233 Эцсийн мөчүүдийг нандигна

I

Бурханд итгэдэг болсноос хойш нүд ирмэхийн зуур л олон жил өнгөрчээ.

Бурханы ажил дуусах гэж байгааг хараад

үнэн ба амийг олж авсан эсэхээ би эргэцүүлж байна.

Хэлэх үг олдохгүй нь, Бурханд яаж тайлагнахаа мэдэхгүй нь.

Бурханы үгийг маш олон удаа уншсан ч би няхуур тунгаалгүй хэлбэрддэг байжээ.

Засалт, харьцалт туулсныхаа дараа олон ч удаа үнэнийг эрж хайгаагүй байжээ.

Ийм олон жил өөрийгөө зарлагадаж, золиосолсон би өөрийгөө Бурханд үнэнч гэж бодсон.

Сэдлээ хянуур шинжилж үзэхэд нэр төр, байр суурь л хөөцөлдөж байжээ.

Бурхан маш олон үг айлдсан боловч бараг ямар ч үнэнийг би ойлгоогүй.

Маш олон шалгалт, цэвэршүүлэлттэй учирсан ч зан чанар минь өөрчлөгдөөгүй.

Одоо Бурханыг явах гэж байхад хөшүүн зүрх минь гэнэт сэрлээ.

Үнэнийг эрэлхийлээгүйн улмаас би төгс болгуулах олон боломжоо алджээ.


II

Бурхан Сион руу буцах гэж байна, агуу гамшиг буух болно.

Амь маань төлөвшөөгүйн улмаас Бурхан одоо ч санаа зовдог.

Үнэнийг цаг алдалгүй эрэлхийл гэж Тэр чин сэтгэлээсээ захидаг.

Хөшүүн зүрх сэтгэлийг минь шүүлт, гэсгээлт удаа дараа сэрээдэг.

Бурханы чин сэтгэлийн үг бүхнийг хараад, би нулимс унагадаг.

Хүн төрөлхтнийг аврахаар Бурхан асар их төлөөс төлсөн.

Эрүүл ухаан, мөс чанартай байсан бол би яаж ахин тэрсэлж, Бурханыг шархлуулах билээ?

Үнэнийг эрэлхийлэхгүй хэвээр байвал хүн чанаргүй би амьдрах үнэ цэнгүй.

Бурханы зөвт, ариун зан чанар хүн төрөлхтний халдахыг хүлцэхгүй.

Завхарсан зан чанар минь цэвэрлэгдэж, өөрчлөгдөхгүй л бол би яахан аврагдаж чадах билээ?

Өнгөрсөн үеэс би олон харуусалтай хоцорч, зүрх сэтгэл минь гэмшилд автлаа.

Эцсийн мөчүүдийг би нандигнан, хүний төрхтэй амьдарч, Бурханыг хангалуун байлгахын тулд үнэнийг эрэлхийлье.

Өмнөх: 232 Бурхан маш удаан хүлээсэн

Дараах: 234 Бурханы сэтгэлийг тайтгаруулахын тулд шинэ хүн болъё

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих