Бурхан Хятадад гарч ирж, ажиллаж байгаа нь маш утга учиртай

2022-12-04

Жан Лань, Өмнөд Солонгос

Би алдар суугаа Израильд өгч, дараа нь буцаан авсан, улмаар израильчуудыг болон бүх хүн төрөлхтнийг зүүн зүгт аваачсан. Би бүгдийг нь гэрэлд авчирсан, ингэснээр тэд дахин гэрэлтэй золгож, холбоотой болж, цаашид гэрлийг хайх шаардлагагүй болно. Гэрлийг хайж буй бүх хүнд гэрлийг дахин харуулж, Израильд байсан алдар суугаа Би харуулна; Би аль эрт хүн төрөлхтний дунд цагаан үүл хөлөглөн бууж ирснийг, тоолж баршгүй цагаан үүл, элбэг дэлбэг жимсийг багц багцаар нь тэдэнд харуулж, цаашлаад Израилийн Ехова Бурханыг харуулна. Би тэдэнд иудейчүүдийн Эзэн, удаан хүлээсэн Мессиаг болон үеийн үед хаадад хавчигдан шахагдаж ирсэн Өөрийнхөө дүр төрхийг бүтнээр нь харуулна. Би орчлон ертөнц даяар ажиллаж, агуу ажил гүйцэтгэн, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд бүхий л алдар суу, үйлээ илчилнэ. Би олон жил Намайг хүлээж байсан хүмүүст, Намайг цагаан үүл хөлөглөн ирэхийг хүсэн хүлээсэн хүмүүст, дахин нэг удаа гарч ирэхийг минь хүсэн хүлээж байсан Израильд болон Намайг хавчин шахдаг бүхий л хүн төрөлхтөнд өөрийн алдар суут төрхөө бүрэн дүүрэн харуулна. Ингэснээр Би аль эрт алдар суугаа аваад, зүүн зүгт авчирсан, Миний алдар суу Иудейн нутагт байхаа больсон гэдгийг бүгд мэдэх болно. Учир нь эцсийн өдрүүд аль хэдийн ирсэн!” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурхан алдар суугаа Зүүн зүгт аваачсан”). Энэ видео намайг үнэхээр гайхшируулсан. Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн алдрыг Израилиас зүүн зүгт авчирдаг. Бүх үндэстнээс Бурханыг хамгийн ихээр эсэргүүцдэг Хятадад Тэр гарч ирж, ертөнц даяарх бүх хүнийг байлдан дагуулж, аврахаар ажлаа гүйцэтгэж, үнэнийг илэрхийлсэн. Энэ бол Бурханы төгс хүчин, мэргэн ухаан билээ. Өмнө нь би Бурханы ажлыг мэддэггүй байжээ. Би үзэлдээ үндэслээд, Эзэн эргэн ирэхдээ Израильд гарч ирнэ гэж бодож байсан. Төгс Хүчит Бурханы үгийг уншсаныхаа дараа л Бурхан Хятадад гарч ирж, ажиллах нь ер бусын ач холбогдолтойг ойлгож авсан.

Эзэнд итгэдэг болсныхоо дараа би урам зоригтойгоор эрж хайж, цаг зав л гарвал чуулганд сайн дурын ажил хийж, сар бүр аравны нэгийн өргөлөө тууштай өгдөг байв. 2011 оны 4-р сард Өмнөд Солонгост ажиллахаар ирээд хэчнээн ажилтай завгүй байсан ч Ням гарагийн үйлчлэлд оролцдог байлаа. Гэхдээ пасторын номлол үргэлж л нэгэн хэвийн байдаг байв. Цуглаанд оролцогсод эцэст нь нэг бол зүүрмэглэж, эсвэл өөр хоорондоо ярьж хөөрдөг, ямар ч таашаал, хангалт байгаагүй. Яваандаа би үйлчлэлд очихыг хүсэхээ больсон. Гэвч Христэд итгэгчийн хувьд очихгүй байх нь буруу санагдаж байсан учраас өөрийгөө хүчлэн явсаар байв.

Гэтэл нэг өдөр санамсаргүй чуулганы хуучны анд Жао эгчтэй таарсан юм. Эгч намайг гэртээ урьж, эгчийн найз Ли эгч ч бас ирсэн. Бид анх удаагаа л уулзаж байсан ч тэр дороо л хэл амаа ололцож, өөрсдийн нөхцөл байдлын талаар, мөн чуулганы хоосролын талаар ярилцсан. Гол нь Бурхан шинэ ажил хийж байгаа, Ариун Сүнсний ажил өөрчлөгдсөн болохоор чуулган хоосорч байгаа талаар Ли эгч надтай нөхөрлөж, Эзэнийг угтан авч, амийн усны хангалтыг хүртэхийн тулд бид ухаалаг охид шиг байж, Бурханы илрэлт, ажлыг эрж хайж, Бурханы дуу хоолойг сонсох ёстой гэсэн. Эгчийн хэлсэн зүйл маш гэгээрэлтэй санагдсан. Тэгэхэд Ли эгч: “Эзэн Есүс аль хэдийнээ эргэн ирсэн, Тэр Төгс Хүчит Бурханы бие махбодтой болж, Хятадад ажлаа хийхээр гарч ирээд, хүн төрөлхтнийг бүрэн ариусгаж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байна. Төгс Хүчит Бурхан Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Түүний ажлыг хүлээн авдаг бүх хүн Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн ухаалаг охид билээ. Тэд Бурханы үгийн хангалтыг хүлээн авч, Хурганы хуримын зоогт оролцож байгаа” гэсэн. Ли эгчийн хэлсэнд би үнэхээр цочирдон, итгэхэд бэрх санагдаж, “Эзэн эргэн ирсэн гэж үү? Хятадад ирсэн гэж үү? Хуучин, Шинэ гэрээний үед Бурхан Израильд ажлаа хийсэн, Библид ингэж хэлсэн байдаг: ‘Тэр өдөр Түүний хөл Иерусалимын урд, зүүн зүгт Чидун уулан дээр гишгэх болно. Чидун уул тэгээд зүүнээс баруун тийш дундуураа хуваагдаж, маш өргөн хөндий үүснэ; уулын нэг тал нь умард зүг рүү, нөгөө тал нь өмнө зүг рүү нүүнэ’ (Зехариа 14:4). Эцсийн өдрүүдэд Эзэн Израильд Чидун уулан дээр ирэх ёстой. Тэр яаж Хятадад байж болох юм бэ?” гээд будилж байгаагаа Ли эгчид хэллээ.

Эгч зүгээр л инээмсэглээд, “Эзэний эргэн ирэлтийн тухай зөгнөл бүгд нууцлаг. Тэр зөгнөлүүд биелж, Бурхан ажлаа хийснийг харах хүртлээ бид утгыг нь ухаж ойлгож чадахгүй. Тэр цагт л зөгнөлүүд ямар утгатай байсныг хүн ойлгож чадна. Бид үзэл, төсөөлөлдөө үндэслэн зөгнөлийн үгчилсэн утгыг ашиглаж Бурханы ажлыг хязгаарлах ёсгүй, учир нь ингэснээрээ Бурханыг эсэргүүцэх магадлалтай. Жишээ нь, фарисайчуудыг аваад үз. Тэд Мессиа ирэх тухай зөгнөлийг хараад үгчилсэн утгатай нь зууралдаж, Эзэн ирэхдээ Мессиа гэж нэрлэгдэх ёстой гэж бодож байсан. Үр дүнд нь, Эзэн Есүс ирээд Мессиа гэж нэрлэгдээгүй болохоор тэд зөгнөлийн үгчилсэн утгатай таарахгүй байна гэж бодоод хамаг чадлаараа Эзэн Есүсийг үгүйсгэж, эсэргүүцсэн. Эзэн Есүсийн номлосон зүйл хэчнээн эрх мэдэлтэй, хүчирхэг байх нь хамаагүй тэд хүлээж авахгүй байсаар, эцэст нь Түүнийг загалмайд цовдолж, Бурханд хараагдаж, шийтгүүлсэн. Бид Библи дэх зөгнөлийн үгчилсэн утгад үндэслэж Бурханы ажлыг хязгаарлаад, Бурханы илрэлт, ажлын бодит баримтыг судлахгүй бол фарисайчуудтай адилхан алдаа гаргах магадлалтай. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг гүйцэтгэж, Зүүн зүгт гарч ирсэн хурц гэрэл адил хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлдэг. 20 гаруйхан жилийн дотор эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил Хятад даяар түгж, одоо дэлхий даяар бусад улс оронд ч хүрээд байна. ‘Үг нь махбодоор илэрсэн’ хэмээх Төгс Хүчит Бурханы үгийн түүвэр 20 гаруй хэлээр орчуулагдаж, дэлхий дахины хүмүүст эрж хайж, судлахад нь зориулан онлайнд нийтлэгдээд байна. Төгс Хүчит Бурханы ажил зүүнээс баруун зүгт цахилах аянга мэт түгж, дэлхийг бүхэлд нь донсолгож, Эзэн Есүсийн энэ зөгнөлийг бүрэн биелүүлсэн: ‘Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно’ (Матай 24:27). Энэ нь мөн Малахийн номын 1:11 дэх зөгнөлийг биелүүлсэн: ‘“Учир нь нар мандахаас жаргах хүртэл Миний нэр Харь үндэстнүүдийн дунд агуу байх болно…” гэж түг түмдийн Ехова айлдаж байна.’Үүнийг сонсоод гэнэт ойлгосон юм. Эзэн Израильд биш, Хятадад эргэн ирсэн бөгөөд Библи үүнийг аль эрт зөгнөжээ.

Дараа нь Ли эгч Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг надад уншиж өгөв. “Үнэндээ, Бурхан бол бүх зүйлийн Эзэн билээ. Тэр бол бүх бүтээлийн Бурхан юм. Тэр зөвхөн израильчуудын, бас зөвхөн иудейчүүдийн ч Бурхан биш; Тэр бол бүх бүтээлийн Бурхан. Түүний ажлын өмнөх хоёр үе шат Израильд явагдсан нь хүмүүст тодорхой үзлийг бий болгожээ. Ехова Өөрийн ажлыг Израильд хийсэн, Есүс Өөрөө ажлаа Иудейд хэрэгжүүлсэн, түүнчлэн Тэр ажиллахын тулд махбод болсон—ямар ч байсан энэ ажил Израилиас цааш дэлгэрээгүй гэж тэд боддог. Бурхан египетчүүд эсвэл энэтхэгчүүдийн дунд ажиллаагүй; Тэр израильчуудын дунд л ажиллаж байсан. Тиймээс хүмүүс янз бүрийн үзэл бий болгож, Бурханы ажлыг тодорхой цар хүрээгээр хязгаарладаг. Тэд, Бурхан ажиллахдаа, сонгогдсон хүмүүсийн дунд, Израильд ажиллах ёстой; Бурхан израильчуудаас өөр хэн дээр ч ажилладаггүй, Түүний ажилд үүнээс илүү том цар хүрээ гэж үгүй гэдэг. Тэд бие махбодтой болсон Бурханыг дэгтэй байлгах тухайд нэн хатуу чанд байж, Израилийн хил хязгаараас цааш явахыг Түүнд зөвшөөрдөггүй. Энэ бүгд ердөө л хүний үзэл бус уу? Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүгдийг бүтээж, бүх бүтээлийг бүтээсэн учраас Тэр Өөрийн ажлыг зөвхөн Израилиар хязгаарлаж яахан болох билээ? Тийм байсан бол Тэр бүх бүтээлийг бүтээхийн хэрэг юу байх билээ? Тэр дэлхийг бүхэлд нь бүтээсэн, Тэр Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг зөвхөн Израильд ч биш, харин орчлон ертөнц дээрх хүн бүрд хэрэгжүүлсэн… Хэрвээ хүний үзлийн дагуу үйлдсэн бол Бурхан зөвхөн израильчуудын л Бурхан байх байсан, ийм учраас Тэр Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд дэлгэрүүлж чадахгүй байх байсан, учир нь Тэр бүх бүтээлийн Бурхан биш, зөвхөн израильчуудын Бурхан байх байсан юм. Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд алдаршиж, Харь үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн. Яагаад ингэж зөгнөсөн бэ? Хэрвээ Бурхан зөвхөн израильчуудын Бурхан байсан бол Тэр Израильд л ажиллах байв. Цаашлаад, Тэр энэ ажлыг түгээхгүй, ийм зөгнөлийг айлдахгүй байх байлаа. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Харь үндэстнүүдийн дунд болоод бүх улс үндэстэн, газар нутагт Өөрийн ажлыг гарцаагүй дэлгэрүүлнэ. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас Тэр үүнийг хийх ёстой; энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр израильчуудын дунд, эсвэл бүх Иудей даяар ажиллаж байна уу гэдгээс үл хамааран Түүний хийдэг ажил нь бүх орчлон ертөнцийн, бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан лууны улс орон—Харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж буй ажил нь бас л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж болно; үүний адилаар Хятад улс ч гэсэн Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж болно. ‘Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд алдарших болно’ гэсэн зөгнөлийг Тэр одоо биелүүлсэн бус уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол бүх бүтээлийн эзэн”).

