61 Бурханы хайрын зоригжуулалт

I

Бурханы гэр бүлд үүргээ биелүүлснээр

Бурханы агуу хайрыг би мэдэрсэн.

Энд байгаа ах эгч нарын халамж

эцэг эхийн минь бүх хайраас давдаг.

Цуглаж, Бурханы хайрын тухай яриад,

сэтгэл маань үнэхээр хөдөлж, нулимс унагадаг.

Бид бие биеэ тусалж дэмжин,

үнэнийг нөхөрлөснөөр хангалт авдаг.

Бурханы үгийг уншиж, Түүний өмнө амьдраад

зүрх сэтгэл минь тайван, бас гэрлээр дүүрэн.

Бурханыг би хайрлан, үүргээ биелүүлж,

утга учиртай амьдралыг амьдран харуулахаар эрэлхийлдэг.

Өнөөдөр эдэлдэг бүхэн минь

Бурханы нигүүлсэл, ерөөлийн ач.

Бурханыг хайрлаж, хангалуун байлгахад

Түүний хайр намайг зоригжуулдаг.

Бурханыг би үргэлж дуулгавартай дагаж,

намайг гэх хайрыг нь хариулна.


II

Завхарсан уг чанартай хүн Бурханыг эсэргүүцдэг.

Бурханы үгийн шүүлтийг туулдаг би

хүний төрхгүй, бардам, зальхай гэх

завхралынхаа үнэнийг олж хардаг.

Махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлснээр

завхрал минь цэвэрлэгдэж байна.

Бурханы үг биднийг өдөр бүр усалж, тэжээдэг.

Бурханы үгээр би амьдран, Түүний хайрыг эдэлдэг.

Үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг даган,

намайг явах тусам зам улам гэгээлэг болдог.

Бурханыг хайрлан, үүргээ биелүүлж,

утга учиртай амьдралыг би амьдран харуулмаар байна.

Өнөөдөр эдэлдэг бүхэн минь

Бурханы нигүүлсэл, ерөөлийн ач.

Бурханыг хайрлаж, хангалуун байлгахад

Түүний хайр намайг зоригжуулдаг.

Бурханыг би үргэлж дуулгавартай дагаж,

намайг гэх хайрыг нь хариулна.

Засгийн газрын хавчлага дунд

Бурханыг дагах хүсэл минь батажлаа.

Дарлал, бэрхшээлийг үл харгалзан,

Төгс Хүчит Бурханы хайр намайг зоригжууллаа.

Мөшгөлтийн аюулаас мултарсан би Бурханы хүчийг хардаг.

Сатаныг би орхиж, Бурханыг үргэлж хайрладаг.

Бурханы тун жинхэнэ, бодитой хайрыг би мэдэрсэн.

Бурхан бол зөвт, ариун, магтуулах үнэ цэнтэй.

Өнөөдөр эдэлдэг бүхэн минь

Бурханы нигүүлсэл, ерөөлийн ач.

Бурханыг хайрлаж, хангалуун байлгахад

Түүний хайр намайг зоригжуулдаг.

Бурханыг би үргэлж дуулгавартай дагаж,

намайг гэх хайрыг нь хариулна.

Өмнөх: 60 Бид бүх үеийнхнээс хамгийн ерөөлтэй нь

Дараах: 62 Бурханы өмнө би тайван байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих