Жинхэнэ залбирал гэж юу вэ?

2021-03-13

Холбогдох Бурханы үг:

Жинхэнэ залбирал гэж юу вэ? Энэ нь зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлж, Бурханы хүслийг ухаарснаар Бурхантай ярьж, үгэнд нь үндэслэн Бурхантай ярилцан, Бурханд нэн ойр байгаагаа мэдэрч, Тэр өмнө чинь байгааг мэдэрч, Түүнд хэлэх зүйл бий гэж бодох явдал юм. Зүрх сэтгэл чинь гэрлээр дүүрч, Бурхан хэчнээн хайр татам болохыг мэдэрнэ. Чи тун их зоригжиж, үгийг чинь сонсоход ах эгч нарт таатай санагдана. Хэлсэн үг чинь тэдний зүрх сэтгэл доторх үг, тэдний хэлэхийг хүсдэг үг, мөн тэдний үгийг орлуулагч мэт санагдана. Жинхэнэ залбирал гэж энэ юм. Үнэхээр залбирсны дараа зүрх сэтгэлд чинь амар амгалан болж, баяр баясалтай санагдана. Бурханыг хайрлах хүч чадал нэмэгдэж, амьдралдаа Бурханыг хайрлахаас илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой юу ч байхгүй гэж санагдана. Залбирал чинь үр дүнтэй байсныг энэ бүхэн нотолдог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Залбирлыг хэрэгжүүлэх тухай

Хүнээс Бурханы шаарддаг хамгийн наад захын зүйл нь хүн Түүнд зүрх сэтгэлээ нээж чаддаг байх явдал юм. Хүн үнэн сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлд нь үнэхээр байгаа зүйлийг Бурханд хэлдэг бол Бурхан тухайн хүн дээр ажиллах хүсэлтэй байдаг. Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг бус, ариун, үнэнч зүрх сэтгэлийг хүсдэг. Хүн Бурхантай үнэн сэтгэлээсээ ярьдаггүй бол Бурхан зүрх сэтгэлийг нь хөдөлгөж, дотор нь ажиллахгүй. Иймээс залбирлын гол чухал зүйл нь Бурхантай үнэн сэтгэлээсээ ярьж, өөрийнхөө дутагдал, тэрслүү зан чанарын талаар хэлж, өөрийгөө Түүний өмнө бүрэн нээх явдал юм; тэр үед л Бурхан залбирлыг чинь сонирхоно, эс бөгөөс Тэр чамаас царайгаа нууна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Залбирлыг хэрэгжүүлэх тухай

Заримдаа Бурханд хандана гэдэг нь тусгай үг ашиглан Бурханаас ямар нэг зүйл хийхийг гуйх юм уу Түүнээс тусгай удирдамж, хамгаалалт хүсэхийг хэлдэггүй. Харин ч хүмүүс асуудалтай тулгарах үедээ Бурханыг чин сэтгэлээсээ дуудах чадвартай байхыг хэлдэг. Тэгвэл хүмүүсийг дуудах үед Бурхан юу хийж байдаг вэ? Хүний зүрх сэтгэл хөдөлж, “Өө Бурхан минь, би үүнийг өөрөө хийж чадахгүй, яаж хийхээ мэдэхгүй, тэгээд надад сул дорой, сөрөг санагдаж байна” гэсэн бодол төрөх үед Бурхан энэ талаар мэддэггүй гэж үү? Хүмүүст ийм бодол төрөх үед зүрх сэтгэл нь чин үнэнч байдаг уу? Тэд Бурханыг ийм маягаар чин сэтгэлээсээ дуудах үед Бурхан туслахаар зөвшөөрдөг үү? Тэд ганц ч үг ган хийгээгүй байж болох ч чин сэтгэлээ харуулдаг тул Бурхан туслахаар зөвшөөрдөг. Хүн тун хүнд бэрхшээлтэй тулгараад, хандах хүнгүй болж, тун арга мухардсан үедээ цорын ганц найдвараа Бурханд тавьдаг. Тэдний залбирал ямар байдаг вэ? Сэтгэл санааных нь байдал ямар байдаг вэ? Тэд чин үнэнч байдаг уу? Тухайн үед ямар нэг нэмэлт хольц байдаг уу? Чи эцсийн ганц найдвар мэтээр Бурханд итгэж, Бурхан чамд тусална гэж найдах үед л зүрх сэтгэл чинь чин үнэнч байдаг. Чи төдийлөн их зүйл хэлээгүй байж болох ч зүрх сэтгэл чинь аль хэдийн хөдөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, чи чин сэтгэлээ Бурханд өгч, Бурхан сонсдог. Бурхан сонсох үедээ бэрхшээлийг чинь хардаг ба чамайг гэгээрүүлж, удирдан чиглүүлж, чамд тусална.

Христийн ярианы тэмдэглэл номын “Итгэгчид эхлээд дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харах хэрэгтэй”

Залбирал бол хэлбэрдэж, горим журам дагаж, эсвэл Бурханы үгийг цээжээр унших явдал биш. Өөрөөр хэлбэл, залбирах нь тодорхой хэдэн үгийг тоть шиг давтаж, бусдыг дуурайх явдал биш. Бурханаар хөдөлгүүлэхийн тулд чи залбирлаар зүрх сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлээ Бурханд нээж чаддаг байдалд хүрэх ёстой. Залбирлаа үр нөлөөтэй байлгая гэвэл залбирал чинь Бурханы үгийг уншихад үндэслэх ёстой. Бурханы үгэн дотроос залбирснаар л хүн илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авч чадна. Жинхэнэ залбирлын илрэлүүд нь: Бурханы шаарддаг бүхнийг хүсэн эрмэлздэг зүрх сэтгэлтэй байх, түүнчлэн Түүний шаарддаг зүйлийг гүйцэлдүүлэхийг хүсэж; Бурханы жигшдэг зүйлийг жигшиж, үүний үндсэн дээр энэ талаар бага зэрэг ойлголттой болж, Бурханы тайлбарласан үнэний талаар мэдэж, тодорхой ойлгох явдал юм. Залбирсны дараа шийдвэр, итгэл, мэдлэг болон хэрэгжүүлэлтийн замтай байхыг л жинхэнэ залбирал гэж нэрлэж болох бөгөөд ийм төрлийн залбирал л үр нөлөөтэй байж чадна. Гэсэн ч залбирал нь Бурханы үгийг эдэлж, үгээр нь Бурхантай ярилцах суурин дээр үндэслэх ёстой ба зүрх сэтгэл чинь Бурханыг эрж хайн, Бурханы өмнө тайван болж чаддаг байх ёстой. Иймэрхүү залбирал Бурхантай үнэхээр ярилцах үе шатанд аль хэдийн орсон байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Залбирлыг хэрэгжүүлэх тухай

Ах эгч та нар өдөр болгон үнэхээр залбирч чадна гэж Би найдаж байна. Энэ нь ёс заншил сахих явдал бус, тодорхой үр дүнд хүрэх явдал юм. Чи жаахан нойр, зугаа цэнгэлээс татгалзан, үүрээр өглөөний залбирлаа хийж, дараа нь Бурханы үгийг эдлэхэд бэлэн байна уу? Хэрвээ чи энэ маягаар ариун зүрх сэтгэлээр залбирч, Бурханы үгийг идэж, уудаг бол чамайг Бурхан улам илүү хүлээн зөвшөөрнө. Өглөө бүр үүнийг хийж, өдөр бүр зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурхантай ярилцаж, харилцвал Бурханы талаарх мэдлэг чинь гарцаагүй ихсэж, Бурханы хүслийг илүү сайн ухаарч чадна. Чи ингэж хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Би үүргээ биелүүлмээр байна. Та бидний дунд алдаршиж, энэ бүлэг хүмүүс бидний хийсэн гэрчлэлийг эдлэг гэсэндээ би бүхий л оршихуйгаа Танд л зориулна. Бидний дотор ажиллаач гэж би Танаас гуйя, ингэснээр би Таныг үнэхээр хайрлаж, сэтгэл хангалуун байлгаж, Таныг эрэлхийлдэг зорилгоо болгож чадна.” Энэ ачааг үүрэх үед чинь Бурхан чамайг гарцаагүй төгс болгоно. Чи зөвхөн өөрийнхөө төлөө залбиралгүй, харин Бурханы хүслийг биелүүлэх, Түүнийг хайрлахын төлөө бас залбирах ёстой. Энэ нь хамгийн жинхэнэ залбирал юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Залбирлыг хэрэгжүүлэх тухай

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурхантай хийсэн жинхэнэ ярилцаа хэд хэдэн үр дүнд хүрэх ёстой: Нэгдүгээрт, бид Бурхантай ярилцаж байхдаа завхралынхаа үнэн, уг чанарынхаа мөн чанарыг мэдэж авч, улмаар өөрсдийгөө мэдэх үр дүнд хүрдэг. Хийсэн зүйл маань үнэндээ Бурханы хүсэлд нийцдэг эсэхийг харж, амьдрахын тулд найдсан зүйл маань юу болохыг харахын тулд Бурханы өмнө бид хийсэн зүйлийнхээ талаар үргэлж эргэцүүлэх ёстой. Хэрэв бид Бурханы үгээр амьдарсан бол энэ нь амь руу орох гэрчлэл билээ. Хэрэв бид Сатаны гүн ухаанаар амьдарсан бол энэ нь Сатаны уг чанарын илэрхийлэл бөгөөд гэм буруу гэж тооцогддог. Хоёрдугаарт, бид Бурхантай ярилцаж байхдаа өөрсдийнхөө талаар жинхэнэ мэдлэгтэй болоод зогсохгүй Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болдог бөгөөд энэ нь Бурхантай ярилцсаны үр дүн юм. Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болсны дараа зүрх сэтгэлд маань Бурханыг хүндэлж, дуулгавартай дагаж, хайрлах хүсэл бий болох бөгөөд эцэстээ Бурханд үйлчлэх шийдэмгий байдлыг төрүүлдэг. Энэ нь Бурханыг мэдсэнээр хүрдэг үр дүн төдийгүй Бурхантай ярилцсанаар гардаг үр дүн юм. Хэрэв бид Бурхантай ярилцахдаа ийм үр дүнд хүрдэггүй бол залбиралдаа зөв замд ороогүй, Бурхантай үнэндээ ярилцаагүй гэдгийг маань нотлоход энэ нь хангалттай. “За, би олон жил залбирлаа, тэгэхээр би залбирахдаа Бурхантай ярилцаж байна гэсэн үг үү?” гэж зарим хүн хэлдэг. Тэгвэл чи үүнийгээ эдгээр үр дүнгийн дагуу хэмжих хэрэгтэй. Залбирахдаа чи өөрийгөө мэдэх үр дүнд хүрсэн үү? Бурханы хүсэл болон үнэнийг эрж хайх үр дүнд хүрсэн үү? Бурханыг дуулгавартай дагах үр дүнд хүрсэн үү? Бурханыг хүндлэх үр дүнд хүрсэн үү? Бурханыг хайрлах үр дүнд хүрсэн үү? Эдгээр үр дүнгийн ганцад нь ч хүрээгүй бол залбирал чинь хий хоосон, утга учиргүй бөгөөд чи зүгээр л Бурхантай үнэхээр ярилцахгүй байгаа хэрэг юм.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шашны зан үйлд оролцох гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг: Хэвийн сүнслэг амьдрал нь залбирах, магтан дуу дуулах, чуулганы амьдралд оролцох, Бурханы үгийг идэж, уух гэх мэт...

Messenger дээр бидэнтэй холбоо барих