Бурханы ардууд болон үйлчлэл үзүүлэгчид гэж юу вэ?
Холбогдох Бурханы үг:
Нөхцөл байдал урьдынх шигээ биш болж, Миний ажил шинэ эхлэлд орсон. Тийм болохоор шинэ арга барил байх болно: Миний үгийг уншиж, үүнийг өөрсдийн амь хэмээн хүлээн авдаг хүмүүс Миний хаанчлалд байдаг бөгөөд тэд Миний хаанчлалд байдаг болохоор Миний хаанчлалын ардууд билээ. Миний үгийг удирдамж болгодог учраас тэднийг Миний ардууд гэдэг хэдий ч энэ цол нь Миний “хөвгүүд” гэж дуудуулахаас огтхон ч дорд биш юм. Бурханы ард болчихсоныхоо дараа бүгд Миний хаанчлалд дээд зэргээр үнэнч зүтгэж, үүргээ биелүүлэх ёстой. Миний захиргааны зарлигийг зөрчсөн хэн ч атугай Миний шийтгэлийг хүртэх ёстой. Энэ бол бүгдэд өгөх Миний зөвлөгөө билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 1-р бүлэг
Та нар Миний ардууд гэж нэрлэгддэг тул Миний нэрийг алдаршуулж чаддаг байх ёстой; өөрөөр хэлбэл, шалгалтын дунд гэрчлэлд зогс. Хэрвээ хэн нэгэн Намайг аргалж, Надаас үнэнийг нуух гэж оролдвол, эсвэл Миний араар шившигтэй үйл хийвэл тийм хүмүүс бүгд ялгаагүй Миний гэрээс хөөгдөж, зайлуулагдан, өөрсөдтэй нь харьцахыг минь хүлээнэ. Урьд нь Надад үнэнч бус, ачлалгүй байсан хүмүүс, мөн өнөөдөр Намайг ил тод шүүхээр дахин өндийн босдог хүмүүс ч бас Миний гэрээс хөөгдөнө. Миний ардууд ачаанд минь үргэлж анхаарал хандуулж, түүнчлэн үгийг минь мэдэхээр эрэлхийлэх ёстой. Ийм хүмүүсийг л Би гэгээрүүлэх бөгөөд тэд хэзээ ч гэсгээлт амсахгүйгээр, Миний удирдамж, гэгээрэл дор амьдрах нь гарцаагүй. Миний ачаанд анхаарал хандуулж чадалгүй, өөрсдийнхөө ирээдүйг төлөвлөхөд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг хүмүүс—өөрөөр хэлбэл, үйлдлээрээ Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгахаар зорихын оронд өглөг тусламж хайдаг хүмүүс буюу гуйлгачин шиг энэ амьтдыг ашиглахаас Би эрс татгалзана, учир нь тэд төрсөн цагаасаа л Миний ачаанд анхаарал хандуулна гэж юу гэсэн үг болохыг огт мэдээгүй. Тэд бол хэвийн эрүүл ухаанаар дутмаг хүмүүс юм; ийм хүмүүс тархины “тэжээлийн дутагдлаас” болж зовж байгаа ба “шим тэжээл” авахын тулд гэртээ харих хэрэгтэй. Надад ийм хүмүүс ямар ч хэрэггүй. Миний ардуудын дундах хүн бүр, Намайг мэдэх явдлыг идэх, хувцаслах, унтахтай адил хүний хэзээ ч, ганц хором ч мартдаггүй зүйл шиг, эцэст нь хүртэл заавал биелүүлэх үүрэг гэж үзэх шаардлагатай, ингэснээр Намайг мэдэх гэдэг нь эцэстээ хоол идэхтэй адил, дадсан гараар амархан хийдэг зүйл болно. Миний хэлдэг үгийн тухайд бол, нэг бүрийг нь туйлын итгэлтэйгээр авч үзэн, бүрэн өөрийн болгох ёстой; хааш яаш, хагас дутуу арга хэмжээ байж болохгүй. Миний үгэнд анхаарал хандуулдаггүй хэнийг ч Намайг шууд эсэргүүцэж байна гэж үзнэ; Миний үгийг иддэггүй, эсвэл тэдгээрийг мэдэхээр эрэлхийлдэггүй хэнийг ч Надад анхаарал хандуулахгүй байна гэж үзэх ба Миний гэрийн хаалгаар шууд шүүрдэж гаргана. Яагаад гэвэл, урьд нь Миний хэлсэнчлэн Миний хүсдэг зүйл бол асар олон хүн биш, харин шилэгдсэн хэдхэн хүн юм. Зуун хүнээс нэг нь л Миний үгээр дамжуулан Намайг мэдэж чаддаг бол Би энэ ганцхан хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд бусдыг нь бүгдийг хаяхад бэлэн байх болно. Олон тооны хүмүүс дангаараа Намайг илтгэж, Намайг амьдран харуулж чадна гэдэг үнэн байх албагүй гэдгийг эндээс харж болно. Миний хүсдэг зүйл бол (хэдийгээр үр нь дүүрэн биш байж болох ч) улаан буудай бөгөөд (хэдий үр нь бахадмаар боловсорсон байсан ч) үрийн сүүл биш юм. Эрж хайхыг анхаардаггүй, харин хөшүүн хойрго байдлаар авирладаг хүмүүсийн тухайд гэвэл, тэд өөрсдөө явах ёстой; тэд Миний нэрд гутамшиг авчирсаар байх вий гэсэндээ Би тэднийг дахиж харахыг хүсдэггүй. Өөрийн ардуудаас шаарддаг зүйлийн тухайд бол, Би одоохондоо эдгээр журам дээр түр зогсоод, нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамааран дараагийн арга хэмжээ авахаар хүлээнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 5-р бүлэг
Бурханы өмнө үнэхээр амар тайван байж чаддаг хүн өөрийгөө дэлхий ертөнцийн бүх хүлээсээс чөлөөлж, Бурханаар эзэмдүүлж чаддаг. Бурханы өмнө тайван байж чаддаггүй бүх хүн гарцаагүй цадиггүй, дур зоргоороо байдаг. Бурханы өмнө тайван байх чадвартай бүх хүн бол Бурханы өмнө үнэн сүсэгтэй байдаг, Бурханыг хүсэн эрмэлздэг хүмүүс юм. Бурханы өмнө тайван байдаг хүмүүс л амийг үнэлж, сүнсээр нөхөрлөхийг үнэлж, Бурханы үгээр цангаж, үнэнийг эрэлхийлдэг. Бурханы өмнө амар тайван байхыг үнэлдэггүй, Бурханы өмнө тайван байх явдлыг хэрэгжүүлдэггүй хэн боловч нэрэлхүү, өнгөцхөн бөгөөд дэлхий ертөнцөд татагддаг, амьгүй билээ; тэр Бурханд итгэдэг гэж хэлдэг ч гэсэн ердөө л дүр эсгэж байгаа юм. Эцэстээ Бурханы төгс болгож, бүрэн гүйцэд болгодог хүмүүс нь Түүний өмнө тайван байж чаддаг хүмүүс мөн. Тиймээс Бурханы өмнө тайван байдаг хүмүүс агуу ерөөлөөр ивээгддэг. Бурханы үгийг идэж, уухад өдөртөө хомсхон цаг гаргадаг хүмүүс, гаднын хэрэг явдалд завгүй автаж, амийн оролтыг чухалчилдаггүй хүмүүс—эдгээр нь бүгд өсөх ирээдүйгүй хоёр нүүртнүүд юм. Бурханы өмнө тайван байж чаддаг, Бурхантай жинхэнээсээ ярилцаж чаддаг хүмүүс бол Бурханы ард билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай
Бурханы гэр болон хаанчлалын гишүүн гэсэн энэ цол хаанаас гарч ирэв? Хүмүүс үүнийг хэрхэн олж авах вэ? Энэ нь төлөөс төлж, үнэнийг ойлгож, эрэлхийлж, зан чанарын тодорхой түвшний өөрчлөлтөд хүрсний үр дүн байдаг; чи одоо Бурханд захирагдаж, Түүнийг хүндэтгэж чаддаг бөгөөд Түүний гэрийн гишүүн болсон. Иов болон Петрийн адил чи Сатаны хавчлага, завхралыг ахин туулахгүй. Бурханы гэр, хаанчлалд чи эрх чөлөөтэйгөөр амьдарч чадна, завхарсан зан чанарынхаа эсрэг дахин тулалдах шаардлагагүй; Бурханы нүдэнд чи бол жинхэнэ бүтээгдсэн зүйл, жинхэнэ хүн юм. Энэ нь Сатаны завхруулсан хүний бэрхшээл зовлонгийн өдрүүд дууссан гэсэн үг; одоо бол хүн Бүтээгчийн төрх байдлын гэрэлд, Бурхантай хамт амьдарч чадах амар амгалан, баяр баясал, аз жаргалын цаг үе.
Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (IX)”
Хүн Хаанчлалын эрин үед бүрмөсөн бүрэн төгс болгуулна. Байлдан дагуулалтын ажлын дараа хүн цэвэршүүлэлт, гай зовлон амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр ялан гарч, гэрчлэлд зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн авах шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол юм. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэж, Бурханыг дагадаг бүх хүн энэхүү сүүлчийн туршилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гай зовлонд автсан хүмүүс Ариун Сүнсний ажилгүй, Бурханы удирдамжгүй байдаг боловч үнэхээр байлдан дагуулагдсан, Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс эцэстээ бат зогсоно; тэд бол хүн чанартай, Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм. Бурхан юу ч хийдэг бай, энэ ялагчид үзэгдлээс салахгүй бөгөөд гэрчлэлдээ бүтэлгүйтэлгүйгээр үнэнийг хэрэгжүүлсээр байх болно. Тэд бол эцэстээ үлэмж гай зовлонгоос гарч ирэх хүмүүс юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
Хэрэв бид “үйлчлэл үзүүлэгч” хэмээх хэллэгийг шууд утгынх нь үүднээс харж, хүний хэл шинжлэлийн өнцгөөс ойлговол энэ нь тодорхой нэг үйлдвэрлэл, ажлын байран дээр түр шаардлагаар хэрэгтэй болдог богино хугацаанд үйлчилгээ үзүүлэх түр зуурын ажилчдыг хэлдэг. Үйлчлэл үзүүлэгч гэж нэрлэгдэх бүлэг хүн Бурханы гэр, Бурханы удирдлагын төлөвлөгөө, Бурханы ажлын салшгүй хэсэг юм. Ийм хүмүүс Бурханы гэрт, Бурханы ажлын талбарт ирэхдээ Бурхан эсвэл итгэлийн тухай юу ч мэддэггүй, Түүний ажил, удирдлагын төлөвлөгөөний тадаар ч юу ч мэддэггүй. Тэд юу ч ойлгодоггүй; зүгээр л хар хүмүүс. Бурханы гэр дэх хар хүмүүсийг юу гэж нэрлэдэг вэ? Үл итгэгчид. Бурханы нүдээр үл итгэгч хүмүүс Бурханы гэрт ирээд юу хийж чадах вэ? Бурханд тэд чухам ямар хэрэгтэй вэ? Хүмүүс завхарсан зан чанартай болохоор, бас төрөлхийн мөн чанараасаа болоод хий гэж хэлсэн зүйлийг л хийж, Бурханы өгсөн зааварчилгаа бүрийг хэрэгжүүлж, Бурханы ажил хааш нь хөтөлнө тийшээ явж, Бурханы үг тэдэнд юу мэдэх боломж олгоно тэрийг л олж мэддэг. Тэд зөвхөн мэдэж чаддаг, ухаарлыг олж авч чаддаггүй. Бурханы шаарддаг ажлын хэсэг бүрд хүмүүс зөвхөн идэвхгүй байдлаар хамтран ажилладаг; ямар ч санаачилга гаргадаггүй. Хэрэв үнэхээр ямар нэг санаачилга гаргавал тэр цагт чи үнэн болон Бурханы хүслийг ойлгосон байх болно! Энд буй “Идэвхгүй байдлаар” гэдэг нь Бурханы юу хийхийг хүсэж байгааг, Бурханы чамаар хийлгэж байгаа зүйлийн утга учрыг, эсвэл үнэ цэн нь хаана оршиж байгааг, бас ямар төрлийн замаар явах ёстойгоо чи мэддэггүй гэсэн үг. Бурханы гэрт ирэхдээ чи яг л машин шиг байдаг; Бурхан чамайг яаж удирдана, тэр журмаар чи ажилладаг. Чи Бурханд ямар хэрэгтэй вэ? (Хүн төрөлхтнийг шүүхийн тулд үнэнийг илэрхийлэх Бурханы объектын хувиар.) Зөв; чи бол Бурханы үгээ хэлэх объект. Өөр? Чиний билиг авьяас, тийм биз? Хүний хэвийн сэтгэхүй орох уу? Бурхан чамайг хэвийн хүний сэтгэхүйтэй тохиолдолд л ашиглана. Хэрэв сэтгэлзүйн байдал чинь хэвийн биш бол үйлчлэл үзүүлэгч байх шаардлагыг ч хангахгүй. Өөр? (Хүний ур чадвар, давуу тал.) Өөрөөр хэлбэл, хүмүүсийн эзэмшдэг төрөл бүрийн ур чадвар. Өөр? (Бурхантай хамтран ажиллах шийдвэр.) Энэ ч бас Түүний шаарддаг зүйл; энэ бол хүмүүсийн доторх сонсъё, захирагдъя гэсэн нэг төрлийн эрмэлзэл, үүнийг бас эерэг зүйлс болон гэрлийг хайрлах хүсэл гэж хэлж болно. Хэрэв үүнийг шийдвэртэй байдал гэж нэрлэвэл энэ ойлголтыг хамрахад хүрээ нь арай явцуу байна байх. Эрмэлзэл илүү өргөн хүрээг хамардаг, харин хүрэх хязгаарын хувьд шийдэмгий байдлаас арай жижигхэн байдаг. Өөрөөр хэлбэл, чи эхлээд эрмэлздэг, харин эрмэлзэлтэй болсныхоо дараа л аажимдаа төрөл бүрийн шийдвэртэй байдалд хүрдэг. Шийдвэртэй байдал илүү бат бөх байхад эрмэлзэл өргөн хүрээг хамардаг. Завхарсан хүмүүсийн тухайд, Бүтээгчийн үзэл бодлын үүднээс бол чи Бурханд эдгээр зүйл дээр хэрэг болно. Тодруулбал, Бурхан, Түүний удирдлага, мөн чанар, айлдварууд, зан чанарын тухай ямар ч мэдлэггүй хар хүн Бурханы гэрт ирвэл тэр хүн яг л машин шиг байдаг. Тэр хүний Бурханы төлөө юу хийж чадах, Бурханы ажилтай хэрхэн хамтран ажиллах нь Бурханы шаарддаг стандарттай (үнэнтэй) үндсэндээ ямар ч холбоогүй байдаг. Хүнээс Бурханы ашиглаж болох зүйлс бол дөнгөж сая дурдсан тэдгээр зүйл билээ: Нэгдүгээрт, хүн Бурханы үг хэлэх объект болдог; хоёрдугаарт, хүний эзэмшсэн төрөл бүрийн билиг авьяас; гуравдугаарт, хэвийн хүний сэтгэхүй; дөрөвдүгээрт, хүний эзэмшсэн төрөл бүрийн ур чадвар, тавдугаарт буюу хамгийн чухал нь Бурханы үгийг сонсож, захигдах эрмэлзэлтэй байх явдал. Эдгээр зүйл нь гол түлхүүр юм. Хэн нэгэн эдгээр чанарыг эзэмшсэн бол Бурханы ажил болон удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэхээр ажиллаж эхэлдэг. Тийнхүү тэд албан ёсоор зөв замд ордог, өөрөөр хэлбэл, тэд албан ёсоор Бурханы гэрийн үйлчлэл үзүүлэгч болдог.
Бурханы үг, үнэн, Бурханы хүслийг ойлгохоосоо өмнө, мөн Бурханыг хүндлэх өчүүхэн төдий ч гэсэн хүндлэлтэй болохоосоо өмнө хүн бүр өөр юуг ч биш зөвхөн үйлчлэл үзүүлэгчийн үүргийг л гүйцэтгэж чадна. Өөрөөр хэлбэл, хүссэн ч хүсээгүй ч чи тэдний нэг; энэ нэршлээс чи зайлсхийх аргагүй. Зарим хүн: “Гэхдээ би бүхий л амьдралынхаа турш Бурханд итгэсэн; Есүст итгэж эхэлснээс хойш хэдэн арван жил болж байна. Би жинхэнээсээ ердөө үйлчлэл үзүүлэгч л юм гэж үү?” гэдэг. Та нар энэ асуултын талаар юу гэж бодож байна вэ? Чи хэнээс асууж байгаа юм бэ? Чи өөрөөсөө үүнийг асуух хэрэгтэй: Бурханы хүслийг ойлгоогүй л байна уу? Чи одоогоор зөвхөн бага зэрэг хүчин зүтгэл гаргаж байна уу, эсвэл үнэнийг хэрэгжүүлж байна уу? Үнэнийг эрэлхийлж, ойлгох замд хөл тавьсан уу? Үнэн-бодит байдалд орсон уу? Чи зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэтгэдэг үү? Хэрэв чи эдгээр сайн чанарыг эзэмшсэн бөгөөд Бурханы шалгалттай тулгарах үедээ бат зогсож чаддаг, Бурханаас эмээж, муугаас зайлах чадвартай бол мэдээж үйлчлэл үзүүлэгч байхаа болино. Харин чамд эдгээр сайн чанар байхгүй бол мэдээж үйлчлэл үзүүлэгч хэвээр байгаа гэсэн үг. Энэ бол зайлшгүй, мөн гарцаагүй хэрэг.
Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (IX)”
Хүмүүс Бурханы гэрт ороод, үнэнийг ойлгохгүй, харин ердөө л янз бүрийн эрмэлзэлтэй юм уу хамтран ажиллах шийдвэртэй болбол тэр хугацаанд тэд зөвхөн үйлчлэл үзүүлэгчийн үүргийг л биелүүлж чадна. “Үйлчлэл үзүүлэх” гэдэг мэдээж тийм ч чихэнд чимэгтэй үг биш. Өөрөөр хэлэх юм бол, хүмүүс Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлын төлөө үйлчилж, шаргуу ажилладаг, үүний төлөө өөрсдийгөө дайчилдаг. Тэд юу ч ойлгож, ухаардаггүй хэдий ч хэдэн ур чадвар, билиг авьяастай, бусдын хэлснээс суралцаж, цааш нь дамжуулж, зарим ерөнхий ажил хэргийг хариуцаж ажиллах чадвартай байдаг, гэхдээ хүн төрөлхтнийг аварч, удирдах Бурханы тодорхой нэг ажил болон үнэнтэй холбоотой ажлын янз бүрийн талууд дээр тулаад ирэхээр тэд огт ямар ч хүчин чармайлт гаргаж чаддаггүй; ердөө л өчүүхэн төдий зүтгэл гаргаж, ерөнхий асуудалтай холбоотой зарим нэг ажил хийх явцдаа цөөн хэдэн зүйл хэлж, үйлчлэлтэй холбоотой бага зэрэг гадна талын ажил хийдэг. Хүмүүсийн үүрэг, Бурханы гэрт гүйцэтгэдэг үүрэг, хийдэг ажлынх нь мөн чанар энэ юм бол “үйлчлэл үзүүлэгч” гэсэн цолоос салах гэж тэд ихээхэн зовох болно. Яагаад салах гэж зовно гэж? Энэ нь Бурхан энэ цолыг ямар утгаар тодорхойлсонтой хамаагүй гэж үү? Хүмүүст бага зэрэг хүчин зүтгэл гаргаж, төрөлхийн чадвар, билиг авьяас, оюун ухаанаараа аливааг хийхэд нэлээд амархан байдаг. Харин үнэний дагуу амьдарч, үнэн-бодит байдалд орж, Бурханы хүслийн дагуу үйлдэнэ гэдэг эдгээр зүйл үнэхээр хэцүү бэрх; үүнд цаг хугацаа ордог, удирдан хөтлөх хүмүүс хэрэгтэй байдаг, Бурханы гэгээрүүлэлт, сахилгажуулт шаардагддаг. Түүнээс гадна, Бурханы шүүлт, гэсгээлтийн үг ирэх шаардлагатай болдог. Тиймээс энэ зорилгод хүрэх хугацаанд ихэнх хүмүүсийн хийж, хангаж чадах зүйл цөөхөн юмаар хязгаарлагддаг: Бурханы үг хэлэх объектын үүргийг биелүүлэх, тодорхой нэг билиг авьяастай байж, Бурханы гэрт ямар нэг нэмэр болох, хэвийн хүн шиг бодож сэтгэх, чамд ямар ч ажлыг хуваарилсан бай учрыг нь олж, хэрэгжүүлэх чадвартай байх, Бурханы гэрт чамд ямар ч ажлыг хий гэж өгсөн бай хамаагүй тодорхой нэг ур чадварыг эзэмшиж, сайн чаддаг зүйлээ хийх чадвартай байх, мөн хамгийн чухал нь сонсож, захирагдах эрмэлзэлтэй байх. Бурханы гэрт үйлчилж, Бурханы ажлын төлөө хүчин зүтгэл гаргах үед чамд өчүүхэн ч болтугай сонсож, захирагдъя гэсэн тэр дур сонирхол байх юм бол чи зугтаж, эсвэл асуудал тарьж чадахгүй; харин ч хамаг чадлаараа биеэ барьж, цөөн муу үйл үйлдэж, илүү их сайн үйл хийнэ. Энэ бол ихэнх хүний байгаа байдал, нөхцөл, тийм биз?
Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (IX)”
“Үйлчлэл” гэдэг нь нэг их гоё сонсогддог үг биш, хүн бүрийн хүсэлд ч нийцдэггүй боловч энэ нь хэнд чиглэдгийг бид харах хэрэгтэй. Бурханы үйлчлэл үзүүлэгчийн оршин тогтнол онцгой ач холбогдолтой. Тэднийг Бурхан сонгосон учраас өөр хэн ч тэдний үүргийг гүйцэтгэж чадахгүй. Эдгээр үйлчлэл үзүүлэгчийн үүрэг юу вэ? Бурханы сонгосон хүмүүст үйлчлэх юм. Ихэнхдээ тэд Бурханы ажилд үйлчилж, хамтран ажиллаж, сонгосон хүмүүсээ бүрэн төгс болгоход нь Бурханд туслах үүрэгтэй. Хөдөлмөрлөж, ажлын зарим нэг талыг хэрэгжүүлж, тодорхой даалгавар биелүүлж байгаа эсэхээс үл хамааран эдгээр үйлчлэл үзүүлэгчид тавьдаг Бурханы шаардлага юу вэ? Тэдэнд тавьдаг шаардлагадаа Тэр хэт хатуу байдаг уу? (Үгүй, Бурхан тэднээс үнэнч байхыг л шаарддаг.) Үйлчлэл үзүүлэгчид ч бас үнэнч байх ёстой. Чиний гарал үүсэл, эсвэл Бурхан яагаад чамайг сонгосноос үл хамааран, чи Бурханд, Бурханы чамд өгсөн даалгаварт, түүнчлэн хариуцсан ажилдаа, гүйцэтгэдэг үүрэгтээ үнэнч байх ёстой. Үнэнч байж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах чадвартай үйлчлэл үзүүлэгчдийн хувьд үр дүн нь ямар байх вэ? Тэд үлдэж чадна. Үйлчлэл үзүүлэгчийн хувьд үлдэх нь ерөөл мөн үү? Үлдэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэхүү ерөөлийн ач холбогдол нь юу вэ? Байр сууриараа, тэд Бурханы сонгосон хүмүүстэй адилгүй юм шиг; өөр юм шиг санагддаг. Гэвч үнэндээ, энэ төрөлдөө тэдний эдэлдэг зүйлс нь Бурханы сонгосон хүмүүсийнхтэй адил бус уу? Ядаж л энэ төрөлдөө адилхан. Та нар үүнийг үгүйсгэхгүй биз дээ? Бурханы айлдвар, Бурханы нигүүлсэл, Бурханы хангалт, Бурханы ерөөлийг эдэлдэггүй хэн байна вэ? Хүн бүр ийм элбэг дэлбэг байдлыг эдэлдэг. Үйлчлэл үзүүлэгчийн ялгамж чанар бол үйлчлэл үзүүлдэг хүн, харин Бурханы хувьд тэд бол ердөө л Түүний бүтээсэн бүх зүйлийн нэг; зүгээр л тэд үйлчлэл үзүүлэгчийн үүрэгтэй юм. Хоёулаа л Бурханы бүтээл болохын хувьд, үйлчлэл үзүүлэгч болон Бурханы сонгосон хүмүүсийн хооронд ялгаа байдаг уу? Үнэндээ байдаггүй. Нэр төдий бол, ялгаа бий; мөн чанараараа болон гүйцэтгэх үүргийн хувьд ялгаатай боловч Бурхан энэ бүлэг хүнд шударга бус ханддаггүй. Тэгвэл яагаад энэ хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид гэж тодорхойлдог вэ? Та нар энэ талаар зарим нэг ойлголттой болох ёстой! Үйлчлэл үзүүлэгчид үл итгэгчдийн дундаас гардаг. Тэднийг үл итгэгчдийн дундаас гардаг гэж дурдангуут тэд ижилхэн муу гарал үүсэлтэй нь илэрхий байдаг: Тэд бүгд бурхангүй үзэлтнүүд бөгөөд өмнө нь ч бас тийм байсан; тэд Бурханд итгэдэггүй, Бурханд, үнэнд, бүх эерэг зүйлд дайсагнадаг байсан. Тэд Бурханд, Түүний оршин тогтнолд итгэдэггүй байсан. Тэгэхээр тэд Бурханы үгийг ойлгох чадвартай юу? Тэд бараг л ойлгох чадваргүй гэж хэлж болно. Амьтад хүний үгийг ойлгох чадваргүй байдгийн адилаар үйлчлэл үзүүлэгчид Бурханы юу хэлж байгаа, Түүний шаардлага юу болох, яагаад Тэр ийм шаардлага тавьдгийг ойлгож чаддаггүй. Тэд ойлгодоггүй, ийм зүйлс тэдэнд ойлгомжгүй байх бөгөөд тэд гэгээрээгүй хэвээр үлддэг. Энэ шалтгааны улмаас бидний ярьсан шиг амь энэ хүмүүст байдаггүй. Амьгүйгээр хүмүүс үнэнийг ойлгож чадах уу? Тэд үнэнээр зэвсэглэдэг үү? Тэдэнд Бурханы үгийн туршлага, мэдлэг байдаг уу? (Үгүй.) Үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүсэл ийм билээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X
“Үйлчлэл үзүүлэгч” гэдэг нь Бурхан хүнийг ялгаварлан нэрлэж байгаа хэрэг үү? Тэр хүмүүсийг дорд үзэх юм уу ил болгож, шалгалтад оруулахын тулд энэ нэршлийг зориуд ашигладаг уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан хүмүүст яг юу болохыг нь ойлгуулахын тулд энэ цолыг ашиглахыг хүсдэг үү? Бурханд ийм санаа зорилго өчүүхэн төдий ч гэсэн байгаа юу? Үнэндээ Бурханд ийм санаа зорилго байхгүй. Түүний санаа зорилго нь хүмүүсийг ил болгож, дорд үзэж, тэдний талаар хатуу шүүмжлэл хэлэх биш, энэ нэр томьёог ашиглан хүмүүсийг шалгалтад оруулах ч биш. Цорын ганц утга учир нь энэ: Энэ цолыг Бурхан хүн төрөлхтний зан авир, мөн чанар болон Түүний ажлын энэ үе шатанд хүмүүсийн биелүүлж байгаа үүрэг, тэдний хийж чаддаг зүйл, хэрхэн хамтран ажиллаж байгаад нь үндэслэн тодорхойлж, гаргаж ирсэн. Энэ утгаар нь харвал Бурханы гэрийн гишүүн бүр Бурханы удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэл үзүүлдэг бөгөөд өмнө нь ийм төрлийн үүргийг биелүүлсэн байдаг. Үүнийг ингэж хэлж болох уу? (Тийм.) Бололгүй яах вэ! Бурхан хүн бүрийн эерэг байдал руу дайрч, эсвэл итгэл, Бурханд итгэх жинхэнэ итгэл үнэмшлийг чинь туршихын тулд энэ нэршлийг ашигладаггүй, чамайг дорд үзэж, улам хүмүүжилтэй, илүү дуулгавартай, ялгамж чанар, байр сууриа ухамсарладаг болгохын тулд бүр ч ашигладаггүй; “үйлчлэл үзүүлэгч” гэсэн цолыг ашиглан бүтээгдсэн зүйлийн хувиар биелүүлэх үүргээс нь хүмүүсийг салгах гэсэн санаа зорилго тээсэн явдал ч биш. Энэ цол бол тэр чигтээ хүмүүсийн байдал, мөн чанар, Бурханыг дагах явцдаа Бурханы ажлын шат дамжлагыг ямар нөхцөл байдалтай туулж байгаагийн үр дүн юм. Тиймээс, энэ нэршил нь Бурханы удирдлагын ажил дууссаны дараа хүмүүс ямар ялгамж чанар, байр суурь, албан тушаал, хүрэх газартай байхтай ямар ч хамааралгүй. Энэ цолын гарал үүсэл нь бүхэлдээ Бурханы удирдлагын төлөвлөгөө болон удирдлагын ажлын шаардлагад агуулагдаж байдаг бөгөөд энэ бол тухайн ажил явагдаж байх зуурт хүмүүсийн байгаа нөхцөл байдал юм. Бурханы гэрт үйлчилдэг үйлчлэл үзүүлэгч байж, яг л машин шиг ашиглагдаж байгаа энэ нөхцөл байдал эцсээ хүртэл үргэлжлэх үү, эсвэл явцын дунд сайжрах боломжтой юу гэдэг нь бүхэлдээ хүний эрэл хайгуулаас шалтгаалдаг. Хэрэв хүн үнэнийг эрэлхийлж, зан чанартаа өөрчлөлт гаргаж, Бурханыг хүндэтгэж, захирагдаж чаддаг болбол тэр хүн “үйлчлэл үзүүлэгч”-ийн цолоос нэгмөсөн ангижирсан байх болно. Энэ цолыг хаясныхаа дараа хүмүүс хэн болдог вэ? Тэд Бурханы жинхэнэ дагагч, Түүний ардууд, хаанчлалын ард буюу Бурханы хаанчлал дахь ард иргэд болдог. Хэрэв явцын дунд чи ердөө л төлөөс төлж, зовж, хүчин зүтгэл гаргаад сэтгэл ханадаг, харин үнэнийг эрэлхийлж эсвэл хэрэгжүүлдэггүй, зан чанар чинь өчүүхэн төдий ч өөрчлөгддөггүй, хийж байгаа бүхнээ Бурханы гэрийн зарчмын дагуу үйлддэггүй, эцэст нь Бурханд дуулгавартай байх, хүндэтгэх сэтгэлийг олж авч чаддаггүй бол “үйлчлэл үзүүлэгч”-ийн нэршил, энэ “лаврын титэм” толгой дээр чинь бахь байдгаараа үлдэх бөгөөд чи хэзээ ч үүнээс салж чадахгүй. Бурханы ажил дууссаны дараа чи ийм байдалтай хэвээрээ, зан чанар чинь өөрчлөгдөөгүй л байх юм бол “Бурханы хаанчлалын ардууд” хэмээх цол чамд ямар ч хүртээлгүй байх болно. Эдгээр үгийг хэрхэн ойлгож болох вэ? Та нар ойлгож байна уу, үгүй юу? Бурханы ажил дуусмагц, тодруулбал Түүний аврах гэж байгаа хүн бүр аврагдаж, Бурханы хийдэг ажил дуусаж, Тэр үг хэлж, хүмүүсийг залж чиглүүлэхээ болиод хүний төлөө авралын ажил хийхээ болих үед, бүх зүйл дуусах мөчид Бурханы ажил гүйцэлдэнэ. Тэгвэл Надад хэл дээ, энэ үед хүн болгоны явж байгаа Бурханд итгэх итгэлийн зам бас дуусна гэсэн үг үү? “Шударга бус хүн, шударга бусаараа байг: бузар нь бузар чигээрээ байг: зөв шударга хүн зөв шударга хэвээрээ байг: ариун нэгэн нь ариунаараа байг” (Илчлэл 22:11) гэсэн мөр байдаг. Эдгээр үг ямар утгатай вэ? Миний ажил дууссан гэж хэлэх мөчөөсөө эхлэн Бурхан хүмүүсийг аварч, гэсгээж, шүүх ажил хийхээ болино гэсэн үг; Тэр чамайг цаашид гэгээрүүлэхгүй, залж чиглүүлэхгүй, уйгагүй зүтгэл гарган чамд захиас эсвэл засаж, харьцах үгс дахиж хэлэхгүй. Тэр эдгээр зүйлийг дахиж хийхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь бүх зүйлийн үр дүн илчлэгдэж, хүн төрөлхтний төгсгөл эцэслэгдсэн байх болно гэсэн үг. Нэг ч хүн үүнийг өөрчилж чадахгүй, чамд дахин боломж олдохгүй. Энэ нь ийм утгатай юм.
Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (IX)”
Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагагүй ханддаг. Тэд асуудлыг тодорхойлж чаддаг боловч хэдий зүрх сэтгэлдээ мэдэрч байгаа ч нэг бол бусдыг гомдоохыг, үгүй бол үүнд нухацтай хандахыг хүсдэггүй. Энэ нь тэдэнд хэтэрхий төвөгтэй санагддаг—тэд “боломжийн сайн”-д сэтгэл ханаад, дараа нь асуудалд дахиж анхаарал хандуулдаггүй. Энэ нь зөв зүйтэй юү? Хэрэв үүргээ гүйцэтгэх гэж байгаа бол чи хариуцлага үүрэхэд бэлэн байх ёстой. Чи яагаад асуудалд нухацтай хандахаас татгалзаад байна вэ? Энэ чинь үүргээ үл ойшоож байгаа хэрэг бус уу?… Та нар үүрэгтээ, хэр багыг хийж болохыг харъя, зайлсхийж болох юу байна харья гэсэн хандлагаар ханддаг; хөдөлж ядан, хэр их саатал учруулж байгаагаа тоодоггүй. Гэхдээ хэрэв та нар юманд нухацтай хандах юм бол төд удалгүй гүйцэтгэх болно. Зарим зүйлийг та нар яаж хийхээ мэддэггүй болохоор Би та нарт яг таг зааварчилгаа өгдөг. Та нар бодох хэрэггүй, зүгээр л сонсоод, дагах ёстой атал бүр энэ нь ч та нарын хэрээс хэтэрсэн байдаг. Та нарын үнэнч байдал хаана байна вэ? Хаана ч алга байна шүү дээ! Та нар дэмий ярихаас цаашгүй, ямар ч зүрх сэтгэлгүй. Зүрх сэтгэлдээ ойлгосон ч гэсэн юу ч хийдэггүй. Энэ бол үнэнийг хайрладаггүй хүн юм! Та нар үүнийг нүдээрээ харж, зүрх сэтгэлдээ мэдэрч чадавч бас л юу ч хийхгүй юм бол зүрх сэтгэлтэй байхын хэрэг юу билээ? Хумсын чинээ мөс чанар чинь үйлдлийг чинь удирддаггүй, бодлыг чинь чиглүүлдэггүй, тиймээс ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь ямар ч нэмэргүй; зүгээр л чимэглэл. Хүний итгэл үнэхээр өрөвдөлтэй! Тэгвэл юу нь өрөвдөлтэй юм бэ? Хүн үнэнийг ойлгосон үедээ ч хэрэгжүүлдэггүй. Асуудлыг олж харсан ч хариуцлага үүрэхээр хичээдэггүй; энэ бол түүний үүрэг хариуцлага гэдгийг мэддэг ч зүрх сэтгэлээ зориулдаггүй. Биелүүлж чадах хариуцлагаа үүрэхгүй юм бол үүрч буй тэдгээр багахан хариуцлага чинь ямар үнэ цэнтэй байх вэ? Ямар үр нөлөөтэй байх вэ? Чи ердөө нэр төдий хүчин чармайлт гаргаж, ёс төдий юм ярьдаг. Чи үүнд зүрх сэтгэлээ зориулдаггүй, бүх хүч чадлаа бүр ч зориулдаггүй. Энэ бол үүргээ зохих түвшинд гүйцэтгэж байгаа хэрэг биш, үүнд үнэнч байдал огт байдаггүй; чи ердөө л духныхаа хөлсийг дуслуулан амьдарч, Бурханы дагагчийн хувиар арайхийн аргацааж байна. Ийм итгэлд ямар нэг ач холбогдол бий юү? Ийм итгэл үнэхээр өчүүхэн—ямар үнэ цэнтэй юм бэ? Үүргээ гүйцэтгэх үедээ чи төлөөс төлөх ёстой. Үүнд нухацтай хандах ёстой. Нухацтай хандах гэдэг нь юу гэсэн үг вэ? Нухацтай хандана гэдэг нь бага зэрэг хүчин чармайлт гаргах юм уу махан биеийн зарим нэг тарчлаан амсана гэсэн үг биш. Гол нь юу вэ гэвэл, зүрх сэтгэлд чинь Бурхан, бас ачаа байдаг. Зүрх сэтгэлдээ чи үүргийнхээ ач холбогдлыг дэнсэлж, хийж буй бүхэндээ энэ ачаа болон үүрэг хариуцлагаа үүрч, зүрх сэтгэлээ зориулах ёстой. Чи Бурханы чамд даалгасан үүрэг, түүнчлэн чиний төлөө Бурханы хийсэн бүхэн, чамд тавьж буй найдлагад тэнцэхүйц байх ёстой. Ингэх нь л нухацтай байгаа хэрэг юм. Оромдох нь ямар ч нэмэргүй; чи хүмүүсийг хуурч болох ч Бурханыг хуурч чадахгүй. Үүргээ гүйцэтгэх үед чинь ямар ч бодит төлөөс, үнэнч байдал байхгүй байвал энэ нь стандартад нийцэхгүй. Хэрэв чи Бурханд итгэх итгэл болон үүргийнхээ гүйцэтгэлд нухацтай хандахгүй бол; үл итгэгч хүн даргынхаа төлөө ажиллаж буй мэт оромдож, хааш яаш үйлдвэл; нэр төдий хүчин чармайлт гаргаж, өдөр ирэх бүр аргацааж, асуудлыг харсан ч үл тоомсорлож, асгарсан юм харсан ч арчиж цэвэрлэхгүй, өөрт ашиггүй л бол бүх зүйлийг өчиггүй үл хэрэгсдэг бол энэ нь төвөгтэй бус уу? Ийм хүн яаж Бурханы гэрийн гишүүн байж чадах билээ? Ийм хүмүүс бол гаднын хүмүүс; тэд Бурханы гэрийнх биш. Үүргээ гүйцэтгэх үедээ үнэнч, нухацтай байгаа эсэхээ чи зүрх сэтгэлдээ тодорхой мэддэг бөгөөд Бурхан ч бас тайлан хөтөлж байдаг. Тэгэхээр, та нар ер нь үүргийнхээ гүйцэтгэлд нухацтай хандаж байсан уу? Чин сэтгэлээсээ авч үзэж байсан уу? Үүнд өөрийн хариуцлага, үүрэг даалгавар мэт хандаж байсан уу? Үүрэгтээ эзэн сууж байв уу? Үүргээ гүйцэтгэж байх үедээ олж илрүүлсэн асуудлынхаа талаар ер нь үнэнийг хэлж байсан уу? Асуудал олж илрүүлснийхээ дараа хэзээ ч үнэнийг хэлж байгаагүй бол, хэлье гэж бодож ч байгаагүй бол, тиймэрхүү зүйлийг анхаарч үзэх дургүй бөгөөд хэрэг төвгөөс холуур явсан нь дээр гэж боддог бол—хэрэв үүрэгтээ ийм зарчимтай байдаг бол үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг биш; чи хөлсөө дуслуулан амьдарч, үйлчлэл үзүүлж байгаа юм. Үйлчлэл үзүүлэгчид Бурханы гэрт харьяалагддаггүй. Тэд бол ажилчид; ажлаа дуусгасныхаа дараа мөнгөө аваад явж оддог, тус тусынхаа замаар явж, танихгүй хүмүүс болцгоодог. Энэ бол Бурханы гэртэй харилцах тэдний харилцаа юм. Бурханы гэрийн гишүүд бол өөр: Тэд бүх зүйл дээр хүчээ дайчилж, хариуцлагатай ханддаг, Бурханы гэрт юу хийх хэрэгтэй байгааг нүдээрээ харж, тэдгээр ажил үүргийг сэтгэлдээ тээж явдаг, тэд бодож, харсан болгоноо санадаг, ачаа үүрдэг, хариуцлагын мэдрэмжтэй—тэд бол Бурханы гэрийн гишүүд билээ. Та нар энэ түвшинд хүрсэн үү? (Үгүй.) Тэгвэл та нарт хийх юм бас л их байна, тиймээс үргэлжлүүлэн эрэлхийлэх ёстой! Хэрэв чи өөрийгөө Бурханы гэрийн гишүүн гэж үздэггүй, Түүний гэрийн гаднах хүн гэж тооцдог бол Бурхан чамайг хэрхэн хардаг вэ? Бурхан чамд гаднын хүн мэт ханддаггүй; чи л өөрийгөө Түүний хаалганы гадна гаргадаг. Тиймээс үнэнийг хэлэхэд чи Түүний гэр дотор байдаггүй. Энэ нь Бурханы хэлдэг, эсвэл тодорхойлдог зүйлтэй ер нь хамаатай юу? Өөрийнхөө төгсгөл, байр суурийг чи Бурханы гэрийн гадаа тавьсан—өөр хэнийг буруутгах билээ?
Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ сайн гүйцэтгэхэд хамгийн наад зах нь мөс чанар шаардлагатай”
Яг одоо ихэнх хүн (ууган хөвгүүдээс бусад бүх хүн гэсэн үг) энэ нөхцөл байдалд байна. Би эдгээр зүйлийг маш тодорхой хэлдэг бөгөөд энэ хүмүүс ямар ч хариу үйлдэлгүй, өөрсдийнхөө махан биеийн жаргалд л анхаарсаар байдаг—тэд идээд, дараа нь унтдаг; унтаад, дараа нь иддэг, мөн Миний үгийг тунгаадаггүй. Хэдий тэд эрч хүчтэй байсан ч энэ нь түр зуур л байх бөгөөд дараа нь тэд урьдын хэвээр үлдэж, Миний үгийг огтоос сонсоогүй мэт ердөөс үл өөрчлөгдсөн байдаг. Эд бол ямар ч ачаагүй, байдаг л нэг хэрэггүй хүмүүс—хамгийн илэрхий хүний хүчийг мөлжигчид юм. Дараа нь Би тэднийг нэг нэгээр нь хаях болно. Санаа бүү зов! Би тэднийг нэг нэгээр нь ёроолгүй нүх рүү буцаан илгээнэ. Ариун Сүнс ийм хүмүүс дээр хэзээ ч ажиллаагүй бөгөөд тэдний хийдэг бүхэн хүлээн авсан авьяас билгээс нь урган гардаг. Би энэ авьяас билгийн талаар ярихдаа, энэ бол Миний үйлчлэл үзүүлэгч буюу ямар ч амьгүй хүн гэсэн утгаар хэлдэг. Би тэдний хэнийг ч хүсдэггүй бөгөөд бүгдийг нь таягдан хаяна (харин яг одоо тэд бага зэрэг ашиг тустай хэвээр байна). Үйлчлэл үзүүлэгчид та нар, сонс! Чамайг ашиглаж байгаа минь Би чамайг ивээдэг гэсэн үг гэж бүү бод. Энэ нь тийм ч хялбар биш. Хэрвээ Надаар өөрийгөө ивээлгэхийг хүсэх аваас чи Миний хүлээн зөвшөөрдөг, биечлэн төгс болгодог хүн байх ёстой. Энэ бол Миний хайрладаг төрлийн хүн юм. Хүмүүс Намайг алдаа гаргасан гэж хэллээ ч, Би хэлсэн үгээсээ хэзээ ч буцахгүй. Та нар мэдэх үү? Үйлчлэл үзүүлдэг хүмүүс бол үхэр, адуу юм. Тэд яаж Миний ууган хөвгүүд байж чадах билээ? Утгагүй зүйл биш гэж үү? Байгалийн хуулийг зөрчиж буй хэрэг биш гэж үү? Миний амь, Миний чанарыг авсан хэн ч байсан Миний ууган хөвгүүд юм. Энэ бол үндэслэлтэй зүйл–хэн ч үүнийг няцааж чадахгүй. Энэ ийм л байх ёстой, эс тэгвээс үүрэг гүйцэтгэж чадах хэн ч байхгүй, орлож чадах хэн ч байхгүй байна. Энэ бол сэтгэл хөдлөлийн үүднээс хийсэн хэрэг биш, учир нь Би бол зөвт Бурхан Өөрөө; Би бол ариун Бурхан Өөрөө; Би бол сүр жавхлант, халдашгүй Бурхан Өөрөө билээ!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 102-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?