг үгээр дамжуулан биелүүлдэг.

Тэр бүхнийг үгээр дамжуулан ил болгодог.

Түүний үгнээс л Тэр хэн болохыг,

Тэр Бурхан Өөрөө гэдгийг харж болно.

Бие махбодтой болсон Бурхан газар дээр

өөр ямар ч ажлын төлөө биш,

зөвхөн үгээ хэлэхээр ирсэн.

Иймд баримт нотолгоо хэрэггүй,

учир нь үг, Бурханы үг хангалттай.


II

Бурхан эцсийн өдрүүдэд газар дээр ирж,

үгийн үйлчлэлээр дамжуулан хүнд Өөрийгөө мэдүүлдэг.

Түүний үгнээс тэд хэн болохыг нь хардаг.

Түүний мэргэн ухаан, гайхамшигт үйлийг хардаг.

Хаанчлалын эрин үед, үндсэндээ

үгээрээ Бурхан бүх хүнийг байлдан дагуулдаг.

Ирээдүйд, Түүний үг бүх давхарга, бүлэг,

үндэстэн, урсгал дээр бууж ирнэ.

Тэр тэднийг үгээр байлдан дагуулна,

бүх хүн Түүний үгийн эрх мэдэл, сүр хүчийг харна.

Ийм учраас өнөөдөр чиний өмнө

зөвхөн Бурханы үг, Бурханы үг байна.


III

Бурханы алдрын өдөр,

Бурханы үг эрх мэдэл, сүр хүчээ харуулахад

Бурханы эрт үеэс

эдүгээг хүртэл хэлсэн бүх үг хэрэгжиж,

бүгд нэг нэгээрээ биеллээ олно,

бүгд нэг нэгээрээ биеллээ олно.

Бурханы алдар ийнхүү газар дээр ирж,

Түүний үг газар дээр захирна.

Бурханы амнаас гарах үгээр

бүх муу хүмүүс гэсгээгдэж, бүх зөвт хүмүүс ерөөгддөг.

Бүгд Бурханы амнаас гарах үгээр хэрэгжиж, гүйцэлддэг.

Бурхан гайхамшиг үйлдэлгүйгээр

бүхнийг үгээрээ биелүүлж,

бодит байдлыг үгээрээ бий болгоно.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 85 Үгийн шүүлт нь Бурханы эрх мэдлийг илүү сайн төлөөлдөг

Дараах: 87 Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үгээр хүнийг төгс болгодог

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих