1. Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан болох эцсийн өдрүүдийн Христийн илрэлт, ажлаас гаралтай гэж чи гэрчилдэг боловч шашингүй үзэлтэй ХКН-ын засгийн газар болон шашны ертөнцийн удирдагч нар та нарыг тэрс үзэлтэн, ше жяо гэж ялладаг. Тэгэхээр ХКН болон шашны ертөнцийн хэлж байгаа зүйлийг бид хэрхэн ялгаж таньж болох вэ?

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

ХКН бол шашингүй үзэлт улс төрийн нам. Тэд Бурханд итгэдэг үү? Үгүй. Тэд хэнд итгэдэг вэ? Тэд Сатанизмын удирдагч Маркст итгэдэг. Тэгэхээр ХКН бол Сатанист юм. Сатанизм нь мэдээжийн хэрэг Бурханы чуулганыг хамаг байдгаараа жигшин, улангасан эсэргүүцэж, ялладаг. ХКН-ын түүхийг харцгаая. ХКН үүсэн байгуулагдсанаасаа хойш Марксын Коммунист намын тунхгийг шүтэж, дээдэлж ирсэн. ХКН бол жинхэнэ шашингүй үзэлтнүүд юм. Тэд Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, Сатан болон диаволуудын хаан Марксыг шүтэж, Марксын үгийг үнэн хэмээн сүсэглэдэг учраас Бурханыг эсэргүүцэж, Бурханы ажлыг яллах нь мэдээжийн хэрэг. ХКН Христийн шашныг буруу урсгал, Библийг “буруу урсгалын уран зохиол” хэмээн үргэлж яллаж ирсэн. Чи үүнийг юу гэж бодож байна? Чиний нүдээр ХКН чухамдаа ямар байгууллага вэ? Эерэг үү, сөрөг үү? Энэ асуудал чамд тодорхой байвал ХКН-н тэрс үзэл, төөрөгдөл, илэрхий худал үгэнд хэрхэн хандахаа аяндаа мэднэ. Бурханы ажилд шашны ертөнцийн үргэлж гүйцэтгэж ирсэн үүргийг одоо харцгаая. Шашны ертөнц Бурханы ажлаас үүссэн боловч Бурхан ажлын шинэ үе шатыг хийх бүрд шашны ертөнц Бурханыг эсэргүүцэх үүрэг гүйцэтгэж, удирдагчид нь аажмаар Бурханы эсэргүүцэгчид болдог байсан. Тухайлбал, Хуулийн эрин үеийн төгсгөлд Эзэн Есүс гарч ирж, ажлаа гүйцэтгэхэд Иудейн шашны тэргүүнүүд Түүнийг эсэргүүцэн, яллахад бүх хүчээ дайчилж, эцэст нь Түүнийг загалмайд цовдолсон. Эзэн Есүсийн золин авралын сайн мэдээ түгэх үед Иудейн шашны ихэнх дагагч Эзэн Есүсийг голж, өнөөдөр ч гэсэн Эзэн Есүсийг эсэргүүцэн, ялласаар байна. Энэ баримт бус уу? Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан гараад ирчихсэн, ажлаа гүйцэтгэж байна. Тэр олон үнэнийг илэрхийлж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Иудейн шашин Эзэн Есүсийг эсэргүүцэж, ялласны адилаар шашны нийгэм бүхэлдээ Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэн, ялласан. Хоёулаа л үнэнийг илэрхийлдэг Христийг загалмайд цовдлох гэж байж ядсан. Эдгээр баримт нь шашны ертөнц Бурханыг эсэргүүцдэг бөгөөд антихристийн хяналтад байдаг гэдгийг илтгэдэг. Тэгэхээр өнөөдөр Төгс Хүчит Бурханы Чуулганыг тэрс үзэлт шашны урсгал гэж яллаж байгаа ХКН болон шашны ертөнцийг хараад чи үнэн төрхийг нь харж чадах уу?

Дээрхийн нөхөрлөл

“Ше жяо” гэж чухамдаа юу вэ? Энэ нь мэдээж шашны жинхэнэ итгэлийг хэлдэггүй. Шашны жинхэнэ итгэл нь Бурханы ажлаас төрдөг бол ше жяо нь тэр чигтээ үнэн замын эсрэг, Сатан болон муу ёрын сүнснүүдэд хүмүүс хууртагдсанаас гардаг зүйл болох нь эргэлзээгүй. Завхарсан хүн төрөлхтөн үнэнийг алдсан учраас ямар ч төр, бүлгэм шашныг ше жяо юм уу, уламжлалт шашин гэж тодорхойлоход тэнцэхгүй, тийм эрх байхгүй. Христ л зөвхөн үнэн, зам, амь бөгөөд ше жяог зөвхөн Бурханы үгэнд тулгуурлан тодорхойлж болно. Бурханы үгийг үндэс болгохгүйгээр чанартай тодорхойлолт хүртэл алдаа мадагтай. Ялангуяа, ХКН бол ше жяо, Сатанизмынх—шашны жинхэнэ итгэлийг яллахад бүр ч тэнцэхгүй. ХКН Христийн шашныг үргэлж л ше жяо хэмээн яллаж ирсэн бөгөөд хэд хэдэн Христийн шашны бүлгийг ше жяо гэж ялласан нь туйлын утгагүй хэрэг. ХКН үндсэндээ үнэн болон Бурханыг үзэн яддаг учраас эерэг зүйлс, шашны жинхэнэ итгэлийг ше жяо хэмээн ялладаг. Уламжлалт шашин болон ше жяо гэж чухамдаа юу вэ? Тодорхой хэлбэл, жинхэнэ Бурханд итгэдэг бүх чуулган уламжлалт шашин; хуурамч бурхад, муу ёрын сүнснүүд, Сатан, чөтгөрт итгэдэг бүхэн ше жяо юм; шашингүй үзэл, хувьсал зэрэг Бурханыг эсэргүүцэгч тэрс үзэл, төөрөгдлийг номлодог бүхэн ше жяо юм. Дэлхий нийтээр мэдэж байгаачлан коммунист намыг Герман үндэстэн Маркс үүсгэсэн. Маркс нь диавол Сатан болохоо тунхагласан хүлээн зөвшөөрөгдсөн Сатанист байсан. Энэ жинхэнэ чөтгөрийн үүсгэсэн Коммунист нам яаж уламжлалт шашин байж болох юм бэ? Коммунист нам нь хүчирхийлэгч хувьсгалыг үргэлж дэмжиж ирсэн. Тэд бол хүн төрөлхтнийг яргалагч, жинхэнэ шашингүй үзэлтэн юм. Коммунист намын тунхагт Маркс “Хий үзэгдэл Европт шүгэлжээ-Коммунизмын хий үзэгдэл” гэж хэлсэн. Өнөөдөр энэ хий үзэгдэл нь ХКН-д биеллээ олсон. Тэрслүү ХКН бол бат бөх үндэстэй ше жяо гэдэг нь илэрхий байна. ХКН нь диавол Сатан болохоо ил тодоор хүлээн зөвшөөрч зүрхэлсэн үндэслэгч эцэг Марксаас илүү зальжин; ХКН ингэж хэлж зүрхэлдэггүй. ХКН баримтыг мушгин гуйвуулж, харыг цагаан болгохдоо мэргэжилтэн, зүсээ хувиргаж, хууран мэхэлж, нүглийг буруушаадаг диавол байхдаа гаргуун, тэр зөвийг буруу, ёрын муу болгож, ёрын мууг зөв болгож чадна. ХКН өөрөө хорон муу, тэрслүү гэдэг нь тодорхой боловч эерэг, шударга зүйл мэт дүр эсгэж, өөрийгөө агуу, сүр жавхлант, зөв гэж магтуулахын тулд чадах бүхнээ хийдэг. ХКН-н байнга ашиглаж ирсэн арга нь ийм билээ. ХКН нүглийг буруушаагч диавол байхдаа гаргуун. ХКН-аас илүү хүн төрөлхтнийг мэхэлж, залилж, тохуу хийж, завхруулж, нядлахдаа чадамгай зүйл гэж хорвоо дээр байхгүй. Зөвхөн ХКН л уламжлалт шашныг ше жяо гэж тодорхойлж чадна—гэтэл үнэн хэрэгтээ ХКН өөрөө жинхэнэ ше жяо, эцсийн өдрүүдийн жинхэнэ Сатанист, хэзээ ч өөрчлөгдөхгүй бөөн чөтгөр, дэлхийн хамгийн ёрын муу, хар санаат тэрслүү, террорист байгууллага. Энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн баримт, өчүүхэн ч буруу зүйл үгүй!

Түүнчлэн, шашин эсвэл чуулган нь ше жяо мөн эсэхийг итгэгч хүн бүр, дэлхийн бүх хүн нийтлэг үнэ цэнэ дээрээ тулгуурлан хэмжих хэрэгтэй—энэ л шударга юм. Зөвхөн ХКН-н боловсруулсан дүрэмд үндэслэн аль шашин нь ше жяо вэ гэдгийг тодорхойлно гэдэг зарим талаар инээдтэй юм. ХКН нь угаас шашингүй үзэлтэй, Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханыг мэддэггүй, Бурханыг эсэргүүцдэг, Бурханы дайсан учраас Бурханд итгэх тухай асуудалд тайлбар хийх байтугай Бурханд юм уу, чуулганд итгэдэг аливаа бүлгийг хууль бус гэж зарлахад тэнцэхгүй. Үнэн хэрэгтээ ХКН шашингүй үзэл болон дүрмийнхээ улмаас Бурханд итгэдэг Христийн шашин болон бусад тодорхой нэг шашны бүлэг гээд бүх бүлэг, чуулганыг бүгдийг нь ше жяо хэмээн цоллодог. Тус нам мөн Библийг ше жяогийн уран зохиол гэж ил тод нэрлэдэг. Эдгээр нь хүлээн зөвшөөрөгдсөн баримтууд. ХКН эх газрын Хятадад эрх мэдлийг авснаас хойш Бурханд итгэдэг хүмүүсийг хазаарлаж, дарангуйлж, хавчиж, шашны эрх чөлөөг нь хязгаарлахын тулд олон тооны балмад арга барилыг ашиглаж ирсэн. Тус нам чуулганд дарамт шахалт үзүүлж, Бурханд итгэдэг хүмүүсийг айлган сүрдүүлж, хүмүүс Бурханыг шүтэж, дагахыг болиулах гэж нийтийн үзэл бодол, улс төрийн болон хуулийн арга хэрэгслийг ашиглаж, ингэснээр тэд ХКН-ыг шүтэж, дуулгавартай дагаж, дүрэм журмыг нь хүлээн авч, түүнд үйлчилсээр байдаг. ХКН мөн өөрийгөө ард түмэнд аз жаргалд өгч, Хятадын ард түмнийг хүнс, хувцсаар хангадаг “эцэг” гэж тунхагладаг. Тэд үнэхээр ичгүүргүй, ямар ч эрүүл ухаангүй! ХКН бол ёрын муу нам, ше жяо гэдэг нь тодорхой. Тэд фашистуудаас илүү фашист. Өнөөгийн дэлхий ертөнцөд хорон муу ХКН-аас илүү зэрлэг, хорсолтойгоор Бурханыг эсэргүүцдэг байгууллага үгүй; энгийн ард түмнийг ашиглаж, мэхэлж, нухчихдаа илүү хэрцгий, илүү олон хүнийг хороож, хохирол учруулсан байгууллага байхгүй. ХКН Тэнгэрийн уур хилэн, хүмүүсийн өшөө хорслыг төрүүлээд удаж байна. Тиймээс, эрх мэдлийг атгахын тулд худал үг, ов мэх, хүчирхийлэл ашигладаг энэ хууль бус эрх баригч нам аль шашин, чуулган нь уламжлалт болох, аль нь ше жяо болох талаар тайлбар хийхэд тэнцэхгүй. ХКН нь зарим олон улсын конвенцуудад гарын үсэг зурсан байж болох ч энэ нь ердөө л хятад хүмүүсийг мэхлэх, олон улсын нийгэмлэгийг залилах арга; үнэндээ тэд хэзээ ч эдгээр конвенцыг хүлээн авч, зөвшөөрөх нь байтугай дагаж мөрдөж байгаагүй. Хятадын үндсэн хууль нь жинхэнэ утгаараа хууль дүрэм ердөө ч биш. Үүнийг хятад хүмүүст зориулан зохиосон бөгөөд тэднийг хязгаарлаж, дөнгөлөх хэрэгсэл юм. ХКН өөрөө хуулийг огт дагаж мөрддөггүй. Коммунист намын дарангуйлалтай улсад хууль гэж байхгүй. Эрх мэдэл нь хуулиас дээгүүр гэж хэлж болно. ХКН-н албан тушаалтнууд болон цагдаагийнхан өөрсдийгөө хууль, өөрсдийнх нь хэлсэн зүйл хууль гэж нийтэд зарласан болохоор ХКН хууль болон Тэнгэрийг бүрэн үл тоомсорлоход хүрсэн. Өнөөдөр Бурханыг эсэргүүцсэнийхээ төлөө ХКН Түүнд шийтгэгдэж байгаа. Бурхан ХКН-г устгахаар бүх төрлийн гамшгийг боловсруулсан. ХКН баримтыг мушгин гуйвуулж, бодит үнэнийг өөрчилж, ямар ч эрүүл ухаангүй төөрөгдөл тэрс үзэл, зөвхөн хүмүүсийг мэхэлж, хөдөлгөөнгүй болгож, овжин ашиглах диаволын үг л ярьдаг учраас хятад хүмүүс ХКН-н хэлдэг зүйлд итгэхээ больсон.

Дээрхийн нөхөрлөл

Хүний нөхөрлөл:

“Зүүний Аянга” хэмээх нэр томьёо нь Эзэн Есүсийн нэгэн зөгнөлөөс гаралтай: “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24:27). Бурханы дуу хоолойг сонсож, Зүүний Аянгыг хүлээн авдаг хүмүүс Түүний сэнтийн өмнө өргөгдсөн бол Зүүний Аянгыг голдог хүмүүс үүнийг тэрс үзэл хэмээн яллахын тулд чадах бүхнээ хийдэг. Үүнд гайхах зүйлгүй; Бурханы ажлыг эсэргүүцэж, ялладаг шашны удирдагчдын урт түүх бий. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс ажиллахаар ирэх үед Иудейн итгэлийн тэргүүн тахилч, хуулийн багш нар, фарисайчууд Эзэн Есүсийн илрэлт болон ажлыг тэрс үзэл хэмээн яллаж, Түүнийг эсэргүүцэж, хяхан хавчсан. Тэд болон Эзэн Есүсийн хооронд дайсагнал байгаагүй атал яагаад Түүнийг тэгтлээ галзууран эсэргүүцэж, ялласан бэ? Библийг мэдэх бүх хүн Эзэн Есүс ажил хийж, номлож, олон тэмдэг, гайхамшиг үзүүлснээр Иудей даяар дуулиан дэгдээж, олон иудей хүн Түүнийг дагаж эхэлсэн бөгөөд энэ нь Иудейн дээд удирдагчдын уур зэвүүрхлийг маш их төрүүлсэн гэдгийг мэддэг. Хэрэв тэд Эзэн Есүст үргэлжлүүлэн ажиллаж, номлол айлдах боломж олговол иудей итгэгчид бүгд Түүнийг дагаж, Иудейн шашин нуран унана гэдгийг маш сайн мэдэж байсан. Тэдгээр удирдагчийг хэн ч шүтэж, дагахгүй; тэдний байр суурь, амьжиргаа үгүй болох байсан. Эдгээр зүйлийг авч үлдэх гэж хичээсэндээ тэд Эзэн Есүсийн эсрэг чадах бүхнээ ашиглаж, Түүнийг загалмайд цовдолсон. Эзэн Есүсийн элч нар Түүний сайн мэдээг түгээх үед нөгөөх удирдагч нар үргэлжлүүлэн тэднийг баривчилж, хяхан хавчиж, Эзэн Есүсийн ажлыг тэрс үзэл гэж хэлж байсан. Үнэн зам нь шашны хүрээний удирдагчдын эсэргүүцэл, яллалттай гарцаагүй тулна гэдгийг үүнээс бид харж болно.

Эцсийн өдрүүдэд махбодтой болсон Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд бүх үнэнийг илэрхийлж, мөн Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийсэн. Тэр ч бас шашны удирдагчдын эсэргүүцэл, яллалтад өртсөн. Эзэн Есүсийн Библид хэлсэн зүйл үүгээр биелдэг: “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно(Лук 17:24–25). Энд “Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” гэдэг нь Эзэн эргэн ирж, хүмүүсийн яллалт, эсэргүүцлийг туулахыг хэлж байна. Эдгээр үг нь шашны ертөнцийн пастор, ахлагч нар Төгс Хүчит Бурханыг түрэмгийгээр ялладаг байдлыг үнэхээр тусгаж байгаа бус уу? Төгс Хүчит Бурханы бүх айлдвар үнэн бөгөөд тэдгээр нь Түүний удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг илчилсэн. Үүнд Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө, Түүний ажлын гурван үе шатын зорилго, Түүний махбод болохын нууц болон ач холбогдол, хүн төрөлхтөн өдий хүртэл хэрхэн хөгжсөн, хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газар гэх мэт бүх үнэн багтдаг. Түүний илрэлтийг хүсэн хүлээсэн олон хүн Төгс Хүчит Бурханы үгэнд эрх мэдэл, хүч чадал байгааг харсан; тэдгээр нь бүгд үнэн гэдгийг тэд харж, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс болохыг таньж, ар араасаа Түүнд хандсан. Гэтэл яагаад Бурханд олон жил үйлчилсэн шашны ертөнцийн пастор, ахлагч нар эцсийн өдрүүдийн Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээн авахын оронд Түүнийг галзууран эсэргүүцэж, ялладаг вэ? Үнэн хэрэгтээ тэдний олонх нь Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүдийн номлолыг сонссон. Тэдний ихэнх нь Түүний үгэнд эрх мэдэл, хүч чадал байдаг, үг нь бүгд үнэний илэрхийлэл болохыг хүлээн зөвшөөрдөг ч гэсэн өөрсдийн мөс чанарыг сөрж Чуулганыг тэрс үзэл гэж ялладаг. Учир нь тэд Түүний үг ямар хүчтэй болохыг, шашны ертөнцийг бүхэлд нь байлдан дагуулахаар хангалттай хүчтэй гэдгийг, жинхэнэ итгэлтэй тэр хүмүүс эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авахыг нь болиулахгүй бол шашны ертөнц бүхэлдээ нуран унах болно гэдгийг хардаг. Үүний дараа тэдгээр пастор, ахлагчийг хэн ч цаашид шүтэж, дагахгүй. Тэд байр суурь, амьжиргаатайгаа үлдэхийн тулд Төгс Хүчит Бурханы илрэлт, ажлыг ухаан жолоогүй шүүж, яллаж, Чуулганыг тэрс үзэл гэж буруутгадаг; тэд үүнийг ашиглан Эзэн Есүс эргэн ирж, гарч ирж, ажилласан гэдэг баримтыг нуун дарагдуулж, итгэгчид үнэн замыг судалж, Бурханы өмнө очихыг болиулах зорилготой. Харин ч эдгээр ахлагч, пастор шашны ертөнцийг үүрд хяналтдаа байлгах жигшмээр зорилгодоо хүрэхийн тулд итгэгчид өөрсдийг нь үүрд мөнх шүтэж, дагаасай гэж хүсдэг. Тэд Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, яллахын эх үндэс нь Иудейн фарисайчууд Эзэн Есүсийг эсэргүүцэж, ялласантай адил. Энэ нь бүхэлдээ тэдний үнэнийг зэвүүцэн, үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанарт захирагддаг. Шашны хүрээний эдгээр пастор, ахлагч Бурханд итгэж, үйлчилдэг хэр нь Түүнийг хүндэлдэггүй гэдгийг баримтууд хангалттай нотолдог. Тэд бол жинхэнэ фарисайчууд; тэд бүгд Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар илчлэгдэж байгаа антихристүүд.

Тухайн үед Иудейн бүх удирдагч Эзэн Есүсийн ажлыг тэрс үзэл гэж ялласан боловч Түүний сайн мэдээ дэлхий өнцөг булан бүрд түгж, улам олон хүн хүлээн авсан. Одоо шашны ертөнц бүхэлдээ Түүнийг жинхэнэ Бурхан, Түүний ажлыг үнэн зам хэмээн хүлээн зөвшөөрдөг. Эцсийн өдрүүдэд шашны пастор, ахлагч нар ч мөн адил Төгс Хүчит Бурханы ажлыг тэрс үзэл хэмээн яллаж байна. Тэр Хятадад гарч ирж, ажилласнаас хойш ердөө хорь гаруйхан жил болж байгаа бөгөөд одоогийн байдлаар хаанчлалын сайн мэдээ эх газрын Хятад даяар түгж, Төгс Хүчит Бурханы өмнө сая сая хүнийг авчирсан. Одоо дэлхий даяар гэрлийн хурдаар тэлж, Төгс Хүчит Бурханы Чуулганы салбарууд хэд хэдэн оронд байгуулагдаад байна. Үнэ зам бол үргэлж үнэн зам байна гэдэг нь үүнээс илэрхий байна; шашны хүрээний бүх удирдагч тэрс үзэл гэж ялласан ч гэсэн эцсийн дүнд бүх хүн төрөлхтөн үүнийг хүлээн авч, хүлээн зөвшөөрөх болно. Бурханы илрэлт, ажлын тухай баримтыг хэн ч няцааж чадахгүй, Түүний ажилд ч саад болж чадахгүй. Энэ бол Бурханы ер бусын эрх мэдэл!

Өмнөх: 3. Библид “Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурханаас гадуур эрх мэдэл байхгүй: оршин байгаа эрх мэдэл нь Бурханаар тогтоогдсон юм. Тиймээс эрх мэдлийг эсэргүүцдэг хэн боловч Бурханы тогтоолыг эсэргүүцэж байна: эсэргүүцдэг хүмүүс шийтгэл хүртэх болно” (Ром 13:1–2) гэж Паул хэлсэн. Паулын үгийн дагуу хэрэгжүүлэхдээ бид бүх зүйл дээр эрх баригч хүчинд захирагдах ёстой. Гэсэн хэдий ч шашингүй үзэлтэй ХКН-ын засгийн газар түүхэндээ шашны итгэл үнэмшлийг хавчиж ирсэн. Тэд Бурханд дайсагнаж, биднийг Эзэнд итгэхийг зөвшөөрөхгүй байгаад зогсохгүй, сайн мэдээг түгээж, Бурханыг гэрчилдэг хүмүүсийг баривчилж, хавчдаг. Хэрэв бид Хятадын коммунист засгийн газрын өмнө толгой бөхийж, Эзэнд итгэхээ больж, сайн мэдээг түгээх, Бурханд гэрчлэл хийхээ зогсоох юм бол Эзэнийг эсэргүүцэн, нүүр буруулснаар Сатаны талд зогсох бус уу? Би үнэхээр үүнийг ойлгож чадахгүй байна. Эрх барих хүчний талаарх асуудал дээр Эзэний хүсэлд нийцүүлэхийн тулд би яг юу хийх ёстой вэ?

Дараах: 2. Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүс сайн мэдээг түгээж, Бурханыг гэрчлэхийн тулд гэр бүл, ажлаасаа татгалздаг гэсэн мэдээллийг ХКН интернэтээр тараасан. Зарим хүн бүр насан туршдаа гэрлээгүй үлдсэн. Та нарын итгэл үнэмшил гэр бүлийг чинь сүйрүүлдэг гэж ХКН хэлдэг. ХКН-ын хэлдэг зүйл үнэн үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих