Бурханд итгэх нь сайн боловч бүх шашин хүмүүст сайн хүн байхыг сургадаг гэж би боддог. Тэгэхээр хүмүүс ямар шашин шүтдэгээс үл хамааран, хэрэв тэд чин сэтгэлтэй, ямар ч муу зүйл хийдэггүй л бол Бурхан тэднийг гарцаагүй аврах уу?
Холбогдох Бурханы үг:
Шашинд итгэх итгэл гэж юу вэ? Бурханд итгэх итгэл гэж юу вэ? Шашны түгээмэл, алдар цуутай онцлог шинж юу вэ? Хүмүүс шашинд итгэх итгэлийг ерөнхийдөө хэрхэн тодорхойлдог вэ? Шашинд итгэх итгэл нь зан авирын өөрчлөлт буюу бусадтай тэмцэлдэх, бусдыг харааж зүхэх, хорлох, бусдыг шулан мөлжих, бусдыг далимдуулан ашиглах, жижиг сажиг хулгай хийх, хумслах зэрэг зан авирын өөрчлөлтөөс бүрддэг. Энэ нь үндсэндээ зан авирын өөрчлөлтийг хэлдэг. Хүн шашинд итгэхдээ биеэ зөв авч яван, сайн хүн байх гэж хичээдэг; эдгээр нь гадаад зан авир юм. Сэтгэл зүйн түшиг тулгуур болохын хувьд шашин ямар вэ? Оюун санааны хүрээнд ямар вэ? Итгэлтэй байснаар хүн сэтгэл зүйн хувьд түшиг тулгууртай байдаг. Тиймээс шашинд итгэх итгэлийг: биеэ зөв авч явах, сэтгэл зүйн түшиг тулгууртай байх явдал гэж тодорхойлж болно—үүнээс хэтрэхгүй. Тэдний итгэдэг нэгэн үнэхээр оршдог эсэх, яг үнэндээ Тэр юу болох, Тэр тэднээс юу шаарддаг гэх зэрэг нарийн ширийн зүйлсийн тухайд бол хүмүүс оюун дүгнэлт, өөрсдийн төсөөллийг ашигладаг. Ийм үндсэн дээр итгэхийг шашинд итгэх итгэл гэж нэрлэдэг. Шашинд итгэх итгэл нь үндсэндээ зан авирын өөрчлөлтийг эрэлхийлж, сэтгэл зүйн түшиг тулгууртай байх гэсэн үг боловч хүний амьдралын замд ямар нэгэн өөрчлөлт авчирдаг уу? Хүний амьдралын зам, зорилго, чиглэлд өчүүхэн ч өөрчлөлт гардаггүй, тэдний амьдралын үндэс суурь ч өөрчлөгддөггүй. Харин Бурханд итгэх гэж юу вэ? Бурханд итгэх гэдгийг Бурхан хэрхэн тодорхойлж, юу шаарддаг вэ? (Түүний дээд эрхэд итгэх.) Тэр оршин байгаа гэдэгт итгэх, Түүний дээд эрхэд итгэх—энэ нь хамгийн чухал юм. Бурханд итгэдэг хүмүүсээс Бурхан юу шаарддаг вэ? Энэ нь юутай холбоотой вэ? (Үнэнч шударга хүмүүс байх, хэвийн хүн чанартай байх, үнэнийг эрэлхийлэх, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх, Бурханыг мэдэхээр эрж хайх.) Үг болон зан авиртай нь холбоотойгоор хүмүүсээс ямар нэг юм шаарддаг уу? (Гадаад зан авирын хувьд, замбараагүй биш, сүсэг бишрэлтэй байж, хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг биднээс шаарддаг.) Гаднаа чи ариун хүний үндсэн ёс журамтай байж, хэвийн хүн чанарыг амьдран харуулах шаардлагатай. Бурханд итгэх итгэлийн тодорхойлолт юу вэ? Бурханд итгэх гэдэг нь Бурханы үгэнд дуулгавартай байх явдал; Бурханы хэлсэн үгийн дагуу оршин тогтнож, амьдарч, үүргээ биелүүлж, хэвийн хүн чанарын бүх үйл ажиллагаанд оролцох явдал юм. Бурханд итгэх гэдэг нь Бурханыг дагах, Бурханы хүссэнээр хийх, Бурханы хүссэнээр амьдрах гэсэн утгатай. Бурханд итгэх гэдэг нь Түүний замыг дагах явдал билээ. Ийн үйлдсэнээр хүмүүсийн амьдралын зорилго, чиглэл шашинд итгэдэг хүмүүсийнхээс шал өөр байдаг бус уу? Бурханд итгэх итгэл юу агуулдаг вэ? Хүмүүс хэвийн хүн чанарыг амьдран харуулах ёстой; Бурхан тэднээс юу ч хийхийг шаардсан бай, Бурханы үгийг дуулгавартай дагах ёстой; мөн Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Эдгээр зүйл бүгд Бурханы үгийг агуулдаг. Бурханы үг гэж юу вэ? (Үнэн.) Бурханд итгэх итгэл нь үнэнийг агуулдаг; энэ нь амьдралын эх сурвалж, зөв зам; энэ нь хүмүүсийн алхдаг амьдралын замыг агуулдаг. Шашинд итгэх итгэл нь үүний аль нэгийг агуулдаг уу? Үгүй. Шашинд итгэхийн тулд зүгээр л гаднаа биеэ зөв авч яван өөрийгөө хязгаарлаж, дүрэм журмыг даган мөрдөж, сэтгэл зүйн түшиг тулгууртай байхад болно. Хэрвээ хүн биеэ зөв авч явдаг, сэтгэл санааны дэмжлэг, түшиг тулгууртай бол амьдралын зам нь өөрчлөгдөх үү? (Үгүй.) Зарим хүн: “Шашинд итгэх, Бурханд итгэх нь адилхан зүйл” гэдэг. Тэгвэл тэд Бурханыг дагадаг уу? Шашинд итгэх итгэл нь зан авирын өөрчлөлтийг эрэлхийлэх явдал төдий, сэтгэл зүйн түшиг тулгуураас цаашгүй бөгөөд ямар ч үнэнийг агуулдаггүй. Үүний үр дүнд, энэ хүмүүсийн зан чанарт ямар ч өөрчлөлт гарах боломжгүй. Тэд үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл бодитоор өөрчлөгдөх чадваргүй бөгөөд Бурханы талаар жинхэнэ мэдлэггүй байдаг. Хүн шашинд итгэхдээ, зан авир нь хэчнээн сайн байхаас үл хамааран, сэтгэл санааны түшиг тулгуур нь хэчнээн бат бөх байхаас үл хамааран Бурханыг дагадаг уу? (Үгүй.) Тэгвэл тэд хэнийг дагадаг вэ? Тэд Сатаныг дагадаг. Тэдний амьдран харуулдаг, эрэлхийлдэг, хүсдэг, хэрэгжүүлдэг, амьдралдаа найддаг зүйлийн үндэс суурь нь юу вэ? Тэр үндэс суурь нь бүхэлдээ Сатаны завхарсан зан чанар, үүний мөн чанар юм. Тэдний биеэ авч явах байдал, бусдад хандах байдал нь Сатаны амьдралын логик, гүн ухаантай нийцдэг; тэдний хэлдэг бүхэн худал үг, өчүүхэн төдий ч үнэн байдаггүй; тэд сатанлаг зан чанартаа жаахан ч өөрчлөлт гаргаагүй бөгөөд дагадаг зүйл нь Сатан хэвээр үлддэг. Тэдний амьдралын үзэл бодол, үнэт зүйлс, аливааг шийдвэрлэх арга зам, үйлдлийнх нь зарчим бүгд сатанлаг уг чанарынх нь илэрхийлэл юм; тэдний гадаад зан авирт л жаахан өөрчлөлт гарсан; харин амьдралын зам, амьдардаг байдал, эсвэл үзэл бодолд нь өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй. Хэрвээ чи Бурханд үнэхээр итгэдэг бол хэдэн жилийн турш Бурханд итгэсний дараа чамд үнэндээ ямар өөрчлөлт гарсан бэ? Чиний амьдралын үндэс суурь өөрчлөгдсөн. Чи ямар үндэс суурин дээр амьдардаг вэ? Өдөр бүр чиний хийдэг, хэлдэг зүйлийг юу удирддаг вэ? Энэ бүхэн юунд үндэслэдэг вэ? (Энэ бүхэн Бурханы үг болон үнэнд үндэслэдэг.) Жишээлбэл, магадгүй чи худал хэлэхээ больсон байх—үүний үндэс юу вэ? Чи яагаад тийм маягаар ярихаа больсон бэ? (Бурхан үүнд дургүй учраас.) Тийм маягаар ярьж, үйлдэхээ больсонд чинь үндэс суурь байдаг бөгөөд тэр үндэс нь Бурханы үг, Бурханы шаарддаг зүйл, үнэн юм. Тэгвэл тийм хүний амьдралын зам адилхан байдаг уу? Товч дүгнэлт нь энэ: Шашинд итгэх итгэл гэж юу вэ? Бурханд итгэх итгэл гэж юу вэ? Хүмүүс шашинд итгэх үедээ Сатаныг дагадаг; Бурханд итгэх үедээ Бурханыг дагадаг. Ялгаа нь энэ юм.
Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Шашны итгэл хэзээ ч аврал руу хөтлөхгүй”
Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэг ч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг, Бурханы хүсэлд нийцэхийн тулд юу хийх ёстойгоо цөөн хүн л ойлгодог. Яагаад гэвэл, хүмүүс “Бурхан” гэх үг, “Бурханы ажил” гэх мэт хэлцийг мэддэг боловч Бурханыг мэддэггүй, Бурханы ажлыг бүр ч мэддэггүй. Тэгэхээр, Бурханыг мэддэггүй тэр бүх хүн будилсан итгэлтэй байдагт гайхах зүйлгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий танил бус учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг нухацтай авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцдэггүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй, Түүний ажлыг мэддэггүй бол Бурханаар ашиглуулахад тохирохгүй, Бурханы хүслийг хангаж бүр ч чадахгүй. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэдэгт итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс гадна, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх итгэлд үндэслэн Бурханы үг ба ажлыг туулж, завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханы хүслийг хангаж, Бурханыг мэдэж авна гэсэн үг юм. Ийм төрлийн аяныг л “Бурханд итгэх итгэл” хэмээн нэрлэж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн энгийн, хөнгөн хийсвэр асуудал гэж үздэг. Бурханд ийм маягаар итгэдэг хүмүүс Бурханд итгэхийн утга учрыг алдсан байдаг бөгөөд эцсээ хүртэл үргэлжлүүлэн итгэлээ ч гэсэн, Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэж чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байдаг. Өнөөдөр ч гэсэн бичиг үсгийн дагуу, хоосон сургаал дотор Бурханд итгэдэг хүмүүс бий. Өөрсдөд нь Бурханд итгэх итгэлийн мөн чанар байхгүй гэдгийг тэд мэддэггүй бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй. Гэсэн ч амар амгалангийн ерөөл болон арвин их нигүүлслийн төлөө Бурханд залбирсаар байдаг. Бүгдээрээ түр зогсоод, зүрх сэтгэлээ тайван байлгаж, өөрсдөөсөө ингэж асууцгаая: Бурханд итгэх нь үнэхээр газар дэлхий дээрх хамгийн амархан зүйл юм гэж үү? Бурханд итгэнэ гэдэг Бурханаас их нигүүлслийг хүлээн авахаас цаашгүй юм гэж үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс Бурханы хүслийг үнэхээр хангаж чадна гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Зарим хүн үргэлж: “Бурханд итгэх нь ердөө цуглаанд оролцож, дуу дуулж, Бурханы үгийг сонсож, залбирч, зарим нэг үүргийг биелүүлэх явдал биш гэж үү? Энэ нь ийм л байдаг биш гэж үү?” хэмээн боддог. Та нар Бурханд хэчнээн удаан итгэсэн нь хамаагүй, Бурханд итгэх итгэлийн ач холбогдлыг одоо ч нэгд нэггүй ойлгоогүй л байгаа. Үнэн хэрэгтээ Бурханд итгэх итгэлийн ач холбогдол маш гүн гүнзгий болохоор хүмүүс ухан ойлгож чаддаггүй. Эцэст нь, хүмүүсийн дотор байдаг Сатаны зүйл болон тэдний уг чанарын зүйлс өөрчлөгдөх ёстой ба үнэний шаардлагад нийцэх ёстой; ийм маягаар л хүн үнэхээр авралд хүрч чадна. Хэрвээ чи шашинд ямар байсантайгаа адилаар зүгээр л хоосон сургаалын зарим үгийг чалчиж, эсвэл уриа лоозон хэлээд, дараа нь цөөхөн сайн үйл хэрэг хийж, арай сайхан ааш авир гаргаж, зарим нэг нүгэл буюу ямар нэг илэрхий нүгэл үйлдэхээс татгалздаг бол энэ нь, Бурханд итгэх зөв замд орсон гэсэн үг бас л биш юм. Дүрэм журмыг мөрдөж чаддаг гэдэг нь зөв замаар алхаж байгааг чинь илтгэдэг үү? Энэ нь, чи зөв сонгосон гэсэн үг юм уу? Хэрвээ уг чанар доторх зүйлс чинь өөрчлөгдөөгүй бөгөөд эцэст нь чи Бурханыг эсэргүүцэж, Бурханд халдсаар байгаа бол энэ нь хамгийн том асуудал юм. Хэрвээ чи Бурханд итгэх итгэлдээ энэ асуудлыг шийдвэрлэдэггүй бол чамайг аврагдсан гэж үзэж болох уу?
Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг”
Биеэ авч явах байдлын өөрчлөлт төдий нь тогтворгүй; хэрвээ хүмүүсийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй бол эрт орой хэзээ нэгэн цагт хорон муу тал нь аяндаа харагдана. Тэдний биеэ авч явах байдлын өөрчлөлтийн эх сурвалж нь тухайн үеийн Ариун Сүнсний ажилтай хосолсон урам зориг учир тэдний хувьд урам зоригтой болох нь, эсвэл түр зуурын сайхан сэтгэл харуулах нь туйлын амархан байдаг. Шүтлэггүй хүмүүсийн хэлдгээр “Нэг сайн үйл хийх нь амархан, харин насан туршдаа сайн үйл хийх хэцүү” юм. Хүмүүс бүх насаараа сайн үйл хийж чаддаггүй. Хүний биеэ авч явах байдлыг амь нь залж чиглүүлдэг; амь нь ямар байна, биеэ авч явах байдал нь тийм байдаг; аяндаа илчлэгддэг зүйл л амь болон хүний уг чанарыг төлөөлдөг. Худал хуурмаг зүйл удаан үргэлжилж чаддаггүй. Бурхан хүнийг аврахаар ажиллах үед энэ нь хүнийг биеэ сайн авч явах байдлаар гоёхын төлөө байдаггүй—Бурханы ажлын зорилго нь хүмүүсийн зан чанарыг өөрчилж, тэднийг шинэ хүмүүс болгон дахин төрүүлэхийн төлөө байдаг. Тиймээс хүнд хандах Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт нь бүгд зан чанарыг нь өөрчлөхийн төлөө байдаг, ингэснээр хүн Бурханд туйлын дуулгавартай, үнэнч болж, Бурханыг хэвийн шүтэн мөргөдөг болох юм. Энэ бол Бурханы ажлын зорилго билээ. Сайхан авирлах нь Бурханыг дуулгавартай дагахтай адилгүй, тэр ч бүү хэл Христтэй нийцэлтэй байхтай эн тэнцэхгүй. Зан авирын өөрчлөлт нь хоосон сургаалд үндэслэж, урам зоригоос бий болдог; тэдгээр нь Бурханы тухай жинхэнэ мэдлэгт, эсвэл үнэнд үндэслэдэггүй, Ариун Сүнснээс ирсэн удирдамжид бүр ч тулгуурладаггүй. Хүмүүсийн хийдэг зүйлийн заримыг Ариун Сүнс чиглүүлдэг цаг үе байдаг хэдий ч энэ нь амийн илэрхийлэл биш бөгөөд Бурханыг мэдэхтэй бүр ч адилгүй; хүний биеэ авч явах байдал хэчнээн сайн байх нь хамаагүй, Бурханыг дуулгавартай дагадаг гэдгийг, эсвэл үнэнийг хэрэгжүүлдэг гэдгийг энэ нь баталдаггүй. Биеэ авч явах байдлын өөрчлөлт нь түр зуурын хуурамч байдал; урам зоригтой байдлын илрэл төдий юм. Үүнийг амийн илэрхийлэл гэж тооцож болохгүй.
Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Гадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”
Дэлхий дээр хэд хэдэн томоохон шашин бий, эдгээр нь тус бүрдээ өөрийн тэргүүн буюу удирдагчтай байдаг бөгөөд дагалдагчид нь дэлхий даяар янз бүрийн улс орон, бүс нутгуудад тархсан байдаг; том ч бай жижиг ч бай, бараг улс орон бүр дотроо хэд хэдэн шашны урсгалтай байдаг. Гэвч дэлхий дээр хэчнээн ч шашин байлаа гэсэн, орчлон ертөнц дээрх бүх хүн эцэстээ нэг Бурханы удирдамж дор оршин тогтнодог бөгөөд тэдний оршин тогтнолыг шашны тэргүүн буюу удирдагчид залж чиглүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, шашны тодорхой нэг тэргүүн буюу удирдагч хүн төрөлхтнийг залж чиглүүлдэггүй; харин тэнгэр газар, бүх зүйлийг төдийгүй хүн төрөлхтнийг бүтээсэн Бүтээгч бүх хүн төрөлхтнийг удирддаг, энэ бол баримт юм. Дэлхийд хэд хэдэн том шашин байдаг хэдий ч тэдгээр нь хэчнээн агуу байсан ч бүгд Бүтээгчийн эрх мэдэл дор оршдог бөгөөд аль нь ч энэ эрх мэдлийн хүрээг даван гарч чаддаггүй. Хүн төрөлхтний хөгжил, нийгмийн дэвшил, байгалийн шинжлэх ухааны хөгжил нь тус бүрдээ Бүтээгчийн зохицуулалттай салшгүй холбоотой бөгөөд энэ ажил нь шашны тодорхой нэг тэргүүний хийж чадах зүйл биш юм. Шашны тэргүүн бол тухайн шашныхаа удирдагч төдий л бөгөөд Бурханыг төлөөлж чадахгүй, тэнгэр газар, бүх зүйлийг бүтээсэн Нэгнийг ч төлөөлж чадахгүй. Шашны тэргүүн бүхий л шашин доторх бүх хүнийг удирдаж чаддаг боловч тэнгэрийн доорх бүх бүтээлийг захирч чадахгүй—энэ бол нийтээр хүлээн зөвшөөрсөн баримт юм. Шашны тэргүүн бол зүгээр л удирдагч бөгөөд Бурхантай (Бүтээгчтэй) эн зэрэгцэж чадахгүй. Бүх зүйл Бүтээгчийн гарт байдаг ба эцэстээ тэд бүгд Бүтээгчийн гарт эргэн очих болно. Хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн бөгөөд ямар ч шашин бай, Бурханы эрх мэдэл дор эргэн очих болно—энэ нь гарцаагүй. Бурхан л бүх зүйлийн дотроос Хамгийн Дээд нь бөгөөд бүх бүтээлийн доторх хамгийн дээд захирагч хүртэл Түүний ноёрхол дор эргэн очих ёстой. Хүн хэчнээн ч өндөр байр суурьтай байлаа гэсэн хүн төрөлхтнийг тохиромжтой хүрэх газарт хүргэж чадахгүй, хэн ч бүх зүйлийг төрлөөр нь ангилж чадахгүй юм. Ехова Өөрөө хүн төрөлхтнийг бүтээж, тус бүрийг нь төрлөөр нь ангилсан ба төгсгөлийн цаг үе ирэхэд Тэр мөн л Өөрийн ажлыг Өөрөө хийж, бүх зүйлийг төрлөөр нь ангилна—энэ ажлыг Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Эхнээсээ өнөөдрийг хүртэл явагдсан ажлын гурван үе шатыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийсэн ба нэг Бурхан хийсэн. Ажлын гурван үе шатны баримт нь хүн төрөлхтнийг Бурхан удирдсан тухай баримт бөгөөд хэний ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Ажлын гурван үе шат төгсмөгц бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, бүгд Бурханы эрх мэдэл дор эргэн очно, учир нь бүхий л орчлон ертөнц даяар зөвхөн энэ нэг Бурхан оршдог бөгөөд өөр шашин гэж байхгүй. Дэлхийг бүтээх чадваргүй нэгэн үүнийг төгсгөлд нь аваачиж чадахгүй, харин дэлхийг бүтээсэн Тэр үүнийг төгсгөлд нь аваачих чадвартай байх нь гарцаагүй. Тиймээс оюун ухаанаа хөгжүүлэхэд нь л хүнд тусалж чадахаас биш, эрин үеийг төгсгөж чадахгүй нэгэн бол Бурхан биш байх нь гарцаагүй, бас хүн төрөлхтний Эзэн биш байх нь гарцаагүй. Тэрээр ийм агуу ажил хийж чадахгүй; ийм ажлыг биелүүлж чадах цорын ганц нэгэн байдаг бөгөөд энэ ажлыг хийж чаддаггүй бүхэн бол Бурхан биш, дайснууд гэдэг нь гарцаагүй. Бүх муу ёрын шашин нь Бурхантай нийцдэггүй бөгөөд Бурхантай нийцдэггүй тул тэд Бурханы дайснууд мөн. Бүх ажлыг энэхүү нэг жинхэнэ Бурхан хийдэг, бүх орчлон ертөнцийг энэхүү нэг Бурхан захирдаг. Түүний ажил Израильд байна уу, Хятадад байна уу хамаагүй, энэ ажлыг Сүнс хийж байна уу, махбод хийж байна уу хамаагүй, бүгдийг нь Бурхан Өөрөө хийдэг ба өөр хэн ч орлож чадахгүй. Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан учраас л эрх чөлөөтэй ажиллаж, ямар ч нөхцөл байдалд баригддаггүй—энэ бол хамгийн агуу үзэгдэл билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?