500 Махан биеийг хаях нь үнэнийг хэрэгжүүлж буй хэрэг

1 Бурханд итгэж эхэлсэн цагаасаа хойш хүмүүс олон буруу санаа бодол өвөрлөж ирсэн. Үнэнийг хэрэгжүүлэхгүй байх үед бүх санаа бодол чинь зөв мэт чамд санагддаг боловч ямар нэг зүйл тохиолдоход чамд маш олон буруу санаа бодол байгааг чи харах болно. Бурхан хүмүүсийг төгс болгохдоо Бурханы талаарх мэдлэгт нь саад болж буй олон үзэл тэдэнд байгааг ойлгуулдаг. Санаа бодол чинь буруу гэдгийг ухаарах үедээ чи хэрвээ өөрийн үзэл болон санаа бодлын дагуу хэрэгжүүлэхээ больж чаддаг, мөн чамд юу ч тохиолдож байсан Бурханд гэрчлэл хийж, байр сууриндаа бат зогсож чаддаг бол махан биеийг эсэргүүцсэнийг чинь энэ нь нотолдог. Махан биеийг эсэргүүцэх үед чиний дотор тэмцэл болох нь гарцаагүй. Сатан хүмүүсээр өөрийгөө дагуулах гэж оролдож, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн ашиг сонирхлыг хамгаалуулах гэж оролддог—гэхдээ Бурханы үг хүмүүсийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу, эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийддэг.

2 Бурхан гол нь хүмүүсийн дотоод зүйлтэй харьцаж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаггүй бодол болон үзэлтэй нь харьцахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүмүүсээс хүсдэг. Ариун Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, гэгээрүүлж, гэрэлтүүлдэг. Иймээс болж буй бүх зүйлийн цаана тэмцэл байдаг: Хүмүүс үнэнийг, Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тэмцэл болж байдаг бөгөөд махан бие нь бүхэлдээ зүгээр мэт байх боловч зүрх сэтгэлийнх нь гүнд үнэндээ үхэл амьдралын тэмцэл явагдаж байх болно—энэхүү хүчтэй тэмцлийн дараа, асар их эргэцүүллийн дараа л ялалт, ялагдал нь шийдэгддэг. Энэхүү тэмцлээс болж хүмүүс зовлон зүдүүр, цэвэршүүлэлт туулдаг; энэ нь жинхэнэ зовлон юм. Тэмцэл чам дээр ирэх үед хэрвээ чи Бурханы талд үнэхээр зогсож чаддаг бол Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх явцад хүн дотроо зовох нь гарцаагүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 499 Үнэнийг хэрэгжүүлбэл зан чанар чинь өөрчлөгдөнө

Дараах: 501 Махан биеийг хаях явдлыг хэрэгжүүлэх нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих