Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэх тухай үг
Холбогдох Бурханы үг:
Бурханд Өөрийн гэсэн оршихуй болон эзэмшил байдаг. Түүний илэрхийлж, харуулдаг бүхэн бол Түүний мөн чанар, ялгамж чанарын төлөөлөл юм. Тэр юу болох, Түүнд юу байгаа, мөн Түүний мөн чанар, ялгамж чанар нь ямар ч хүн орлож чадахгүй зүйл юм. Түүний зан чанар нь хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, хүн төрөлхтнийг тайтгаруулах тайтгарал, хүн төрөлхтөнд хандах үзэн ядалт, мөн түүнээс гадна хүн төрөлхтний талаарх нэвт шувт ойлголтыг агуулдаг. Хүний зан ааш харин өөдрөг, золбоолог юм уу мэдрэлгүй байж болох юм. Бурханы зан чанар нь бүх зүйл болон амьд амьтдын Захирагч, Бүтээгчийн эзэмшдэг зүйл билээ. Түүний зан чанар нь нэр төр, хүч чадал, эрхэм дээд, агуу байдал болон хамгийн гол нь, дээдийн дээд байдлыг төлөөлдөг. Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлгэ тэмдэг, зөвт бүхний бэлгэ тэмдэг, сайн сайхан бүхний бэлгэ тэмдэг билээ. Түүнээс гадна, энэ нь харанхуй болон дайсны ямар ч хүчинд үл дийлдэх буюу довтлогдошгүйа Түүний бэлгэ тэмдэг төдийгүй ямар ч бүтээгдсэн зүйлийн халдаж үл чадах (Өөрт нь халдахыг Тэр тэвчдэггүй)б Түүний бэлгэ тэмдэг юм. Түүний зан чанар бол хамгийн дээд эрх мэдлийн бэлгэ тэмдэг билээ. Хэн ч, ямар ч хүмүүс Түүний ажлыг, Түүний зан чанарыг үймүүлж чадахгүй, болох ч үгүй. Харин хүний зан ааш бол амьтнаас жаахан давуу гэдгийнх нь бэлгэ тэмдэг төдий юм. Хүн өөрөө дангаараа эрх мэдэлгүй, бие даасан байдалгүй, өөрийгөө дийлэх чадваргүй, харин мөн чанартаа төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, юмсын эрхшээлд навталздаг нэгэн юм. Бурханы баяр хөөр нь зөвт байдал болон гэрлийн оршин тогтнол, үүслээс бий болдог, мөн харанхуй болон ёрын муу устсанаас бий болдог. Хүн төрөлхтөнд гэрэл болон сайхан амьдрал авчрахдаа Тэр баярладаг; Түүний баяр хөөр бол зөвт баяр хөөр, эерэг бүхний оршин тогтнолын бэлгэ тэмдэг, түүнээс гадна таатай байдлын бэлгэ тэмдэг юм. Бурханы уур хилэн нь, шударга бус явдлын оршин тогтнол, хөндлөнгийн оролцооны хүн төрөлхтөнд нь учруулдаг хор хөнөөлөөс болж, мөн ёрын муу болон харанхуйн оршин тогтнолоос, үнэнийг хөөн зайлуулдаг зүйлсийн оршин тогтнолоос, цаашлаад сайн сайхан бүхнийг эсэргүүцдэг зүйлсийн оршин тогтнолоос болж төрдөг. Түүний уур хилэн бол бүх сөрөг зүйл оршин тогтнохоо болихын бэлгэ тэмдэг байдгаас гадна, Түүний ариун байдлын бэлгэ тэмдэг юм. Түүний уй гашуу нь, Өөрийнх нь итгэж найддаг боловч харанхуйд унасан хүн төрөлхтнөөс, хүн дээр хийдэг ажлынх нь үр дүн санаанд нь хүрдэггүйгээс, Өөрийнх нь хайрладаг хүн төрөлхтөн бүгд гэрэлд амьдарч чаддаггүйгээс болдог. Тэрээр гэмгүй хүн төрөлхтний төлөө, үнэнч боловч мэдлэггүй хүний төлөө, сайн боловч өөрийн гэсэн үзэл бодол дутмаг хүний төлөө гунигладаг. Түүний уй гашуу бол Түүний сайн сайхан болон өршөөлийн бэлгэ тэмдэг, гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлийн бэлгэ тэмдэг юм. Түүний аз жаргал мэдээж, Өөрийн дайснуудыг ялж, хүний чин сэтгэлийг олж авахаас үүсдэг. Үүнээс ч илүүтэйгээр, энэ нь дайсны бүх хүчийг хөөн зайлуулж, устгахаас бий болдог, мөн хүн төрөлхтөн сайн сайхан, амар амгалан амьдралыг хүлээн авдаг учраас бий болдог. Бурханы аз жаргал хүний баяр хөөртэй адилгүй; харин энэ нь сайн үр жимс хураах мэдрэмж, баяр хөөрөөс ч илүү агуу мэдрэмж юм. Түүний аз жаргал бол энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн зовлонгоос чөлөөлөгдөхийн бэлгэ тэмдэг, мөн хүн төрөлхтөн гэрлийн ертөнцөд орохын бэлгэ тэмдэг билээ. Нөгөө талаар, хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь бүгд өөрийнх нь хувийн ашиг сонирхлын төлөө гарч ирдгээс биш зөвт байдал, гэрэл, эсвэл сайхан зүйлийн төлөө байдаггүй, Тэнгэрээс хайрласан нигүүлслийн төлөө бүр ч байдаггүй. Хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь аминчхан агаад харанхуйн ертөнцөд харьяалагддаг. Тэдгээр нь Бурханы хүслийн төлөө оршдоггүй, Бурханы төлөвлөгөөний төлөө бүр ч оршдоггүй, иймээс хүн, Бурхан хоёрыг хэзээ ч зэрэгцүүлэн харьцуулж болохгүй. Бурхан үүрд дээдийн дээд, хэзээд эрхэмсэг байхад хүн үүрд олиггүй, үүрд үнэ цэнгүй байдаг. Яагаад гэвэл, Бурхан үүрд хүн төрөлхтний төлөө золиос гаргаж, зориулж байдаг; гэтэл хүн үүрд өөртөө л авч, өөрийнхөө төлөө зүтгэдэг. Бурхан хүн төрөлхтнийг оршин байлгахын төлөө хүч чадлаа үүрд дайчилдаг байхад хүн гэрлийн төлөө юм уу зөв шударга байдлын төлөө хэзээ ч, ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн хэсэг хугацаанд хичээл чармайлт гаргадаг ч гэсэн, тэр нь ганц цохилт ч дааж чадахааргүй маш сул байдаг, учир нь хүний хичээл чармайлт бусдын төлөө биш, үргэлж өөрийнх нь төлөө байдаг. Хүн үргэлж хувиа хичээдэг байхад Бурхан үүрд сэтгэл харамгүй байдаг. Бурхан бол шударга, сайн, сайхан бүхний эх сурвалж байхад хүн бол муухай, ёрын муу бүхнийг өвлөн авч, ил харуулдаг нэгэн юм. Бурхан шударга байдал болон гоо сайхны мөн чанараа хэзээ ч өөрчлөхгүй, харин хүн хэдийд ч, ямар ч нөхцөлд зөв шударга байдлаас урваж, Бурханаас холдон одохоос ер сийхгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал
Би зөвт, Би итгэмжит, Би хүний далдын далд сэтгэлийг нягталдаг Бурхан! Хэн нь үнэн, хэн нь худлыг Би дор нь илчилнэ. Бүү түгш; бүх зүйл Миний цагаар ажилладаг. Хэн Намайг чин сэтгэлээс хүсдэг, хэн Намайг хүсдэггүйг Би та нарт нэг нэгээр нь хэлнэ. Зүгээр л сайн идэж, сайн ууж, Миний өмнө ирэхдээ Надад ойр дөхөхөө л бод, харин Би ажлаа Өөрөө хийнэ. Үр дүнг нь хурдан харах гэж хэт бүү бачимд, Миний ажил бол нэгмөсөн хийж болдог зүйл биш. Үүнд Миний алхам, Миний мэргэн ухаан оршдог учраас Миний мэргэн ухаан илчлэгдэж чаддаг юм. Өөрийн гараар юу хийдгээ, мууг шийтгэж, сайныг шагнадаг болохоо Би та нарт харуулна. Би лав хэнд ч давуу эрх олгодоггүй. Намайг чин үнэнээр хайрлагчийг Би чин үнэнээр хайрлах ба Намайг чин үнэнээр хайрладаггүй хүмүүстэй уур хилэн минь хэзээд хамт байна, ийнхүү тэд Намайг жинхэнэ Бурхан, хүний далдын далд сэтгэлийг нягталдаг Бурхан гэдгийг байнга санах болно. Бусдын нүүрэн дээр нэг янзаар, ар хударгаар нь өөр янзаар бүү авирла; Би хийдэг бүхнийг чинь тодорхой хардаг бөгөөд хэдий чи бусдыг хуурч болох ч Намайг хуурч чадахгүй. Би тов тодорхой хардаг. Аливааг нууж хаах боломж чамд үгүй; бүгд Миний гарт байна. Өчүүхэн тооцоолол чинь чамд ашигтайгаар эргэсний төлөө өөрийгөө маш ухаантай гэж бүү бод. Би чамд хэлье, хүн хэчнээн олон төлөвлөгөөг, мянга, түмээр нь гаргаж болох боловч эцэст нь тэд Миний гараас зугтаж чадахгүй. Миний гар ганц хүнийг байтугай бүх зүйл, бүх үйл явдлыг удирддаг! Надаас бултаж, нуугдах гэж бүү оролд, аргалах юм уу, нуун далдлах гэж бүү оролд. Миний алдар суут төрх, Миний уур хилэн, Миний шүүлт нийтэд илчлэгдсэнийг чи хараагүй л байгаа юм биш биз дээ? Намайг чин сэтгэлээсээ хүсдэггүй хэнийг ч Би нэн даруй, ямар ч өршөөлгүй шүүх болно. Миний өрөвч сэтгэл дууссан; өөр үлдээгүй. Цаашид хоёр нүүртэй байхаа больж, цадиггүй, балмад явдлуудаа зогсоо.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 44-р бүлэг
Би хэлсэн үгэндээ эзэн болдог бөгөөд эзэн болсон үгээ үргэлж гүйцэлдүүлдэг ба үүнийг хэн ч өөрчилж чадахгүй—энэ бол хөдөлшгүй. Урьдын цагт хэлсэн үгээ ч, ирээдүйд хэлэх үгээ ч Би бүгдийг нэг нэгээр нь биелүүлэх бөгөөд бүх хүн төрөлхтөнд үүний биелэхийг харуулна. Энэ бол Миний үг болон ажлын цаад зарчим билээ… Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юм байна уу? Миний хэлсэн бүхэн биелдэг, хүмүүсийн дунд бодлыг минь өөрчилж чадах хэн байна вэ? Газар дээр байгуулсан Миний гэрээ байж болох уу? Миний төлөвлөгөөний ахиц дэвшилд юу ч саад болж чадахгүй; Би ажлаа цаг үргэлж хийж, бас удирдлагаа цаг ямагт төлөвлөдөг. Ямар хүн хөндлөнгөөс хуруугаа дүрж чадах юм бэ? Энэ бүхнийг биечлэн зохицуулсан нь Би биш гэж үү? Өнөөдрийн энэ ертөнцөд орох нь Миний төлөвлөгөө юм уу, Миний зөгнөж харснаас гаждаггүй; энэ бүгдийг Би аль эрт тодорхойлсон юм. Та нарын дундаас Миний төлөвлөгөөний энэ алхмыг хэн ойлгож чадах вэ? Миний ард Миний дуу хоолойг заавал сонсоно, Намайг үнэхээр хайрладаг хүн нэг бүр Миний сэнтийн өмнө заавал эргэж ирнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 1-р бүлэг
Би бүхнийг залгигч гал бөгөөд халдахыг тэвчдэггүй. Хүмүүсийг бүгдийг нь Би бүтээсэн учраас Миний хэлсэн, хийсэн юуг ч хүн дуулгавартай дагах ёстой ба тэрсэлж болохгүй. Миний ажилд хошуу дүрэх эрх хүмүүст байхгүй, Миний ажил болон Миний үгийн юу зөв, юу буруу болохыг задлан шинжлэхэд тэд бүр ч тохирохгүй. Би бол бүтээлийн Эзэн бөгөөд бүтээгдсэн зүйлс Намайг хүндлэх зүрх сэтгэлээр Миний шаарддаг бүхнийг биелүүлэх ёстой; тэд Надад учирлахаар оролдох ёсгүй, ялангуяа эсэргүүцэх ёсгүй. Би Өөрийн эрх мэдлээр ард түмнээ засагладаг бөгөөд Миний бүтээлийн хэсэг болох бүх хүн Миний эрх мэдэлд захирагдах ёстой. Хэдийгээр өнөөдөр та нар Миний өмнө зоригтой, давилуун байж, Миний зааж сургадаг үгэнд дуулгаваргүй хандаж, ямар ч айдсыг мэддэггүй ч тэрслүү байдлыг чинь Би зөвхөн тэвчээрээр хариулдаг; шалихгүй жаахан өтнүүд овоолсон өтөг бууцан дахь хог шороог хөдөлгөснөөс болоод Би уурсаж, ажилдаа нөлөөлөхгүй. Эцгийнхээ хүслийн төлөө Би зэвүүцэж, үзэн яддаг бүх зүйлийнхээ үргэлжилсэн оршин тогтнолыг тэвчдэг агаад бүх айлдвар маань дуусах хүртэл, мөн Өөрийн эцсийн мөчийг хүртэл ийнхүү тэвчинэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсана
Чи аль хэдийн Надад үйлчлэх шийдвэр гаргасан тул Би чамайг тавьж явуулахгүй. Би бол ёрын мууг үзэн яддаг Бурхан бөгөөд хүнийг харддаг Бурхан билээ. Нэгэнт чи өөрийн үгийг тахилын ширээн дээр аль хэдийн тавьсан тул яг нүдний минь өмнүүр зугтаан одохыг чинь Би тэвчихгүй, хоёр эзэнд үйлчлэхийг чинь ч тэвчихгүй. Өөрийнхөө үгийг Миний тахилын ширээн дээр, хоёр нүдний минь өмнө тавьсны дараа чамд өөр нэг хайр байж болно гэж чи бодоо юу? Тийм маягаар Намайг тэнэгтүүлэхийг Би яаж хүмүүст зөвшөөрч чадах юм бэ? Чи өөрийнхөө хэлээр Надад хааш яаш андгай, тангараг тавьж болно гэж бодоо юу? Чи Хамгийн Дээд Миний сэнтийгээр тангараглаж яаж чадах юм бэ? Чиний тангараг аль хэдийн алга болсон гэж чи бодоо юу? Би та нарт хэлье: Та нарын махан бие нас барж болох ч тангараг чинь үгүй болохгүй. Эцэст нь Би тангарагт чинь үндэслэн та нарыг яллана. Гэсэн ч Намайг аргалахын тулд та нар өөрсдийн үгийг Миний өмнө тавиад зүрх сэтгэлээрээ бузар сүнс болон муу ёрын сүнсэнд үйлчилж болно гэж боддог. Намайг хуурдаг тэр нохой, гахай шиг хүмүүсийг Миний уур хилэн яаж тэвчиж чадах юм бэ? Би Өөрийн захиргааны зарлигийг гүйцэтгэж, Надад итгэдэг тэр бүх ёсорхуу, “чин сүсэгт” хүмүүсийг бузар сүнснүүдийн гараас булаан авах ёстой ба ингэснээр тэд дэг журамтай байдлаар Надад “үйлчилж”, Миний шар үхэр, Миний адуу болж, Миний нядалгааны эрхээр байж магад юм. Би чамаар өмнөх шийдвэрийг чинь сэргээлгэж, Өөртөө дахин нэгэнтээ үйлчлүүлнэ. Намайг хууран мэхэлдэг ямар ч бүтээлийг Би тэвчихгүй. Чи Миний өмнө дур зоргоороо хүсэлт тавьж, худал хэлж болно гэж бодсон уу? Би чиний үг болон үйл хэргийг сонсоогүй, эсвэл хараагүй гэж бодсон уу? Чиний үг, үйл хэрэг яаж Надад харагдахгүй байж чадах юм бэ? Хүмүүс Намайг тийнхүү мэхлэхийг Би яаж ер нь зөвшөөрч чадах юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар бүгд маш жудаггүй!
Би бол цор ганц Бурхан Өөрөө, түүнээс гадна Би бол Бурханы цорын ганц үнэн бие, бас Би бүхэлдээ махбод, түүгээр ч зогсохгүй Бурханы бүрэн илрэл юм. Намайг хүндлэхгүй байж зүрхэлдэг, эсэргүүцэж байгаагаа харцаараа харуулж зүрхэлдэг, Намайг эсэргүүцсэн үг хэлж зүрхэлдэг хэн ч бай Миний хараал, уур хилэнгээс болж үхэх нь лавтай (Миний уур хилэнгээс хараал үүднэ). Мөн Надад үнэнч, ачлалтай биш байж зүрхэлдэг, Намайг мэхлэхээр оролдож зүрхэлдэг хэн боловч Миний үзэн ядалтаас болж үхэх нь лавтай. Миний зөвт байдал, сүр жавхлан, шүүлт үүрдийн үүрд байх болно. Эхэндээ Би элэгсэг, өршөөнгүй байсан ч, энэ нь Миний бүрэн бурханлаг зан чанар биш юм; зөвт байдал, сүр жавхлан, шүүлт л гагцхүү бүрэн төгс Бурхан Өөрөө болох Миний зан чанарыг бүрдүүлдэг. Нигүүлслийн эрин үед, Би элэгсэг, өршөөнгүй байсан. Өөрийн дуусгах ёстой байсан ажлын шаардлагаар Би хайр энэрэлтэй, бас өршөөлтэй байсан юм; гэвч дараа нь тийм байх шаардлагагүй болсон (тэр үеэс хойш огт байхгүй болсон). Миний хэвийн хүн чанар, Миний бүрэн бурханлаг чанарын хослолын бүрэн гүйцэд зан чанар нь бүгд зөвт байдал, сүр жавхлан, шүүлт юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 79-р бүлэг
Би мууг шийтгэж, сайныг шагнаж, зөвт байдлаа хэрэгжүүлж, шүүлтээ гүйцэтгэнэ. Би үгээ ашиглан бүх зүйлийг гүйцэлдүүлж, бүх хүн, бүх зүйлд Өөрийн гэсгээгч гарыг мэдрүүлж, бүх хүнд Өөрийн бүрэн алдар, Өөрийн бүх мэргэн ухаан, Өөрийн бүрэн элбэг байдлыг харуулна. Миний дотор бүх зүйл гүйцэлдсэн учир хэн ч өндийн босож шүүмжилж зүрхлэхгүй; Миний дотор бүх зүйл харагддаг учир үүнээс хүн бүр Миний бүхий л эрхэм чанарыг харж, Миний бүрэн ялалтыг амтална. Үүнээс Миний агуу хүч чадал болон эрх мэдлийг харах боломжтой. Хэн ч Надад халдаж, Надад саад болж зүрхлэхгүй. Миний хувьд бүх зүйл ил тод байдаг. Хэн юм нууж зүрхлэх билээ? Би тэр хүнд өршөөл үзүүлэхгүй нь гарцаагүй! Тийм өөдгүй хүмүүс Миний хатуу шийтгэлийг хүртэх ёстой ба тийм өөдгүй амьтдыг Миний нүднээс далд оруулах ёстой. Би өчүүхэн ч өршөөлгүйгээр, сэтгэлийг нь шархлуулахаас зайлсхийлгүйгээр төмөр саваагаар тэднийг захирч, эрх мэдлээ ашиглан тэднийг шүүнэ, учир нь Би бол сэтгэл хөдлөлгүй, сүр жавхлант, халдашгүй Бурхан Өөрөө билээ. Надад халддаг бүх хүнийг Миний төмөр саваа цохих учраас Надад “учир, шалтгаангүйгээр” цохиулж, сүйрэхгүйн тулд бүгд үүнийг ойлгож, харах ёстой. Тэд Миний захиргааны зарлигийг мэддэг эсэхийг Би тоодоггүй; тэр нь Надад хамаагүй, учир нь Миний үнэн бие хэний ч халдахыг тэвчиж чадахгүй. Намайг арслан гэж хэлсний шалтгаан нь энэ; Би хүрсэн хүн болгоноо цохино. Тийм учраас одоо Намайг өршөөнгүй агаад элэгсэг Бурхан гэж дуудах нь Намайг доромжилж байгаа хэрэг гэж хэлдэг. Мөн чанартаа Би хурга биш, харин арслан. Хэн ч Надад халдаж зүрхэлдэггүй; Надад халддаг хэнийг ч Би нэн даруй, өршөөлгүйгээр, үхлээр шийтгэнэ!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 120-р бүлэг
Миний дуу хоолой бол шүүлт ба уур хилэн; Би хэнд ч зөөлөн хандаж, хэнд ч өршөөл үзүүлэхгүй, учир нь Би бол зөвт Бурхан Өөрөө, Би уур хилэн эзэмшдэг, Би бол шатаалт, Би бол цэвэрлэгээ, мөн сүйрлийг эзэмшдэг. Надад нуусан, эсвэл сэтгэл хөдлөх зүйл огт үгүй, харин бүх зүйл ил, зөвт агаад алагчлалгүй юм. Миний ууган хөвгүүд бүх улс үндэстэн, ард түмнийг захиран сэнтий дээр хэдийнээ Надтай хамт байгаа учраас шударга биш, зөвт бус зүйлс болон хүмүүс одоо шүүгдэж эхлээд байна. Би юуг ч орхилгүй, тэднийг гүйцэд илчлэн, нэг нэгээр нь байцаана. Учир нь, Миний шүүлт бүрэн илчлэгдэж, бүрэн нээлттэй болсон ба Би огт юу ч нуугаагүй; Миний хүсэлд нийцэхгүй бүх зүйлийг Би хаяж, ёроолгүй нүхэнд үүрдийн үүрд мөхөөнө. Тэндээ мөнхөд шатаг. Энэ бол Миний зөвт байдал, энэ бол Миний шударга байдал. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй бөгөөд бүгд Миний тушаал дор байх ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 103-р бүлэг
Би муу ёрын сүнсний янз бүрийн үйл хэргийг аль хэдийн тодорхой харсан. Муу ёрын сүнсэнд ашиглуулдаг хүмүүсийг ч бас (буруу санаа зорилготой, махан бие, эсвэл эд хөрөнгөд шунадаг, өөрсдийгөө өргөмжилдөг, чуулганыг үймүүлдэг гэх мэт хүмүүс) Би нэг бүрчлэн нэвт харсан. Муу ёрын сүнснүүдийг зайлуулмагц бүх зүйл дуусна гэж бүү бод. Би чамд хэлчихье! Одоогоос эхлээд Би энэ хүмүүсийг нэг нэгээр нь зайлуулаад, дахин хэзээ ч ашиглахгүй! Өөрөөр хэлбэл, муу ёрын сүнсний завхруулсан ямар ч хүнийг Би ашиглахгүй бөгөөд хөөн зайлуулна! Намайг мэдрэмжгүй гэж бүү бод! Үүнийг мэдэж ав! Би бол ариун Бурхан бөгөөд бузар сүмд оршихгүй! Надад бүрэн үнэнч бөгөөд Миний ачаанд анхааралтай байж чадах шударга, ухаалаг хүмүүсийг л Би ашигладаг. Учир нь Би ийм хүмүүсийг урьдчилан тогтоосон бөгөөд бүр ямар ч муу ёрын сүнс тэдэн дээр ажилладаггүй. Би нэг зүйлийг тодорхой болгоё: Одоогоос эхлээд Ариун Сүнсний ажилгүй бүх хүн муу ёрын сүнсний ажилтай байдаг. Би дахиад хэлье: Муу ёрын сүнс ажилладаг ганц ч хүнийг Би хүсдэггүй. Тэд бүгд махан биеийнхээ хамтаар Үхэгсэдийн орон луу хаягдана!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 76-р бүлэг
Бурханы халдахыг тэвчдэггүй байдал нь Түүний онцгой мөн чанар; Бурханы уур хилэн бол Түүний онцгой зан чанар; Бурханы сүр жавхлан бол Түүний онцгой мөн чанар юм. Бурханы уур хилэнгийн цаад зарчим нь зөвхөн Өөрт нь байдаг ялгамж чанар болоод байр суурийг харуулдаг. Энэхүү зарчим нь бас цор ганц Бурханы Өөрийнх нь мөн чанарын бэлгэ тэмдэг гэдгийг хэлэх нь илүүц биз. Бурханы зан чанар бол цаг хугацаа өнгөрлөө гээд огтхон ч өөрчлөгддөггүй, газар зүйн байршил өөрчлөгдлөө гээд ч бас өөрчлөгддөггүй, Түүний төрөлхийн мөн чанар билээ. Түүний төрөлх зан чанар нь Түүний угийн мөн чанар юм. Тэр Өөрийн ажлыг хэн дээр хэрэгжүүлэхээс үл хамааран, мөн чанар нь өөрчлөгддөггүй, бас Түүний зөвт зан чанар ч тэр. Хүн Бурханыг уурлуулах үед Түүний гаргадаг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм; энэ үед Түүний уур хилэнгийн цаад зарчим өөрчлөгддөггүй, бас Түүний цор ганц ялгамж чанар, байр суурь ч тэр. Мөн чанар нь өөрчлөгдсөн, эсвэл Түүний зан чанараас өөр өөр элемент гарсан учраас Тэр уурладаггүй, харин Өөрийг нь эсэргүүцэх хүний эсэргүүцэл зан чанарт нь халддаг учраас уурладаг. Хүн Бурханыг эрээ цээргүйгээр өдөөн хатгах нь Бурханы ялгамж чанар, байр суурийг ихэд сорьдог. Бурханы үзэл бодлоор бол хүн Түүнийг өдөхдөө Түүнтэй тэмцэлдэж, Түүний уур хилэнг сорьж байдаг. Хүн Бурханыг эсэргүүцэж, Бурхантай тэмцэлдэж, Бурханы уур хилэнг тасралтгүй сорих үед—нүгэл хяналтаас гарсан ийм нь л үед—Бурханы уур хилэн аяндаа илэрч, харагдана. Тиймээс Бурхан уур хилэнгээ илэрхийлэх нь бүх ёрын муу хүч оршин байхаа болихын бэлгэ тэмдэг; дайсагнагч бүх хүч устгагдахын бэлгэ тэмдэг билээ. Энэ бол Бурханы зөвт зан чанарын, Бурханы уур хилэнгийн хосгүй чанар билээ. Бурханы эрхэм чанар, ариун байдлыг сорьж, шударга хүчинд хүн саад хийж, харахгүй байх үед Бурхан уур хилэнгээ гаргах болно. Бурханы мөн чанарын улмаас, Бурхантай өрсөлдөж, эсэргүүцэж, тэмцэлддэг газар дээрх тэдгээр бүх хүч нь ёрын муу, завхарсан, шударга бус юм; тэдгээр нь Сатанаас ирсэн, түүнд харьяалагддаг. Бурхан шударга, гэрэл гэгээтэй, өө сэвгүй ариун учраас Бурханы уур хилэн дүрэлзэхийн хамтаар ёрын муу, ялзарсан, Сатанд харьяалагддаг бүх зүйл үгүй болох болно.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
Бурхан Ниневегийн хүмүүст хандах санаа зорилгоо өөрчилсөнд ямар ч эргэлзээ юм уу тодорхойгүй байдал хамаагүй. Харин ч энэ нь цэвэр уур хилэнгээс цэвэр хүлээцтэй байдал болж хувирсан юм. Энэ бол Бурханы мөн чанарын жинхэнэ илрэл билээ. Бурхан үйлдэхдээ хэзээ ч шийдэмгий бус байж, тээнэгэлздэггүй; Түүний үйлдлийн цаад зарчим болон зорилго бүгд тодорхой, ил тод, цэвэр ариун, өө сэвгүй, мөн ямар ч заль мэх, далд явуулга огт холилдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар ямар ч хар бараан, ёрын мууг агуулдаггүй. Ёрын муу үйлдэл нь Түүний нүдэнд өртсөн учраас Бурхан Ниневе хотынхонд хилэгнэсэн; тэр үед Бурханы уур хилэн мөн чанараас нь үүдэн гарсан. Гэсэн хэдий ч, Бурханы уур хилэн арилж, дахин нэг удаа Ниневегийн хүмүүст хүлээцтэй хандах үед Түүний харуулсан бүхэн нь бас л Түүний мөн чанар байсан юм. Энэ өөрчлөлт нь бүхэлдээ Бурханд хандах хүний хандлага өөрчлөгдсөнөөс болсон. Энэ бүх хугацаанд Бурханы халдашгүй зан чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хүлээцтэй мөн чанар өөрчлөгдөөгүй; Бурханы энэрэнгүй, өршөөнгүй мөн чанар өөрчлөгдөөгүй. Хүмүүс хорон муу үйл үйлдэж, Бурханд халдах үед Тэр тэдэнд хилэгнэнэ. Хүмүүс үнэхээр гэмших үед, Бурханы зүрх сэтгэл өөрчлөгдөж, уур хилэн нь намжих болно. Хүмүүс зөрүүдлэн Бурханыг эсэргүүцсээр байвал Түүний хилэн намжихгүй, Бурхан уур хилэнгээрээ бага багаар дарсаар тэднийг сүйрүүлэх болно. Энэ бол Бурханы зан чанарын мөн чанар юм. Бурхан уур хилэн, өршөөл, өгөөмөр сэтгэлийн алийг нь ч үзүүлж байсан, Бурханы зан чанарын илрэлээр аль нь илрэн гарахыг, хүний авир, зан байдал, зүрх сэтгэлийнх нь гүнд дэх Бурханд хандах хандлага шийддэг. Хэрвээ Бурхан тасралтгүй нэг хүнд уурлаж байвал тэр хүний зүрх сэтгэл Бурханыг эсэргүүцдэг нь гарцаагүй. Тэр хүн хэзээ ч үнэхээр гэмшиж, Бурханы өмнө толгой бөхийж, Бурханд жинхэнээсээ итгэж байгаагүй учраас Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хэзээ ч хүртээгүй. Хэрвээ хүн Бурханы халамж, өршөөл, хүлээцтэй байдлыг үргэлж хүртдэг бол тэр хүн зүрх сэтгэлдээ Бурханд үнэхээр итгэдэг нь гарцаагүй бөгөөд түүний зүрх сэтгэл Бурханыг эсэргүүцдэггүй. Тийм хүн үргэлж Бурханы өмнө үнэхээр гэмшдэг; тиймээс Бурханы сахилгажуулалт түүн дээр дандаа ирдэг ч гэсэн, Түүний уур хилэн ирэхгүй.
Энэхүү товч тайлбар нь хүмүүст Бурханы зүрх сэтгэл, Түүний мөн чанарын үнэн бодитой байдал, Бурханы уур хилэнг харуулж, Түүний сэтгэл өөрчлөгдөх нь учир шалтгаантай байдаг гэдгийг харуулдаг. Ууртай байх үедээ болон сэтгэл нь өөрчлөгдөх үедээ Бурхан эрс тэс ялгаатай харагддаг нь уур хилэн болон хүлээцтэй байдал хэмээх Бурханы мөн чанарын хоёр талын хооронд томоохон зай, ялгаа оршиж байгаа гэж хүмүүст итгүүлдэг ч гэсэн Ниневе хотынхны гэмшилд хандах Бурханы хандлага нь Бурханы жинхэнэ зан чанарын өөр нэг талыг дахин нэг удаа хүмүүст харуулдаг. Бурханы сэтгэл өөрчлөгдөх нь Бурханы өршөөл, өгөөмөр сэтгэлийн үнэн бодитой байдал, Бурханы мөн чанарын жинхэнэ илрэлийг хүн төрөлхтөнд дахин нэг удаа үнэн бодитоор харуулдаг. Бурханы өршөөл, өгөөмөр сэтгэл нь домог биш, худал зүйл ч биш гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Учир нь Бурханы тухайн үеийн мэдрэмж жинхэнэ байсан; Бурханы сэтгэл өөрчлөгдсөн нь ч үнэн байсан; Бурхан үнэхээр хүн төрөлхтөнд дахин нэг удаа өршөөлөө хайрлаж, хүлээцтэй хандсан.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
Дараах мөрүүд Ионагийн номын 4:10–11-д тэмдэглэгджээ: “Тэгэхэд Ехова: ‘Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөх хэрэггүй гэж үү?’ гэж хэлэв.” Энэ бол Ехова Бурханы хэлсэн үг бөгөөд үүнийг Бурхан, Иона хоёрын ярианаас тэмдэглэгдэж үлджээ. Хэдий энэ яриа нь товчхон боловч Бүтээгчийн хүн төрөлхтөнд санаа тавьдаг, тэднийг орхихыг хүсэхгүй байгаа нь харагддаг. Эдгээр үг нь Бурханы зүрх сэтгэлийн гүнд дэх бүтээлдээ ханддаг жинхэнэ хандлага, сэтгэлийг илэрхийлдэг. Эдгээр товч тодорхой, хүнд ховор сонсогддог үгээрээ Бурхан хүн төрөлхтнийг яг хэрхэх тухайгаа өгүүлдэг. Энэ яриа Бурхан Ниневе хотын иргэдэд хэрхэн ханддагийг илэрхийлсэн байна—харин энэ нь ямар хандлага вэ? Энэ бол Ниневе хотын хүмүүст гэмшсэнийх нь өмнө болон хойно хандсан хандлага нь бөгөөд хүн төрөлхтөнд ханддаг хандлага юм. Эдгээр үгэнд Түүний бодол, Түүний зан чанар агуулагддаг.
………………………
Ниневе хот нь Содомын хүмүүс шиг завхарсан, ёрын муу, хэрцгий хүмүүсээр дүүрсэн байсан боловч тэдний гэмшил Бурханыг бодлоо өөрчилж тэднийг устгахгүй байхаар шийдэхэд хүргэжээ. Бурханы үг, зааварт хандаж байгаа тэдний байдал нь Содомын иргэдийнхээс огт өөр байсан бөгөөд тэд Бурханд үнэн сэтгэлээсээ захирагдаж, хийсэн нүгэлдээ үнэн сэтгэлээсээ гэмшиж, зан авир нь бүх талаараа жинхэнэ бөгөөд чин сэтгэлийнх байсан тул Бурхан дахин нэгэнтээ чин сэтгэлээсээ тэднийг өрөвдөж байгаа илэрхийлж, өрөвдөх сэтгэлээ тэдэнд хайрлажээ. Хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг зүйл, хүн төрөлхтнийг өрөвдөх сэтгэлийг хэн ч давтаж чадахгүй бөгөөд Бурханы өршөөл, тэвчээр, хүн төрөлхтөнд хандах чин сэтгэл ямар ч хүнд байх боломжгүй юм. Таны сайн гэж боддог, бүр супер хүн гэж боддог эрэгтэй, эмэгтэй хүн өөрийн өндөрлөгөөс эрэгтэй, эмэгтэй хүний хувьд ярихдаа, эсвэл хамгийн дээд өндөрлөг дээр агуу хүн төрөлхтөнд эсвэл бүтээлд хандаж ийм мэдэгдэл хийдэг үү? Хүн төрөлхтөн дунд хүний амийн байдлыг гарын таван хуруу шигээ мэдэх хүн хэн байна вэ? Хүн төрөлхтнийг оршин тогтнуулах үүрэг хариуцлагыг хүлээж чадах хүн хэн байна вэ? Хотыг нураана гэж тунхаглаж чадахуйц хэн байна вэ? Хотыг өршөөж чадахуйц хэн байна вэ? Өөрийнхөө бүтээлийг эрхэмлэдэг гэж хэн хэлж чадах вэ? Зөвхөн Бүтээгч чадна! Зөвхөн Бүтээгч хүн төрөлхтөнд өр зөөлөн ханддаг. Зөвхөн Бүтээгч энэ хүн төрөлхтнийг энэрч, хайрладаг. Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг үнэн, мятаршгүй хайраар хайрладаг. Түүнчлэн зөвхөн Бүтээгч хүн төрөлхтөнд өршөөлөө хайрлаж, Өөрийн бүтээлийг бүгдийг нь эрхэмлэж чадна. Хүний үйлдэл бүрд Түүний зүрх дэлсэж, өвдөж байдаг: хүний муу болон завхралд уурсаж, бухимдаж, гашуудаж байдаг; хүний гэмшил, итгэл үнэмшлийг таашааж, баярлаж, хэлтрүүлж, бахархаж байдаг; Түүний бодол санаа бүр хүн төрөлхтний тухай байдаг; Тэр юу болох, Түүнд байгаа болгон бүхэлдээ хүн төрөлхтний төлөө зориулагдаж байдаг; Түүний сэтгэл хөдлөл бүхэлдээ хүн төрөлхтний оршихуйтай орооцолдсон байдаг. Хүн төрөлхтний төлөө Тэр аялж, яардаг; Тэр амийнхаа хэсэг бүрийг чимээгүйхэн өгч байдаг; Тэр амьдралынхаа минут, секунд бүрийг зориулж байдаг… Тэр өөрийн амьдралыг хэрхэн өрөвдөхийг хэзээ ч мэдэж байгаагүй мөртөө Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлж нандигнаж ирсэн. Тэр өгөх ёстой бүхнээ энэ хүн төрөлхтөнд өгдөг. Тэр өршөөл, тэвчээрээ нөхцөл заалгүйгээр, хариу нэхэхгүйгээр үзүүлдэг. Хүн төрөлхтөн нүднийх нь өмнө амьдарсаар байгаасай, Өөрийнх нь амийн хангалтыг хүртсээр байгаасай гэсэндээ л Тэр ингэдэг. Хүн төрөлхтөн нэг л өдөр Түүний өмнө захирагдаасай гэсэндээ, Тэр хүний оршин тогтнолыг тэтгэж, бүх бүтээлийг амиар хангадаг гэдгийг хүлээн зөвшөөрөөсэй гэсэндээ л ингэдэг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
“Бурханы ариун байдал” гэдэг нь Бурханы мөн чанар өө сэвгүй, Бурханы хайр аминч бус, Бурханы хүнд өгдөг бүхэн аминч бус гэсэн утгатай бөгөөд Бурханы ариун байдал нь өө сэвгүй, гэм зэмгүй. Бурханы мөн чанарын эдгээр тал нь Өөрийн ялгамж чанараа гайхуулахын тулд Түүний хэрэглэдэг үг төдийхөн биш, харин ч Бурхан хүн нэг бүртэй чимээгүйхнээр, чин сэтгэлээсээ харьцахын тулд Өөрийн мөн чанарыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар дэмий хоосон биш, мөн онол буюу ягшмал сургаал ч биш, бас нэг төрлийн мэдлэг биш гэдэг нь гарцаагүй. Энэ нь хүнд зориулсан нэг төрлийн боловсрол биш; харин ч энэ нь Бурханы Өөрийн үйлдлийн жинхэнэ илчлэл, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илчилсэн мөн чанар билээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI
Бурханы Сүнсний өмссөн махбод нь Бурханы Өөрийнх нь махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд; Тэрээр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний махбод ч бас эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм махбод нь зөвт, хүн төрөлхтөнд ач тустай зүйлийг, мөн ариун, алдар суутай, сүр хүчтэй зүйлийг л хийж чаддаг; Тэрээр үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчдөг юуг ч хийж чадахгүй, Бурханы Сүнснээс урвах ямар нэг зүйлийг хийж бүр ч чадахгүй. Бурханы Сүнс ариун тул Түүний махбодыг Сатан завхруулах аргагүй; Түүний махбод хүний махан биеэс өөр мөн чанартай. Учир нь, Сатан Бурханыг биш, хүнийг завхруулсан; Сатан Бурханы бие махбодыг завхруулж яавч чадахгүй. Тиймээс хүн, Христ хоёр ижил газар амьдран суудаг баримтаас үл хамааран зөвхөн хүнийг л Сатан эзэмдэж, ашиглаж, бас урхиддаг. Үүнээс ялгаатай нь Христ үүрд Сатаны завхралд авташгүй, учир нь Сатан хамгийн өндөр газарт хүрч, Бурханд ойртон очиж хэзээ ч чадахгүй. Өнөөдөр, Сатаны завхруулсан хүн төрөлхтөн л Надаас урвадаг гэдгийг та нар бүгд ойлгох ёстой. Урвалт нь Христтэй өчүүхэн ч хамаагүй асуудал юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2
Бурханд Өөрт нь дуулгаваргүй байдлын ямар ч элемент байхгүй; Түүний мөн чанар нь сайн. Тэр бол бүх гоо үзэсгэлэн, сайн сайхан, бүх хайрын илэрхийлэл билээ. Бурхан махбодод байхдаа ч гэсэн, Эцэг Бурханд дуулгаваргүй хандах юу ч хийдэггүй. Амиа золиослоод ч хамаагүй, Тэр бүх зүрх сэтгэлээрээ тийнхүү үйлдэхэд бэлэн байх ба өөр ямар ч сонголт хийхгүй. Бурханд Өөрийгөө зөвтгөж, чухалчилдаг, ихэрхүү, биеэ тоосон байдлын ямар ч элемент байдаггүй; шударга бус зангийн ямар ч элемент байдаггүй. Бурханд дуулгаваргүй байдаг бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай, хорон муугийн эх сурвалж билээ. Хүнийг Сатан завхруулж, боловсруулсан учраас л Сатаныхтай адил чанартай байдаг. Христийг Сатан завхруулаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанарыг агуулдаг ба Сатаны шинж чанарын аль нь ч байдаггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм
Аливаа зүйлийн тухайд Бурхан хүмүүстэй адилхан бодолтой байхыг чи хэзээ ч харахгүй, түүнээс гадна асуудлыг зохицуулахдаа хүн төрөлхтний үзэл бодол, мэдлэг, шинжлэх ухаан, гүн ухаан, төсөөллийг ашиглаж байхыг нь хэзээ ч харахгүй. Харин ч Бурханы хийдэг бүхэн, илчилдэг бүхэн нь үнэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр үнэнтэй уялдаж байдаг. Энэ үнэн нь үндэслэлгүй уран сэтгэмжийн үр дүн биш; энэ үнэн, эдгээр үг нь Бурхан Өөрийн мөн чанар, амийн үр дүнд илэрхийлэгддэг. Эдгээр үг болон Бурханы хийсэн бүх зүйлийн мөн чанар нь үнэн байдаг тул Бурханы мөн чанар ариун гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Бурханы хэлдэг бүх үг, хийдэг бүх зүйл хүмүүст амин чанар, гэрэл авчирч, эерэг зүйл болон тэдгээрийн бодит байдлыг харах боломж олгож, зөв замаар алхуулахын тулд хүн төрөлхтөнд зам заадаг. Эдгээр зүйлийг бүгдийг нь Бурханы мөн чанар болон Түүний ариун байдлын мөн чанар тодорхойлдог.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V
Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн; тэд ялзарсан эсэхээс, эсвэл Түүнийг дагадаг эсэхийг үл харгалзан Бурхан, хүн төрөлхтнийг Өөрийн хамгийн их нандигнадаг хайртай хүмүүс—буюу хүмүүсийн хэлдгээр Түүний хувьд энхрий дотно хүмүүс—гэж үздэг болохоос биш, Өөрийн тоглоом шиг үздэггүй. Бурхан Өөрийгөө Бүтээгч, хүнийг Өөрийн бүтээл гэж хэлдэг нь тэдний хооронд зэрэг зиндааны жаахан ялгаа байгаа мэт сонсогдож болох боловч бодит байдал дээр хүн төрөлхтний төлөө Бурханы хийсэн бүхэн нь ийм чанарт харилцаанаас хавьгүй илүү давсан байдаг. Бурхан хүн төрөлхтнийг хайрлаж, хүн төрөлхтнийг халамжилж, тэдэнд санаа тавьдгаа үзүүлдгээс гадна мөн хүн төрөлхтнийг тасралтгүй, тогтмол хангадаг. Зүрх сэтгэлдээ Тэр үүнийгээ хэзээ ч нэмэлт ажил, эсвэл маш их гавьяатай зүйл гэж боддоггүй. Мөн Тэр хүн төрөлхтнийг аварч, тэднийг хангаж, тэдэнд бүх зүйлийг өгч байгаагаа хүн төрөлхтөнд асар их хувь нэмэр оруулж байна гэж ч боддоггүй. Тэр зүгээр л хүн төрөлхтнийг Өөрийн арга замаар, Өөрийн мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоороо дамжуулан чимээгүйхэн, дуугүй хангаж байдаг. Хүн Түүнээс хэчнээн их хангамж, хэр их тусламж авч байдаг нь хамаагүй, Бурхан хэзээ ч гавьяа гэж боддог ч үгүй, гавъяа болгох гэж оролддог ч үгүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог ба энэ нь бас Бурханы зан чанарын яг үнэн илэрхийлэл юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I
“Адам ба түүний эхнэрт Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав”. Энэ үзэгдэлд Адам, Ева хоёртой хамт байх үедээ Бурхан ямар үүрэг гүйцэтгэхийг нь бид харж байна вэ?… Бурхан энэ хоёр хүнийг бүтээгээд тэднийг Өөрийн нөхөд гэж үзсэн байна. Тэдний гэр бүлийн ганц гишүүний хувиар Бурхан тэдний амьдралыг анхаарч, хоол, хувцас, оромжинд нь санаа тавьж байлаа. Энд Бурхан Адам, Ева хоёрын эцэг эх болон гарч ирсэн. Бурхан үүнийг хийхэд Бурхан хэр сүрлэг байдгийг нь хүн хардаггүй; Бурханы дээд чанар, Түүний нууцыг болон ялангуяа Түүний уур хилэн, сүр жавхланг хардаггүй. Хүний хардаг нь ердөө л Бурханы даруу байдал, Түүний хайр, хүнд тавих анхаарал, хүний төлөөх хариуцлага, халамж юм. Бурханы Адам, Ева хоёрт хандсан хандлага болон арга зам нь эцэг, эхчүүд хүүхдэдээ хэрхэн анхаарал тавьдагтай ижил билээ. Энэ нь мөн эцэг эх хөвгүүд, охидоо хэрхэн хайрлаж, халамжилж, санаа тавьдагтай адилхан—үнэн бодитой, харагдахуйц, мэдрэгдэхүйц байдаг. Өөрийгөө өндөр, сүр хүчирхэг байр сууринд өргөхийн оронд Бурхан хүнд хувцас хийх гэж Өөрийн гараар арьс хэрэглэсэн. Энэ арьсан дээл нь тэдний ичингүйрлийг далдлах, эсвэл тэднийг хүйтнээс хамгаалахад зориулсан эсэх нь огт хамаагүй. Юу хамаатай гэвэл, хүний биед нөмөргөсөн энэ хувцсыг Бурхан Өөрийн гараар хийсэн явдал юм. Хүмүүс Бурханыг тэгсэн биз гэж төсөөлдөг байж магадгүй шиг зүгээр л бодоод, эсвэл ид шидийн хүчээр хувцас бий болгохын оронд Бурхан хийхгүй, хийх ёсгүй гэж хүн бодох байсан зүйлийг жинхэнээсээ хийсэн байна. Энэ нь шалихгүй юм шиг санагдаж магадгүй,—зарим хүн үүнийг дурдах шаардлагагүй гэж үздэг ч байж болзошгүй—гэвч энэ нь Бурханыг дагадаг хэрнээ Түүний талаар бүдэг бадаг санаа бодлоор дүүрсэн аливаа хүнд Түүний жинхэнэ агаад хайр татам байдлыг ухаарах, мөн Түүний үнэнч, даруу байдлыг харах боломж олгодог юм. Энэ нь өөрсдийгөө өндөр бөгөөд агуу гэж боддог тэвчихийн аргагүй биеэ тоосон хүмүүсийг Бурханы үнэн бодитой агаад даруу байдлын өмнө ичсэндээ бардам толгойгоо гудайлгахад хүргэдэг. Энд Бурханы үнэн бодитой агаад даруу байдал нь Түүнийг хэчнээн хайр татам болохыг харах боломжийг хүмүүст улам их олгодог. Эсрэгээрээ хүмүүс зүрх сэтгэлдээ агуулдаг “агуу” Бурхан, “хайр татам” Бурхан ба “бүхнийг чадагч” Бурхан нь маш өчүүхэн, муухай, хүрэх төдийд нурж унахаар болсон юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I
Бурханы мөн чанар болон зан чанарт анзааралгүй өнгөрөхөд дэндүү амархан нэг зүйл буюу агуу хүмүүс, сайн хүмүүс гэж бусдын боддог ямар ч хүн, эсвэл өөрсдийнх нь төсөөллийн Бурханы эзэмшдэггүй, харин гагцхүү Бурханы эзэмшдэг нэг зүйл байдаг. Энэ зүйл юу вэ? Энэ бол Бурханы аминч бус чанар юм. Аминч бус чанарын талаар ярихад чи өөрийгөө ч бас их аминч бус гэж бодож магадгүй, яагаад гэвэл, чи хүүхэдтэйгээ хэзээ ч үнэ хэлэлцэж, наймаалцдаггүй, бас эцэг, эхдээ маш их аминч бус байдаг гэж боддог. Чи юу ч гэж бодож байсан чамд дор хаяж “аминч бус” гэдэг үгийн тухай ухагдахуун байдаг ба чи үүнийг эерэг үг гэж боддог, мөн аминч бус хүн байх нь их бахдам хэрэг гэж боддог. Чи аминч бус байхдаа өөрийгөө дээгүүр үнэлдэг. Гэвч бүх зүйл, хүмүүс, үйл явдлууд, юмсын дунд болон Бурханы ажлаас Бурханы аминч бус чанарыг олж харж чадах нэг ч хүн байхгүй. Яагаад ийм байна вэ? Яагаад гэвэл, хүн хэтэрхий аминчхан! Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хүн төрөлхтөн материаллаг ертөнцөд амьдардаг. Чи Бурханыг дагадаг байж болох боловч Бурхан яаж чамайг хангаж, чамайг хайрлаж, чамд анхаарал тавьдгийг хэзээ ч харж, үнэлдэггүй. Чи юу хардаг вэ? Чамайг хайрладаг, эсвэл жигтэйхэн энхрийлдэг төрөл төрөгсдөө хардаг. Чи өөрийн бие махбодод хэрэгтэй зүйлсийг хардаг ба өөрийн хайрладаг хүмүүс болон зүйлсэд л санаа тавьдаг. Энэ бол хүний аминч бус чанар гэгч нь юм. Гэхдээ ийм “аминч бус” хүмүүс өөрсдөд нь амь хайрладаг Бурханыг хэзээ ч анхаардаггүй. Бурханыхтай харьцуулахад, хүний аминч бус чанар нь нь аминчхан, жигшүүртэй болдог. Хүмүүсийн итгэдэг аминч бус байдал нь хоосон, бодит бус, хуурамч, Бурхантай зохицолгүй, Бурхантай холбоогүй. Хүний аминч бус байдал нь өөрийнхөө төлөө байдаг бол Бурханы аминч бус чанар нь Түүний мөн чанарын жинхэнэ илрэл юм. Бурханы аминч бус чанарын үрээр л хүн Түүнээс тасралтгүй урсах хангалт хүртэж байдаг. Та нарт Миний өнөөдрийн ярьж буй энэ сэдэв тийм ч гүн нөлөөлөөгүй, толгой дохих төдийхөн л зөвшөөрдөг байгаа боловч чи зүрх сэтгэлдээ Бурханы зүрх сэтгэлийг мэдрэх гэж оролдоход өөрийн мэдэлгүй дараах зүйлийг олж мэднэ: Энэ ертөнцөд чиний мэдэрч чадах бүх хүн, үйл хэрэг болон юмсын дундаас гагцхүү Бурханы аминч бус чанар л жинхэнэ агаад бодитой, учир нь чамайг гэсэн Бурханы хайр л ямар нэгэн болзол тавьдаггүй бөгөөд өө сэвгүй байдаг. Бурханыхаас өөр хэний ч аминч бус чанар гэгч нь бүгд хуурамч, өнгөцхөн, жинхэнэ биш; энэ нь нэг зорилго, зарим санаархалтай, нэг тохиролцоо агуулдаг ба шалгуур давж чаддаггүй. Үүнийг бүр бохир, жигшүүртэй гэж хэлж ч болох юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I
Хүн төрөлхтний ажлын төлөө Бурхан олон шөнийг нойргүй өнгөрөөсөн. Бурхан өдөр хоногоо хүнтэй өнгөрөөхийн тулд дээрээс хамгийн доод ёроолд, хүний амьдардаг амьдын тамд бууж ирсэн бөгөөд хүмүүсийн дундах ноорхой байдалд хэзээ ч гомдоллоогүй, дуулгаваргүй байсных нь төлөө хүнийг хэзээ ч зэмлээгүй, харин ажлаа биечлэн гүйцэтгэх явцдаа хамгийн их доромжлол амсдаг. Бурхан юу гэж тамд харьяалагдах билээ? Бурхан амьдралаа тамд өнгөрөөж яахан болох билээ? Гэвч бүх хүн төрөлхтний төлөө, мөн бүхий л хүн төрөлхтнийг эртхэн амраахын төлөө Бурхан газар дээр ирэхийн тулд доромжлолыг тэсвэрлэж, шударга бус явдлыг туулж, хүнийг аврахын тулд “там”, “Үхэгсдийн орон”, барын үүрэнд биечлэн орсон юм. Хүн яаж Бурханыг эсэргүүцэхэд тохирох юм бэ? Бурханы талаар гомдоллох ямар шалтгаан хүнд байгаа юм бэ? Хүн яахан Бурханыг харж зүрхлэх билээ? Тэнгэрийн Бурхан энэхүү ёс суртахуунгүй хамгийн бузар булай нутагт ирээд хэзээ ч гоморхоогүй, мөн хүний талаар гомдоллоогүй, харин ч хүний сүйтгэл,1 дарлалыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг. Хүний үндэслэлгүй шаардлагыг Бурхан хэзээ ч шүүмжлээгүй, хүнд хэзээ ч хэрээс хэтэрсэн шаардлага тавиагүй, мөн хүнээс хэзээ ч үндэслэлгүй зүйл шаардаагүй; Бурхан зааж сургах, гэгээрүүлэх, зэмлэх, үгээр цэвэршүүлэх, сануулах, захих, тайтгаруулах, шүүх, илчлэх гэх зэрэг хүний шаардсан бүх ажлыг зүгээр л гомдолгүйгээр хийдэг. Түүний аль алхам нь хүний амийн төлөө байгаагүй юм бэ? Хэдийгээр Бурхан хүний хэтийн ирээдүй, хувь заяаг үгүй хийсэн ч Түүний гүйцэтгэсэн аль алхам хүний хувь заяаны төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг амьд үлдээхийн төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг энэхүү зовлон, шөнө шиг түнэр харанхуйн хүчний дарлалаас ангижруулахын төлөө байгаагүй вэ? Аль нь хүний төлөө байдаггүй вэ? Элбэрэлт эхийн сэтгэл мэт Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах вэ? Бурханы ирмүүн зүрх сэтгэлийг хэн ухаарч чадах вэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 9-өөс эш татав
Бурхан энэ бохир, завхарсан хүмүүс дээр ажлаа хийж, энэ бүлэг хүмүүсийг төгс болгож чадах түвшинд хүртлээ Өөрийгөө даруу болгосон. Бурхан хүмүүсийн дунд амьдарч идэж, хүмүүсийг хариулж, хүмүүсийг хэрэгцээт зүйлээр нь хангах гэж л махбод болоогүй. Илүү чухал нь Тэр тэсэхийн аргагүй энэ завхарсан хүмүүс дээр аврах, байлдан дагуулах нүсэр их ажлаа хийдэг. Бүх хүн өөрчлөгдөж, шинэчлэгдэж магадгүй гэсэндээ Тэр хамгийн их завхарсан энэ хүмүүсийг аврахын тулд агуу улаан лууны гол цөмд ирсэн. Бурханы туулж буй энгүй их бэрхшээл зовлон нь бие махбодтой болсон Бурханы туулдаг бэрхшээл зовлон төдийгүй бүхнээс илүүгээр Бурханы Сүнс туйлын их доромжлол амсдаг—Тэр Өөрийгөө маш их даруу болгож, нуудаг болохоор эгэл жирийн хүн болдог. Бурхан хэвийн хүний амьдралтай, хэвийн хүний хэрэгцээтэй гэдгээ хүмүүст харуулах гэж бие махбодтой болж, махбодын хэлбэрийг авсан. Бурхан Өөрийгөө туйлын их даруу болгожээ гэдгийг батлахад энэ хангалттай. Бурханы Сүнс махбодод биеллээ олдог. Түүний Сүнс маш өндөр, агуу хэдий ч Сүнснийхээ ажлыг хийхийн тулд Тэр ердийн, ялихгүй хүний хэлбэртэй болдог. Та бүгдийн хэв чанар, мэдлэг ухаан, эрүүл ухаан, хүн чанар, амьдрал чинь энэ төрлийн Бурханы хайрыг хүлээж авахад үнэхээр тохирохгүй гэдгийг харуулдаг. Та нар өөрсдийнхөө төлөө Бурханаар ийм зовлон туулуулах үнэхээр эрхгүй. Бурхан бол маш агуу. Тэр маш эрхэм дээд, хүмүүс маш дорд хэдий ч Тэр тэдэн дээр ажилласаар байдаг. Хүмүүсийг хангаж, хүмүүстэй ярилцахын тулд Тэр бие махбодтой болоод зогсохгүй бүр хүмүүстэй хамт амьдардаг. Бурхан маш даруу, маш хайр татам.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна
Бурханы хийдэг юм болгон бодитой бөгөөд Түүний хийдэг юу ч хоосон биш, Тэр энэ бүхнийг Өөрөө туулдаг. Хүн төрөлхтний хүрэх газрын хариуд Өөрөө зовлон зүдүүр туулах төлөөсийг Бурхан төлдөг. Энэ бодитой ажил биш гэж үү? Эцэг эх нь үр хүүхдүүдийнхээ төлөө үнэн сэтгэлийн төлөөс төлж болох бөгөөд энэ нь тэдний чин сэтгэлийг төлөөлдөг. Мэдээж, үүнийг хийснээрээ бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтөнд хамгийн чин үнэнч, итгэмжит байгаа юм. Бурханы мөн чанар итгэмжит байдаг; Тэр хэлснээ хийдэг бөгөөд хийсэн болгоноо гүйцээдэг. Хүний төлөө Түүний хийдэг бүхэн чин сэтгэлийнх байдаг. Тэр зүгээр нэг айлдвар айлддаггүй; Тэр төлөөс төлнө гэж хэлэх үедээ үнэндээ төлөөс төлдөг. Хүн төрөлхтний зовлон зүдүүрийг үүрч, тэдний оронд зовно гэж хэлэх үедээ үнэхээр тэдний дунд амьдрахаар ирж, энэ зовлон зүдүүрийг биечлэн мэдэрч, туулдаг. Үүний дараа, Бурханы хийдэг бүхэн зөв зүйтэй агаад зөвт, Бурханы хийдэг бүхэн бодитой гэдгийг орчлон ертөнц дэх бүх зүйл хүлээн зөвшөөрнө: Энэ бол хүчирхэг нотолгоо юм. Мөн түүнчлэн, хүн төрөлхтөн ирээдүйд сайхан хүрэх газартай болох бөгөөд үлдэх бүх хүн Бурханыг магтана; үнэхээр хүн төрөлхтнийг гэх хайраас үүдэн Бурханы үйл хэрэг хийгдсэн гэдгийг хүмүүс магтан дуулна. Бурхан хүмүүсийн дунд эгэл хүн болон даруухнаар ирдэг. Тэгээд зүгээр ч нэг ажил хийж, хэдэн үг хэлчхээд явчихдаггүй; харин Бурхан үнэхээр хүмүүсийн дунд ирж, ертөнцийн зовлонг туулдаг. Энэ зовлонг туулж дууссаны дараа л Тэр явна. Бурханы ажил ийм л үнэн, бодитой байдаг; үлдэх бүх хүн үүнээс үүдэн Түүнийг магтаж, Бурханы хүнд итгэмжтэй байдал, сайхан сэтгэлийг харна. Бурханы гоо үзэсгэлэн, сайн сайхны мөн чанарыг бие махбодтой болсных нь ач холбогдлоос харж болно. Түүний хийдэг юу ч чин сэтгэлийнх байдаг; Түүний хэлдэг юу ч үнэн сэтгэлийнх бөгөөд итгэмжит байдаг. Тэрээр хийхийг зорьдог бүхнээ үнэхээр хийдэг бөгөөд төлөөс төлөхдөө үнэхээр төлдөг; Тэр зүгээр нэг айлдвар айлддаггүй. Бурхан бол зөвт Бурхан; Бурхан бол итгэмжит Бурхан билээ.
Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болсны ач холбогдлын хоёр дахь тал”
Бурхан газар дээр ирэх үедээ энэ дэлхийнх биш байсан бөгөөд дэлхий ертөнцөд зугаацахын тулд бие махбодтой болоогүй. Ажиллаж буй нь Түүний зан чанарыг хамгийн сайн илчлэх, хамгийн утга учиртай газар бол Түүний төрсөн газар юм. Энэ нь ариун, эсвэл бузар заваан газар байх нь хамаагүй, мөн Тэр хаана ажиллаж байгаа нь хамаагүй Тэр бол ариун юм. Дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг Тэр бүтээсэн, гэхдээ бүгдийг нь Сатан завхруулсан билээ. Гэсэн ч бүх зүйл Түүнд харьяалагддаг хэвээр байгаа; тэд бүгд Түүний гарт байдаг. Тэр ариун байдлаа илчлэхийн төлөө бузар газарт ирж, тэндээ ажилладаг; Тэр үүнийг Өөрийн ажлын төлөө л хийдэг, өөрөөр хэлбэл, Тэр энэхүү бузар газрын хүмүүсийг аврахын төлөө ийм ажил хийхдээ асар их доромжлол туулдаг. Энэ нь гэрчлэл хийхийн тулд, бүх хүн төрөлхтний төлөө хийгддэг. Ийм ажил хүмүүст Бурханы зөвт байдлыг харуулдаг бөгөөд энэ нь Бурханы дээдийн дээд байдлыг илүү сайн харуулж чаддаг. Бусдын зэвүүцэн жигшдэг бүлэг дорд хүмүүсийг аврах авралаас Түүний агуу, шулуун шударга байдал харагддаг. Бузар заваан газарт төрсөн нь Тэр бол дорд гэдгийг огтхон ч нотолдоггүй; энэ нь ердөө, Түүний агуу байдал болон хүн төрөлхтнийг гэх Түүний жинхэнэ хайрыг харах боломжийг бүх бүтээлд олгодог. Тэр хэдий чинээ ингэж хийнэ, энэ нь хүнийг гэсэн Түүний ариун хайрыг, Түүний өө сэвгүй хайрыг төдий чинээ их илчилдэг. Бурхан бол ариун агаад зөвт. Тэр бузар газарт төрсөн хэдий ч, мөн Нигүүлслийн эрин үед Есүс нүгэлтнүүдтэй хамт амьдарч байсны адилаар бузар заваан байдлаар дүүрэн хүмүүстэй хамт амьдардаг хэдий ч Түүний бүхий л ажил бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө хийгддэг бус уу? Энэ нь бүхэлдээ, хүн төрөлхтөн агуу авралыг олж авахын төлөө байдаггүй гэж үү? Хоёр мянган жилийн өмнө Тэр хэдэн жилийн турш нүгэлтнүүдтэй хамт амьдарсан. Тэр нь золин авралын төлөө байсан юм. Өнөөдөр Тэр бузар заваан, дорд бүлэг хүмүүстэй хамт амьдарч байгаа. Энэ нь авралын төлөө байдаг. Түүний бүхий л ажил хүмүүс та нарын төлөө биш гэж үү? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол тэжээлийн онгоцонд төрснийхөө дараа Тэр яагаад нүгэлтнүүдтэй хамт маш олон жилийн турш амьдарч, зовсон юм бэ? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол Тэр яагаад хоёр дахь удаагаа бие махбодод эргэн ирж, чөтгөрүүдийн цуглардаг энэ газар нутагт төрж, Сатаны гүнзгий ялзруулсан энэ хүмүүстэй хамт амьдрах юм бэ? Бурхан итгэмжит биш гэж үү? Түүний ажлын аль хэсэг нь хүн төрөлхтний төлөө байгаагүй вэ? Аль хэсэг нь та нарын хувь заяаны төлөө байгаагүй вэ? Бурхан бол ариун—энэ нь хувиршгүй! Хэдий Тэр бузар заваан газар нутагт ирсэн боловч бузар заваанаар бохирдоогүй; энэ бүхэн нь, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр туйлын аминч бус бөгөөд Түүний туулдаг зовлон, доромжлол туйлын их л гэсэн үг юм! Та бүхний төлөө, та нарын хувь заяаны төлөө Тэр хэр их доромжлол амсдагийг та нар мэдэхгүй гэж үү? Тэр агуу хүмүүс юм уу баян, хүчирхэг гэр бүлийн хөвгүүдийг аврахын оронд дорд агаад бусдын үл тоодог хүмүүсийг онцгойлон авардаг. Энэ бүхэн нь Түүний ариун байдал биш гэж үү? Энэ бүхэн нь Түүний зөвт байдал биш гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Моабын үр удмыг аврахын ач холбогдол
Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи Бурханд үнэхээр итгэж чадна; Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи “Цор ганц Бурхан Өөрөө” гэдэг үгийн жинхэнэ утга учрыг үнэхээр ухаарч чадна. Чи үүнээс өөр замыг сонгоод алхаж болно гэж төсөөлөхөө болих бөгөөд чамд зориулан Бурханы зохицуулсан бүхнээс урвахыг хүсэхээ болино. Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурханаар л дамжуулан чи амьдралын гэрэл гэгээтэй, зөв замаар алхаж чадна; зөвхөн Бурханаар л дамжуулан амьдралын утга учрыг мэдэж чадна; Бурханаар л дамжуулан жинхэнэ хүн чанарыг амьдран харуулж, үнэнийг эзэмшиж, мэдэж чадна. Бурханаар л дамжуулан чи үнэнээс амийг олж авч чадна. Бурхан Өөрөө л муугаас зайлахад чинь чамд тусалж, Сатаны хор хөнөөл, хяналтаас чамайг ангижруулж чадна. Чамайг дахин зовоохгүйн тулд Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг зовлонгийн далайгаас аварч чадахгүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Зөвхөн Бурхан Өөрөө л чамайг амь бие хайрлалгүй авардаг; эцсийн эцэст Бурхан л ирээдүй, хувь заяа, амьдралыг чинь хариуцдаг бөгөөд бүх зүйлийг чиний төлөө зохицуулдаг. Энэ нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлийн хүрч чадахгүй зүйл юм. Учир нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй юу ч Бурханых шиг мөн чанарыг эзэмшдэггүй, иймээс ямар ч хүн, эсвэл зүйлд чамайг аврах, удирдан хөтлөх чадвар байхгүй. Энэ бол Бурханы мөн чанарын хүнд өгдөг чухал ач холбогдол юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI
Тайлбар:
1. Хүний дуулгаваргүй байдлыг ил болгохын тулд “сүйтгэл” гэдгийг ашиглажээ.
а. Эх бичвэрт “чадахгүй байхын бэлгэ тэмдэг” гэж байдаг.
б. Эх бичвэрт “түүнчлэн халдаж чадахгүй байхын (мөн халдахыг тэвчихгүйн) бэлгэ тэмдэг” гэж байдаг.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?