Бурханыг цор ганц Эзэнээ гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авралд хүрэх эхний алхам юм

2018-07-08

Бурханыг цор ганц Эзэнээ гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авралд хүрэх эхний алхам юм

Бурханы эрх мэдлийн талаарх үнэн нь хүн бүрийн нухацтай авч үзэх ёстой, зүрх сэтгэлээрээ туулж, ойлгох ёстой үнэн юм; учир нь эдгээр үнэн хүн бүрийн амьдралд; хүн бүрийн өнгөрсөн, одоо, ирээдүйд; хүн бүрийн амьдралдаа туулан өнгөрөх ёстой шийдвэрлэх онцгой үеүдэд; Бурханы дээд эрхийн тухай хүний мэдлэг болон Бурханы эрх мэдэлтэй тулгарахдаа баримтлах хандлагад нь; тэгээд мэдээжээр, хүн бүрийн эцсийн хүрэх газарт нөлөөлдөг билээ. Иймээс тэдгээрийг ойлгож, мэдэхэд насан туршийн эрч хүч шаардагддаг. Бурханы эрх мэдлийг нухацтайгаар авч үзэхдээ, Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрөх үедээ чи Бурханы эрх мэдэл оршин байдаг үнэнийг аажмаар ухаарч, ойлгох болно. Гэвч хэрвээ чи Бурханы эрх мэдлийг хэзээ ч танин мэдэж, Түүний дээд эрхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бол хэчнээн олон жил амьдрах чинь хамаагүй, Бурханы дээд эрхийн талаар өчүүхэн төдий ч мэдлэг олж авч чадахгүй. Хэрвээ чи Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадахгүй бол замын төгсгөлд хүрэх үедээ хэдий Бурханд олон арван жил итгэж байсан ч гэсэн, чамд амьдралаараа харуулах зүйл юу ч байхгүй, хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн талаар өчүүхэн ч мэдлэг чамд байхгүй байна. Энэ нь тун гунигтай зүйл бус уу? Иймээс амьдралдаа хэр хол явсан, одоо хэдэн настай, замналын чинь үлдсэн хэсэг хэр урт байх нь хамаагүй, чи эхлээд Бурханы эрх мэдлийг танин мэдэж, нухацтайгаар авч үзэж, Бурхан бол чиний цор ганц Эзэн гэдэг бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүмүүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхтэй холбоотой эдгээр үнэний талаар тодорхой, үнэн зөв мэдлэг, ойлголтыг олж авах нь хүн бүрийн заавал авах сургамж; энэ бол хүний амьдралыг мэдэж, үнэнийг олж авах түлхүүр юм. Өдөр бүр хүн бүрийн нүүр тулдаг, хэний ч зайлсхийж чадахгүй, Бурханыг мэдэх амьдрал, түүнийг сурах үндсэн явц нь ийм билээ. Хэрвээ хэн нэгэн энэ зорилгод хүрэхийн тулд дөт замаар явахыг хүсэж байгаа бол тэр чинь боломжгүй гэдгийг одоо Би чамд хэлчихье! Хэрвээ та нар Бурханы дээд эрхээс зугтахыг хүсэж байгаа бол тэр чинь бүр ч боломжгүй! Бурхан бол хүний цорын ганц Эзэн, Бурхан бол хүний хувь заяаны цорын ганц Эзэн учраас хүн өөрийн хувь заяаг захирах боломжгүй, үүнийг даван гарах боломж ч байхгүй. Хүний ур чадвар хэчнээн агуу байх нь хамаагүй, хүн бусдын хувь заяаг зохион байгуулж, зохицуулж, хянаж, өөрчлөх нь бүү хэл нөлөөлж ч чадахгүй. Зөвхөн цор ганц Бурхан Өөрөө л хүнд зориулж бүх зүйлийг захирч чадна. Учир нь зөвхөн цор ганц Бурхан Өөрөө л хүний хувь заяаг захирах дээд эрх бүхий цорын ганц эрх мэдэлтэй байдаг, Бүтээгч л хүний цор ганц Эзэн билээ. Бурханы эрх мэдэл нь зөвхөн бүтээгдсэн хүн төрөлхтнөөр зогсохгүй, ямар ч хүний харж чадахгүй бүтээгдээгүй зүйлс, одод, сансар огторгуйг захирах дээд эрхийг атгадаг. Энэ бол маргашгүй бодит үнэн, үнэхээр оршин байдаг бодит үнэн бөгөөд ямар ч хүн, зүйл үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ та нарын нэг нь юмсын байгаа байдалд сэтгэл ханамжгүй хэвээр байж, өөрийгөө зарим нэг онцгой ур чадвар, авьяастай гэж итгэн, аз дайрч, өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж, эсвэл тэдгээрээс зугтаж чадна гэж бодсоор байгаа бол; хэрвээ чи хүний хичээл чармайлтаар хувь заяагаа өөрчлөх гэж оролдон, тэгснээрээ бусдаас ялгаран гарч, алдар нэр, эд баялаг олдог бол; чи юмыг өөртөө л хэцүү болгож байна, чи өөртөө гай л дуудаж, булшныхаа нүхийг ухаж байна гэдгийг Би чамд хэлье! Эрт, орой хэзээ нэгэн өдөр чи буруу сонголт хийж, хичээл зүтгэл чинь талаар өнгөрснийг олж мэдэх болно. Хувь заяаны эсрэг тэмцэх хүсэл, эрмэлзэл болон цадигаа алдсан авир чинь чамайг буцах замгүй болгож, үүнийхээ төлөө чи гашуун төлөөс төлөх болно. Хэдийгээр одоогоор чи үр дагаврын айхтар ноцтой байдлыг ойлгохгүй байгаа ч гэсэн, Бурхан бол хүний хувь заяаны Эзэн хэмээх үнэнийг улам илүү гүнзгий мэдэрч, ойлгохын хэрээр Миний өнөөдрийн ярьж байгаа зүйл болон үүний жинхэнэ утга санааг аажмаар ухаарч эхэлнэ. Чамд зүрх сэтгэл, сүнс үнэхээр бий эсэх, чи үнэнийг хайрладаг хүн мөн эсэх нь, Бурханы дээд эрх болон үнэний талаар ямар хандлагатай вэ гэдгээс чинь хамаардаг. Мэдээжийн хэрэг энэ нь Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадаж байгаа эсэхийг чинь тодорхойлдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы эрх мэдлийг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтыг хэзээ ч мэдэрч байгаагүй бол явсан зам, хийсэн сонголтынхоо үрээр чи ямар ч хэрэггүй болж, эргэлзээгүй Бурханд жигшигдэн, гологдоно. Гэхдээ Бурханы ажилд Түүний шалгалт, дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдэлд захирагдаж, Түүний үгийг аажмаар жинхэнээсээ туулдаг хүмүүс нь Бурханы эрх мэдлийн тухай жинхэнэ мэдлэгтэй болж, Түүний дээд эрхийн тухай жинхэнэ ойлголтыг олж авсан байх болно; тэд үнэхээр Бүтээгчид захирагдсан байх болно. Ийм хүмүүс л үнэхээр аврагдсан байх болно. Тэд Бурханы дээд эрхийг мэдсэн, үүнийг хүлээн зөвшөөрсөн учраас хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг ойлгож, түүнд захирагдах нь бодитой, үнэн зөв байдаг. Үхэлтэй нүүр тулах үедээ тэд Иовын адилаар ямар ч хувийн сонголт, хүсэлгүйгээр бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, үхлээс айдаггүй сэтгэлтэй байж чадна. Ийм хүмүүс л жинхэнэ бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчийн дэргэд эргэн очиж чадна.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зургаа дахь онцгой үе: Үхэл

Маш их үймээн бужигнаан, маш их бүтэлгүйтэл, гонсойлгосон үйл явдал, маш их баяр хөөр, уй гашуу, сайн, муу, маш олон мартагдашгүй он жил,...

Тав дахь онцгой үе: Үр удам

Гэрлэснийхээ дараа хүн дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлж эхэлнэ. Хэдэн хүүхэдтэй, ямар хүүхэдтэй болохоо хүн шийдэж чадахгүй; үүнийг мөн л...

Эхний онцгой үе: Төрөлт

Хүн хаана, ямар гэр бүлд төрсөн, хүний хүйс, дүр төрх, төрсөн цаг гээд эдгээр нь хүний амьдралын эхний онцгой үеийн нарийн зүйлс юм. Энэхүү...

Messenger дээр бидэнтэй холбоо барих