124 Өөрийг нь хайрладаг хүмүүсийг Бурхан ерөөдөг

I

Бурханыг хайрлагсад Түүнийг дуулгавартай дагаж,

Бурханы өмнө үргэлж амьдардаг.

Бурханы үгийн удирдамжаар тэд

амар амгалан, баяр баяслыг олдог.

Бурханыг хайрлагсад үнэнч байж,

үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлдэг.

Бурханы хүсэлд үргэлж нухацтай хандаж,

Түүнийг хангалуун байлгах гэж үүргээ биелүүлдэг.

Бурханыг хайрлагсад зарчимч байж,

бодол, үйлдэлдээ үнэнийг ашигладаг.

Дүрэм журам, дөнгө гэж үгүй

тэд үнэнийг ойлгож, чөлөөлөгдсөн, тийм ээ.

Өөрийг нь хайрлагсдыг Бурхан ерөөдөг,

Бурханы шүүлт, гэсгээлт

үргэлж тэдэнтэй хамт байдаг.

Үнэнийг эрж хайн, гэрлийг олж авч,

завхралаа тэд цэвэрлэдэг.

Өөрийг нь хайрлагсдыг Бурхан ерөөдөг,

тэд үнэхээр жаргалтай болно.

Шүүлтээр тэд аврал хүртдэг.

Бурханы үг тэдний амь болдог,

Түүний төрх тэдэн дээр тусдаг.


II

Бурханд хайртай хүмүүс Түүнийг хүндэлж,

ажиглалтыг нь хүлээн зөвшөөрдөг.

Эв найртайгаар Бурханд үйлчилж,

бодит байдлыг амьдран харуулж, гэрчилдэг.

Бурханыг хайрлагсад Түүнд үнэнч байж,

шалгалтын туршид тууштай итгэдэг.

Ирээдүй, хувь заяагаа тэд орхиж,

эрхэм Төгс Хүчит Бурханыг үнэн сэтгэлээсээ хайрладаг.

Бурханыг хайрлагсад үнэнийг эзэмшиж,

Бурханыг ямагт гэрчлэн, алдаршуулдаг.

Бурханыг хайрлагсад Түүнийг шүтэн мөргөж,

зөвт, ариун байдлыг нь магтдаг.

Өөрийг нь хайрлагсдыг Бурхан ерөөдөг,

Бурханы шүүлт, гэсгээлт

үргэлж тэдэнтэй хамт байдаг.

Үнэнийг эрж хайн, гэрлийг олж авч,

завхралаа тэд цэвэрлэдэг.

Өөрийг нь хайрлагсдыг Бурхан ерөөдөг,

тэд үнэхээр жаргалтай болно.

Шүүлтээр тэд авралд хүрдэг.

Бурханы үг тэдний амь болдог,

Түүний төрх тэдэн дээр тусдаг.

Өмнөх: 123 Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай

Дараах: 125 Бурханы хайрыг би харсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих