Бурханы илрэлтийг би нүдээр үзсэн

2022-05-30

Жянь Жѳн, Өмнөд Солонгос

Би Солонгосын пресвитериан чуулганд явдаг байлаа. Манай охин өвдөх үед гэр бүлийнхэн маань бүгд итгэгч болсон юм. Үүний дараа охины маань бие өдөр ирэх тусам сайжирч эхэлсэн. Би Эзэн Есүсийн өршөөлд асар их талархаж байлаа. Тэр үеэс хойш Эзэнийг итгэмжтэйгээр дагах, Эзэний шаарддаг, Эзэнд баяр баясал авчирдаг төрлийн хүн байх гэж шаргуу хөдөлмөрлөхөө тангарагласан. Би ажил гээд хэчнээн завгүй байлаа ч чуулганы үйлчлэл хэзээ ч тасалж байгаагүй, үргэлж өргөл, тахил өргөж, чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан. Би ихэнх цагаа Библи унших, чуулганы үйл ажиллагаанд оролцоход зарцуулаад, гэр бүл, найз нөхөд, ажлынхан гэх мэтийн зохион байгуулдаг оройн зоог болон уулзалтад ер нь бараг очдоггүй байсан. Үүнээс минь болж тэд надад бухимддаг байлаа. Итгэгч болсныхоо дараа архи ууж, тамхи татахаа болиод, найр наадамд цуг явахаа байх үед намайг зарим найз маань ёжилж, “Чи чуулганд явах ийм дуртай юм чинь бидэнд хэлээдэх дээ, өдөр бүр чуулганд явлаа гээд яадаг юм бэ? Чиний энэ итгэл ямар хэрэгтэй юм бэ?” гэх мэт зүйл хэлдэг байсан. Үнэнийг хэлэхэд, асуултад ар араас нь булуулчхаад би юу гэж хэлэхээ үнэндээ мэддэггүй байсан. Гэхдээ тэдний асуултаас л болоод би үнэхээр тунгааж эхэлсэн юм: Миний итгэл үнэндээ юун төлөө юм бэ? Охиныг минь эдгээгээч гэж Бурханаас гуйхын төлөө юу, эсвэл гэр бүлээ сайн сайхан байлгахын төлөө юу? Итгэх гэдэг нь зүгээр л өдөр бүр Библи уншиж, чуулганд явах явдал гэж үү? Би үнэхээр мэдэхгүй байлаа. Тэгээд чуулганыхаа лам хуврагуудаас эдгээр асуултыг асуусан. Бид Эзэний авралын нигүүлслийн төлөө итгэдэг, Эзэн эргэж ирэх үедээ биднийг мөнх амьдруулахаар тэнгэрт аваачна гээд, тэдний хариултууд бүгдээрээ бараг л адилхан байсан. Иймэрхүү хариулт миний будилааныг тайлах шиг болсон ч “Тэгвэл би тэнгэр лүү яаж гарах вэ?” гэх өөр нэг асуулт гарч ирсэн юм. Тэд надад, “Ром 10:10-т хэлдгээр, ‘Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөв шударга байдалд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг.’ Тэгэхээр Эзэн бидний нүглийг уучилдаг учраас бид итгэлээр аврагддаг, Эзэн эргэж ирэхээрээ биднийг шууд хаанчлал руу аваачна гэсэн үг. Иймээс та итгэж байгаа цагтаа тэнгэр лүү гарах тухай санаа зовох хэрэггүй” гэлээ. “Бурхан ариун байдаг, бас Библид хэлдгээр, ‘Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй(Еврей 12:14). Эзэн биднээс ариун бол гэж шаарддаг, гэтэл би нүгэлд амьдарч, Эзэний үгийг хэрэгжүүлж чадахгүй байна. Би яаж хаанчлалд орох үнэ цэнтэй байдаг юм бэ?” гэж бодогдож байлаа. Эзэн Есүс бидэнд хэлснээр: “Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх ухаанаараа хайрла. Энэ бол эн тэргүүний бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь ч бас адилхан, чи бусдыг өөрийн адил хайрла(Матай 22:37–39). Гэхдээ өдөр тутмын амьдрал дээр, хайрла гэх тэр энгийн шаардлагыг л би яаж ч шаргуу хичээлээ гэсэн биелүүлж чадаагүй юм. Гэр бүлээ Эзэнийг хайрладгаасаа хавьгүй илүү хайрлаж, бусдыг үнэхээр өөр шигээ хайрлаж чаддаггүй байсан. Найз нөхөд, гэр бүл маань намайг дооглох үед би хүлээц, тэвчээртэй байхын оронд үүнийх нь төлөө тэдэнд хорсдог байлаа. Бас Еврей 10:26-д, “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй” гэсэн байдаг нь бодогдсон. Эзэн юу шаарддагийг би мэддэг ч үүнийг нь биелүүлж чадаагүй. Би нүгэлд амьдарсаар байсан, харин нүглийн төлөөс нь үхэл шүү дээ. Тийм тохиолдолд, миний үр дүн шүтлэггүй хүмүүсийнхээс юугаараа өөр байхыг ойлгохгүй байсан. Тэгээд хаанчлалд орох нь лам хуврагуудын хэлсэн шиг энгийн байх аргагүй гэж бодогдсон ч яаж тэнгэрт гарч, мөнх амь олж авч болохоо мэдэхгүй л байлаа. Би замгүй хэвээр л байсан. Би лам хуврагууд, чуулганы найз нөхдөөсөө асуулт асуусаар байсан, гэхдээ тэдний хэн нь ч тодорхой хариулаагүй юм. Тэд зүгээр л намайг яагаад гэнэт ийм хачин асуулт асуугаад байгаа юм бэ гэцгээн, хүмүүс үе үеийн туршид итгэлээ ингэж л хэрэгжүүлж ирсэн гэсэн. Би яг л урьдынх шигээ будилсаар байсан учир Эзэн Есүсийн үгэнд хариулт байх ёстой гэж бодоод дөрвөн Сайн Мэдээг бүгдийг нь дахин уншихаар шийдлээ.

Тэгээд 2008 онд нэг өдөр эдгээр эшлэлийг уншсан юм: “Есүс түүнд: ‘Би бол амилал ба амь: Надад итгэдэг хүн үхсэн ч амилна: Амьд бөгөөд Надад итгэдэг хэн боловч хэзээ ч үхэхгүй. Чи үүнд итгэж байна уу?’ гэв” (Иохан 11:25–26). Эдгээр эшлэлийг уншаад гайхсан. Яагаад Эзэн биднийг амьдарч, Өөрт нь итгэх хэрэгтэй гэж хэлэв? Итгэгч бид бүгдээрээ амьд байж, Эзэнд итгэж байгаа биш үү? Эзэн биднийг ямар нэг шалтгаанаар үхмэл гэж үзэв үү? Эндээс надад маш олон асуулт урган гарсан. Хэсэг хугацаанд би гарсан цаг зав болгоноо үүнийг эргэцүүлэхэд зарцуулсан ч үнэн утга учрыг нь ойлгож хэзээ ч чадаагүй. Лам хуврагууд, чуулганы бусад гишүүн дээр дахин очоод, асуултуудаа асуусан ч тэдэнд хариулт байгаагүйгээс гадна надаар доог тохуу хийцгээсэн юм. Гэхдээ Эзэний хэлсэн зүйлд илүү гүн гүнзгий утга учир нуугдаатай байгаа мэт санагдсаар байлаа.

Дараа нь нэг удаа Матайн Сайн Мэдээнээс ингэж уншсан: “Мөн шавь нарынх нь нэг Түүнд, ‘Эзэн минь, эхлээд явж, эцгийгээ оршуулахыг надад зөвшөөрөөч’ гэв. Харин Есүс түүнд, ‘Намайг дага, үхэгсэд нь үхэгсдээ оршуулаг’ гэлээ” (Матай 8:21–22). “Үхэгсэд нь үхэгсдээ оршуулаг” гэх үгийг хараад би жаахан будилсан. Яагаад Эзэн тухайн үед амьд байсан хүмүүсийг үхэгсэд гэв? Эзэн биднийг амьд гэж үзсэн үү, үхмэл гэж үзсэн үү? Нүглийн төлөөс нь үхэл гэж Библид хэлдэг нь бодогдлоо, харин би нүгэлд амьдарч байсан юм. Эзэн “үхэгсэд” гэдгээр үүнийг хэлсэн юм болов уу? Тийм бол би яаж амилж болох вэ, бас яаж хаанчлалд орж болох вэ? Миний зүрх сэтгэл учир нь олдохгүй асуултуудаар дүүрэн байсан. Гэхдээ сэтгэлийн минь угт нэг зүйл тодорхой байлаа: Эзэн эдгээр зүйлийг хэлсэн юм чинь Библийн хаа нэгтээ хариулт нь байх ёстой. Иймээс би итгэл алдралгүй, хариулт хайсаар л байсан.

Эзэний удирдамжид талархъя. Хэдэн сарын дараа, би Эзэний хэлсэн бас нэг үгийг уншсан: “Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дуу хоолойг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихсэн: сонссон хүмүүс амьд үлдэх болно(Иохан 5:25). Үүнийг уншсанаар, Бурханы дуу хоолойг сонсох үедээ үхэгсэд эргээд амилдаг гэдэг нь надад тэр дороо тодорхой болсон. Энэ миний хайж байсан хариулт мөн гэдэгт би бат итгэлтэй байлаа! Гэхдээ би аль эрт Эзэний дуу хоолойг сонссон ч нүглийн хүлээсээс чөлөөлөгдөөгүй л байна гэж бодоод, жаахан будилсаар л байсан юм. Би амьд гэж тооцогдох уу? “Сонссон хүмүүс амьд үлдэх болно” гэдэг нь үнэндээ юуг хэлж байгаа юм бол? Хүмүүс яаж амилдаг юм бол? Эзэн эргэж ирэх үедээ бидний сонсох хэрэгтэй зүйлийг нэмж хэлэх юм болов уу? Тийм бол, Бурханы дуу хоолойг яаж сонсож болох вэ? Хаана сонсож болох вэ? Би үүнийг бодож олж чадаагүй учир Эзэнд залбираад, “Өө Эзэн минь, надад дуу хоолойгоо аль болох даруйхан сонсгооч. Би үхмэл баймааргүй байна. Амьдрахад минь туслаач дээ” гэлээ.

Дараа нь чуулганы үйлчлэлд явах үедээ пасторууд ер нь номлолдоо Эзэний эргэн ирэлт, Эзэний дуу хоолойн тухай ямарваа зүйл хэлдэг эсэхэд анхаарал хандуулж эхэлсэн. Үнэхээр урам хугармаар нь, тэд бидэнд гагцхүү тэрс үзлээс сэрэмжил, харуулдан хүлээ гэж л хэлсэн болохоос Эзэн эргэж ирэх тухай юу ч хэлээгүй юм. Би бас чуулган хариуцсан гол хүмүүсийн заримаас нь эдгээр зүйлийн талаар асуусан, гэхдээ тэд байнга ийм асуулт асуугаад байгааг минь итгэл дутсанаас үүдэлтэй гээд, намайг яг Томас шиг байна гэцгээсэн. Тэгээд намайг хавчиж эхэлсэн. Дараа нь, надтай үргэлж эв эетэй байдаг байсан чуулганы бусад гишүүн зайгаа барьж, намайг гадуурхаж эхэлсэн юм. Эцэстээ би 18 жилийн турш явсан тэр чуулганаа орхисон доо. Би алдартай пасторуудын номлолоос Бурханы дуу хоолойг сонсоно гэж найдаад, Си-Би-Эс, Си-Ти-Эс сувгуудын хөтөлбөрийг өдөржин үзэж байлаа. Зургаан сар шахуу ингэж, бараг өдөр бүр эдгээр хөтөлбөрийг 10 юм уу түүнээс дээш цагаар үзсэн. Би үнэхээр маш олон номлол сонссон, гэхдээ хүссэн хариултаа бас л олоогүй юм. Эзэн тун удахгүй эргэж ирэх гэж байгаа, бид харуулдан хүлээх хэрэгтэй гэж тэдний хэлэхийг л сонссоор байсан. Гэхдээ надад асуулт мундахгүй байлаа. Пасторууд бүгд Эзэн эргэж ирэх гэж байна гэцгээж байсан, гэхдээ хэзээ эргэж ирэх юм бэ? Бас Эзэнийг бид яагаад угтан аваагүй л байгаа юм бэ? Тэгэхэд би Эзэнд цаг ямагт залбиран, “Эзэн минь! Би Таныг энэ бүх хугацаанд хүлээж, амьд ахуйдаа Таныг угтан авна, дуу хоолойг тань сонсоно гэж маш их найдаж ирлээ. Өө Эзэн минь, Та хэзээ ирэх юм бэ? Надад дуу хоолойгоо сонсгооч дээ” гэдэг байсан.

2013 оны 3-р сард манай байрны орцон дээр 70-н хэдтэй мэт харагдах нэг өвгөн над руу алхаж ирээд, Чосон Ильбо сонин захиалмаар байна уу гэж надаас асуулаа. Бүх хүн гар утас, компьютертэй болчхоод байхад хэн сонин уншдаг юм бэ гэж би бодож байсан. Иймээс нэлээд шулуухан татгалзсан юм. Гэхдээ хэд хоногийн турш тэр өвгөн намайг харах болгондоо захиалга хий гэж гуйсаар байлаа. Би ч татгалзсаар л байсан. Гэхдээ гайхмаар нь, нэг сарын дараа би бас л тэр өвгөнтэй цахилгаан шатны дэргэд тааралдсан. Тэр намайг хүлээж байсан юм шиг л байсан шүү. Тэгээд намайг харснаа инээмсэглэн, сайн байна уу гэснээ захиалга хийгээч гэж хүслээ. Энэ өвгөн яагаад ийм урт удаан хугацааны турш надад сонин зарах гээд байв гэж би гайхаж байлаа. Эелдэг байх гэсэндээ би эцэст нь үнэхээр захиалга хийсэн ч янз бүрийн шалтгаанаар хэсэг хугацаанд сонин унших зав олдоогүй. Дараа нь 5-р сарын эхээр нэг өглөө сонин ирсний дараа би заншил ёсоор аваад, гарчгуудыг нь түргэхэн гүйлгэн харлаа. Тэгтэл нэг гарчиг үнэхээр нүдэнд туссан. Тэр гарчигт, “Эзэн Есүс эргэж ирлээ. Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурхан үг илэрхийлж байна” гэсэн байсан. “Юу? Эзэн эргэж ирсэн ээ? Төгс Хүчит Бурхан аа? Хаанчлалын эрин үе ээ? Тэр үнэхээр үнэн байж болох уу?” гээд би цочирдсон. Тухайн үед өчнөөн ээдрээтэй мэдрэмж төрж, үнэхээр догдолсон юм. Би эцэст нь Эзэн эргэж ирсэн гэх мэдээг олж шүү дээ. Гэхдээ дараа нь, би үүнийг хуурамч мэдээ юм болов уу гэж гайхсан. Тэр хуудасны доод талыг хартал Төгс Хүчит Бурханы Чуулганы утасны дугаар, хаяг болон Чуулганы зарим номын нэр харагдлаа. Эзэний эргэн ирэлт үнэхээр чухал асуудал учраас үүнийг няхуур судлах нь чухал санагдсан юм. Би тэр сониноос олсон дугаар луу даруйхан залгасан. Тэгээд нэг эгчийн дуу хоолой дуудлагад хариулахыг сонсоод эгчээс, “Энэ сонинд нийтлэгдсэн зүйл үнэхээр үнэн эсэхийг асууж болох уу? Эзэн эргээд ирсэн гэж үү? Энэ үг үнэхээр Бурханы үг гэж үү?” гэж асуулаа. Эгч, “Энэ үнэн” гэж хэлсэн. Төгс Хүчит Бурханы Чуулганы Ким, Пиао гэх хоёр эгч надтай уулзах цаг тогтоод, Бурханы ажлын гурван үе шатны талаар надад нөхөрлөл хийсэн юм. Ким эгч хэлэхдээ, “Адам, Ева хоёрыг Сатан завхруулсан цагаас хойш хүн нүгэлд, Сатаны хүчин дор амьдарч, Сатаны тоглоом тохуу болж, Сатанд хорлуулж ирсэн. Бурхан хүн төрөлхтнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврахаар ажлын гурван үе шатыг явуулсан нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үе юм. Эдгээр нь ажлын гурван өөр үе шат боловч эднийг бүгдийг нь нэг Бурхан хийдэг. Бурханы ажлын үе шат бүр завхарсан хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл дээр суурилдаг, бас илүү гүн гүнзгий, илүү өндөр дээд ажил хийхийн тулд эдгээр нь дор бүрнээ өмнөх үе шатандаа суурилдаг” гэлээ. Дараа нь эгч Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгсөн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатанд хуваагддаг. Аль ч үе шат нь дангаараа гурван эрин үеийн ажлыг төлөөлж чадахгүй, харин нэг хэсгийг нь л төлөөлж чадна. Ехова гэх нэр Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед Өөрийн ажлыг гүйцэтгэсэн гэх баримт нь Бурхан бол хуулийн дор л Бурхан байж чадна гэдгийг баталдаггүй. Ехова хүний төлөө хууль гаргаж, тушаал буулгасан ба сүм болон тахилын ширээ барихыг хүмүүсээс хүссэн; Түүний хийсэн ажил Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан бол хүнээс хууль мөрдөхийг л шаарддаг Бурхан, эсвэл сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэдгийг нотолдоггүй. Ингэж хэлбэл буруу байх болно. Хуулийн доорх ажил нэг эрин үеийг л төлөөлж чадна. Тиймээс хэрвээ Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг л хийсэн бол хүн Бурханыг дараах тодорхойлолт дотор хорьж, ‘Бурхан бол сүм дэх Бурхан бөгөөд Бурханд үйлчлэхийн тулд бид тахилчийн нөмрөг өмсөж, сүмд орох ёстой’ хэмээн хэлэх байв. Хэрвээ Нигүүлслийн эрин үеийн ажил хэзээ ч хийгдээгүй ба Хуулийн эрин үе өнөөг хүртэл үргэлжилсэн бол Бурхан бас өршөөнгүй агаад хайр энэрэлтэй гэдгийг хүн мэдэхгүй байх байлаа. Хэрвээ Хуулийн эрин үеийн ажил хийгдээгүй, харин Нигүүлслийн эрин үеийн ажил л хийгдсэн бол Бурхан зөвхөн хүнийг золин аварч, нүглийг нь өршөөж чадна гэдгийг л хүн мэдэх байв. Тэр бол ариун агаад гэм зэмгүй, мөн хүний төлөө Өөрийгөө золиосолж, цовдлогдож чадна гэдгийг л хүн мэдэх байлаа. Хүн эдгээр зүйлийг л мэдэх боловч бусад бүх зүйлийн талаар ямар ч ойлголтгүй байх байсан юм. Тиймээс эрин үе бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг төлөөлдөг. Бурханы зан чанарын ямар талыг Хуулийн эрин үе, ямрыг нь Нигүүлслийн эрин үе, ямрыг нь өнөөгийн үе шат төлөөлдгийн тухайд бол: гурван үе шатыг бүгдийг нь нэгэн бүхэл болгон нэгтгэсэн цагт л Бурханы зан чанарыг бүхэлд нь илчилж чадна. Хүн гурван үе шатны ажлыг бүгдийг нь мэдэж авсан цагтаа л үүнийг бүрэн ойлгож чадна. Гурван үе шатны алийг нь ч орхигдуулж болохгүй. Чи ажлын энэ гурван үе шатыг мэдэж авсныхаа дараа л Бурханы зан чанарыг бүхэлд нь харах болно. Бурхан Хуулийн эрин үе дэх ажлаа дуусгасан гэх баримт нь Тэр бол зөвхөн хуулийн доорх Бурхан гэдгийг баталдаггүй бөгөөд Тэр золин авралын ажлаа дуусгасан гэх баримт нь Бурхан үүрд хүн төрөлхтнийг золин аварна гэсэн үг биш. Эдгээр нь бүгд хүний гаргасан дүгнэлт юм. Нигүүлслийн эрин үе дууссан болохоор чи, Бурхан зөвхөн загалмайд харьяалагддаг, загалмай ганцаараа Бурханы авралыг төлөөлдөг гэж хэлж болохгүй. Тэгэх нь Бурханыг хязгаарлаж буй хэрэг. Өнөөгийн үе шатанд Бурхан үндсэндээ үгийн ажил хийж байгаа боловч Бурхан хэзээ ч хүнд өршөөнгүй хандаж байгаагүй, гагцхүү гэсгээлт, шүүлт л авчирдаг гэж чи хэлж болохгүй. Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар, төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажлыг болон хүний ойлгодоггүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг дуусгавар болгодог. Эдгээр нууцын гүнд нь орж, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлгох боломжийг хүнд олгохын тулд хүний ойлгоогүй бүх нууцыг дэлгэх ёстой. Тэр үед л хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу ангилж болно. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхэлд нь ойлгож авна, учир нь Түүний удирдлага тэр үед дуусчихсан байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). Дараа нь Ким эгч надад нэмж маш их нөхөрлөл хийсэн юм. Тэгээд би Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе, Хаанчлалын эрин үе гэх гурван эрин үе, гурван үе шатад хуваагддаг гэдгийг олж мэдсэн. Хуулийн эрин үед Ехова хүмүүст нүгэл гэж юу болохыг мэдэгдэхийн тулд хууль гаргасан. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажил гүйцэлдүүлсэн. Хүн төрөлхтний төлөө цовдлуулж, нүглийг маань уучилж, хуулийн дор яллагдаж, үхэхээс чөлөөлөгдөх боломж бидэнд олгосон. Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурхан хүний нүглийн үндсийг шийдвэрлэх, биднийг бүрэн цэвэрлэж, авраад, Бурханы хаанчлалд аваачихын тулд шүүлтийн ажил хийж байна. Ажлын гурван үе шат өөр өөр эрин үед тохиож, өөр өөр зүйлийг хамардаг ч эдгээрийг бүгдийг нь нэг Бурхан хийдэг. Нэг л Бурхан өөр өөр эрин үед өөр өөр ажил хийж байгаа нь энэ юм байна лээ. Үүнийг ойлгоод би үнэхээр гэгээрсэн.

Дараа нь Пиао эгч надад Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлаараа хүмүүсийг яаж цэвэрлэдэг тухай нөхөрлөл хийсэн юм. Тэгээд Бурханы үгийн нэг хэсгийг хуваалцсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). Дараа нь Пиао эгч надад хэлэхдээ, “Төгс Хүчит Бурхан хүмүүсийг шүүж, цэвэрлэхэд үнэнийг ашигладаг. Тэгээд Библийн нууцыг илчилж, Бурханы ажлыг гэрчилдэг олон сая үг илэрхийлсэн, эдгээр нь хүний нүгэлт байдлын үндэс, бидний завхралын үнэнийг илчилдэг. Эдгээрийн зарим нь зан чанарын өөрчлөлт, амийн оролтын талаар, зарим нь хүмүүсийн үр дүнг тогтоох гэх мэтийн талаар байдаг. Энэ бүгд үнэн бөгөөд Бурханаас гаралтай. Энэ нь бидэнд Бурханы зөвт, ариун зан чанар, мэргэн ухааныг харуулдаг. Бурханы үгийг уншдаг хэн бүхэн үгийнх нь эрх мэдэл, хүч чадлыг мэдэрч чаддаг. Бурхан бүгдийг хардаг, Бурхан л завхарсан хүн төрөлхтнийг ар өвөргүй мэддэг. Бурхан бидний бодол, харах өнцөг, санаа, завхарсан байдал бүрийг маш тодорхой, маш бодитой талаас илчилдэг. Бас энэ завхралын мөн чанарыг илчилж, задлан шинжилж, хүн төрөлхтний нүгэлт байдал, Бурханы эсрэг эсэргүүцлийг үндсээр нь бүрэн шийдвэрлэдэг” гэлээ. Бас эгчийн хэлснээр, “Бурханы үгийн шүүлт, илчлэл, цэвэршүүлэлтээр бид сатанлаг завхралынхаа үнэнийг бага зэрэг ойлгож авдаг. Тэгээд хэр биеэ тоосон, зальхай, аминчхан, жигшүүртэй гэдгээ, хэлж, хийдэг бүх зүйл маань завхралд үндэслэдэг гэдгийг, бас хүний төрхийг огтхон ч амьдран харуулдаггүй гэдгээ олж хардаг. Алдар нэр, байр суурийн төлөө тэмцэж, далд явуулга хийж, худал хэлж, хуурч, атаархаж, үзэн ядаж, Бурханд захирагдалгүйгээр итгэж, цадиггүй хүслээр дүүрэн байж, шалгалт, бэрхшээлтэй тулгарахдаа Бурханыг буруутгаж, эсэргүүцдэг нь бүгд үүний жишээ юм. Бид Бурханы шүүлт, гэсгээлтээр зарим үнэнийг ойлгож, эерэг, сөрөг зүйлсийг ялган таних чадвартай холдог. Бас ямар ч халдлагыг хүлцдэггүй Бурханы зөвт зан чанарын талаар илүү их мэдэж, яваандаа Бурханыг хүндэлж, Бурханд захирагддаг болдог. Бид гэмшиж, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, үгийг нь биелүүлж чаддаг” гэлээ. Эгч бас ингэж хэлсэн, “Бурханы үгээр илчлүүлэлгүй, зүгээр л залбирах, нүглээ улайхад найдсанаар бид хэзээ ч эргэцүүллээр тийм ойлголтод хүрэхгүй, бас нүглийнхээ үндсийг шийдвэрлэхгүй. Туршлагаар бид бас Бурханы шүүлт хүнийг гэх Бурханы хамгийн үнэн хайр, хамгийн сайн аврал гэдгийг, тэр бодит ажилгүйгээр завхарсан зан чанар маань хэзээ ч цэвэрлэгдэж чадахгүй гэдгийг олж хардаг. Иймээс Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх нь хаанчлалд орох цорын ганц зам” гэсэн. Дараа нь эгч надад Бурханы үгийн шүүлтийн хувийн гэрчлэлийнхээ тухай ярьж өгсөн. Энэ бүгд маш бодитой байсан шүү. Төгс Хүчит Бурханы ажил надад сүсэг бишрэлийн хувьд яг хэрэгтэй зүйл, Бурханы эцсийн өдрүүдийн ажил үнэхээр хүмүүсийг өөрчилж, цэвэрлэж чаддаг, Бурханы шүүлтийг хүлээн зөвшөөрөх нь хаанчлалд орох цорын ганц арга гэдгийг би олж харж чадсан.

Дараачийн хэд хоногт нь надад бас эгч нар яагаад шашны ертөнц одоо тэгтлээ эзгүйрч, пасторуудын номлол хоосорч байгаа талаар хэлсэн. Бас Библийн цаад бодит түүх, Бурхан бие махбодтой болдгийн нууц болон утга учир гэж байсан. Төгс Хүчит Бурханы үг маш их зүйл агуулж, маш олон нууцад нүдийг минь нээсэн мэт санагдсан шүү. Би судалсныхаа дараа Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн авралыг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн.

Энэ эгч нар надад Бурханы үгийн хоёр ном өгсөн юм. Би гэртээ хариад, “Хурганы нээсэн Хуйлмал Ном” гэх нэг номыг нь нээлээ. Тэгээд хамгийн түрүүнд оршилд нь байгаа Бурханы үгийг харсан юм: “Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэг ч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг, Бурханы хүсэлд нийцэхийн тулд юу хийх ёстойгоо цөөн хүн л ойлгодог. Яагаад гэвэл, хүмүүс ‘Бурхан’ гэх үг, ‘Бурханы ажил’ гэх мэт хэлцийг мэддэг боловч Бурханыг мэддэггүй, Бурханы ажлыг бүр ч мэддэггүй. Тэгэхээр, Бурханыг мэддэггүй тэр бүх хүн будилсан итгэлтэй байдагт гайхах зүйлгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий танил бус учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг нухацтай авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцдэггүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй, Түүний ажлыг мэддэггүй бол Бурханаар ашиглуулахад тохирохгүй, Бурханы хүслийг хангаж бүр ч чадахгүй. ‘Бурханд итгэх итгэл’ гэдэг нь Бурхан байдаг гэдэгт итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс гадна, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх итгэлд үндэслэн Бурханы үг ба ажлыг туулж, завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханы хүслийг хангаж, Бурханыг мэдэж авна гэсэн үг юм. Ийм төрлийн аяныг л ‘Бурханд итгэх итгэл’ хэмээн нэрлэж болно(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үг дэлгэрэнгүй, бодитой байж, Бурханд итгэхийн жинхэнэ утга учрыг харуулдаг. Итгэхэд Бурханы үг, ажлыг туулах шаардлагатай, тэгснээр завхралаас ангижирч, үнэнийг олж авч, Бурханыг мэдэж чаддаг гэдгийг би ухаарсан. Тэр л жинхэнэ итгэл юм. Би итгэх гэдэг нь өдөр бүр залбирч, чуулганд маш их явахыг хэлдэг гэж боддог байлаа. Харамсалтай нь, би итгэлийн зөв замаар замнаж байгаа эсэхээ хэзээ ч олж мэдэж чадаагүй учир тэр үе хүртэл зүгээр л мунгинаж явсан. Төгс Хүчит Бурханы үгийг уншаад, урьд нь итгэлдээ замнасан зам маань шал буруу байсныг ухаарсан юм. Дараа нь, агуулгад нь “Чи амилсан хүн мөн үү?” гэх гарчиг байгааг харлаа. Үүнд анхаарал татагдаж, шууд тэр хуудас руу эргүүлсэн. Тэнд Бурханы ийм үг байсан юм: “Хүнийг Бурхан бүтээсэн боловч дараа нь Сатан тэднийг завхруулснаар тэд ‘үхмэл хүмүүс’ болсон юм. Иймээс өөрчлөгдсөнийхөө дараа чи эдгээр ‘үхмэл хүмүүс’ шиг байхаа болино. Бурханы үг л хүмүүсийн сүнсийг сэхээж, тэднийг дахин төрүүлдэг бөгөөд хүмүүсийн сүнс дахин төрөх үед тэд амилсан байх болно. ‘Үхмэл хүмүүс’ гэж ярих үедээ Би сүнсгүй цогцос болон сүнс нь дотроо үхсэн хүмүүсийг хэлж байгаа юм. Хүмүүсийн сүнсийг амийн очоор сэхээх үед тэд амилдаг. Урьд нь ярьж байсан ариун хүмүүс гэдэг нь амилсан хүмүүс буюу Сатаны эзэмшил дор байсан ч Сатаныг ялсан хүмүүсийг хэлдэг…

…‘Үхэгсэд’ бол Бурханыг эсэргүүцэн тэрсэлдэг хүмүүс юм; тэд бол сүнс нь мэдрэлгүй бөгөөд Бурханы үгийг ойлгодоггүй хүмүүс, үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханд өчүүхэн төдий ч үнэнч биш, мөн Сатаны эзэмшил дор амьдарч, Сатанд ашиглагддаг хүмүүс юм. Үхэгсэд үнэний эсрэг зогсож, Бурханы эсрэг тэрслэн, дорд, жигшүүрт, хорон, хэрцгий, зальхай, муу санаатай байснаараа өөрсдийгөө харуулдаг. Ийм хүмүүс Бурханы үгийг идэж уусан ч гэсэн Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй; тэд амьд боловч алхаж буй үхдэлүүд, амьсгалдаг цогцсууд юм. Үхэгсэд Бурханыг сэтгэл хангалуун байлгах ямар ч чадваргүй бөгөөд Түүнд бүрэн дүүрэн дуулгавартай байж бүр ч чаддаггүй. Тэд ердөө л Түүнийг мэхэлж, доромжилж, Түүнээс урваж чаддаг бөгөөд амьдран харуулдаг бүх хэв маягаараа Сатаны уг чанарыг илчилдэг. Хүмүүс амьд хүн болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой; Түүний шүүлт, гэсгээлтэд баяртайгаар захирагдах ёстой, мөн Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Тэр үед л тэд Бурханы шаарддаг бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд хүн болох болно. Амьд хүмүүс бол Бурханаар аврагдсан хүмүүс, тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгдсэн бөгөөд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг, амиа Бурханд дуртайяа өгч, бүхий л амьдралаа Бурханд баяртайгаар зориулдаг. Амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ, амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, амьд хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна, амьд хүмүүс л жинхэнэ хүн юм(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Энэхүү хэсгийг уншсаны дараа тэр олон жил миний эрж хайж явсан хариулт энэ мөн гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдсэн. “Үхмэл” байх, “амьдрах” гэж юу гэсэн үг болохыг эцэст нь мэдсэн дээ. Бурхан Адам, Ева хоёрыг бүтээх үед тэд Бурханыг сонсож, Бурханыг тунхаглаж, алдаршуулж чаддаг байсан. Тэд сүнстэй, амьд хүмүүс байлаа. Дараа нь Сатан тэднийг Бурханаас урвахад уруу татаад, тэд нүгэлд, Сатаны эрх мэдэл дор амьдарч эхэлсэн. Тийнхүү хүн төрөлхтөн улам бүр завхарч, Сатаны элдэв янзын хор бидэнд нэвчсэн юм. Бид нүгэлд улам гүн живж, Бурханыг үгүйсгэж, голж, эсэргүүцэж, сатанлаг зан чанарыг амьдран харуулсан. Анх Бурхан биднийг яаж бүтээсэн, түүнээс бид шал өөр. Бурхан нүгэлд, Сатаны эрх мэдэл дор амьдардаг бүх хүнийг үхмэл гэж үздэг, үхэгсэд Сатанд харьяалагдаж, Бурханыг эсэргүүцдэг. Тэд Бурханы хаанчлалд орох үнэ цэнгүй. Амьд хүмүүсийг Бурхан авардаг. Тэдний завхрал Бурханы шүүлт, гэсгээлтээр цэвэрлэгддэг. Тэд нүгэл болон Сатаны хүчнээс ангижирч, тэрслэх, Бурханыг эсэргүүцэхээ больдог. Бурхан яаж ч үг хэлж, ажиллалаа гэсэн тэд сонсож, дуулгавартай дагаж чаддаг. Амьд хүмүүс Бурханыг гэрчилж, алдаршуулж чаддаг, тэд л Бурханы сайшаал хүртэж, Бурханы хаанчлалд орж чаддаг хүмүүс юм. Амьд болохын тулд бид Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг үнэнийг хүлээн зөвшөөрч, шүүлтийг нь туулж, эцэстээ цэвэрлэгдэж, мөс чанар, эрүүл ухаанаа эргүүлэн олж авч, Бүтээгчийг дуулгавартай дагаж, Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханыг хүндэтгэж, гэрчлэх ёстой. Үнэхээр эргээд амилсан, хаанчлалд орж, мөнх амь олж авч чаддаг хүн ийм байдаг. “Би бол амилал ба амь: Надад итгэдэг хүн үхсэн ч амилна: Амьд бөгөөд Надад итгэдэг хэн боловч хэзээ ч үхэхгүй(Иохан 11:25–26) гэдгээр Эзэн юу гэж хэлснийг тухайн үед би үнэхээр ойлгосон. Энэ нь тийм учир утгатай юм байна лээ. Тэр бүгдийг ойлгомогц зүрх сэтгэл минь гэгээлэг болох шиг санагдсан.

Дараа нь би, “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна” гэх гарчигтай бас нэг өгүүлэл уншсан юм. Энэ надад үнэхээр гүн сэтгэгдэл үлдээсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдийн Христ амийг, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах арга зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц арга зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс болгуулах зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Энэ надад үнэхээр томоохон нөлөө үзүүлсэн шүү. Энэ нь маш эрх мэдэлтэй, хүч чадалтай санагдаж, эдгээр үг Бурханаас л гарч болно гэж бодогдсон. Тэгээд Эзэн Есүс ингэж хэлснийг санасан, “Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй(Иохан 14:6). Тийм шүү. Бурханаас өөр хэн ер нь хаанчлалын үүдийг захирч чадах юм бэ? Бид мөнх амь хүсвэл эцсийн өдрүүдийн Христийн авчирсан мөнх амийн замыг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр нь эргэж ирсэн Эзэн Есүсийн илэрхийлсэн үнэн гэсэн үг, тэр бол хаанчлалд орох найдлагаа биелүүлэх цорын ганц арга зам юм. Хаанчлалд орох зам олж чадсан минь маш аз завшаантай санагдсан. Би маш их догдолсон шүү. Тэгээд өлбөрч буй хүнд хоол ямар байдаг, түүний адилаар Бурханы үгийг уншиж, эдгээр нь надад маш гүн нөлөө үзүүлсэн юм. Унших тусмаа эдгээр нь үнэн гэдгийг, ямар ч пастор, теологичоос гарсан байх аргагүй гэдгийг нь мэдсэн. Төгс Хүчит Бурханы үг миний төөрөлдөж, өлссөн сүнсийг тэтгэсэн. Тэгээд надад сонин зардаг тэр өвгөн эргээд бодогдсон доо. Тэр өвгөн надаас захиалга хийгээч гэж гуйсаар байсан. Тийм учраас би эцэст нь Бурханы дуу хоолойг сонссон. Би түүнд талархмаар байсан ч түүнийг дахин хэзээ ч олж чадаагүй юм. Дараа нь, Бурханы гайхамшигт үйл хэрэг л ийм боломж олгосон гэдгийг ухаарлаа. Тэр өвгөн надаас захиалга хий гэж гуйж байсан, энэ нь надад Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авах боломж олгосон юм. Энэ нь намайг гэх Бурханы удирдамж, хайр байж. Би Бурханд үнэхээр талархдаг. Амьд ахуйдаа Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы илрэлтийг нүдээр үзэж чадсан минь асар их ерөөлтэй санагддаг. Энэ нь Бурханы өршөөл, нигүүлсэл төдийгүй намайг гэх Бурханы аврал юм. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы нэр үнэхээр нууцлаг

Жак, Канад Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед...

Бурханы нэрсийн нууц

Жэнчэн, АНУ “Ехова, Есүс, Мессиа нь бүгд Бурханы Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр Бурханы удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л...

Өөр төрлийн хайр

Чэншинь, Бразил 2011 онд тохиолдлоор олдсон боломжоор, би Хятадаас Бразилд ирсэн юм. Намайг яг ирэх үед, нүд минь шинэлэг, шинэхэн...

Messenger дээр бидэнтэй холбоо барих