Төгс Хүчит Бурханы үгийг уншсаныхаа дараа Ли эгч ингэж нөхөрлөсөн юм: “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн, Тэр бүхий л орчлон ертөнцийг захирч, бүх хүний хувь заяаг захирдаг. Бурхан зөвхөн израильчуудын Бурхан төдийгүй, үүнээс ч илүүтэйгээр бүх бүтээлийн Бурхан билээ. Бурхан ямар ч улс үндэстэн, ямар ч ард түмний дунд ажлаа гүйцэтгэх эрхтэй. Гэхдээ Тэр ямар ч улс оронд гарч ирж, ажиллалаа гэсэн Түүний ажил бүх хүн төрөлхтөнд, тэднийг хөгжилд хүргэхэд чиглэдэг. Жишээлбэл, Хуулийн эрин үед Ехова Бурхан Израильд ажиллаж, Өөрийн хуулийг тунхаглаж, Хуулийн эрин үеийг эхлүүлсэн. Дараа нь Тэр энэ газрыг төв болгон ашиглаад, бусад газар нутаг руу ажлаа аажмаар өргөжүүлдэг, ингэснээр бүх улс үндэстэн, ард түмэн Түүний нэрийг агуу хэмээн хүндэлнэ. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс Иудейд золин авралын ажлыг хийсэн боловч Эзэн Есүс зөвхөн иудейчүүдийг золин авраагүй, бүх хүн төрөлхтнийг золин аварсан. Одоо хоёр мянган жилийн дараа Эзэн Есүсийн сайн мэдээ дэлхийн өнцөг булан бүрд түгээд байна. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирж, Хятадад гарч ирж, ажиллаж эхлээд дараа нь ертөнц даяар өргөжсөн. Одоо Төгс Хүчит Бурханы үг, ажил хурц гэрэл адил зүүн зүгээс гэрэлтэж, баруун зүгийн бүх улс үндэстэн дунд түгж, гэрчлэгдэж байна. Үй олон хүн Төгс Хүчит Бурханы үгээс Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы үгийн шүүлт, ариусгалтыг хүлээн авахаар Бурханы сэнтийн өмнө ирсэн. Ямар эрин үе байх нь хамаагүй, Бурхан нэг ард түмний дунд эсвэл нэг улс оронд гарч ирж, ажиллахаар шийдэх үедээ эхлээд үргэлж ажиллах газраа сонгоод, дараа нь энэ газрыг жишээ болгон ашиглаж, бусад газар луу ажлаа аажмаар өргөжүүлж, хүнийг аврах ажлаа гүйцэлдүүлдэг. Бурханы ажлын цаад зарчим нь энэ билээ. Хэрвээ бид үзэл, төсөөллөөрөө явж, Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед Бурхан Израильд ажилласан учраас Бурхан бол зөвхөн Израилийн л Бурхан байх ёстой, сайн мэдээ Израилиас л гарч болно, Израилийн ард түмэн л Бурханы үнэхээр сонгосон, Түүний ерөөлийг хүртэх эрхтэй хүмүүс бөгөөд Бурхан харь үндэстэнд гарч ирж, ажиллахгүй гэж бодвол Бурханыг хязгаарлаж байгаа бус уу? Бурхан ‘Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд алдарших болно’ гэж хэлсэн, тэгвэл үүнийг хэрхэн гүйцэлдүүлж, биелүүлэх вэ? Бурхан эцсийн өдрүүдэд махбод болж, бурхангүй үзэл ноёрхдог улс болох Хятадад ажлаа хийж, хүмүүсийн үзлийг бут цохидог. Тэр дүрмийн дагуу биш, харин Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг гэдгээ харуулсан. Мөн Тэр зөвхөн Израилийн ард түмнийг авардаггүй, харин Харь үндэстнийг ч бас авардаг, зөвхөн израильчуудын Бурхан биш, харин бүх хүн төрөлхтний Бурхан гэдгээ бидэнд харуулсан. Тэр бол бүх бүтээгдсэн зүйлийн Бурхан. Бурхан хаана ч гарч ирж, ажиллалаа гэсэн, энэ нь үргэлж утга учиртай байдаг бөгөөд хүнийг аврах зорилгод хамгийн сайн тохирох газрыг Бурхан үргэлж сонгодог.”

Ли эгчийн нөхөрлөл намайг ихэд ичээв. Би үнэхээр Бурханыг ойлгодоггүй байж. Бурхан Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үед Израильд ажлаа хийснийг мэддэг болохоор Бурхан Израильд л гарч ирж, ажиллана гэж би бодсон. Хэрвээ Бурхан эцсийн өдрүүдэд дахиад Израильд ажлаа хийсэн бол Түүнийг израильчуудын Бурхан гэж улам их хязгаарлах байсан бөгөөд тэгэх нь Бурхан бол бүх хүн төрөлхтний Захирагч гэдгийг үгүйсгэсэн хэрэг болох байлаа! Бурхан хаана гарч ирж, ажлаа хийх нь үргэлж Түүний төлөвлөгөө, мэргэн ухааны тусгал байдаг. Бид Бурханы ажлыг хязгаарлах нь байтугай, Түүний ажлын талаар тайлбар хэлэхэд ч тэнцэхгүй. Гэхдээ л би тээнэгэлзсээр байв. Хятад бол бурхангүй үзэлт засгийн газар удирддаг улс орон, хамгийн ихээр Бурханыг үгүйсгэж, эсэргүүцдэг улс орон. Хэрвээ Бурхан Израильд гарч ирж, ажиллах гэж зориогүй юм бол Христийн шашин гол шашин нь болох АНУ, Их Британи гэх мэт улс үндэстэнд яагаад ажиллахгүй байна вэ? Тэр яагаад очиж очиж Хятадад ажлаа гүйцэтгэхээр сонгосон юм бэ? Ли эгчээс ингэж асуухад Ли эгч ингэж хэллээ: “Төгс Хүчит Бурхан энэ талаар тодорхой өгүүлсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: ‘Еховагийн ажил нь дэлхийг бүтээх явдал байсан бөгөөд энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын сүүлч бөгөөд төгсгөл юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газраас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орноос хамгийн бузар заваан оронд хийгддэг. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт хийгддэг бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүнийг байлдан дагуулна. Бүх газраас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдаж, жинхэнэ Бурхан байдгийг бүх хүн ам хүлээн зөвшөөрч, хүн болгон бүрэн үнэмших үед бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэхэд энэхүү баримтыг ашиглана. Ажлын энэ үе шат бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил дуусмагц зургаан мянган жилийн удирдлагын ажил бүрмөсөн төгсөнө. Хамгийн харанхуй газарт байгаа хүмүүс байлдан дагуулагдмагц хаа сайгүй ийм зүйл болно гэдэг нь илэрхий юм. Ийм болохоор зөвхөн Хятад дахь байлдан дагуулалтын ажил л утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг бөгөөд Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Хятадын ард түмнийг агуу улаан луу хамгийн их завхруулсан, тэд Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус тул бүх завхарсан хүн төрөлхтний төлөөлөгч билээ… Учир нь Хятадын ард түмэнд завхрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл, тэрслүү байдал хамгийн бүрэн дүүрэн илэрхийлэгдэж, янз бүрийн хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай, нөгөө талаас, амьдрал, сэтгэлгээ нь хоцрогдмол, мөн зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд ядуу дорд, хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч бас дорд. Энэ газарт хийж байгаа ажил бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Бурханы дараагийн ажил хавьгүй илүү амархан байх болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг дуусгаж чадвал дараагийн ажлыг хэлэхийн ч хэрэггүй. Ажлын энэ үе шат гүйцэлдвэл агуу амжилтад бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулалтын ажил бүрмөсөн төгсөнө. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болмогц энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Би та нарыг үлгэр жишээ, загвар болгосны ач холбогдол энэ юм. Тэрслүү байдал, эсэргүүцэл, бузар бохир байдал, шударга бус байдал—энэ бүхэн нь энэхүү хүмүүст байдаг бөгөөд тэдэнд байдаг зүйл хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг төлөөлдөг. Тэд үнэхээр амаргүй. Тиймээс тэднийг байлдан дагуулалтын загвар болгодог ба байлдан дагуулагдмагцаа тэд аяндаа бусдын үлгэр жишээ, загвар болно’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”). Бурхан үе шат болгонд ажлынхаа хэрэгцээнд шаардлагад үндэслэн ажлынхаа байршил болон байг сонгодог гэдгийг Бурханы үгээс харж болно. Энэ үргэлж л тодорхой утга учиртай, үргэлж хүн төрөлхтнийг илүү сайн аврахын тулд байдаг. Жишээ нь, израильчууд Бурханы сонгосон хүмүүс байсан учраас Бурхан ажлын эхний хоёр үе шатыг Израильд гүйцэтгэсэн. Тэд Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөж, зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэг, бүх хүн төрөлхтнөөс хамгийн бага завхарсан нь байсан. Иймээс л тэдний дунд ажилласнаар Бурханыг шүтэн мөргөдөг үлгэр жишээ бүлгийг бүтээх нь Бурханы хувьд хамгийн амархан байлаа. Ийм маягаар Бурханы ажил улам хурдан, төвөггүй түгж, тэгснээр бүх хүн төрөлхтөн Бурханы оршихуй болон ажлыг мэдэж авч, бүр ч олон хүн Бурханы өмнө ирж, авралыг нь хүртэж чадах байв. Израильд хийсэн Бурханы ажлын эхний хоёр үе шат үнэхээр бэлгэдлийн чанартай байсан. Бурхан гагцхүү Өөрийн ажлын хэрэгцээ шаардлагын дагуу л Израилийг сонгосон. Эцсийн өдрүүдэд Бурхан шүүлт, ариусгалтын ажлыг хийдэг. Тэр хүн төрөлхтний завхрал, зөв шударга бус байдлыг шүүж, илчлэхийн тулд үнэнийг илэрхийлж, Өөрийн зөвт, хилэнт, халдашгүй зан чанарыг бүх хүн төрөлхтөнд харуулдаг. Тиймээс Тэр хамгийн завхарсан, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг ард түмнийг жишээ болгон сонгох ёстой. Ингэж байж л Бурханы ажил хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Хүн болгоны мэдэж байгаачлан бүх хүн төрөлхтний дундаас хятадууд Сатанаар хамгийн их завхруулагдсан. Тэд бол бүх хүн төрөлхтний дотроос хамгийн хоцрогдмол, ариун бус, дорд, Бурханыг үгүйсгэдэг, Бурханыг эсэргүүцдэг үндэстэн. Тэд бүх завхарсан хүн төрөлхтний жишээ юм. Бурхан шүүлтийн ажлыг Хятадад хийж, хятад хүмүүсийн завхарсан зан чанарыг онилсноороо хүн төрөлхтнийг нэгд нэггүй, гярхай илчилдэг, мөн Түүний илчилдэг үнэн хамгийн бүрэн төгс бөгөөд ариун, зөвт зан чанарыг нь хамгийн сайн илчилж чаддаг. Бурхан Хятадын сонгогдсон хүмүүс дээрх Өөрийн ажлаар илэрхийлсэн үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг бүхэлд нь байлдан дагуулж, авран, Өөрийн ариун, зөвт зан чанарыг тэдэнд харуулж, ингэснээр тэд бүгд Бурханыг магтахаар өмнө нь очдог. Энэ бол Бурханы ажлын мэргэн ухаан. Бурхан хамгийн завхарсан хүмүүсийг бүрэн төгс болгож чадвал бусдыг нь бүрэн төгс болгох нь ойлгомжтой, тэгвэл Сатан бүрмөсөн ялагдана. Бурхан Хятадад ажилласнаараа хамгийн их цангинасан гэрчлэл, хамгийн агуу алдрыг хүлээж авна. Израиль эсвэл АНУ, Их Британи гэх мэт дийлэнх нь Христийн шашинтай улс орнуудын ард түмэн завхарсан хүн төрөлхтний сайхан жишээ болохгүй учраас Бурхан тэдэн дээр ажиллаж, тэднийг бүрэн төгс болгох нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, аврах эцсийн зорилгыг биелүүлэхгүй. Тиймээс Бурхан шүүлтийн ажлын хэрэгцээ шаардлагын дагуу хятадууд дээр ажиллах нь хамгийн сайн төлөөлөл, хамгийн утга учиртай юм. Бурханы ажлын зорилго, байршил болон үе шат болгоны эцсийн үр дүнгээс Бурханы ажил үнэхээр ухаалаг, гайхалтай болохыг бид харж болно!” Үүнийг сонсоод би баяртайгаар “Тийм шүү, Израиль бол Бурханыг шүтэн мөргөдөг үндэстэн, тэндхийн ард түмэн хүн төрөлхтний дундаас хамгийн бага завхарсан. Хэрвээ Эзэн Израильд ажиллахаар эргэн ирсэн бол Бурханы байлдан дагуулалтын ажил сайн үр дүнд хүрэхгүй байх байсан. Хятад бол бүх үндэстний дундаас хамгийн хоцрогдмол, Бурханыг эсэргүүцдэг үндэстэн учраас хятадуудыг байлдан дагуулснаар Бурханы байлдан дагуулалтын ажил хамгийн их үр дүнд хүрээд зогсохгүй, Тэр мөн Өөрийн төгс хүчин, мэргэн ухаан, гайхалтай үйлийг илүү сайн харуулдаг. Бурхан эцсийн өдрүүдэд Хятадад ажиллах нь үнэндээ хэчнээн утга учиртай болохыг одоо би харж байна! Би Бурханы ажлыг мэдэхгүй мөртөө үзэл, төсөөлөл ашиглан Түүний ажлыг хязгаарлаж байж. Би ямар биеэ тоосон байж вэ!” гэсэн.

Тэгтэл Ли эгч ингэж хэлсэн: “Бурхан Өөрийн ажлыг хаана, яаж хийх нь хамаагүй эрж хайх нууц болон үнэн үргэлж байдаг. Эзэний эргэн ирэлтийг хэрхэн угтаж авах ёстой тухайд Эзэн Есүс бидэнд ингэж хэлсэн: ‘Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, “Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа” гэлээ’ (Матай 25:6). ‘Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог’ (Иохан 10:27). Илчлэлд бас ийм зөгнөл байдаг: ‘Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно’ (Илчлэл 3:20). Тэгэхээр Эзэний ирэлтийг угтан авч, Түүний илрэлтийг эрж хайхад хамгийн чухал нь Бурханы дуу хоолойг сонсох юм. Хэрвээ бид Эзэн эргэн ирсэн гэх гэрчлэлийг сонсвол үнэний илэрхийлэл байгаа эсэх, энэ нь Бурханы дуу хоолой мөн эсэхийг харахын тулд үүнийг эрж хайж, судлах ёстой. Үнэнийг хаана ч илэрхийллээ гэсэн тэнд Бурханы дуу хоолойгоос гадна Бурханы илрэлт, ажил байна. Энэ бол туйлын үнэн. Яг л Төгс Хүчит Бурханы хэлдэгчлэн, ‘Хүмүүс аливааг боломжгүй гэж итгэх тусам энэ нь болох магадлал өндөртэй байдаг, учир нь Бурханы мэргэн ухаан тэнгэрүүдээс ч дээгүүр, Бурханы бодол хүний бодлоос дээгүүр бөгөөд Бурханы ажил хүний бодол, үзлийн хил хязгаарыг давдаг. Ямарваа зүйл хэдий чинээ боломжгүй байна, эрж хайж болох төдий чинээ их үнэн үүнд байдаг; ямарваа зүйл хэдий чинээ хүний үзэл, төсөөллөөс гадна оршино, Бурханы хүсэл тэнд бүр ч их агуулагдаж байдаг. Учир нь, Өөрийгөө хаана ч илчиллээ гэсэн Бурхан бол Бурхан хэвээр байдаг бөгөөд илрэлтийнх нь байршил, хэв маягаас үүдэн Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Мөр нь хаана байгаагаас үл хамааран Бурханы зан чанар нэг янзаараа байдаг, мөр нь хаа ч байлаа гэсэн Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан. Яг л Эзэн Есүс бол зөвхөн израилчуудын Бурхан бус, Ази, Европ, Америкийн бүх хүний Бурхан төдийгүй, бүхий л орчлон дахь цорын ганц Бурхан гэдэгтэй энэ нь адил билээ. Иймд Бурханы айлдвараас Түүний хүслийг эрж хайж, илрэлтийг нь олж мэдэж, Түүний мөртэй хөл нийлүүлцгээе! Бурхан бол үнэн, зам, амь билээ. Түүний үг, илрэлт зэрэгцэн оршдог бөгөөд Түүний зан чанар болон мөр хүн төрөлхтөнд цаг үргэлж нээлттэй байдаг’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”).” Төгс Хүчит Бурханы үг будилааныг минь нэгд нэггүй шийдвэрлэж, Бурханы илрэлт, ажлын нууцыг ил болгож, урьдын үзлийг минь эрс няцаасан. Би олон жил Эзэний эргэн ирэлтийг угтан авах гэж хүсэн хүлээсэн ч Бурханы илрэлт, ажлыг өөрийн төсөөлөл, Библийн махчилсан үгээр хязгаарлаж байснаа хэзээ ч ухаараагүй. Би ямар мэдлэггүй, харалган байгаа вэ! Цуглаан дууссаны дараа би санаачилга гаргаж Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн “Үг нь махбодоор илэрсэн” номын нэг хувийг Ли эгчээс гуйж авлаа.

