2. Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүс сайн мэдээг түгээж, Бурханыг гэрчлэхийн тулд гэр бүл, ажлаасаа татгалздаг гэсэн мэдээллийг ХКН интернэтээр тараасан. Зарим хүн бүр насан туршдаа гэрлээгүй үлдсэн. Та нарын итгэл үнэмшил гэр бүлийг чинь сүйрүүлдэг гэж ХКН хэлдэг. ХКН-ын хэлдэг зүйл үнэн үү?

Хариулт:

ХКН бол Маркс болон Сатанизмд итгэдэг шашингүй үзэлтэй улс төрийн нам юм. Өнгөрсөн хугацаанд тус нам нь Бурханд дайсагнаж, шашны бүх итгэлийг хавчиж, тоо томшгүй олон Христэд итгэгчдийг хүчирхийлсэн. Бурханд итгэдэг хүмүүсийг шүүж, гүжирдэх нь тус намын хувьд ердийн зүйл; үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг уг чанараар нь үүнийг тодорхойлдог. Харин та нар Эзэн Есүст итгэдэг хүмүүс байж яагаад Эзэн Есүсийн үгэнд бус коммунист намын үгэнд итгэдэг юм бэ? Ийм хүмүүс Бурханд итгэдэг үү? Бурханд итгэдэг хүмүүст зориулсан Эзэн Есүсийн үг хорвоогийн юмс, гэр бүл, махан биеийн аминд хэрхэн хандах тухай тодорхой хэлсэн байдаг атал яагаад та нар ХКН-ын төөрөгдөл, диаволын үгийг сонсож, Христэд итгэгчдийг шүүж ялласаар байдаг юм бэ? Чухамдаа асуудал юунд байна вэ? Эзэн Есүс ийнхүү тодорхой хэлсэн, “Үнэнээр Би та нарт хэлье, Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эцэг эх, ах дүүс, эхнэр, хүүхдүүдээ орхисон хүн өнөө үед өчнөөн дахин ихийг, ирэх үед мөнх амийг хүлээн авахгүй байна гэж үгүй(Лук 18:29–30). “Хэрвээ хэн нэгэн Над руу ирж, өөрийн эцэг, эх, эхнэр, хүүхдүүд, ах эгч, дүүсийг, мөн өөрийн амийг ч үзэн ядахгүй бол Миний шавь байж чадахгүй(Лук 14:26). “Иймээс та нарын хэн нь ч байгаа бүхнээ эс хаявал Миний шавь байж чадахгүй(Лук 14:33). Хүмүүс Эзэнийг дагахаар гэр бүл, хорвоогийн ээдрээт юмсыг орхих үед энэ нь Эзэний хүсэлтэй бүрэн нийцэж, үүнийг Бурхан сайшаадаг. Гэтэл яагаад шашны ертөнц Эзэн Есүсийн үгэнд бус диавол Сатан болох коммунист намын үгэнд итгэдэг юм бэ? Яагаад Ариун Сүнсний үгэнд итгэдэггүй юм бэ? Яагаад агуу улаан лууны талд зогсож, Эзэнд итгэдэг хүмүүсийг шүүж, ялладаг юм бэ? Энэ нь шашны ертөнц Бурхантай нэг санаа бодолтой бус, Сатантай хуйвалддаг болохыг харуулдаг бөгөөд тэд бол үл итгэгч, агуу улаан лууны үр төл гэдгийг харуулахад энэ нь хангалттай!

Олон зууны өмнө Эзэн Есүсийн шавь болон элч нар Эзэнийг дагахаар гэр бүл, хорвоогийн бүх ээдрээт юмсыг орхиж, Эзэн Есүсийн сайн мэдээг улс орон даяар тунхаглан, гэрчилсэн. Хоёр мянган жилийн турш сүсэг бишрэлтэй тоо томшгүй олон Христэд итгэгч гэр бүл, гэрлэлт, ажил, хорвоогийн ээдрээт юмсыг орхиж, ар араасаа давлагаалан Эзэний төлөө ажиллаж, номлож, ийнхүү Эзэн Есүсийн сайн мэдээ дэлхийн өнцөг булан бүрд түгсэн. Эзэн Есүсийн ажил, үгнээс тэд зарим үнэнийг ойлгож авч, Эзэн Есүс бол хүн төрөлхтний Золин аврагч гэдгийг таньж, Эзэн Есүсийг хүлээн авч, Эзэнд улайж гэмшиж байж л тэдний нүгэл өршөөгдөн, Эзэний нигүүлсэл, ерөөлийг хүлээн авч чадна гэдгийг ухамсарладаг. Эзэн Есүсийн авралыг хүлээн авч магад гэсэндээ хүн Эзэн Есүсийн үгийг дагаж, Эзэн Есүсийн авралыг номлож, гэрчлэхийн тулд бүх зүйлийг хаясан—Бурхан үүнийг сайшааж, санаж байдаг бөгөөд энэ бол хүн төрөлхтний хамгийн зөв шударга үйлс юм. Түүнчлэн, Христийн болон Католик шашинд энэ нь маш түгээмэл. Христэд итгэгчид ийм зан авирыг сайшаан, биширдэг; олон хүний хувьд энэ нь бүр дуурайх үлгэр жишээ болсон. Гэтэл ХКН Христэд итгэгчдийг гүжирдэн, яллаж, Бурханд итгэж, сайн мэдээ түгээхээр гэр бүл, ажил мэргэжлээ орхих явдал нь гэр бүлүүдийг сүйрүүлсэн гэж хэлдэг. Энэ нь Эзэн Есүсийн үгийг үгүйсгэн, яллаж байгаа хэрэг бус уу? Энэ нь өнгөрсөн хоёр мянган жилийн хугацаанд Эзэний төлөө ажиллаж, номлол айлдахаар бүх зүйлийг орхисон хүмүүсийг үгүйсгэн, яллаж байгаа хэрэг бус уу? Энэ нь тэдний зориулга, өөрийгөө зарлагаддаг байдлыг буруу хэмээн яллаж байгаа хэрэг бус уу? Ийм үзэл бодол Христийн болон Католик шашинд бат бөх байдаг уу? Энэ нь Бурханыг илэрхий эсэргүүцэж байгаа хэрэг бус уу? Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил эхэлснээс хойш Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчид Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт, Христийн эцсийн өдрүүдийн илрэлт бөгөөд Төгс Хүчит Бурхан хүний нүгэлт уг чанарыг засаж, хүнийг нүглээс бүрэн аварч, Бурханы хаанчлалд аваачихын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн болон хүнийг цэвэрлэх ажлыг хийдэг гэдгийг харсан. Өнөөдөр агуу гамшиг эхэлчихсэн. Хүмүүс Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, завхарсан зан чанараа цэвэрлүүлж байж л Бурханаар хамгаалуулж, эцсийн өдрүүдийн энэ агуу гамшгууд дунд үлдэж чадах бол Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн авралыг хүлээн аваагүй хүмүүс гамшигт шидэгдэн, сүйрэх болно. Тиймээс Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчид Бурхан хүн төрөлхтнийг аврахаар яардаг гэдгийг ойлгодог; тэд Эзэнийг дагахын тулд бүх зүйлийг орхиж, Эзэний сайн мэдээг тунхаглан, гэрчилсэн Эзэн Есүсийн шавь, элч нарын адил махан биеийн зугаа цэнгэлийг дуртайяа хойш тавьж, гэр бүл, ажил мэргэжлийг орхин, ХКН-д баривчлагдаж, хороогдох байнгын эрсдэлийг үүрч, Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг номлож, гэрчлэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Эдгээр сайн үйл нь Бурханы хүсэлтэй хамгийн ихээр нийцэж, тэднийг Бурхан сайшаадаг бөгөөд үүнийг хийж байгаа нь Бурханы хүслийг дагаж байгаа хэрэг юм! Эзэн Есүсийн хэлсэнчлэн: “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун(Марк 16:15). Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүн төрөлхтний гишүүд ба үнэн сүсэгт Христэд итгэгчид болохын хувьд өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулах нь бид бүгдийн үүрэг, хариуцлага юм. Учир нь бидний бүх оршихуй Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ оюун санаа, бие махбод маань Бурханы даалгавар болон хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол бидний сүнс Бурханы даалгаврын төлөө амиа золиосолсон хүмүүсийг, тэр тусмаа биднийг бүх зүйлээр хангасан Бурханыг гутаах болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг).

Өнөөдөр Төгс Хүчит Бурханы Чуулган дахь зарим Христэд итгэгчид Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг номлож, гэрчлэхийн тулд бүх зүйлийг орхиж байгаа нь Тэнгэрийн хүсэл бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлд нийцдэг. Гэтэл ХКН-ын шашингүй үзэлтэй засгийн газар хүмүүсийг Бурханд итгэж, зөв замаар алхахыг зөвшөөрдөггүй. Тэд Христэд итгэгчдийн сайн үйлийг яллан, шүүж, тэднийг улангасан баривчилж, хяхан хавчдагийн улмаас Төгс Хүчит Бурханы Чуулганы олон Христэд итгэгчид гэр орон, хайртай хүмүүсээ орхихоос аргагүй болж, гэртээ харьж чадахгүй газар сайгүй тарахад хүрсэн. Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчийн олонх нь ХКН-ын гарт балмад дарангуйлалд өртөж, хоригдож, хавчигддагаас болж гэрээсээ дүрвэсэн гэж хэлэхэд буруудахгүй. Бүрэн бус судалгаагаар, 2011 оноос 2020 оны 6-р сарын хооронд гэхэд Төгс Хүчит Бурханы Чуулганы хамгийн багадаа 400,000 гаруй Христэд итгэгч баривчлагдсан байна. Тамлан зовоосны улмаас 169 хүртэлх тооны хүн нас барсан гэдгийг батлах нотолгоо бий. Эдгээр Христэд итгэгчийн гэр бүл бүхэлдээ сүйрсэн нь ХКН-ын балмад хавчлагаас болоогүй гэж үү? ХКН-ын хэрцгий хүчирхийлэл Христэд итгэгч хэмжээлшгүй олон гэр бүлийг сүйрүүлж, тоо томшгүй олон Христэд итгэгч гэрээсээ зугтахад хүрсэн—энэ ёрын мууг ХКН үйлдээгүй гэж үү? Коммунист нам Бурханд итгэдэг хүмүүсийг баривчлан, хавчиж, тэдний амьд байх эрхийг үгүй хийж, Христэд итгэгчдийн гэр бүлийн гишүүдийг хүртэл зүгээр өнгөрөөхгүй, эцэст нь хохирогчдод бурууг нь тохож, Христэд итгэгчид Бурханд итгэснээсээ болж гэр бүлээ орхиж, тэд л гэр бүлээ сүйрүүлж байгаа хэмээн зүтгэдгээ яасан ч болихгүй. Энэ нь баримтыг мушгиж, үнэнийг гуйвуулж байгаа хэрэг бус уу? Энэ бол ичгүүргүй, жигшүүртэй худал үг бус уу? Ардчилсан орны асар олон тооны хүн Бурханд итгэдэг. Тэдний хэн нь Бурханд итгэснээс болж засгийн газрын хавчлагад өртөн, гэрээсээ зугтахаас аргагүй болж, хайртай хүмүүсээ дахин харж чадахгүй болсон бэ? ХКН гэх мэтийн сатанлаг дэглэм л Бурханы төлөө өөрийгөө зориулж, зарлагаддаг Христэд итгэгчдийг ингэж гүжирдэж, шүүж чадна. Энэ бол үнэнийг гуйвуулж, зөвийг буруу болгодог тэрс үзлийн төөрөгдлөөс өөр юу ч биш. Энэ бол ХКН сатанлаг дэглэмээс өөр юу ч биш гэдгийн туйлын баталгаа юм; мөн чанартаа ХКН бол Бурханыг эсэргүүцэж, үзэн яддаг диавол Сатанд хамааралтай бүлгэм юм. ХКН бол энэ бүх Христэд итгэгчийн гэр бүлийг бүхэлд нь сүйрүүлж, газар сайгүй тараан, гэртээ харих боломжгүй болгосон гол буруутан!

Өмнөх: 1. Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан болох эцсийн өдрүүдийн Христийн илрэлт, ажлаас гаралтай гэж чи гэрчилдэг боловч шашингүй үзэлтэй ХКН-ын засгийн газар болон шашны ертөнцийн удирдагч нар та нарыг тэрс үзэлтэн, ше жяо гэж ялладаг. Тэгэхээр ХКН болон шашны ертөнцийн хэлж байгаа зүйлийг бид хэрхэн ялгаж таньж болох вэ?

Дараах: 3. Төгс Хүчит Бурханы Чуулган нь сайн мэдээг түгээж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилж, хүмүүсийг шударга байж, хүний амьдралын зөв замаар явахыг хүсэхээс өөр юм хийдэггүйг би харж байна. Гэтэл ХКН нь тус чуулганы сайн мэдээг түгээх эцсийн зорилго нь ХКН-ын засаглалыг түлхэн унагаах явдал гэсэн мэдээлэл тарааж байна. ХКН-ын үг үнэн, худал эсэхийг би яаж мэдэж болох вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих