Бурханы үйлдлийн зарчим өөрчлөгддөггүй
Бурхан Өөрийн бүтээсэн бүх зүйлийн дунд аливаа юм, хүн болон амьд зүйл бүрийг шийдвэрлэж, хандаж, удирдаж, эрхэлж, захирахдаа хянуур, хариуцлагатай байдаг бөгөөд Тэр хэзээ ч хайхрамжгүй байж үзээгүй.
I
Сайн хүмүүст Тэр нигүүлсэнгүй, сайхан ханддаг; хорон муу хүмүүст Тэр энэрэлгүй шийтгэл ноогдуулдаг; янз бүрийн амьд зүйлд Тэр, өөр өөр цаг хугацаанд хүн төрөлхтний ертөнцийн өөр өөр шаардлагын дагуу цаг тухайд нь, тохирох зохицуулалт хийдэг, тэгснээр энэ янз бүрийн амьд зүйл, өөрсдийн гүйцэтгэх үүргийн дагуу, эмх цэгцтэйгээр дахин төрөл олж, материаллаг ертөнц болон сүнсний ертөнцийн хооронд эмх журамтай байдлаар шилждэг. Иймээс сүнсний ертөнцөд ч бай, материаллаг ертөнцөд ч бай Бурханы ажилладаг зарчим өөрчлөгддөггүй. Бурханы үйлдлийг харж байгаа, үгүйгээс чинь үл хамааран зарчим нь өөрчлөгддөггүй. Бүх зүйлд хандах, бүх зүйлийг зохицуулахдаа Бурхан тувт нэгэн адил зарчимтай байдаг. Энэ бол хувиршгүй.
II
Бурхан үл итгэгчид дундаас харьцангуй зөв зохистой амьдардаг хүмүүст сайхан хандаж, шашин бүрийн сайн үйлдэлтэй, мууг хийдэггүй хүмүүст Бурханаар удирдуулдаг бүх зүйлийн дунд үүргээ гүйцэтгэж, хийх ёстойгоо хийхийг зөвшөөрч, боломж үлдээнэ. Үүнтэй адилаар, Бурханыг дагадаг хүмүүсийн дундаас, Өөрийн сонгосон хүмүүсийн дундаас Бурхан, энэхүү зарчмынхаа дагуу хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй. Тэр Өөрийг нь чин сэтгэлээсээ дагаж чаддаг хүн бүхэнд сайн ханддаг бөгөөд Өөрийг нь чин сэтгэлээсээ дагадаг хүн бүрийг хайрладаг. Энэ хэдэн төрлийн хүмүүст—үл итгэгчид, итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс болон Бурханы сонгосон хүмүүст—Түүний хайрладаг зүйл өөр өөр байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө x”-аас шинэчлэн найруулав