Хүн яаж Бурхантай хэвийн харилцаа тогтоох тухай

2021-03-13

Холбогдох Бурханы үг:

Бурханд итгэхдээ чи Бурхантай хэвийн харилцаатай байх асуудлыг ядаж шийдвэрлэх ёстой. Бурхантай хэвийн харилцаагүй бол Бурханд итгэх итгэлийн чинь утга учир алдагддаг. Бурханы өмнө тайван байдаг зүрх сэтгэлтэй бол Бурхантай хэвийн харилцаа тогтоох бүрэн боломжтой. Бурхантай хэвийн харилцаатай байна гэдэг нь Бурханы ямар ч ажилд эргэлзэхгүй, үгүйсгэхгүй байж, Түүний ажилд захирагдаж чаддаг байна гэсэн үг юм. Энэ нь Бурханы өмнө зөв санаа зорилготой байж, өөртөө зориулан төлөвлөгөө зохиолгүй, бүх зүйл дээр Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг анхааран үзэх гэсэн үг; мөн Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрч, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагах гэсэн үг юм. Чи хийж буй бүх зүйлдээ Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой. Бурханы хүслийг ойлгодоггүй ч байсан гэсэн чи үүрэг, хариуцлагаа чадлынхаа хэрээр биелүүлсээр байх ёстой. Бурханы хүсэл чамд илчлэгдмэгц, үйлдвэл хожимдохгүй байх болно. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болоход чи хүмүүстэй ч бас хэвийн харилцаатай болох болно. Бүх зүйл Бурханы үгийн суурин дээр үндэслэдэг. Бурханы үгийг идэж уу, дараа нь Бурханы шаардлагыг хэрэгжүүл, үзэл бодлоо зөв болго, Бурханыг эсэргүүцэх юм уу чуулганыг үймүүлэх ямар нэгэн зүйл хийхээс зайлсхий. Ах, эгч нарын аминд ашиг тус өгдөггүй юуг ч бүү хий, бусдад тус нэмэр болохгүй юуг ч бүү хэл, ичгэвтэр зүйл бүү хий. Хийж буй бүхэндээ чигч шударга, хүндлүүштэй бай, үйлдэл болгоноо Бурханы өмнө үзүүлэхүйц байлга. Махан бие заримдаа сул дорой байж болох ч чи хувийн ашиг хонжооны төлөө шуналгүй, Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, зөв шударгаар үйлдэж чаддаг байх ёстой. Хэрэв чи ийм маягаар хэрэгжүүлж чадвал Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?

Хэвийн хүний амьдрал буюу Бурхантай хэвийн харилцаатай хэвийн хүний амьдралд хүрэхийн тулд чи эхлээд Түүний үгэнд итгэх ёстой. Хэрвээ чи Ариун Сүнсний хүмүүст хийдэг ажлын эхний алхамд хүрээгүй байгаа бол чамд ямар ч суурь алга. Бүр хамгийн наад захын зарчимд ч хүрч чадахгүй бол чи урдах замаараа яаж алхах юм бэ? Бурханы, хүнийг төгс болгодог зөв замд хөл тавих гэдэг нь Ариун Сүнсний одоогийн ажлын зөв замд орно гэсэн үг юм; энэ нь Ариун Сүнсний алхдаг замд хөл тавина гэсэн үг. Яг одоо, Ариун Сүнсний алхдаг зам бол Бурханы одоогийн үг юм. Тиймээс хэрвээ хүмүүс Ариун Сүнсний замд хөл тавья гэвэл дуулгавартай байж, бие махбодтой болсон Бурханы одоогийн үгийг идэж уух ёстой. Түүний хийдэг ажил бол үгийн ажил юм; бүх зүйл Түүний үгээс эхэлж, бүх зүйл Түүний үгэнд, Түүний одоогийн үгэнд суурилдаг. Бие махбодтой болсон Бурханы талаар итгэлтэй байх ч бай, эсвэл бие махбодтой болсон Бурханыг мэдэх ч бай, аль аль нь Түүний үгэнд илүү их хичээл чармайлт гаргахыг шаарддаг. Эс бөгөөс хүмүүс юу ч хийж чадахгүй бөгөөд юу ч үгүй хоцорно. Бурханы үгийг идэж уусны үндсэн дээр Түүнийг мэдэж, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж эхэлснээр л хүмүүс аажмаар Бурхантай хэвийн харилцаа тогтоож чадна. Хүний хувьд Бурханы үгийг идэж уун, хэрэгжүүлэхээс илүү дээр хамтын ажиллагаа гэж үгүй. Ийм хэрэгжүүлэлтээр дамжуулан тэд Бурханы ардын гэрчлэлдээ бат зогсож хамгийн сайн чаддаг. Хүмүүс Бурханы одоогийн үгийн мөн чанарыг ойлгож, дуулгавартай дагаж чадах үедээ Ариун Сүнсний залж чиглүүлдэг зам дээр амьдарч, Бурханаар төгс болгуулах зөв замд хөл тавьсан байдаг. Урьд нь хүмүүс зүгээр л Бурханы нигүүлслийг эрж хайж, амар амгалан, баяр хөөрийг эрэлхийлснээр Бурханы ажлыг олж авч чаддаг байсан боловч одоо юмс өөр болсон. Бие махбодтой болсон Бурханы үг байхгүй бол, Түүний үгийн бодит байдал байхгүй бол хүмүүс Бурханы сайшаалыг олж авч чадахгүй бөгөөд бүгд Бурханд таягдан хаягдана. Хэвийн сүнслэг амьдралд хүрэхийн тулд хүмүүс эхлээд Бурханы үгийг идэж ууж, хэрэгжүүлээд, дараа нь энэ суурин дээрээ Бурхантай хэвийн харилцаа тогтоох ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм

Хэрвээ чи хэвийн сүнслэг амьдралд хүрч, Бурхантай хэвийн харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой. Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, зүрх сэтгэлээ бүхэлд нь Түүнд зориулсны дараа л чи аажмаар хэвийн сүнслэг амьдралтай болж чадна. Хэрвээ хүмүүс Бурханд итгэх итгэлдээ зүрх сэтгэлээ Түүнд өгдөггүй бол, хэрвээ тэдний зүрх сэтгэл Түүнд байдаггүй, тэд Түүний ачааг өөрийн мэт үздэггүй бол хийдэг бүхэн нь Бурханыг хууран мэхлэх үйл, шашны хүмүүсийн ердийн үйл бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй. Бурхан ийм хүнээс юу ч олж авч чаддаггүй; ийм төрлийн хүн Бурханы гэрт байгаа чимэглэл, илүүц агаад хэрэггүй зүйл адилаар Бурханы ажилд товойлгогч болон үйлчилж л чаддаг. Бурхан ийм хүнийг ашигладаггүй. Ийм хүн дээр Ариун Сүнс ажиллах боломж байдаггүйгээс гадна төгс болгуулах үнэ цэн ч байдаггүй. Ийм хүн бол үнэндээ алхаж яваа үхдэл юм. Тийм хүмүүст Ариун Сүнсний ашиглаж болох юу ч байдаггүй, харин ч эсрэгээрээ тэднийг бүгдийг нь Сатан хувьдаа завшиж, гүн гүнзгий завхруулсан. Бурхан энэ хүмүүсийг таягдан хаяна. Одоогоор Ариун Сүнс хүмүүсийг ашиглахдаа аливааг хийхийн тулд хүсүүштэй талуудыг нь ашиглаад зогсохгүй, мөн хүсэмгүй хэсгүүдийг нь ч төгс болгож, өөрчилдөг. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан руу урсаж, Бурханы өмнө тайван байж чаддаг бол чи Ариун Сүнсээр ашиглагдаж, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авах боломжтой, эрхтэй байх болно, үүнээс ч илүүтэйгээр Ариун Сүнс дутагдлыг чинь нөхөх боломж чамд гарч ирнэ. Зүрх сэтгэлээ Бурханд өгөх үедээ чи эерэг талд илүү гүнзгий орж, мэдлэг ухааны илүү өндөр түвшинд хүрч чадна; сөрөг талд чи өөрийн алдаа, дутагдлын талаар илүү их ойлголттой болж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлэхдээ илүү мэрийх бөгөөд идэвхгүй байхгүй, харин идэвхтэйгээр орох болно. Тиймээс чи зөв хүн болно. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байгаа тохиолдолд Ариун Сүнснээс магтаал хүлээн авах болон Бурханд таалагдах эсэхийн чинь гол түлхүүр нь чи идэвхтэйгээр орж чадах уу, үгүй юү гэдэг юм. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлж, ашиглах үед энэ нь түүнийг хэзээ ч идэвхгүй болгодоггүй, харин үргэлж идэвхтэйгээр ахин дэвшихэд хүргэдэг. Энэ хүнд сул талууд байдаг хэдий ч тэдгээр сул талд үндэслэн амьдрахаас зайлсхийж чаддаг. Тэрээр өөрийн амийн өсөлтийг удаашруулахаас зайлсхийж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлсээр байж чадна. Энэ бол стандарт мөн. Хэрвээ чи үүнд хүрч чадах юм бол Ариун Сүнсний өмнө байх болсон гэдгийг чинь хангалттай нотолдог. Хэрвээ хүн үргэлж сөрөг байвал, мөн хэрвээ гэгээрэл хүлээн авч, өөрийгөө мэдэж авсны дараа ч сөрөг, идэвхгүй хэвээр үлдээд, өндийн босож, Бурхантай хамт үйлдэж чадахгүй бол ийм төрлийн хүн ердөө Бурханы нигүүлслийг хүлээн авдаг боловч Ариун Сүнс түүнтэй хамт байдаггүй. Хүн сөрөг байх үед энэ нь, түүний зүрх сэтгэл Бурхан руу эргээгүй, түүний сүнсийг Бурханы Сүнс хөдөлгөөгүй гэсэн үг юм. Үүнийг бүгд ойлгох ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал

Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаатай байхыг хүсвэл зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэх ёстой. Үүнийг суурь болгоод чи бусад хүмүүстэй хэвийн харилцаатай байх болно. Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаагүй бол бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд юу ч хийсэн бай, хэр шаргуу ажиллаж, эсвэл хэр их эрч хүч гаргасан ч бай, энэ нь бүгд хүний амьдралын гүн ухаанд л хамаарна. Чи хүмүүсээр магтуулах гэсэндээ хүний үзэл бодол, хүний гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн дундах байр сууриа хадгалж байгаа боловч хүмүүстэй хэвийн харилцаа тогтоохын тулд Бурханы үгийг дагаж байгаа биш. Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй, харин Бурхантай хэвийн харилцаатай байдаг бол, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байж сурахыг хүсдэг бол бүх хүнтэй харилцах харилцаа чинь аяндаа хэвийн болно. Ийм маягаар эдгээр харилцаа нь махан бие дээр бус, харин Бурханы хайрын суурин дээр тогтдог. Махан биеийн харилцаа бараг байдаггүй ч сүнсэнд нөхөрлөл, хоёр талын хайр, тайтгарал, нэг нэгнээ гэсэн хангалт байдаг. Энэ бүхэн нь Бурханыг хангалуун байлгадаг зүрх сэтгэлийн суурин дээр хийгддэг. Эдгээр харилцааг хүний амьдралын гүн ухаанд түшиглэн хадгалдаггүй, харин энэ нь Бурханы төлөө ачаа үүрснээр дамжуулан хар аяндаа бий болдог. Энэ нь хүний хүчин чармайлтыг шаарддаггүй. Чи Бурханы үгийн зарчмын дагуу л хэрэгжүүлэх хэрэгтэй. Чи Бурханы хүсэлд хайхрамжтай байхыг хүсэж байна уу? Бурханы өмнө “эрүүл ухаангүй” хүн байхыг хүсэж байна уу? Чи Бурханд зүрх сэтгэлээ бүрмөсөн өгч, хүмүүсийн дундах байр сууриа үл тоомсорлохыг хүсэж байна уу? Харилцдаг бүх хүнийхээ дундаас чи хэн хэнтэй нь хамгийн сайн харилцаатай байдаг вэ? Хэнтэй нь хамгийн муу харилцаатай байдаг вэ? Хүмүүстэй харилцах харилцаа чинь хэвийн үү? Чи бүх хүнд эн тэнцүү ханддаг уу? Чи амьдралын гүн ухааныхаа дагуу бусадтай харилцах харилцаагаа хадгалдаг уу, эсвэл тэдгээр нь Бурханы хайрын суурин дээр бий болсон уу? Хүн зүрх сэтгэлээ Бурханд өгөөгүй бол сүнс нь мулгуу, хөшүүн, мэдрэмжгүй болдог. Ийм хүн Бурханы үгийг хэзээ ч ойлгохгүй, Бурхантай хэзээ ч хэвийн харилцаатай байж чадахгүй; ийм хүний зан чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Зан чанараа өөрчлөх гэдэг нь зүрх сэтгэлээ Бурханд бүрэн өгч, Бурханы үгээс гэгээрэл, гэрэлтүүлэлт хүлээн авах үйл явц юм. Бурханы ажил нь, идэвхтэйгээр орох, мөн түүнчлэн сөрөг талуудаа мэдсэний дараа тэдгээрээс салах боломжийг хүнд олгодог. Бурханд зүрх сэтгэлээ өгөх хэмжээнд хүрэх үедээ чи сүнснийхээ доторх нарийн хөдөлгөөн бүрийг ухамсарлаж чадах бөгөөд Бурханаас хүлээн авсан гэгээрэл, гэрэлтүүлэлт бүрийг мэдэх болно. Үүнээс зуураад чи Ариун Сүнсээр төгс болгуулах зам руу аажмаар орно. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байх тусам сүнс чинь төдий чинээ мэдрэмтгий, нарийн нямбай байж, Ариун Сүнс хэрхэн хөдөлгөдгийг илүү их ухамсарлаж чадна, тэгээд Бурхантай харилцах харилцаа чинь бүр улам хэвийн болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал

Чи хийдэг бүх зүйлдээ санаа зорилго чинь зөв эсэхийг шалгах ёстой. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлдэж чаддаг бол Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байдаг. Энэ бол хамгийн наад захын стандарт юм. Өөрийн санаа зорилгыг шалга, тэгээд буруу санаа зорилго гарч ирснийг олж мэдвэл тэдгээрийг орхиж, Бурханы үгийн дагуу үйлдэж чаддаг бай; тэгвэл чи Бурханы өмнө зөв нэгэн болох бөгөөд энэ нь эргээд Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгааг, мөн хийж байгаа бүхэн чинь өөрийнхөө төлөө бус, Бурханы төлөө байдаг гэдгийг харуулдаг. Чи хийдэг, хэлдэг бүхэндээ зүрх сэтгэлээ зөв байлгаж, үйлдэлдээ зөв шударга байж чаддаг бөгөөд сэтгэл хөдлөлдөө автдаггүй, өөрийн хүслийн дагуу ч үйлддэггүй байх ёстой. Эдгээр нь Бурханд итгэгчдийн биеэ авч явах ёстой зарчим юм. Жижиг зүйлс хүний санаа зорилго болон биеийн хэмжээг илчилж чадах тул Бурханаар төгс болгуулах замд орохын тулд хүн эхлээд санаа зорилго болон Бурхантай харилцах харилцаагаа засаж залруулах ёстой. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсон цагт л чи Түүгээр төгс болгуулж чадна; тэр үед л чиний доторх Бурханы харьцалт, засалт, сахилгажуулалт, цэвэршүүлэлт хүссэн үр дүндээ хүрч чадна. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханыг байлгаж, хувийн ашиг хонжоо хайлгүй, өөрсдийн хэтийн ирээдүйн талаар бодолгүй (махан биеийн тухайд), харин ч амь руу орох ачааг үүрч, үнэнийг эрэлхийлэхийн төлөө чадах бүхнээ хийж, Бурханы ажилд захирагдаж чаддаг бол—хэрвээ чи үүнийг хийж чадвал эрэлхийлдэг зорилго чинь зөв байж, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болно. Бурхантай харилцах харилцаагаа зөв болгох нь сүнсний аянд орох эхний алхам гэж хэлж болно. Хэдийгээр хүний хувь заяа Бурханы гарт байдаг, Бурханаар урьдчилан тогтоогдсон бөгөөд өөрөө өөрчилж чадахгүй хэдий ч Бурханаар төгс болгуулж, эсвэл авхуулж чадах эсэх нь Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгаа эсэхээс хамаардаг. Чамд сул дорой, эсвэл дуулгаваргүй тал байж магадгүй—гэхдээ үзэл бодол болон санаа зорилго чинь зөв байгаа цагт, мөн Бурхантай харилцах харилцаа чинь зөв, хэвийн байгаа цагт чи Бурханаар төгс болгуулах шаардлагыг хангадаг. Хэрвээ чи Бурхантай зөв харилцаатай биш, махан биеийн төлөө, эсвэл гэр бүлийнхээ төлөө үйлддэг бол хэчнээн шаргуу ажилладаг чинь хамаагүй энэ бүгд юунд ч хүргэхгүй. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бол бусад бүх зүйлийн учир олдоно. Бурханд итгэх итгэлийн тухай үзэл бодол чинь зөв эсэх, чи хэнд итгэдэг, хэний төлөө итгэдэг, яагаад итгэдгийг л Бурхан харахаас өөр юуг ч хардаггүй. Хэрвээ эдгээр зүйлийг тодорхой харж, үзэл бодлын хэрэгжүүлэлт чинь зөв байж чадвал аминд чинь ахиц дэвшил гарч, чи зөв замд орж чадах нь гарцаагүй. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бус, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол чинь буруу бол бусад бүх зүйл талаар болох ба хэчнээн их итгэдэг байсан ч чи юу ч хүлээж авахгүй. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсны дараа л махан биеийг орхиж, залбирч, зовж, тэсвэрлэж, захирагдаж, ах, эгч нартаа тусалж, Бурханы төлөө өөрийгөө илүү их зарлагадах гэх мэт үедээ чи Түүнээс магтаал хүртэнэ. Хийдэг зүйл чинь үнэ цэнтэй, ач холбогдолтой байх эсэх нь чиний санаа зорилго зөв эсэх, чиний үзэл бодол зөв зүйтэй эсэхээс хамаардаг. Өнөө үед олон хүний Бурханд итгэх итгэл нь толгойгоо гилжийлгэчхээд цаг руу харахтай адил болжээ—тэдний харах өнцөг гажсан байдаг бөгөөд нээлтээр тэдгээрийг засах ёстой. Хэрвээ энэ асуудал шийдэгдвэл бүх зүйл сайхан болно; шийдэгдэхгүй бол бүх зүйл юу ч биш болно. Зарим хүн Миний өмнө сайхан аашилдаг ч Миний ар хударгаар үргэлж эсэргүүцдэг. Эдгээр нь шударга бус, хуурмаг байдлын илрэл бөгөөд ийм хүн бол Сатаны зарц юм; тэд бол Бурханыг туршихаар ирдэг Сатаны нийтлэг биелэл юм. Хэрвээ чи Миний ажил болон Миний үгэнд захирагдаж чаддаг л бол зөв хүн мөн. Чи Бурханы үгийг идэж ууж чадаж байгаа цагт, хийдэг бүхэн чинь Бурханы өмнө үзүүлж болохуйц, хийдэг бүх зүйлдээ шударга чигч хандаж байгаа цагт, мөн ичгүүртэй эсвэл бусдын аминд хохирол учруулах зүйл хийхгүй байгаа цагт, гэрэлд амьдарч, Сатанд ашиглуулахыг зөвшөөрөхгүй байгаа цагт Бурхантай харилцах харилцаа чинь зөв зохистой байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?

Өдөр тутмын амьдралдаа, Бурхантай харилцах харилцааг чинь хэвийн бус болгох, өөрийн хэлдэг үг, хийдэг зүйлсийг чи ойлгох ёстой, тэгээд өөрийгөө засаж залруулж, зөв арга барилд орох ёстой. Үг, үйлдэл, хөдөлгөөн нэг бүрээ, мөн бодол, санаагаа цаг ямагт шалга. Өөрийн бодит байдлыг зөв ойлгож, Ариун Сүнсний ажлын арга барилд ор. Энэ бол Бурхантай хэвийн харилцаатай байх цорын ганц арга зам юм. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн эсэхийг үнэлснээр чи санаа зорилгоо засаж, хүний уг чанар, мөн чанарыг ойлгож, өөрийгөө үнэхээр ойлгож авч чадна, ингэснээр чи бодит туршлага руу орж, өөрийгөө үнэхээр хаяж, санаатайгаар захирагдаж чадна. Бурхантай харилцах чиний харилцаа хэвийн эсэхтэй холбоотой эдгээр хэрэг явдлыг туулахдаа чи Бурханаар төгс болгуулах боломжийг олж, Ариун Сүнсний ажлын олон байдлыг ухаарч чаддаг болно. Мөн чи Сатаны олон арга заль, хуйвалдааныг нэвт харж чаддаг болно. Энэ зам чамайг Бурханаар төгс болгуулах зүгт хөтөлдөг. Бурхантай харилцаагаа зөв болгож байгаа чинь Бурханы бүх зохицуулалтад захирагдахын төлөө, мөн бодит туршлага руу илүү гүн орж, Ариун Сүнсний илүү их ажлыг олж авахын төлөө юм. Бурхантай хэвийн харилцаатай байх явдлыг хэрэгжүүлэх үед ихэнх тохиолдолд махан биеийг хаяж, Бурхантай бодитоор хамтран ажилласнаар амжилтад хүрнэ. “Хамтран ажиллах зүрх сэтгэлгүйгээр Бурханы ажлыг хүлээн авна гэдэг хэцүү; махан бие зовохгүй бол Бурханы ерөөл гэж үгүй; сүнс тэмцэхгүй бол Сатаныг гутаана гэж байхгүй” гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Хэрвээ чи эдгээр зарчмыг хэрэгжүүлж, нэгд нэгэнгүй ойлговол Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол чинь зөв болно. Та нар одоогийн хэрэгжүүлэлтдээ “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайдаг” сэтгэлгээг халах ёстой, мөн “бүх зүйлийг Ариун Сүнс хийдэг, хүмүүс хөндлөнгөөс оролцож чадахгүй” гэсэн сэтгэлгээг халах ёстой. Ингэж хэлдэг хүн болгон “Хүмүүс хүссэн болгоноо хийж болно, цаг нь ирэхээр Ариун Сүнс ажлаа хийнэ. Хүмүүс махан биеийг хязгаарлах буюу хамтран ажиллах хэрэггүй; хамгийн чухал нь Ариун Сүнс биднийг хөдөлгөнө” гэж боддог. Эдгээр үзэл бодол нь бүгд утгагүй. Ийм нөхцөл байдалд Ариун Сүнс ажиллаж чаддаггүй. Иймэрхүү үзэл бодол Ариун Сүнсний ажилд асар том саад болдог. Ихэнхдээ Ариун Сүнсний ажил хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан биелдэг. Хамтран ажилладаггүй, шийдэмгий бус хэдий ч зан чанар нь өөрчлөгдөж, Ариун Сүнсний ажлыг хүлээж авч, Бурханаас гэгээрэл, гэрэлтүүлэлт авахыг хүсдэг хүмүүс үнэндээ хэрээс хэтэрсэн бодолтой байна. Үүнийг “өөрийгөө өөгшүүлж, Сатаныг өршөөж байгаа хэрэг” гэж нэрлэдэг. Ийм хүмүүс Бурхантай хэвийн харилцаатай байдаггүй. Чи өөрөөсөө сатанлаг зан чанарын олон илчлэл, илрэлийг олж, Бурханы өнөөгийн шаардлагад харшилсан, өөрт байдаг аливаа хэрэгжүүлэлтийг олох хэрэгтэй. Чи одоо Сатаныг хаяж чадах уу? Бурхантай хэвийн харилцаа тогтоож, Бурханы санаа зорилгын дагуу үйлдэж, шинэ амьдралтай шинэ хүн болох хэрэгтэй. Өнгөрсөн гэм буруу дээрээ бүү саат, хэтэрхий бүү харамс, босож зогсоод Бурхантай хамтарч ажиллах чадвартай бай, биелүүлэх ёстой үүргээ биелүүл. Ийм маягаар Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болох болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?

Чи Бурханы айлдвар бүрийг унш, тэдгээрийг ойлгож авангуутаа хэрэгжүүл. Магадгүй махан бие чинь сул дорой, чи тэрслүү, эсэргүүцэж байсан тохиолдол байж болно; өнгөрсөнд яаж авирлаж байснаас үл хамааран энэ нь чухал биш бөгөөд өнөөдөр чиний амь боловсроход энэ нь саад болж чадахгүй. Өнөөдөр чи Бурхантай хэвийн харилцаатай байж чадаж байгаа цагт найдвар бий. Хэрвээ Бурханы үгийг унших бүрд чамд өөрчлөлт гарч, чиний амьдрал сайн тал руугаа өөрчлөгдсөнийг бусад хүн хараад хэлж чадахаар байвал Бурхантай харилцах харилцаа чинь одоо хэвийн, зөв болсныг энэ нь харуулдаг. Бурхан гэм бурууд нь үндэслэн хүмүүст ханддаггүй. Чи ойлгож, ухамсарламагцаа тэрсэлж, эсэргүүцэхээ больж чадаж л байвал Бурханд өршөөгдсөөр байх болно. Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх ойлголт, шийдвэр чамд байгаа үед Бурханы өмнө байх байдал чинь хэвийн болох болно. Юу ч хийж байсан, түүнийгээ хийж байхдаа дараах зүйлийг бодож үзэж байгаарай: Хэрэв би үүнийг хийвэл Бурхан юу гэж бодох бол? Энэ нь ах, эгч нарт ашиг тустай байх уу? Бурханы гэр дэх ажилд ашиг тустай байх уу? Залбирал, нөхөрлөл, үг яриа, ажил, хүмүүстэй харилцах харилцаандаа өөрийн санаа зорилгыг шинжилж, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн эсэхийг шалга. Хэрвээ чи өөрийн санаа зорилго, бодлыг ялган таньж чаддаггүй бол чамд ялгаж салгах чадвар байхгүй бөгөөд энэ нь үнэний талаар маш бага ойлгодгийг чинь нотолдог. Хэрвээ чи Бурханы хийдэг бүхний талаар тодорхой ойлгож чаддаг, аливаа зүйлийг Түүний үгээр, Түүний талд зогсоод аливааг ухамсарлаж чаддаг бол үзэл бодол чинь зөв болсон байх болно. Тиймээс Бурхантай сайн харилцаа тогтоох нь Бурханд итгэдэг хүн бүрийн хувьд тэргүүн зэргийн чухал зүйл юм; хүн бүр үүнийг хамгийн чухал үүрэг даалгавар, амьдралынх нь хамгийн том үйл явдал хэмээн авч үзэх хэрэгтэй. Чиний хийдэг бүх зүйл Бурхантай хэвийн харилцаатай эсэхээр чинь хэмжигддэг. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн, санаа зорилго чинь зөв бол үйлд. Бурхантай харилцах хэвийн харилцаагаа хадгалахын тулд чи хувийн ашиг сонирхолдоо хохирол хүлээхээс айх ёсгүй; Сатанд давамгайлах боломж олгож болохгүй, Сатаны атгад орж болохгүй, Сатан чамайг элэг доог болгохыг зөвшөөрч болохгүй. Ийм санаа зорилготой байх нь Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгаагийн илрэл бөгөөд энэ нь махан биеийн төлөө бус, харин ч сүнсний амар амгалан, Ариун Сүнсний ажлыг олж авч, Бурханы хүслийг хангахын төлөө байдаг. Зөв байдалд орохын тулд Бурхантай сайн харилцаа бий болгож, Бурханд итгэх үзэл бодлоо зөв болгох ёстой. Ингэснээр Бурхан чамайг олж авч, Үгийнхээ үр жимсийг чамд илрүүлж, чамайг улам ихээр гэгээрүүлж, гэрэлтүүлэх боломжтой. Ийм маягаар чи зөв арга барилд орсон байх болно. Бурханы өнөөдрийн үгийг үргэлжлүүлэн идэж уу, Ариун Сүнсний ажлын одоогийн арга барил руу ор, Бурханы өнөөдрийн шаардлагад нийцүүлэн үйлд, хэрэгжүүлэлтийн хуучирсан арга барилыг бүү дага, аливааг хийх хуучин аргатай бүү зууралд, өнөөдрийн ажиллах арга барилд аль болох хурдан ор. Ингэвэл Бурхантай харилцах харилцаа чинь бүрмөсөн хэвийн болж, чи Бурханд итгэх зөв замд орсон байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Жинхэнэ залбирал гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг: Жинхэнэ залбирал гэж юу вэ? Энэ нь зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлж, Бурханы хүслийг ухаарснаар Бурхантай ярьж,...

Шашны зан үйлд оролцох гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг: Хэвийн сүнслэг амьдрал нь залбирах, магтан дуу дуулах, чуулганы амьдралд оролцох, Бурханы үгийг идэж, уух гэх мэт...

Messenger дээр бидэнтэй холбоо барих