Хэвийн сүнслэг амьдрал руу хэрхэн орж болох тухай

2021-03-13

Холбогдох Бурханы үг:

Хэвийн сүнслэг амьдралаар амьдрахын тулд хүн шинэ гэрлийг өдөр бүр хүлээн авч, Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголтыг эрэлхийлж чаддаг байх ёстой. Хүн үнэнийг тодорхой харж, бүх хэрэг явдалд хэрэгжүүлэлтийн замыг олж, Бурханы үгийг өдөр бүр уншсанаар шинэ асуултуудыг олж илрүүлж, хангалтгүй байдлаа ухаарах ёстой. Ингэж гэмээ нь хүн өөрийнх нь бүхий л оршихуйг хөдөлгөдөг хүсэн тэмүүлж, эрж хайдаг зүрх сэтгэлтэй байх боломжтой ба ингэж гэмээ нь магадгүй хүн Бурханы өмнө цаг үргэлж тайван байж, хоцорч үлдэхээс ихэд эмээнэ. Тасралтгүй оролтод хүрэхийг хүсдэг, хүсэн тэмүүлж, эрж хайдаг ийм зүрх сэтгэлтэй хүн сүнсний амьдралын зөв зам дээр байна. Ариун сүнсэнд сэтгэл нь хөдөлдөг, илүү сайн хийхийг хүсдэг, Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэхэд бэлэн, Бурханы үгийг гүнзгий ойлгохоор хүсэн тэмүүлдэг, ер бусын зүйлийг эрэлхийлдэггүй, харин бодит төлөөс төлдөг, Бурханы хүсэлд үнэхээр санаа тавьдаг, туршлагаа илүү жинхэнэ, бодитой болгохын тулд үнэхээр оролтод хүрдэг, хоосон үг, сургаалыг эрэлхийлдэггүй эсвэл ер бусын зүйлийг мэдрэх гэж эрэлхийлдэггүй, аливаа нэг агуу хүнийг шүтдэггүй ийм хүмүүс нь хэвийн сүнслэг амьдралд орсон хүмүүс юм. Тэдний хийдэг бүхэн цаашдын амийн өсөлтөд хүрч, сүнсэндээ өөрсдийгөө шинэлэг, эрч хүчтэй болгох зорилготой бөгөөд тэд идэвхтэйгээр оролтод хүрч үргэлж чаддаг. Тэд өөрсдөө мэдэлгүй үнэнийг ойлгож, бодит байдалд ордог. Хэвийн сүнслэг амьдралтай хүмүүс өдөр бүр сүнсний чөлөөлөлт, эрх чөлөөг олдог ба тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгах хэмжээнд чөлөөтэй байдлаар Түүний үгийг хэрэгжүүлж чадна. Энэ хүмүүсийн хувьд залбирах нь тогтсон дүрэм, эсвэл журам биш юм. Тэд өдөр бүр шинэ гэрэлтэй хөл нийлүүлэн алхаж чаддаг. Жишээлбэл, хүмүүс Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгахад өөрсдийгөө сургадаг бөгөөд тэдний зүрх сэтгэл Бурханы өмнө үнэхээр тайван байж чаддаг, хэн ч тэднийг үймүүлж чаддаггүй. Ямар ч хүн, үйл явдал, зүйл тэдний хэвийн сүнслэг амьдралыг хязгаарлаж чадахгүй. Ийм сургуулилт нь үр дүн гаргахад чиглэсэн байдаг болохоос хүмүүсийг дүрэм дагадаг болгоход чиглэдэггүй. Энэ хэрэгжүүлэлт нь дүрэм дагах биш, харин хүмүүсийн амийн өсөлтийг дэмжихийн төлөө байдаг. Хэрэв чи энэ хэрэгжүүлэлтийг мөрдөх дүрэм л гэж харвал амь чинь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Чи магадгүй бусадтай адилхан хэрэгжүүлж болох ч эцсийн дүнд тэд Ариун Сүнсний ажилтай мөр зэрэгцэн алхаж чадаж байхад чи Ариун Сүнсний урсгалаас хасагддаг. Чи өөрийгөө хуурч байгаа бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэвийн сүнслэг амьдралын талаар

Ариун Сүнсний өнөөгийн үг бол Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн бөгөөд энэ хугацаанд Ариун Сүнс хүнийг байнга гэгээрүүлдэг нь Ариун Сүнсний ажлын чиг хандлага юм. Тэгвэл Ариун Сүнсний өнөөгийн ажлын чиг хандлага юу вэ? Энэ нь, хүмүүсийг Бурханы өнөөгийн ажил руу, хэвийн сүнслэг амьдрал руу удирдах явдал юм. Хэвийн сүнслэг амьдралд орох оролтод хэд хэдэн алхам бий:

1. Эхлээд чи зүрх сэтгэлээ Бурханы үгэнд зориулах ёстой. Чи Бурханы урьдын үгийг эрэлхийлэх ёсгүй бөгөөд тэдгээрийг судалж, эсвэл өнөөдрийн үгтэй харьцуулах ёсгүй. Харин ч чи өөрийнхөө зүрх сэтгэлийг Бурханы өнөөгийн үгэнд бүрмөсөн зориулах ёстой. Өнгөрсөн үеийн Бурханы үг, сүнслэг номууд, эсвэл бусад номлолын тэмдэглэлүүдийг уншихыг хүсдэг бөгөөд Ариун Сүнсний өнөөгийн үгийг дагадаггүй хүмүүс байвал тэд хамгийн тэнэг хүмүүс юм; Бурхан тийм хүмүүсийг жигшдэг. Хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа бол зүрх сэтгэлээ Бурханы өнөөгийн айлдваруудад бүрмөсөн зориул. Энэ бол чиний биелүүлэх ёстой эхний зүйл юм.

2. Чи Бурханы өнөөдөр хэлсэн үгийн суурин дээр залбирч, Бурханы үгэнд орж, Бурхантай ярилцаж, Бурханы өмнө шийдвэр гаргаж, ямар стандартыг биелүүлэхээр зорих гэж байгаагаа тодорхойлох ёстой.

3. Чи Ариун Сүнсний өнөөгийн ажлын суурин дээр үнэнд гүн гүнзгий орохоор эрэлхийлэх ёстой. Урьдын хуучирсан айлдвар болон онолуудтай бүү зууралд.

4. Чи Ариун Сүнсээр хөдөлгөгдөхөөр эрж хайж, Бурханы үгэнд орох ёстой.

5. Өнөөдөр Ариун Сүнсний явж буй замд орохоор эрэлхийлэх ёстой.

Чи яаж Ариун Сүнсээр хөдөлгүүлэхээр эрж хайдаг вэ? Гол чухал зүйл бол Бурханы өнөөгийн үгэн дотор амьдарч, Бурханы шаардлагад суурилан залбирах явдал юм. Ийм маягаар залбирахад Ариун Сүнс гарцаагүй чиний сэтгэлийг хөдөлгөнө. Хэрвээ чи Бурханы өнөөдөр хэлсэн үгэнд үндэслэн эрж хайдаггүй бол энэ нь үр дүнгүй. Чи залбирч, ингэж хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Би Таныг эсэргүүцдэг, бас Танд маш их өртэй; би маш дуулгаваргүй агаад Таныг хангалуун байлгаж хэзээ ч чаддаггүй. Өө Бурхан минь, Та намайг авраасай гэж би хүсэж байна, эцсээ хүртэл Танд үйлчлэл үзүүлэхийг хүсэж байна, Таны төлөө үхэхийг хүсэж байна. Та намайг шүүж, гэсгээдэг, гэхдээ надад ямар ч гомдол байхгүй; би Таныг эсэргүүцдэг ба үхвэл таарна, ингэснээр бүх хүн миний үхлээс Таны зөвт зан чанарыг харж болох юм.” Ийм маягаар зүрх сэтгэлийнхээ гүнээс залбирах үед чинь Бурхан чамайг сонсож, чамайг залж чиглүүлнэ; хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн үгийн суурин дээр залбирдаггүй бол Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх боломжгүй. Хэрвээ чи Бурханы хүслийн дагуу, Бурханы өнөөдөр хийхийг хүсэж байгаа зүйлийн дагуу залбирдаг бол ингэж хэлнэ: “Өө Бурхан минь! Би Таны даалгаврыг хүлээн зөвшөөрч, Таны даалгаварт үнэнч байхыг хүсэж байна, хийж байгаа бүхнээ Бурханы ардуудын стандартад хүргэхийн тулд бүхий л амьдралаа Таны алдрын төлөө зориулахыг хүсэж байна. Та миний сэтгэлийг хөдөлгөх болтугай. Таны Сүнс намайг үргэлж гэгээрүүлж, миний хийдэг бүхнээр Сатаныг шившиглэж, эцэст нь Та намайг олж аваасай гэж хүсэж байна.” Хэрвээ чи Бурханы хүсэл дээр төвлөрөн ийм маягаар залбирвал Ариун Сүнс гарцаагүй чиний дотор ажиллана. Залбирлын чинь үг хэчнээн олон байх нь хамаагүй—Бурханы хүслийг ухаарсан уу, үгүй юу гэдэг чинь гол нь юм. Та нарт бүгдэд нь дараах туршлага байгаа байх: Заримдаа цуглаан дээр залбирч байхад Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн оргилдоо хүрч, хүн бүрийн хүч чадлыг нэмэгдүүлдэг. Зарим хүн залбирах зуураа гашуунаар уйлан, нулимс асгаруулж, Бурханы өмнө харуусалд автдаг ба зарим хүн шийдвэрээ харуулж, тангараг өргөдөг. Тэр нь Ариун Сүнсний ажлаар хүрдэг үр дүн юм. Өнөөдөр бүх хүн Бурханы үгэнд зүрх сэтгэлээ зориулах нь хамгийн чухал. Урьд нь хэлэгдсэн үгэнд бүү төвлөр; хэрвээ чи өмнө нь болж өнгөрсөн зүйлтэй зууралдсаар байвал Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Энэ нь хэчнээн чухал болохыг чи харав уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага

Хүмүүс зүрх сэтгэлээрээ Бурханы Сүнсэнд хүрч, тэгснээрээ Түүнийг сэтгэл хангалуун байлгаснаар, мөн зүрх сэтгэлээ ашиглан Бурханы үгтэй холбогдож, улмаар Бурханы Сүнсээр сэтгэлээ хөдөлгүүлснээр Бурханд итгэж, Бурханыг хайрлаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг. Хэрвээ чи хэвийн сүнслэг амьдралд хүрч, Бурхантай хэвийн харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой. Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, зүрх сэтгэлээ бүхэлд нь Түүнд зориулсны дараа л чи аажмаар хэвийн сүнслэг амьдралтай болж чадна. Хэрвээ хүмүүс Бурханд итгэх итгэлдээ зүрх сэтгэлээ Түүнд өгдөггүй бол, хэрвээ тэдний зүрх сэтгэл Түүнд байдаггүй, тэд Түүний ачааг өөрийн мэт үздэггүй бол хийдэг бүхэн нь Бурханыг хууран мэхлэх үйл, шашны хүмүүсийн ердийн үйл бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй. Бурхан ийм хүнээс юу ч олж авч чаддаггүй; ийм төрлийн хүн Бурханы гэрт байгаа чимэглэл, илүүц агаад хэрэггүй зүйл адилаар Бурханы ажилд товойлгогч болон үйлчилж л чаддаг. Бурхан ийм хүнийг ашигладаггүй. Ийм хүн дээр Ариун Сүнс ажиллах боломж байдаггүйгээс гадна төгс болгуулах үнэ цэн ч байдаггүй. Ийм хүн бол үнэндээ алхаж яваа үхдэл юм. Тийм хүмүүст Ариун Сүнсний ашиглаж болох юу ч байдаггүй, харин ч эсрэгээрээ тэднийг бүгдийг нь Сатан хувьдаа завшиж, гүн гүнзгий завхруулсан. Бурхан энэ хүмүүсийг таягдан хаяна. Одоогоор Ариун Сүнс хүмүүсийг ашиглахдаа аливааг хийхийн тулд хүсүүштэй талуудыг нь ашиглаад зогсохгүй, мөн хүсэмгүй хэсгүүдийг нь ч төгс болгож, өөрчилдөг. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан руу урсаж, Бурханы өмнө тайван байж чаддаг бол чи Ариун Сүнсээр ашиглагдаж, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авах боломжтой, эрхтэй байх болно, үүнээс ч илүүтэйгээр Ариун Сүнс дутагдлыг чинь нөхөх боломж чамд гарч ирнэ. Зүрх сэтгэлээ Бурханд өгөх үедээ чи эерэг талд илүү гүнзгий орж, мэдлэг ухааны илүү өндөр түвшинд хүрч чадна; сөрөг талд чи өөрийн алдаа, дутагдлын талаар илүү их ойлголттой болж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлэхдээ илүү мэрийх бөгөөд идэвхгүй байхгүй, харин идэвхтэйгээр орох болно. Тиймээс чи зөв хүн болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал

Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах нь Бурханы үгэнд орох хамгийн чухал алхам юм. Одоо хүн бүр энэ хичээлд яаралтай орох хэрэгтэй. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгахад дараах замаар орно:

1. Гаднах хэрэг явдлаас сэтгэлээ тат. Бурханы өмнө тайван байж, Бурханд залбирахад хамаг анхаарлаа хандуул.

2. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханы үгийг идэж ууж, эдэл.

3. Сэтгэлдээ Бурханы хайрыг бясалгаж, эргэцүүлж, Бурханы ажлыг тунгаа.

Нэгдүгээрт, залбирлын талаас эхэл. Тогтсон цагт нэгэн үзүүрт сэтгэлээр залбир. Цаг хэчнээн давчуу, ажил хэчнээн завгүй байлаа ч, чамд юу ч тохиолдлоо гэсэн өдөр бүр хэвийн байдлаар залбирч, Бурханы үгийг хэвийн байдлаар идэж уу. Ямар ч орчинд бай, Бурханы үгийг идэж ууж байгаа цагт сүнс чинь асар их таашаал авах бөгөөд эргэн тойрны хүмүүс, үйл явдал, юмсын нөлөөнд автахгүй. Ерөнхийдөө Бурханыг сэтгэлдээ бодох үед гадна болж байгаа зүйл төвөг болж чадахгүй. Биеийн хэмжээтэй байх гэдэг нь энэ юм. Залбирлаас эхэл: Бурханы өмнө тайван залбирах нь хамгийн үр өгөөжтэй. Үүний дараа Бурханы үгийг идэж ууж, Бурханы үгийг тунгаах замаар тэдгээрийн доторх гэрлийг эрж хайж, хэрэгжүүлэлтийн замыг олж, Бурханы үг хэлдэг зорилгыг мэдэж, тэдгээрийг ямар ч гажуудалгүйгээр ойлго. Ер нь гаднах зүйлд сатааралгүйгээр сэтгэлдээ Бурханд ойртож, Бурханы хайрыг эргэцүүлж, Бурханы үгийг тунгааж чадна гэдэг чиний хувьд хэвийн зүйл байх ёстой. Сэтгэл чинь тодорхой хэмжээнд тайвшрах үед чимээгүйхэн бодолхийлж чадаж, ямар ч орчинд дотроо Бурханы хайрыг эргэцүүлж, Түүнд үнэхээр ойртон, эцэстээ сэтгэлд чинь магтаал хурах бөгөөд ингэх нь залбирлаас ч дээр юм. Тэр үед чи тодорхой биеийн хэмжээтэй болно. Хэрвээ чи дээр тодорхойлсон төлөвт хүрч чадвал зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үнэхээр тайван байгааг нотолно. Эхний үндсэн хичээл энэ юм. Хүмүүсийг Бурханы өмнө тайван байж чаддаг болсных нь дараа л Ариун Сүнс хөдөлгөж, гэгээрүүлж, гэрэлтүүлж чадах бөгөөд ингэснээр л Бурхантай жинхэнээсээ ярилцаж, Бурханы хүсэл болон Ариун Сүнсний удирдамжийг ухаарч чадна. Дараа нь тэд сүнслэг амьдралын зөв замд орсон байх болно. Бурханы өмнө амьдрах сургалтаа тодорхой гүнд хүргэж, өөрсдийгөө хаяж, үзэн ядаж, Бурханы үгэнд амьдарч чаддаг болох үедээ тэд Бурханы өмнө зүрх сэтгэлээ үнэхээр тайван байлгасан байна. Хүмүүс өөрийгөө үзэн ядаж, харааж, хаяж чадаж байх нь Бурханы ажлын хүрсэн үр дүн бөгөөд тэд өөрсдөө ингэж чаддаггүй. Тиймээс Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах хэрэгжүүлэлт нь хүмүүсийн нэн даруй орох ёстой хичээл юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай

Өмнө дурдсанчлан, та нар зүрх сэтгэлээ Бурханд өгөх ёстой. Энэ нь Ариун Сүнсний удирдан хөтөлдөг замаар явахын урьдач нөхцөл юм. Зөв замд орохын тулд ингэх ёстой. Бурханд зүрх сэтгэлээ өгөх ажлыг хүн яаж ухамсартайгаар хийдэг вэ? Өдөр тутмынхаа амьдралд та нар Бурханы ажлыг туулж, Түүнд залбирахдаа хааш яаш байдаг—ажиллангаа та нар Бурханд залбирдаг. Үүнийг Бурханд сэтгэл зүрхээ өгч байна гэж хэлж болох уу? Та нар гэр орны асуудал, махан биеийн хэрэг явдлыг бодож байгаа; та нар үргэлж хоёрдмол сэтгэлтэй байдаг. Үүнийг Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж байна гэж үзэж болох уу? Учир нь та нарын зүрх сэтгэл байнга гадаад асуудлууд дээр төвлөрч, Бурханы өмнө буцан ирж чаддаггүй. Хэрэв зүрх сэтгэлээ Бурханы өмнө үнэхээр тайван байлгая гэвэл ухамсартайгаар хамтран ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, та нар дор бүрнээ сүнслэг үйл ажиллагаандаа зориулах цаг болон хүмүүс, үйл явдал, зүйлсийг хойш тавих цагтай байж, зүрх сэтгэлээ Бурханы өмнө тайван байлгах ёстой. Хүн бүр хувийн сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэл хөтөлж, гүн гүнзгий ч бай, өнгөцхөн ч бай, Бурханы үгийн талаарх мэдлэг болон сүнс нь хэрхэн хөдөлдгийг тэмдэглэх ёстой; хүн бүр Бурханы өмнө зүрх сэтгэлээ ухамсартайгаар тайван байлгах ёстой. Хэрэв чи өдөр бүр нэг юм уу хоёр цагийг жинхэнэ сүнслэг амьдралд зориулж чадвал тэр өдөр амьдрал чинь баялаг санагдаж, зүрх сэтгэл чинь гэрэлтэй, тодорхой байх болно. Хэрэв чи өдөр бүр иймэрхүү сүнслэг амьдралаар амьдарвал зүрх сэтгэл чинь Бурханы эзэмшилд улам бүр эргэн очиж чадах ба сүнс чинь улам хүчтэй болж, нөхцөл байдал чинь тасралтгүй сайжирч, Ариун Сүнсний удирдан хөтөлдөг замаар алхах чадвар чинь нэмэгдэж, Бурхан чамд улам их ерөөл хайрлана. Сүнслэг амьдралын чинь зорилго бол ухамсартайгаар Ариун Сүнсний дэргэд байх явдал юм. Энэ нь дүрэм журмыг баримталж, эсвэл шашны зан үйл үйлдэх явдал биш, харин Бурхантай үнэхээр хамтран ажиллаж, өөрийн биеийг үнэхээр сахилгажуулах явдал юм—энэ нь хүний хийх ёстой зүйл тул та нар үүнийг туйлын их хичээл чармайлт гарган хийх хэрэгтэй. Хэдий чинээ сайн хамтран ажиллаж, хэдий чинээ их чармайлт гаргана, зүрх сэтгэл чинь төдий чинээ Бурхан руу буцаж чадах бөгөөд чи Түүний өмнө зүрх сэтгэлээ төдий чинээ тайван байлгаж чадна. Тодорхой нэг үед Бурхан зүрх сэтгэлийг чинь бүрэн олж авна. Хэн ч зүрх сэтгэлийг чинь ганхуулж, эсвэл булаан авч чадахгүй ба чи бүрмөсөн Бурханд харьяалагдана. Хэрэв чи энэ замаар алхвал Бурханы үг цаг ямагт чамд аяндаа илчлэгдэж, ойлгодоггүй бүхний чинь талаар чамайг гэгээрүүлнэ—хамтын ажиллагаагаараа дамжуулан энэ бүгдэд хүрч болно. Ийм учраас Бурхан: “Надтай хамтран ажилладаг бүх хүнийг Би хоёр дахин их шагнана” гэж үргэлж хэлдэг. Чи энэ замыг тодорхой харах ёстой. Чи зөв замаар алхахыг хүсдэг бол Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Сүнслэг амьдралд хүрэхийн тулд та нар боломжтой бүхнийг хийх ёстой. Эхэндээ чи энэ эрэл хайгуулд асар их үр дүнд хүрэхгүй байж болох ч ухарч буцах юм уу сөрөг байдалд хутгалдахыг өөртөө зөвшөөрөх ёсгүй—харин шаргуу ажилласаар л байх ёстой! Сүнслэг амьдралаар амьдрах тусам зүрх сэтгэл чинь Бурханы үгэнд улам эзэмдүүлж, эдгээр асуудалд үргэлж санаа зовж, энэ ачааг үргэлж үүрнэ. Дараа нь сүнслэг амьдралаараа дамжуулан сэтгэлийн гүн дэх үнэнээ Бурханд илчил; юу хийхийг хүсэж байгаагаа, юун тухай бодож байгаагаа, Түүний үгийг юу гэж ойлгож, юу гэж үзэж байгаагаа Түүнд хэл. Юуг ч, бүр өчүүхэн жаахныг ч бүү нуу! Зүрх сэтгэлдээ байгаа үгийг хэлж, Бурханд үнэн сэтгэлээ илчилж дад; зүрх сэтгэл дотор чинь байгаа л бол боломжтой бүх аргаар үүнийгээ хэл. Ийм маягаар ярих тусмаа чи Бурханы хайр татам байдлыг улам мэдэрч, зүрх сэтгэл чинь Бурханд улам хүчтэй татагдана. Ийм зүйл тохиолдох үед чи Бурхан чамд өөр хэнээс ч илүү ойр дотно гэдгийг мэдэрнэ. Чи юу ч болж байсан Бурханы хажуугаас огт холдохгүй. Хэрэв чи өдөр бүр ийм сүнслэг үйл ажиллагааг хэрэгжүүлж, үүнийг зориуд марталгүй, харин амьдралд чинь асар их ач холбогдолтой зүйл гэж үздэг бол Бурханы үг зүрх сэтгэлийг чинь эзэмдэнэ. Ариун Сүнс сэтгэл хөдөлгөх гэж үүнийг хэлдэг. Тэгээд зүрх сэтгэлийг чинь Бурхан үргэлж эзэмдэж байсан мэт, хайрладаг зүйл чинь үргэлж зүрх сэтгэлд чинь байсан мэт байх болно. Хэн ч чамаас үүнийг булаан авч чадахгүй. Ийм зүйл тохиолдоход Бурхан үнэхээр дотор чинь амьдарч, зүрх сэтгэлд чинь байр эзэлнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэвийн сүнслэг амьдрал хүнийг зөв зам руу хөтөлдөг-өөс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Жинхэнэ залбирал гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг: Жинхэнэ залбирал гэж юу вэ? Энэ нь зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлж, Бурханы хүслийг ухаарснаар Бурхантай ярьж,...

Шашны зан үйлд оролцох гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг: Хэвийн сүнслэг амьдрал нь залбирах, магтан дуу дуулах, чуулганы амьдралд оролцох, Бурханы үгийг идэж, уух гэх мэт...

Messenger дээр бидэнтэй холбоо барих