Бурхан байдаг гэдэгт би итгэдэг, гэхдээ би залуу байна, би гэр бүл, ажил мэргэжлийнхээ төлөө шаргуу ажиллах ёстой, бас хийхийг хүсдэг зүйл маш их байна. Би хөгширтлөө, Бурханд итгэх цагтай болтол хүлээвэл аврагдах болов уу?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх юм бэ? Эсвэл хүн амийнхаа оронд юу өгөх билээ?” (Матай 16:26).
Холбогдох Бурханы үг:
Одоо үе бол Миний Сүнс агуу зүйлс хийж буй цаг бөгөөд Би Харь үндэстнүүдийн дунд Өөрийн ажлыг эхэлж буй цаг билээ. Түүгээр ч зогсохгүй, одоо бол Миний бүх бүтээгдсэн зүйлийг ангилж, нэг бүрийг нь тус тусын ангилалд нь хуваарилах цаг юм, ингэснээр Миний ажил илүү түргэн, илүү үр дүнтэй явагдах болно. Иймээс бүхий л оршихуйгаа Миний бүх ажилд өргөн барьж, цаашлаад чамд хийсэн Миний бүх ажлыг тодорхой ялган таньж, итгэлтэй болж, Миний ажлыг илүү сайн үр дүнд хүргэхийн тулд бүх хүч чадлаа зориулаач гэж л Би та нараас шаарддаг. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл юм. Өөр хоорондоо тэмцэлдэж, буцах зам хайж эсвэл махан биеийн тав тух хөөцөлдөхөөс татгалз, эдгээр нь Миний ажлыг хойшлуулах ба гайхалтай ирээдүйг чинь баллах болно. Тэгэх нь чамд хамгаалалт өгөх нь байтугай харин ч сүйрэл авчирна. Тэгвэл тэнэглэж байгаа хэрэг болох бус уу? Өнөөдөр чиний шуналтайгаар эдлэн буй зүйлс чинь ирээдүйг чинь яг баллаж буй юм, харин өнөөдөр чиний амсаж буй зовлон чинь л чамайг яг хамгаалж буй билээ. Мултарч гарахад хэцүү уруу таталтад урхидуулахаас бултаж, төөрөлдөж яваад өтгөн мананд ороод нарыг олж чадахгүй болохоос зайлсхийхийн тулд чи эдгээр зүйлийг тодорхой мэдэж байх ёстой. Өтгөн манан сарнихад чи агуу өдрийн шүүлтэд орсноо мэднэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн-өөс эш татав
Миний үгийн гадна амьдарч, шалгалтад зовохоос зайлсхийдэг хүмүүс бүгд ертөнцөд туугдаж яваа бус уу? Энд тэнд найгах намрын навчис адил тэдэнд, тайтгаруулсан үг минь бүү хэл амрах газар ч үгүй. Миний гэсгээлт, цэвэршүүлэлт тэднийг дагадаггүй ч тэд газраас газарт туугдаж, тэнгэрийн хаанчлалын гаднах гудмаар тэнэж яваа гуйлгачид бус уу? Ертөнц үнэхээр чиний амрах газар гэж үү? Миний гэсгээлтээс зайлсхийснээр чи ертөнцөөс баяслын багахан ч болов инээмсэглэл олж авч үнэхээр чадна гэж үү? Зүрх сэтгэл дэх илэрхий хоосролоо зуурдын баяслаар далдалж үнэхээр чадах уу? Гэр бүлийнхнээ бүгдийг нь хуурч болох ч гэлээ Намайг чи хэзээ ч хуурч чадахгүй. Итгэл чинь дэндүү хомс тул өнөөг хүртэл чи амьдралаас ямар ч баяр баясал олж авахад хүчин мөхөстлөө. Амьдралынхаа хагасыг Миний төлөө чин сэтгэлээсээ зарцуулах нь дутуу дулимаг, ажилд нухлуулсан байдалтайгаар махан биеийн төлөө бүхий л амьдралаа үрж, хүн үүрч бараг чадахааргүй бүх зовлонг туулснаас дээр гэж чамайг Би шавдуулъя. Өөрийгөө тэгтлээ нандигнаж, Миний гэсгээлтээс зугтах ямар хэрэг байна? Зуурдын гэсгээлтээс минь нуугдаад гагцхүү мөнхийн ичгүүр, мөнхийн гэсгээлтэд унах ямар хэрэгтэй юм бэ? Үнэндээ Би Өөрийн хүслийг хэнд ч тулгадаггүй. Бүх төлөвлөгөөнд минь захирагдахад үнэхээр бэлэн хүн байвал түүнд Би муухай хандахгүй. Харин Иов Ехова Надад итгэдэг байсны адилаар бүх хүн Надад итгэхийг Би шаарддаг. Итгэл чинь Томасын итгэлээс давбал та нар сайшаалыг минь хүртэж, үнэнч байснаараа та нар жаргалыг минь олж, өөрсдийн цаг үед Миний алдар сууг гарцаагүй олно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Жинхэнэ хүн байхын утга учир
Сэрцгээ, ах нар аа! Сэрцгээ, эгч нар аа! Миний өдөр хойшлогдохгүй; цаг хугацаа бол амь бөгөөд цаг хугацааг буцаан шүүрч авах нь амийг аварч байгаа хэрэг! Цаг тийм ч холгүй байна! Хэрэв та нар коллежийн элсэлтийн шалгалт өгөөд тэнцээгүй бол бэлдээд дахин хэдэн удаа ч хамаагүй өгч болно. Харин Миний өдөр цаашид саатаж тэвчихгүй. Санагтун! Санагтун! Эдгээр сайхан үгээр Би та нарыг яаруулж байна. Яг нүдний чинь өмнө дэлхийн төгсгөл илчлэгдэж, агуу гамшиг асар хурднаар ойртож байна. Юу илүү чухал вэ: амь чинь үү, эсвэл унтах, идэх, уух, өмсөж зүүх чинь үү? Эдгээр зүйлийг цэгнэх цаг чинь ирлээ. Ахиад битгий эргэлз, тодорхой байдлаас бүү зугт!
Ямар өрөвдөлтэй юм бэ! Ямар хөөрхийлөлтэй юм бэ! Ямар харалган юм бэ! Хүн төрөлхтөн ямар харгис юм бэ! Та нар үнэндээ Миний үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг—Би та нартай дэмий ярьж байна уу? Яагаад хайхрамжгүй хандсаар байна вэ? Яагаад тэр вэ? Тийм бодол та нарт үнэхээр өмнө нь хэзээ ч төрж байгаагүй юу? Эдгээр зүйлийг Би хэний төлөө хэлдэг вэ? Надад итгэ! Би бол та нарын Аврагч! Би бол та нарын Төгс Хүчит Нэгэн! Сэрэмжтэй бай! Сэрэмжтэй бай! Алдсан цаг хугацаа дахин хэзээ ч ирэхгүй, үүнийг сана! Газар дэлхийн хаана ч харуусал намдаах эм байхгүй! Тэгвэл Би та нарт яаж хэлэх вэ? Миний үгийг анхааралтай бодож, дахин эргэцүүлвээс зохистой бус уу? Та нар Миний үгэнд маш хайхрамжгүй, аминдаа үнэхээр хариуцлагагүй ханддаг; Би үүнийг хэрхэн тэвчиж чадах билээ? Би яаж чадах билээ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 30-р бүлэг
Хүн мэдлэгийг суралцах явцад, Сатан түүх ярих ч бай, тэдэнд зүгээр л нэг хэсэг мэдлэг өгөх ч бай, эсвэл хүсэл, амбицаа биелүүлэх боломж олгох ч бай хамаагүй, төрөл бүрийн арга ашигладаг. Сатан ямар зам руу чамайг хөтлөхийг хүсдэг вэ? Мэдлэг сурахад ямар ч буруу зүйл байхгүй, энэ бол тэр чигтээ зүй ёсны хэрэг гэж хүмүүс боддог. Зөөлрүүлж хэлбэл, өндөр дээд туйлын зорилго өвөрлөж, амбицтай байх нь чин эрмэлзэлтэй байгаа хэрэг бөгөөд энэ нь амьдралын зөв зам байх ёстой. Хүмүүс амьдралдаа өөрсдийн туйлын зорилгыг биелүүлж, эсвэл ажил мэргэжлээ амжилттай үндэслэж чадвал, тэдний хувьд энэ нь илүү алдар цуутай арга зам биш гэж үү? Эдгээр зүйлийг хийснээр хүн өвөг дээдсээ алдаршуулаад зогсохгүй, бас түүхэнд мөрөө үлдээх боломжтой байдаг—энэ нь сайн зүйл биш гэж үү? Энэ нь, ертөнцийн хүмүүсийн нүдээр сайн зүйл бөгөөд тэдний хувьд энэ нь зүй зохистой, эерэг байх ёстой. Гэхдээ Сатан өөдгүй муу сэдлээрээ хүмүүсийг ийм замд оруулаад, тэгээд л болдог уу? Мэдээж үгүй. Үнэндээ хүний туйлын зорилго хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээн бодитой, хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй, хүний хүрэхийг хүсдэг бүхэн, эрж хайдаг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Энэ хоёр үг нь хүн бүрийн амьдралд амин чухал бөгөөд эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зорьдог зүйл юм. Энэ хоёр үг юу вэ? Тэр нь “алдар нэр”, “ашиг хонжоо” юм. Сатан тун аядуу зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг арга ашигладаг нь ямар нэг төрлийн радикал арга биш бөгөөд үүгээр дамжуулан хүмүүс Сатаны амьдрах арга зам, амьдардаг дүрэм журмыг өөрийн мэдэлгүй хүлээн зөвшөөрч, амьдралын зорилго, чиглэлээ тогтоож, улмаар өөрийн мэдэлгүй амьдралдаа амбицтай болдог. Амьдралын эдгээр амбиц гаднаа хэчнээн агуу сүрлэг санагдах нь хамаагүй, тэдгээр нь “алдар нэр”, “ашиг хонжоотой” салшгүй холбоотой байдаг. Ямар ч агуу, алдартай хүн, үнэндээ бүх хүний амьдралдаа дагадаг бүхэн нь ердөө “алдар нэр”, “ашиг хонжоо” хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Алдар нэр, ашиг хонжоотой болмогцоо тэдгээрийг ашиглан, өндөр байр суурь, асар их эд баялгийг эдэлж, амьдралыг таашааж болно гэж хүмүүс боддог. Алдар нэр, ашиг хонжоо нь зугаа цэнгэлээр хөөцөлдөх амьдрал болон махан биеийн цадиггүй таашаалыг олж авахдаа ашиглаж болох нэг төрлийн хөрөнгө юм гэж тэд боддог. Хүн төрөлхтний ихэд шунадаг энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүмүүс сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнийг, өөрсдийн ирээдүй, хувь заяаг бүгдийг нь Сатанд хүлээлгэн өгдөг. Тэд нэг хором ч эргэлзэхгүйгээр, өгсөн бүхнээ буцаан авах хэрэгтэйг ер мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Ийм маягаар Сатанд хоргодож, түүнд үнэнч болмогцоо хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд намагт бүрмөсөн, тэр чигтээ живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй. Хүн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, зөв шударга зүйлийг, эсвэл сайн, сайхан зүйлсийг эрж хайхаа больдог. Яагаад гэвэл, хүмүүсийг уруу татах алдар нэр, ашиг хонжооны хүч чадал дэндүү их; тэдгээр нь хүмүүсийн насан туршдаа, бүр эцэс төгсгөлгүйгээр үүрд мөнх хөөцөлддөг зүйлс болдог. Энэ нь үнэн биш гэж үү?
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI
Алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч үнэлгээ, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба тэдгээрээс ангижрах хүч ч, зориг ч хүнд байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI
Өөрийг нь гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан эрж хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чаддаг, Түүний даалгаврыг мартаагүй, зүрх сэтгэл, бие махбодоо Түүнд өргөн барьдаг хүмүүсийг Тэр эрж хайдаг. Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр эрж хайдаг. Хэрвээ чи аливаа хүчнээс ангид байж Бурханд өөрийгөө зориулдаг бол Бурхан чамд энэрэнгүй хандаж, ерөөлөө хайрлана. Чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийж байгаа бүхэн дэлхий дээрх хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн зөвт үйл хэрэг байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ. Магадгүй чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, эсвэл ахлагч байж болно, гэхдээ үйл хэрэгтээ зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чиний албан тушаал хэр өндөр байхаас үл хамааран үргэлж бүтэлгүйтэж, үргэлж Бурханы ерөөлөөр дутагдана, учир нь Бурхан чиний хийдэг юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн чиний үйл хэргийг зөв шударга гэж зөвшөөрч, эсвэл чамайг хүн төрөлхтний тусын тулд ажиллаж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Чи Бурханы хамгаалалтаас хүнийг холдуулахын тулд хүн төрөлхтний мэдлэг, хүч чадлыг ашиглахаас өөрийг хийдэггүй, мөн Бурханы ерөөлийг үгүйсгэхийн тулд үүнийг хийдэг гэж Тэр хэлнэ. Хүн төрөлхтнийг харанхуй руу, үхэл рүү, мөн Бурханыг болон Түүний ерөөлийг алдсан хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна гэж Тэр чамайг хэлнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг
Бурхан хүн төрөлхтний ирээдүйд халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, хүн төрөлхтөн доройтол руу, эргэж ирэхээргүй зам руу алхам алхмаар урагшилж байгаад шаналдаг. Бурханы зүрх сэтгэлийг эмтрүүлж, Түүнийг хөсөр хаяад ёрын муу нэгнийг эрж хайж буй энэ хүн төрөлхтөн аль чиглэлд явж буйг хэн ч, хэзээ ч бодож үзээгүй. Ийм учраас л Бурханы уур хилэнг хэн ч мэдэрдэггүй, Бурханы таалалд нийцэх замыг хэн ч эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж хэн ч хичээдэггүй, түүнчлэн Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч эрж хайдаггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явж, Бурханаас холдон, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг. Хүн зөрүүдэлсэн хэвээр байвал Өөрийг нь эргэж ч харалгүй орхисон энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Хүний махан бие, сүнс тэсвэрлэшгүй, урьд хожид үзэгдээгүй гай гамшгийг Бурхан гартаа бэлтгээд байгаа учраас л хүн төрөлхтөнд дахин давтан анхааруулж, сануулаад байгааг хэн ч мэддэггүй. Энэхүү гай гамшиг нь дан ганц хүний махан биеийн бус, бас сүнсний шийтгэл байдаг. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Бурханы төлөвлөгөө бүтэлгүйтэж, Түүний анхааруулга, сануулгад хариулахгүй байх үед Бурхан яаж уурсаж, хилэгнэх бол? Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн урьд нь мэдэрч, сонсож байсантай адилгүй байх болно. Иймээс энэхүү гай гамшиг нь урьд үзэгдээгүй бөгөөд хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлнэ. Учир нь хүн төрөлхтнийг ганц л удаа бүтээж, мөн хүн төрөлхтнийг ганц л удаа аврах нь Бурханы төлөвлөгөө билээ. Энэ бол эхнийх төдийгүй эцсийнх юм. Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг аварч байгаа Бурханы уйгагүй сэтгэл, яарсан хүлээлтийг хэн ч ойлгож чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?