Төгс Хүчит Бурханы үгийг уншаад хүн төрөлхтнийг аврах Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө, Библийн дотоод түүх, Бурханы ажлын гурван үе шат, Бурханы нэрсийн утга учир, бие махбодтой болохын нууц, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол, бүх төрлийн хүний үр дүн, хүрэх газрыг Бурхан хэрхэн тогтоодог, Христийн хаанчлал газар дээр хэрхэн биеллээ олох гэх мэт Библийн олон нууцыг хэрхэн тайлсныг би харсан. Төгс Хүчит Бурхан ийм баялаг үнэнийг илэрхийлсэн бөгөөд тэдгээр нь бүгд миний өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй нууц болон үнэн юм. Бурханаас өөр хэн ч эдгээр нууцыг тайлж чадахгүй. Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг үг эрх мэдэл, хүч чадал, сүр жавхлангаар дүүрэн. Үнэхээр Бурханы айлдвар, Бурханы дуу хоолой билээ. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт би туйлын итгэлтэй болсон. Би Төгс Хүчит Бурханы ажлыг тээнэгэлзэлгүйгээр хүлээн авч, одоо Хурганы мөрийг дагаж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Орчин цагийн фарисай болсон нь

Ли Жы, Хятад 1989 онд би Эзэн Есүсийг дагаж эхэлсэн юм. Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, Эзэн Есүс хүн төрөлхтнийг Сатаны...

Эзэнтэй дахин уулзсан нь

Жиандин, АНУ Би Католик шашинтай гэр бүлд төрсөн бөгөөд бага байхаас минь эхлээд манай ээж Библи уншихыг заасан юм. Тэр үед Хятадын...

Бурханы нэрсийн нууц

Жэнчэн, АНУ “Ехова, Есүс, Мессиа нь бүгд Бурханы Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр Бурханы удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л...

Messenger дээр бидэнтэй холбоо барих