4. Та нар хэдийгээр Төгс Хүчит Бурханд итгэж, Төгс Хүчит Бурханы үгийг уншин, Төгс Хүчит Бурханы нэрд залбирдаг боловч ХКН нь Төгс Хүчит Бурханы Чуулганыг хүн бий болгосон, та нар түүний хэлсэн болгоныг хийдэг гэх мэдээлэл тарааж байна. Энэ хүн бол тахилч, Бурханы ашигласан хүн бөгөөд тэр захиргааны бүх асуудлыг хариуцдаг гэж та нар гэрчилдэг. Би үүнийг ойлгож чадахгүй байна—Төгс Хүчит Бурханы чуулганыг чухамдаа хэн үүсгэн байгуулсан юм бэ? Гарал үүсэл нь юу вэ? Үүнийг тайлбарлаад өгч болох уу?

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Эзэнд итгэдэг хүн бүр Иудейн шашин болон Христийн шашин нь Бурханы илрэлт, ажлаас эх үндэстэй гэдгийг мэднэ; тэдгээр нь Бурханы ажлаас үүссэн. Ехова Бурхан гарч ирж, ажлаа гүйцэтгэж, хууль тунхагласан учраас Иудейн шашин бий болж, Эзэн Есүс гарч ирж, золин авралын ажил хийсэн учраас Христийн шашин бий болсон. Ямар ч хүн эдгээр шашныг үндэслэж чадахгүй. Үүний адилаар Төгс Хүчит Бурхан гарч ирж, ажлаа хийж, олон үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийж байгаа учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон. Завхарсан хүн төрөлхтөнд үнэн байхгүй, үнэнийг илэрхийлж үүрд чадахгүй—тэгэхээр ийм том чуулганыг хүн үндэслэсэн байж яаж болох юм бэ? Хэрэв хэн нэгэн нь Мосе Иудейн шашныг, Паул Христийн шашныг үндэслэсэн гэж хэлбэл чи итгэх үү? Мэдээж, чи итгэхгүй. Тэгэхээр Төгс Хүчит Бурханы Чуулганыг хүн үндэслэсэн гэж ХКН мэтгэдэг нь бүр ч илүүтэйгээр диаволын яриа, огт үндэслэлгүй юм. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан олон үнэнийг илэрхийлсэн бөгөөд Төгс Хүчит Бурханы үгийг уншсан хэн бүхэн тэдгээрийг үнэн гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг. Төгс Хүчит Бурханы үг энэ хүмүүсийг байлдан дагуулж, тэд Төгс Хүчит Бурханыг хүлээн авдаг бөгөөд тэдний итгэдэг Нэгэн бол Төгс Хүчит Бурхан гэдэгт эргэлзэж болохгүй. Тиймээс Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлаас л гарч ирж, Төгс Хүчит Бурхан үндэслэсэн гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Ажлынхаа үеэр Төгс Хүчит Бурханы ашиглаж, томилсон хүн бол чуулганы ажлыг хийхээр сонгогдсон хүмүүсийг удирдах нэгэн юм. Харин чуулганыг дарангуйлж, дайрч давшилж, устгахын тулд ХКН чуулганыг тодорхой нэг хүн үндэслэсэн гэж хэлдэг. Энэ нь инээдтэй хэрэг бус уу? ХКН ингэж хэлж байгаа нь Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар буруу мэдээлэл тарааж, гутааж, устгах зорилготой байгаа нь илэрхий байна. Гэхдээ ХКН хүссэндээ хүрсэн үү? Үгүй. Өнөөдөр Төгс Хүчит Бурханы ажил дэлхийн олон улс оронд хэдийн хүрсэн нь дараах зүйлийг баталж байна: Төгс Хүчит Бурханы Чуулганыг тодорхой нэг хүн үндэслэн гэсэн бүх яриа нь мунхаг, мэдлэггүй хүмүүсийг л мэхэлж чадах Сатаны зальжин явуулга юм.

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх болно(Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлснийхээ дагуу Бурхан дахин махбод болж, дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Эзэн Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үг ашиглан шүүлт, гэсгээлт, ариусгалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “шүүлт Бурханы гэрээс эхлэх(1 Петр 4:17), мөн “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2:7) гэсэн Библийн зөгнөлүүд биеллээ олдог. Бурханы эцсийн өдрүүдийн ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлжээ. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас үнэнийг хайрлаж, Бурханы гарч ирэхийг хүсэн эрмэлздэг бүх шашин, урсгалын хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг уншаад, тэдгээр нь үнэн болон Бурханы дуу хоолой мөн гэж таньсан юм. Тэд Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэлтэй болсон бөгөөд Төгс Хүчит Бурханыг ээлж дараалан хүлээн авчээ. Тэгээд Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм. Бодит баримтаар нотлогдсончлон, Төгс Хүчит Бурханы Чуулган бүхэлдээ Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлын үр дүнд бий болсон бөгөөд ямар ч хүн байгуулаагүй билээ. Яагаад гэвэл, Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон хүмүүс Төгс Хүчит Бурханы нэрээр залбирч, Түүний ажлыг дуулгавартай дагаж, Түүний илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс энэ сонгогдсон хүмүүс хүнд итгэхийн оронд эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Христ буюу махбодод биеллээ олсон Сүнс болох бодитой Бурханд итгэдэг гэдэг нь илэрхий юм. Гаднаа Төгс Хүчит Бурхан ердийн хүний Хүүгээс өөрцгүй боловч мөн чанартаа Тэрээр Бурханы Сүнсний биелэл бөгөөд үнэн, зам, амь билээ. Түүний ажил ба үг нь Бурханы Сүнсний шууд илэрхийлэл, Бурханы Өөрийн илрэлт юм. Тиймээс Тэр бол бие махбодтой болсон бодитой Бурхан мөн.

1991 онд эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан Хятад дахь үйлчлэлээ албан ёсоор гүйцэтгэж эхэлжээ. Тэрээр сая сая үг илэрхийлж, эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн шүүлтийн ажлыг эхэлсэн юм. Төгс Хүчит Бурханы үгэнд хэлдэгчлэн, “Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан дахиад л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). “Бурхан эцсийн өдрүүдэд үгийн ажил хийдэг бөгөөд ийм үг нь Ариун Сүнсний үг юм, учир нь Бурхан бол Ариун Сүнс бөгөөд бас махбод ч болж чадна; тиймээс урьд нь ярьж байсан Ариун Сүнсний үг бол өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үг юм… Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд айлдвар айлддаг учраас махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?). Эцсийн өдрүүд дэх Христийн илрэлт болон айлдвараас үүдэн, үнэнээр цангаж, үнэнийг эрэлхийлдэг бүр олон хүн Төгс Хүчит Бурханы үгээр байлдан дагуулагдаж, ариусгагдсан ба Бурханы шүүлт, гэсгээлтээс Бурханы илрэлт болон Золин Аврагчийн эргэн ирэлтийг харсан билээ. Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан—эргэн ирсэн Эзэн Есүс—эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлаас үүдэн, Түүний зөвт шүүлт, гэсгээлт дор үүсэн бий болжээ. Тус чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан, мөн биечлэн удирдаж, хариулдаг ба үүнийг яавч хэн нэгэн хүн байгуулаагүй юм. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүний хүлээн зөвшөөрдөг баримт. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханы ашигладаг хэнийг ч бай Бурхан урьдчилан тогтоож, биечлэн томилж, гэрчилдэг. Бурханы ашигладаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус, Бурханы оронд ажлыг нь хийж хэзээ ч чадахгүй. Завхарсан хүн төрөлхтөн үнэнгүй байдаг ба үнэнийг илэрхийлж хэзээ ч чаддаггүй, чуулган байгуулж бүр ч чадахгүй учраас Бурханы ашигладаг хүмүүс чуулганыг үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс ч тэдэнд итгэж, дагадаггүй. Нигүүлслийн эрин үеийн чуулгануудыг Паул болон бусад элчүүд үүсгэн байгуулаагүй, харин Эзэн Есүс Өөрөө байгуулсан ба тэдгээр нь Эзэн Есүсийн ажлын үр дүн байлаа. Үүний адилаар, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы Чуулганыг Бурханы ашигладаг хүн үүсгэн байгуулаагүй, харин энэ нь Төгс Хүчит Бурханы ажлын үр дүн юм. Бурханы ашигладаг хүн нь чуулгануудыг зөвхөн усалж, хангаж, удирдан, хүний үүргийг гүйцэтгэдэг. Бурханы сонгосон хүмүүс хэдийгээр Бурханы ашигладаг хүнээр удирдуулж, услуулж, хангагддаг боловч Төгс Хүчит Бурханаас өөр хэнд ч итгэж, дагадаггүй ба Түүний үг, ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай байдаг. Энэ бол хэн ч үгүйсгэж үл чадах бодит баримт билээ. Эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы илрэлт болон ажлаас үүдэн шашны бүх урсгал дахь Эзэний жинхэнэ итгэгчид эцэст нь Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүс хэдийнээ ирж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийснийг харсан бөгөөд Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг баталгаажуулан, үүний үр дүнд эцсийн өдрүүдийн ажлыг нь хүлээн авсан юм. Төгс Хүчит Бурханы үгээр байлдан дагуулагдсан бүх хүн Түүний нэрэнд захирагддаг бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганы сонгосон бүх хүн Төгс Хүчит Бурханд залбирч, Түүнийг дагаж, Түүнд дуулгавартай байж, шүтэн мөргөдөг. Хятад дахь сонгогдсон хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг эхлээд туулж, Түүний зөвт зан чанарыг ойлгож, Түүний сүр жавхлан, уур хилэнг харсан. Тиймээс тэд Бурханы үгээр бүрэн байлдан дагуулагдаж, Төгс Хүчит Бурханы өмнө нүүрээрээ газар мөргөн унасан бөгөөд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг дуулгавартай дагаж, хүлээн авахад бэлэн байгаа. Тэд үнэхээр гэмшиж, өөрчлөгдсөн бөгөөд тийнхүү Бурханы авралыг хүртсэн юм.

Дээрхийн нөхөрлөл

Өмнөх: 3. Төгс Хүчит Бурханы Чуулган нь сайн мэдээг түгээж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилж, хүмүүсийг шударга байж, хүний амьдралын зөв замаар явахыг хүсэхээс өөр юм хийдэггүйг би харж байна. Гэтэл ХКН нь тус чуулганы сайн мэдээг түгээх эцсийн зорилго нь ХКН-ын засаглалыг түлхэн унагаах явдал гэсэн мэдээлэл тарааж байна. ХКН-ын үг үнэн, худал эсэхийг би яаж мэдэж болох вэ?

Дараах: 5. Тавдугаар сарын 28-нд Шаньдун мужийн Жаоюань хотод болсон хэргийн дараа ХКН-ын засгийн газар гэр чуулганууд руу дайрах ажиллагаагаа эрчимжүүлж, тэр ч байтугай Төгс Хүчит Бурханы Чуулганыг дарж, таслан зогсоохын тулд бүр зэвсэглэсэн цагдаа нарыг дайчилсан. Жаоюаньд болсон хэрэгт эргэлзэж байгаагаа олон хүн илэрхийлсэн бөгөөд үүнийг ХКН-ын зүгээс олон нийтийн санаа бодлыг Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг болгохын тулд зохиомол хэрэг үүсгэн чуулган руу дайрч, дарангуйлах гэсэн оролдлого гэж үзсэн. Гэсэн хэдий ч энэ хэргийг ХКН-ын шүүх дээр олон нийтэд нээлттэй хэлэлцэж, Хятадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн бөгөөд зарим хүн ХКН-ын хэлсэн зүйлд итгэдэг. Жаоюаньд болсон хэргийн талаарх та нарын бодлыг сонсмоор байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих