457 Ариун Сүнсний ажил хүнд идэвхтэй ахиц гаргадаг

1 Одоогоор Ариун Сүнс хүмүүсийг ашиглахдаа аливааг хийхийн тулд хүсүүштэй талуудыг нь ашиглаад зогсохгүй, мөн хүсэмгүй хэсгүүдийг нь ч төгс болгож, өөрчилдөг. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан руу урсаж, Бурханы өмнө тайван байж чаддаг бол чи Ариун Сүнсээр ашиглагдаж, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авах боломжтой, эрхтэй байх болно, үүнээс ч илүүтэйгээр Ариун Сүнс дутагдлыг чинь нөхөх боломж чамд гарч ирнэ. Зүрх сэтгэлээ Бурханд өгөх үедээ чи эерэг талд илүү гүнзгий орж, мэдлэг ухааны илүү өндөр түвшинд хүрч чадна; сөрөг талд чи өөрийн алдаа, дутагдлын талаар илүү их ойлголттой болж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлэхдээ илүү мэрийх бөгөөд идэвхгүй байхгүй, харин идэвхтэйгээр орох болно. Тиймээс чи зөв хүн болно.

2 Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байгаа тохиолдолд Ариун Сүнснээс магтаал хүлээн авах болон Бурханд таалагдах эсэхийн чинь гол түлхүүр нь чи идэвхтэйгээр орж чадах уу, үгүй юү гэдэг юм. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлж, ашиглах үед энэ нь түүнийг хэзээ ч идэвхгүй болгодоггүй, харин үргэлж идэвхтэйгээр ахин дэвшихэд хүргэдэг. Энэ хүнд сул талууд байдаг хэдий ч тэдгээр сул талд үндэслэн амьдрахаас зайлсхийж чаддаг. Тэрээр өөрийн амийн өсөлтийг удаашруулахаас зайлсхийж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлсээр байж чадна. Энэ бол стандарт мөн. Хэрвээ чи үүнд хүрч чадах юм бол Ариун Сүнсний өмнө байх болсон гэдгийг чинь хангалттай нотолдог. Бурханы ажил нь, идэвхтэйгээр орох, мөн түүнчлэн сөрөг талуудаа мэдсэний дараа тэдгээрээс салах боломжийг хүнд олгодог.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 456 Оролтдоо Ариун Сүнсний ажлыг авч яв

Дараах: 458 Ариун Сүнс хүн дээр ажиллах үе

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих