Оролтдоо Ариун Сүнсний ажлыг баримтал
I
Тиймээс та нар Ариун сүнсний ажлыг хүлээн авах үедээ өөрсдийн оролтондоо илүү сайн төвлөрч, Ариун Сүнсний ажил юу вэ мөн та нарын оролт юу вэ гэдгийг яг зөв харж, түүнчлэн Ариун Сүнсний ажлыг өөрсдийн оролттойгоо холбох учиртай, ингэснээр та нар Түүгээр илүү сайн төгс болгуулж, Ариун Сүнсний ажлын мөн чанар та нарын дотор орших боломжтой болох юм. Ариун Сүнсний ажлыг мэдрэх явцдаа та нар Ариун Сүнсийг, түүнчлэн өөрсдийгөө мэдэж авдаг бөгөөд тоо томшгүй асар их зовлон шаналлын дунд та нар Бурхантай харилцах энгийн харилцааг хөгжүүлж, Бурхан та хоёрын хоорондын харилцаа өдөр өдрөөр илүү ойр дотно болдог. Тоо томшгүй олон засалт, цэвэршүүлэлт тохиолдсоны дараа та нар Бурханы төлөө гэсэн жинхэнэ хайрыг хөгжүүлдэг.
II
Тийм учраас зовлон шаналал, цохилт, гай зовлон нь аймшигтай биш гэдгийг та нар ухаарах ёстой; айж эмээх зүйл бол өөрийн оролт байхгүй, зөвхөн Ариун Сүнсний ажилтай байх явдал юм. Бурханы ажил дуусах өдөр ирэхэд та нар дэмий хоосон хөдөлмөрлөсөн байх болно; хэдий та нар Бурханы ажлыг мэдэрсэн ч Ариун Сүнсийг мэдэж аваагүй эсвэл өөрсдийн оролтонд хүрээгүй байх болно. Ариун Сүнснээс хүнд очих гэгээрэл нь хүний хүсэл тэмүүллийг хадгалахын тулд биш; энэ нь хүний оролтын замыг нээж, түүнчлэн Ариун Сүнсийг мэдэж авч, үүгээрээ Бурханыг хүндлэн бишрэх зүрх сэтгэлийг хөгжүүлэх боломжийг хүнд олгохын тулд юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (2)”-оос шинэчлэн найруулав