Сүнсээрээ ангасан эмэгтэй эцэст нь амийн голын уснаас уув (Хоёрдугаар хэсэг)

2019-06-17

By Yangwang, South Korea

2016 оны 2-р сарын 5-ны өдөр Хятадаас ирсэн эгч, солонгос орчуулагчтайгаа хамт хүйтэн цаг агаарыг үл хайхран манай гэрт ирлээ. Тэр хоёр надаас “Үг нь махбодоор илэрсэн” гэх номын талаар хэрхэн сонссон тухай лавлан, тус номыг унших сонирхол, мөн итгэлийн замналын маань талаар ойлгох гэж хичээв. Намайг үүх түүхээ ярьсны дараа хятад эгч Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн, Тэр бол эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан гэдгийг орчуулагчийнхаа тусламжтайгаар надад хэллээ. Түүнчлэн надтай энэхүү нөхөрлөлийг хуваалцав: “Эргэн ирсэн Эзэн Есүс болох Төгс Хүчит Бурхан нь Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажлын алхам буюу Хаанчлалын эрин үеийн ажлыг хийсэн. Тэгээд олон сая үг илэрхийлж, олон нууцыг дэлгэн, Өөрийн 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний дотоод түүх, ажлынхаа гурван үе шатны нууц, хүмүүс нүглээс хэрхэн ангижирч, Бурханаар цэвэрлүүлж болох, мөн хүн төрөлхтний үр дүн болон эцсийн хүрэх газар юу байх гэх зэрэг олон зүйлийг бидэнд хэлсэн. Бид Төгс Хүчит Бурханы нэрээр залбирч, Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрснөөр л Хурганы мөрийг дагаж, амиа тэжээлгэж чадах юм. Тэр үед л ангасан сүнс маань услуулж, тэжээгдэнэ....” Би эгчийн ингэж хэлэхийг сонсоод мэл гайхлаа. Тэгээд “Эзэн үнэхээр эргээд ирсэн гэж үү? Төгс Хүчит Бурхан бидний хүсэн хүлээж ирсэн Эзэн Есүс мөн гэж үү?” хэмээн бодов. Эзэн Есүс эргэн ирнэ гэдгийг би мэдэж байсан боловч тэдний гэрчлэл хийсэн Төгс Хүчит Бурханыг бүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Гэхдээ Мессиагийн ирэхийг үргэлж хүлээдэг байсан атлаа Эзэн Есүсийг ажиллахаар ирэхэд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан фарисайчуудын тухай бодов. Тэд Эзэн Есүсийн илрэлт, ажлыг эрж хайж, судалж чадаагүйгээр зогсохгүй Түүнийг улайран яллаж, доромжлон, эцэст нь загалмайд цовдолсон билээ. Бурханыг эсэргүүцсэнийхээ дүнд тэд Бурханы шийтгэлд өртсөн юм. Би юу ч боллоо гэсэн Эзэн Есүсийг ирэх үед фарисайчууд шиг байж, Эзэнийг эсэргүүцэж болохгүй гэж өөртөө маш олон удаа анхааруулдаг байв—тэгэх нь тэдний алдааг давтаж байгаа хэрэг болох билээ. Дараа нь, Эзэн Есүсийг төрөх үед Симeон, Анна гэх хоёр эш үзүүлэгч Тэр бол Мессиагийн ирэлт гэдгийг таньсан нь санаанд оров. Тэр хоёр үргэлж Бурханд үйлчилдэг сүсэгтэй хүмүүс байсан бөгөөд Золин Аврагчийн ирэхийг хүсэн хүлээж байсан билээ. Тэгээд сүсэг бишрэлээсээ үүдэн амьд ахуйдаа Эзэнтэй уулзсан юм (Лук 2:25–38-ыг харна уу). Би тэднийг үргэлж үнэхээр их бишрэн, Эзэн Есүсийг эргэн ирэх үед тэдэн шиг байж, хоёр дахь ирэлтийг нь таньж, хүлээн зөвшөөрөхийг хүсдэг байсан билээ. Эзэн Есүс эргэн ирсэн гэх үгийг сонсоод би үүнийг яагаад эрж хайж, судлахгүй байх билээ? Иймээс энэ хоёр эгч нөхөрлөлөө дуусгаад, намайг Төгс Хүчит Бурханы нэрээр залбирахад удирдан чиглүүлсэн бөгөөд би хоромхон эргэлзсэнийхээ дараа тэдэнтэй хамт залбирлаа. Тэр эгч дараа нь надад өнөөх номыг өгч, дотор нь байгаа бүх зүйлийг бүгдийг нь Бурхан биечлэн айлдсан бөгөөд бүрэн аврал болон амийг өөрийг нь олж авахад эдгээр нь асар чухал гэдгийг онцоллоо. Намайг үүнийг заавал нухацтай хандлагаар унших ёстой гэж эгч хэллээ. Тэр хоёрыг явахаар зэхэж байхад нь би дурамжханаар баяртай гэж хэлээд, холдон одохыг нь харж зогссон билээ.

Нигүүлслийн эрин үед Бурхан хүн төрөлхтнийг золин аварсан, тэгвэл Тэр яагаад эцсийн өдрүүдэд Өөрийн шүүлтийн ажлыг мөн л хийх хэрэгтэй байдаг вэ?

Үүний дараа би Бурханы үгийг уншиж эхэлсэн бөгөөд интернэтэд орж, Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай цуглаан хийснээр Бурханы улам ч их шинэ үг, хаанчлалын олон ч шинэ дууг сонслоо. Энэ бүх үг маш олон үнэний талаар нүдийг минь нээсэн бөгөөд асуудалтай тулгарах үедээ хэрэгжүүлэх замтай болсноо би ойлголоо. Миний ангасан сүнслэг амь үнэхээр услуулж, Бурхантай харилцах харилцаа минь маш ойр дотно болов. Үүнээс үүдэн би, Төгс Хүчит Бурханы Чуулган бол миний хайж явсан Ариун Сүнсний ажилтай чуулган мөн гэдэгт бүр ч бат итгэлтэй болсон билээ. Тэгээд би Бурханы эдгээр үгийг уншлаа: “Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх итгэлд үндэслэн Бурханы үг ба ажлыг туулж, завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханы хүслийг хангаж, Бурханыг мэдэж авна гэсэн үг юм. Ийм төрлийн аяныг л ‘Бурханд итгэх итгэл’ хэмээн нэрлэж болно” (Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг). Эдгээрт би зүрх сэтгэл дотроо “Амен” гэж гэж хэлээд, итгэлийн туршлагаа эргэн саналаа. Би Эзэн Есүсийн золин авралын нигүүлсэлд гэнэхнээр бардамнаж байсан бөгөөд цуглаан хийж, залбирч, Судар уншиж, Эзэний төлөө ажил хийх нь итгэхтэй эн тэнцүү гэж боддог байжээ. Итгэх гэдгийн жинхэнэ утга учрыг би үнэхээр ойлгодоггүй байж. Эдгээр үгийг уншихад надад үнэхээр гэрэлтэй байсан юм—итгэнэ гэдэг нь завхарсан зан чанараа өөрчилж, үнэнийг олж авахын тулд Бурханы үг, ажлыг туулахыг шаарддаг бөгөөд энэ маягаар бид Бурханыг мэдэж авч чадна гэдгийг би ухаарав. Ийм үйл явцыг туулах нь л Бурханд итгэж байгаа хэрэг билээ. Энэ хэдхэн товчхон үг л итгэлийн жинхэнэ утга учрыг бүрэн тайлбарлаж, Бурханд итгэх хэтийн зам руу минь намайг чиглүүллээ. Бурхан л ийм үг айлдаж чадах байв. Дараа нь хүмүүс бидний завхралын үнэнийг ил болгосон Төгс Хүчит Бурханы зарим үгийг би уншлаа. Жишээлбэл, бид Бурханд хайртай, Түүнийг хангалуун байлгахыг хүсдэгтээ ажиллаж, өөрсдийгөө зарлагаддаг юм биш, харин үүнийгээ тэнгэрийн хаанчлалын ерөөлөөр солино гэж найдан, Бурхантай наймаацахын тулд ингэдэг гэдгийг Тэрээр илчилсэн юм. Түүнчлэн бид биеэ тоож, өөртөө бардан, Бурханаас айж эмээдэггүй. Түүний ажил нь үзэл, төсөөлдөг зүйлтэй маань нийцэхгүй болмогц бид үүнийг нь дураараа шүүж, ялладаг. Үүнийг Еврей 4:12-ын “Учир нь Бурханы үг бол амьд, хүчирхэг, хоёр иртэй илднээс ч хурц бөгөөд сэтгэл болон сүнс, үе мөч болон чөмгийг салтал нь нэвтрэн ордог, мөн зүрх сэтгэлийн бодол, санааны шүүгч билээ.” гэдэгтэй харьцуулж болох юм. Бурхан л хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжиж, бодол санааг маань тандаж, яг юу бодож байгааг маань мэдэж чаддаг бөгөөд Бурхан л бидний завхралын үнэнийг ингэж нарийн задлан шинжилж чадах учраас Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг үнэхээр Бурханы үг мөн гэдгийг би үүнийг уншаад улам их мэдэрсэн билээ. Үүнээс гадна, “өргөгдөх” гэж үнэндээ юу гэсэн утгатай болох, эцсийн өдрүүдийн шүүлт гэж юу болох, мөн хүний Хүүгийн нууц зэрэг урьд нь миний хэзээ ч ойлгодоггүй байсан Библийн олон хэсгийн нууцыг Төгс Хүчит Бурханы маш олон үг дэлгэсэн юм. Үүний зэрэгцээ, Бурханы үгийн талаар ах эгч нартай нөхөрлөл хийж байхдаа би сүнслэг тэжээл үнэхээр олж авч, амьдралд маань урт удаан үргэлжилсэн ган гачгийн дараа хур бороо орох мэт болсон билээ. Би Төгс Хүчит Бурханы айлдсан үгээр тэжээгдэн услуулж байлаа. Түүнчлэн ах эгч нар туйлын итгэлтэйгээр Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээж, үүргээ урам зоригтойгоор биелүүлж байгааг хараад итгэл минь сэргэсэн юм. Хэрэв Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь үнэн зам биш байсан бол сайн мэдээг түгээх ах эгч нарын үнэмшмээргүй их эрч хүч хаанаас гарах юм бэ гэж би бодсон билээ. Энэ нь тэр чигтээ Ариун Сүнсний ажлын үр жимс байлаа. Үүнийг судлах тусам зүрх сэтгэл дэх эргэлзээ маань улам цөөрч байв. Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс бөгөөд энэ бол Ариун Сүнсний ажилтай чуулган мөн гэдгийг би олж тогтоосон юм. Төгс Хүчит Бурханы Чуулган бол жинхэнэ чуулган билээ! Төгс Хүчит Бурханы үгийг уншаад би Эзэн Есүс, “Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уудаг хэн ч, хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус түүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:14) гэж хэлсний цаад утга учрыг биечлэн мэдэрсэн юм. Эцсийн өдрүүдийн Христэд л амийн усны булаг байдаг болж таарлаа, тэгээд би одоо л нэг энэхүү амийн усны булгийн эх сурвалжийг оллоо. Цаашид Ариун Сүнсний ажилтай чуулган хайж газар сайгүй явах хэрэггүй болжээ.

Түүнчлэн би Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар шашны ертөнцийн мөн чанар болон эзгүйрлийн талаар зарим нэг ойлголт олж авлаа. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаахгүй… Ариун Сүнсний өнөөгийн айлдвараас салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы хүсэлтэй нийцэлтэй байх боломжгүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй бөгөөд Бурханд үйлчиллээ ч гэсэн үзэл, төсөөллийнхөө дунд үйлчлэн, Бурханы хүслийн дагуу үйлчлэх ямар ч чадваргүй байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”). “Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд бол өөр: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг, Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэл тэдэнд хамаагүй байдаг. Энэ хүмүүс бүхий л өдөржингөө махан бие, оюун санаан дотроо амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас үүссэн хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаарддаг зүйл биш, Бурхантай хийх хамтын ажиллагаа бүр ч биш. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн дэргэд Бурхан байдаггүй, түүнчлэн Бурханы ерөөл, хамгаалалт байдаггүй. Тэдний үг, үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдын шаардлагатай зууралддаг; тэдгээр нь хоосон сургаал болохоос үнэн биш юм. Энэ хүмүүсийн цугларалт нь шашин төдийхөн юм гэдгийг батлахад эдгээр хоосон сургаал, дүрэм журам хангалттай; тэд бол сонгогдсон хүмүүс ч биш, Бурханы ажлын бай ч биш. Тэд бүгдийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж л нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй баримт юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”). Урьдын чуулган маань болон миний туршиж үзсэн бусад бүх чуулган Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөөгүй учраас Ариун Сүнсний ажлаас хоцорч, Бурханы чуулган байхаа болиод шашнаас цаашгүй болсон гэдгийг би Бурханы үгээс ойлгож авсан юм. Түүнчлэн тэдгээр чуулганы пастор, ахлагчид номлохдоо Библийн мэдлэг, хоосон сургаалыг л тайлбарлахад анхаарч, ямагт өөрсдийгөө өргөмжлөн, өөрсдөдөө гэрчлэл хийдэг байсныг би харсан билээ. Тэд хэчнээн их зовж, ямар их төлөөс төлснөө гайхуулдаг байв. Тэд Бурханыг өргөмжилж, Бурханд гэрчлэл хийгээгүй, мөн Бурханы үгийг хэрэгжүүлж, тэдгээрийг үнэхээр туулахад ч хүмүүсийг залж чиглүүлээгүй. Энэ бүхнээс гадна, тэд санваартнуудыг өөрсдийн дураар сонгодог байлаа; мөн хэл ярихуйгаар ярьснаар өөрсдийгөө Ариун Сүнсээр дүүрэн хэмээн бодоцгоож, Бурханаар аврагдсаных нь нотолгоо бол энэ хэмээн итгэдэг байсан юм. Үнэн хэрэгтээ энэ бүх зүйл нь зүгээр л хүмүүсийн толгойдоо хийсэн эргэцүүлэл, дүн шинжилгээ болон үзэл, төсөөллөөс гардаг юм. Шашны удирдагчдын ийм төрлийн удирдамж нь Эзэний сургаалаас гажиж, Түүний хүслийг зөрчдөг. Тэд Эзэнд итгэх далбаа намируулж байгаа боловч Түүний замыг баримталдаггүй, тушаалыг нь биелүүлдэггүй. Харин ч өөрсдийн толгой доторх үзэл, төсөөллөө үнэн хэмээн үзэж, биеэ тоон өөрсдийнхөө санаанд түшиглэж, дур зоргоороо, биеэ тоосон байдаг. Тэдний явж байгаа зам бол Эзэний замаас шал эсрэг юм. Ийм хүмүүс нь үнэндээ Эзэнд итгэгчид биш бөгөөд тэдний цуглаан нь чуулганыг бүрдүүлдэггүй. Харин ч энэ нь нэг урсгал юм уу шашны бүлэг төдий бөгөөд Бурхан ийм төрлийн шашны бүлэг, ийм төрлийн хүмүүсийг орхичихсон—Тэр Өөрийгөө тэдэнд харуулдаггүй. Ийм учраас энэ мэт газруудаас итгэгчид Бурханы удирдлагыг олж авч чаддаггүй билээ. Тэд ямар ч тэжээл олж авч чадалгүй, сүнс нь ангаж, өлбөрөхөөс өөр аргагүй. Хэрэв тэд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судлан, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээн зөвшөөрөхийн оронд тэдгээр чуулганы хязгаарлалт дотор итгэсээр байх юм бол эцэстээ Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч, сайшаалыг нь хүртэж чадахгүй юм.

Төгс Хүчит Бурхан мөн ингэж хэлжээ: “Бурхан энэ баримтыг гүйцэлдүүлнэ: Тэр орчлон ертөнц даяар бүх хүнийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнс авахаар түүн рүү очиж, түүнд бөхийдөг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Шашны нийгэмлэг тэр чигтээ асар их өлсгөлөн амсах ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах мөнх урсах булагтай амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн рүү очиж, Түүнд найдна” ((Үг нь махбодоор илэрсэн номын “Мянган жилийн хаанчлал ирчихсэн”). “Би хорвоо ертөнцийг бүхэлд нь хардаг бөгөөд энэ цаг үеийг миний ажилд тохиромжтой гэж үзэж байнаa. Тиймээс би нааш цааш яаравчлан, хүн дээр шинэ ажлаа гүйцэтгэж байна… Би орчлон ертөнц даяар ажиллаж, агуу ажил гүйцэтгэн, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд бүхий л алдар суу, үйлээ илчилнэ. Би олон жил Намайг хүлээж байсан хүмүүст, Намайг цагаан үүл хөлөглөн ирэхийг хүсэн хүлээсэн хүмүүст, дахин нэг удаа гарч ирэхийг минь хүсэн хүлээж байсан Израильд болон Намайг хавчин шахдаг бүхий л хүн төрөлхтөнд өөрийн алдар суут төрхөө бүрэн дүүрэн харуулна. Ингэснээр Би олон жилийн өмнө алдар суугаа зүүн зүгт авчирсан бөгөөд Миний алдар суу Иудейн нутагт байхаа больсон гэдгийг бүгд мэдэх болно. Учир нь эцсийн өдрүүд аль хэдийн иржээ!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөсөн Долоон Аянгын Нүргээн”). Эзэн Есүс шинэ ажил хийхийн тулд эцсийн өдрүүдэд махбодод эргэн ирээд, Хаанчлалын эрин үеийг нээж, Нигүүлслийн эрин үеийг эцэслэсэн тул үүний үр дүнд Ариун Сүнсний ажил Бурханы эцсийн өдрүүдийн ажил руу шилжжээ гэдгийг би Бурханы үгийг уншаад ойлгож авсан юм. Шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг бүрэн алдсан бөгөөд шашны орчинд гацсан хүмүүс ч бас харанхуй, эзгүйрэлд уначихсан. Хуулийн эрин үеийн сүүл хэсэгт бие махбодтой болсон Эзэн Есүс сүмийн гадна илүү өндөр үе шатны ажил хийж байсантай энэ нь яг адил юм. Үүгээр Хуулийн эрин үе дуусаж, Нигүүлслийн эрин үе эхэлсэн бөгөөд Бурханы ажил нь Нигүүлслийн эрин үед зориулсан золин авралын ажил руу шилжсэн билээ. Тэгээд сүм эзгүйрч, Эзэн Есүсийн ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан Ехова Бурханы л ажлыг баримталдаг байсан хүмүүс бүгд харанхуйд унаад, явах ямар ч замгүй болсон юм. Энэ нь Библи дэх Амос 8:11-д “Харагтун, газар дээр өлсгөлөн илгээх өдрүүд ирлээ, талхаар өлсөж, усаар цангах биш, харин Еховагийн үгийг сонсохын төлөө өлсөнө гэж Ехова Бурхан айлдлаа” (Амос 8:11) хэмээсэн байдгийг надад бодогдуулсан юм. Өөр чуулганууд руу ийш тийш гүйж, алдартай маш олон пасторын номлолыг сонсоод аминдаа ямар ч тэжээл олж авахгүй хэвээр байсан юм байж, яагаад Төгс Хүчит Бурханы үгийг сонсоод ангасан сүнс минь ус ууж байгаа мэт болсныг би тэр үед бүрэн ойлгосон билээ.Энэ нь бүхэлдээ Бурхан шинэ ажил хийснээс л болсон болж таарлаа; Ариун Сүнсний ажил шилжжээ. Ариун Сүнс одоо Төгс Хүчит Бурханы нэрээр хийгддэг ажлыг л дэмжиж байгаа бөгөөд Эзэн Есүсийн ажлын үе шатны ажлыг хэчнээн сайн хийлээ ч гэсэн Бурханы сайшаалыг хүртэхгүй юм байна. Бурханы өнөөгийн ажилтай намайг хөл нийлүүлэг хэмээн Хурганы мөрийг дагахад хөтөлсөнд нь Бурханд талархъя. Бурханы надад хайрласан амийн усыг ууж чадаж байгаадаа би талархаж байна!

Намайг хөсөр хаялгүй, Эзэн Есүсийг эргэн ирэхэд нь амьд ахуйдаа угтан авах боломжийг олгосонд нь Бурханд талархъя. Түүнчлэн надад энэ бүх үгийн тэжээлийг өгч, маш олон үнэнийг надад хайрлаж, ангасан сүнсийг минь тэтгэсэнд нь талархъя. Энэ тухай бодох тусам улам их ерөөгдсөн мэт надад санагддаг! Энэ нь бас надад Бурханы дараах үгийг санагдуулдаг: “Амийн зам гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж чадах зүйл биш, хэн бүхний хялбархан олж авч чадах ч зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба Бурханд Өөрт нь л амийн зам бий. Иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”). Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж билээ—Түүний үг бол үнэн, зам, амь бөгөөд биднийг арвин их тэжээлээр хангадаг. Тэдгээр нь биднийг үргэлжлүүлэн хооллож, ундалж, асуудлыг маань нэг бүрчлэн шийдсээр байдаг. Тэдгээр нь шавхагдашгүй, мөн хязгааргүй билээ. Үнэнийг ойлгох тусмаа бид улам их амар амгалан болж, зүрх сэтгэл маань улам гэгээлэг болж, Бурхантай улам ойртдог. Энэ нь бүгд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсний үр дүн билээ. Төгс Хүчит Бурханд талархъя!

Тайлбар:

а. Эх бичвэрт “гэж үзэж байна” гэсэн үг байдаггүй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply