237 Бурханы мөрийг дагахын тулд шашны үзлээ орхи
1 Бурханд итгэхдээ хүн Бурханыг хэрхэн мэдэх ёстой вэ? Хүн гажуудал, төөрөгдөлгүйгээр өнөөдрийн Бурханы үг, ажилд үндэслэн Бурханыг мэдэж авах ёстой ба юун түрүүнд Бурханы ажлыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэх суурь юм. Бурханы үгийг хольцгүйгээр ойлгодоггүй тэр бүх олон янзын гажууд онол бол шашны үзэл юм; тэдгээр нь гажууд, эндүү ташаа ойлголт билээ. Шашны хүмүүсийн хамгийн агуу ур чадвар бол урьд нь ойлгосон Бурханы үгийг авч, өнөөдрийн Бурханы үгтэй харьцуулан шалгадаг явдал юм. Хэрвээ өнөөдрийн Бурханд үйлчилж байхдаа чи Ариун Сүнсний урьдын гэгээрлээр илчлэгдсэн зүйлстэй зууралдвал үйлчлэл чинь саад учруулж, хэрэгжүүлэлт чинь хоцрогдож, шашны зан үйлээс цаашгүй болно.
2 Шашны үзэлтэй хүмүүс Ариун Сүнсний ажлын алхамуудтай хөл нийлүүлэх ямар ч аргагүй—тэд эхлээд нэг, дараа нь хоёр алхмын хойно хоцордог. Яагаад гэвэл, эдгээр шашны үзэл нь хүнийг ер бусын ихээр өөрийгөө зөвтгөдөг, биеэ тоосон зантай болгодог. Бурхан өнгөрсөн үед юу ярьж, хийж байснаа эргэн дурсдаггүй; ямар нэг зүйл хоцрогдсон л бол Тэр үүнийг таягдан хаядаг. Чи өөрийнхөө үзлийг үнэхээр орхиж чадахгүй гэж үү? Хэрвээ чи урьд нь Бурханы хэлсэн үгтэй зууралдвал Бурханы ажлыг мэддэг гэдгийг чинь энэ нь нотлох уу? Хэрвээ чи өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг хүлээн зөвшөөрч чадалгүй, оронд нь өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралдвал, Бурханы мөрийг дагадгийг чинь энэ нь баталж чадах уу? Чи шашны үзлийг орхиж чадахгүй л байна уу? Хэрвээ тийм бол чи Бурханыг эсэргүүцдэг хүн болно.
3 Хэрвээ хүмүүс шашны үзлийг орхиж чадах юм бол өнөөдрийн Бурханы үг, ажлыг хэмжихдээ оюун ухаанаа ашиглахгүй, харин шууд дуулгавартай дагана. Хэдийгээр өнөөдрийн Бурханы ажил өнгөрсөн үеийнхтэй илт адилгүй ч чи урьдын үзэл бодлоо орхин, өнөөдрийн Бурханы ажлыг шууд дуулгавартай дагаж чадна. Бурхан урьд нь хэрхэн ажиллаж байснаас үл хамааран Бурханы өнөөдрийн ажилд хамгийн чухал байр суурийг өгөх ёстой гэдгийг ойлгож чаддаг бол чи өөрийн үзлийг орхисон, Бурханыг дуулгавартай дагадаг, Бурханы ажил болон үгэнд дуулгавартай байж, Бурханы мөрийг дагаж чаддаг хүн юм. Ингэснээр чи Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг нэгэн болох болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно”-оос шинэчлэн найруулав