Хэрэв бид Бурханд итгэдэггүй, ердөө л ариун журамтай, сайныг үйлдэж, ямар ч муу юм хийгээгүй бол Бурхан биднийг аврах уу?
Холбогдох Бурханы үг:
Бусдыгаа үнэлж шүүдэг хүмүүсийн стандарт зан авирт нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол зөв шударга хүн, харин үйлдэл нь жигшүүртэй бол хорон муу хүн байдаг. Хүмүүсийг үнэлж шүүдэг Бурханы стандарт бол тэдний мөн чанар Өөрт нь дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; уг хүний зан авир сайн, муу эсэх, үг яриа нь зөв буруу эсэхээс үл хамааран Бурханд дуулгавартай хүн бол зөв шударга хүн, харин дуулгаваргүй хүн бол дайсан, хорон муу хүн юм. Зарим хүн ирээдүйд сайхан хүрэх газар олж авахын тулд сайн үйл хэрэг ашиглахыг хүсдэг, зарим хүн сайн хүрэх газартай болохын тулд сайхан үг яриа ашиглахыг хүсдэг. Бурхан зан авирыг нь харж, үг яриаг нь сонссоныхоо дараа хүмүүсийн төгсгөлийг тодорхойлдог гэж хүн бүр эндүүрэн итгэдэг; тиймээс олон хүн үүнийг далимдуулан Бурханыг мэхэлж түр зуурын ивээл олж авахыг хүсдэг. Ирээдүйд, амралтын байдалд амьд үлдэх хүмүүс бүгд гай зовлонгийн өдрийг туулж, бас Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ биелүүлсэн, Бурханд зориуд захирагдсан хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийх зорилгоор үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүсдэг хүмүүс үлдэж чадахгүй. Хүн нэг бүрийн төгсгөлийг зохицуулах зүй зохистой стандарт Бурханд бий; Тэрээр хүний үг, үйлдэлд үндэслэн эдгээр шийдвэрийг гаргадаггүй, бас нэгэн үед гаргасан зан авирынх нь дагуу ч шийддэггүй. Урьд нь Өөрт нь үйлчилснээс болоод Бурхан хүний хорон муу үйлдэлд яавч өршөөнгүй хандахгүй, мөн Бурханы төлөө нэг удаа зарлагадсанаас нь болоод хүнийг үхлээс хэлтрүүлэхгүй. Хорон муу байдлынхаа төлөө цээрлэл хүлээхээс хэн ч зайлж чадахгүй ба хэн ч ёрын муу үйлдлээ нууж, улмаар сүйрлийн тарчлаанаас зугтаж чадахгүй. Хэрвээ хүмүүс өөрсдийнхөө үүргийг үнэхээр биелүүлж чаддаг бол, ерөөл хүртэх, золгүй явдал туулахаас үл хамааран Бурханд мөнхөд үнэнч байж, шагналын араас хөөцөлддөггүй гэсэн үг юм. Хүмүүс ерөөл харах үедээ Бурханд үнэнч байдаг ч ямар нэгэн ерөөл харж чадахгүй үедээ үнэнч байдлаа алдаж, эцэстээ Бурханд гэрчлэл хийж мөн л чаддаггүй, оногдсон үүргээ биелүүлж чаддаггүй бол Бурханд урьд нь нэгэнтээ үнэнчээр үйлчлэл үзүүлсэн байлаа ч гэсэн тэд сүйрлийн бай хэвээр байна. Товчхондоо бол хорон муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, амралтад ч орж чадахгүй; зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас болон тоймгүй олон муу үйлийнхээ залхаан цээрлүүлэлтийг амсдаг юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд
Биеэ авч явах байдлын өөрчлөлт төдий нь тогтворгүй; хэрвээ хүмүүсийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй бол эрт орой хэзээ нэгэн цагт хорон муу тал нь аяндаа харагдана. Тэдний биеэ авч явах байдлын өөрчлөлтийн эх сурвалж нь тухайн үеийн Ариун Сүнсний ажилтай хосолсон урам зориг учир тэдний хувьд урам зоригтой болох нь, эсвэл түр зуурын сайхан сэтгэл харуулах нь туйлын амархан байдаг. Шүтлэггүй хүмүүсийн хэлдгээр “Нэг сайн үйл хийх нь амархан, харин насан туршдаа сайн үйл хийх хэцүү” юм. Хүмүүс бүх насаараа сайн үйл хийж чаддаггүй. Хүний биеэ авч явах байдлыг амь нь залж чиглүүлдэг; амь нь ямар байна, биеэ авч явах байдал нь тийм байдаг; аяндаа илчлэгддэг зүйл л амь болон хүний уг чанарыг төлөөлдөг. Худал хуурмаг зүйл удаан үргэлжилж чаддаггүй. Бурхан хүнийг аврахаар ажиллах үед энэ нь хүнийг биеэ сайн авч явах байдлаар гоёхын төлөө байдаггүй—Бурханы ажлын зорилго нь хүмүүсийн зан чанарыг өөрчилж, тэднийг шинэ хүмүүс болгон дахин төрүүлэхийн төлөө байдаг. Тиймээс хүнд хандах Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт нь бүгд зан чанарыг нь өөрчлөхийн төлөө байдаг, ингэснээр хүн Бурханд туйлын дуулгавартай, үнэнч болж, Бурханыг хэвийн шүтэн мөргөдөг болох юм. Энэ бол Бурханы ажлын зорилго билээ. Сайхан авирлах нь Бурханыг дуулгавартай дагахтай адилгүй, тэр ч бүү хэл Христтэй нийцэлтэй байхтай эн тэнцэхгүй. Зан авирын өөрчлөлт нь хоосон сургаалд үндэслэж, урам зоригоос бий болдог; тэдгээр нь Бурханы тухай жинхэнэ мэдлэгт, эсвэл үнэнд үндэслэдэггүй, Ариун Сүнснээс ирсэн удирдамжид бүр ч тулгуурладаггүй. Хүмүүсийн хийдэг зүйлийн заримыг Ариун Сүнс чиглүүлдэг цаг үе байдаг хэдий ч энэ нь амийн илэрхийлэл биш бөгөөд Бурханыг мэдэхтэй бүр ч адилгүй; хүний биеэ авч явах байдал хэчнээн сайн байх нь хамаагүй, Бурханыг дуулгавартай дагадаг гэдгийг, эсвэл үнэнийг хэрэгжүүлдэг гэдгийг энэ нь баталдаггүй. Биеэ авч явах байдлын өөрчлөлт нь түр зуурын хуурамч байдал; урам зоригтой байдлын илрэл төдий юм. Үүнийг амийн илэрхийлэл гэж тооцож болохгүй.
Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Гадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”
Сайн үйл хэрэг чинь юуны төлөө байдаг вэ? Тэдгээр нь Бурханыг шүтэн мөргөдөг зүрх сэтгэлийг чинь орлож чадах уу? Чи зүгээр л зарим нэг сайн үйл хийснээр Бурханы ерөөлийг хүртэж чадахгүй, чамайг хохирч, дарлагдсан гээд л Бурхан чиний эсрэг буруу зүйлсийн өшөөг авч өгөхгүй. Бурханд итгэдэг атлаа Бурханыг мэддэггүй, гэхдээ сайн үйл хийдэг хүмүүс—тэд бүгд бас гэсгээгддэггүй гэж үү? Чи ердөө л Бурханд итгэж, өөрийн чинь эсрэг хийсэн буруу үйлийн өшөөг авхуулах, цагаатгуулах төдийхнийг л Бурханаас хүсэж, Бурхан чамайг гаслангаас чинь ангижруулаасай гэж хүсдэг. Гэвч чи үнэнд анхаарал хандуулахаас татгалздаг; үнэнийг амьдран харуулахыг ч хүсдэггүй. Энэ хэцүү бэрх, хоосон амьдралаас зайлсхийж бүр ч чаддаггүй. Оронд нь чи махан бие дэх, нүгэлт амьдралаараа амьдрангаа Бурхан руу гомдлыг минь барагдуулж, оршин тогтнолын минь мананг сарниулаач гэсэн горьдсон харцаар харж байдаг. Гэхдээ энэ боломжтой гэж үү? Хэрвээ чамд үнэн байгаа бол чи Бурханыг дагаж чадна. Хэрвээ чи амьдран харуулдаг бол Бурханы үгийн илрэл байж чадна. Хэрвээ чи амьтай бол Бурханы ерөөлийг эдэлж чадна. Үнэнийг эзэмшдэг хүмүүс л Бурханы ерөөлийг эдэлж чадна. Бурхан өөрсдийгөө л хайрладаг, Сатаны заль мэхэнд урхидуулсан хүмүүсийг бус, харин бүхий л зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрлаж, бэрхшээл, зовлон туулдаг хүмүүсийг гарцаагүй цагаатгадаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүст сайн сайхан зүйл хаанаас байх билээ? Махан биеэ л хайрладаг хүмүүст яаж зөв шударга байдал байх юм бэ? Зөв шударга, сайн сайхан байдал хоёр нь зөвхөн үнэнтэй хамааралтай яригдах асуудал биш гэж үү? Тэдгээр нь Бурханыг бүхий л зүрх сэтгэлээсээ хайрладаг хүмүүст зориулагдсан байдаггүй гэж үү? Үнэнийг хайрладаггүй, илжирсэн цогцос төдий хүмүүс—энэ бүх хүн ёрын мууг өвөрлөдөг биш гэж үү? Үнэнийг амьдран харуулах чадваргүй хүмүүс—тэд бүгд үнэний дайсан биш гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна
Бурханы өмнө ариун хүн юм уу зөв шударга хүн болж төгс болгуулах маш амархан уу? “Энэ газар дэлхий дээр зөв шударга хүн үгүй, зөв шударга нь энэ дэлхийд үгүй” гэдэг нь үнэн үг юм. Бурханы өмнө очих үедээ та нар юу өмсөж байгаагаа, үг, үйлдэл бүрээ, бодол, санаа болгоноо, тэр ч бүү хэл өдөр бүр зүүдэлдэг зүүдээ цэгнээд үз—эдгээр нь бүгд өөрсдийн чинь төлөө байдаг. Хэрэг явдлын үнэн байдал энэ биш гэж үү? “Зөв шударга байдал” гэдэг нь бусдад өглөг өгнө гэсэн үг биш, хөршөө өөр шигээ хайрлана гэсэн үг биш, мөн маргаж, хэрэлдэх, дээрэмдэж, хулгай хийхийг цээрлэнэ гэсэн үг биш юм. Зөв шударга байдал гэдэг нь Эзэн Есүсийн хийсэн бүхэнтэй адилаар цаг хугацаа, орон зайг үл харгалзан Бурханы даалгаврыг өөрийн үүрэг гэж авч үзэн, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг тэнгэрээс илгээсэн ажил мэргэжил хэмээн дуулгавартай дагана гэсэн үг юм. Энэ бол Бурханы ярьсан зөв шударга байдал мөн. Лот өөрийнхөө ашиг, алдагдлыг бодож үзэлгүйгээр Бурханы илгээсэн хоёр тэнгэрэлчийг аварсан болохоор зөв шударга хүн хэмээн нэрлэгдэж чадсан; тухайн үед түүний хийсэн зүйлийг зөв шударга гэж нэрлэж болох боловч түүнийг зөв шударга хүн гэж нэрлэж болохгүй гэж л хэлж болно. Лот Бурханыг харсан учраас л хоёр охиноо тэнгэрэлчүүдийн оронд өгсөн болохоос биш түүний урьдын бүх зан авир нь зөв шударга байдлын төлөө байгаагүй юм. Иймээс Би “энэ газар дэлхий дээр зөв шударга хүн үгүй” гэж хэлдэг. Сэргэлтийн урсгалд байгаа хүмүүсээс хүртэл хэнийг нь ч зөв шударга гэж нэрлэх боломжгүй. Чиний үйлдэл хэчнээн сайн байлаа ч, чи Бурханы нэрийг хэчнээн их алдаршуулдаг мэт харагдлаа ч хамаагүй, бусдыг цохиж хараадаггүй, бусдаас хулгайлж дээрэмддэггүй байлаа ч гэсэн чамайг бас л зөв шударга гэж нэрлэж болохгүй, учир нь энэ бол хэвийн хүний эзэмшиж чадах зүйл билээ. Яг одоо гол нь юу вэ гэвэл, чи Бурханыг мэддэггүй. Одоогоор чамд бага зэрэг хэвийн хүн чанар байгаа ч Бурханы ярьсан зөв шударга байдлын ямар ч элемент байхгүй гэж хэлж болно, иймээс чиний хийж байгаа зүйлсийн аль нь ч Бурханыг мэддэг гэдгийг чинь нотолж чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ
Чи хамаатан садан, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), хөвгүүд охид, эцэг эхдээ гойд найрсаг, үнэнч хайртай байж, бусдыг хэзээ ч завшиж байгаагүй байж болох боловч, хэрвээ чи Христтэй нийцэлтэй байх чадваргүй, эв зохицолтой харьцаж чаддаггүй бол хэдий хөршүүддээ тусламж үзүүлэхэд байгаа бүхнээ зарлагаддаг, эсвэл эцэг эх, гэр бүлийн гишүүдээ сайтар халамжилдаг байсан ч гэсэн, Би чамайг бас л хорон муу хүн, тэр ч байтугай зальжин арга мэхээр дүүрэн нэгэн гэж хэлнэ. Бусадтай эв найртай байдаг, эсвэл хэдхэн сайн үйл хийсэн болохоороо л өөрийгөө Христтэй нийцэлтэй гэж бүү бод. Чи тусархаг санаа зорилгоороо Тэнгэрийн ерөөлийг шударга бус аргаар олж авч чадна гэж бодож байна уу? Хэдхэн сайн үйл хийх нь дуулгавартай байдлыг чинь орлож чадна гэж чи бодож байна уу? Хэдийгээр та нарын нэг нь ч харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, бүгдэд чинь Христийн хэвийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү санагддаг боловч та нар Бурханд дуулгавартай гэдгээ байнга зарлаж байдаг. Та нарынх шиг ийм итгэл тохирох залхаан цээрлүүлэлтээ хүртэнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм
Одоо, эрж хайдаг ба эрж хайдаггүй хүмүүс нь хоёр өөр төрлийн хүмүүс бөгөөд хүрэх газар нь ч бас маш өөр байдаг. Үнэний мэдлэгийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэгчид бол Бурханы аврах хүмүүс юм. Үнэн замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд сүйрлийн бай болох болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш үү? Мөс чанар сайтай боловч үнэн замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; Бурханыг эсэргүүцэх нь тэдний мөн чанар. Үнэн замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд ийм хүмүүс олон зовлон бэрхшээл тууллаа ч гэсэн мөн л устгагдана. Дэлхий ертөнцийг орхих хүсэлгүй, эцэг эхээсээ салж тэвчдэггүй, махан биеийн зугаа цэнгэлээсээ ангижирч чаддаггүй хүмүүс бүгд Бурханд дуулгаваргүй байдаг бөгөөд бүгдээрээ сүйрлийн бай болно. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрлөг байдгаас гадна тэд устгагдах болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?