1. Сүүлийн хэдэн жил манай чуулганд аливаа юм улам бүр баргар байх боллоо. Ах, эгч нар итгэл, хайраа алдаж, улам бүр сөрөг, сул дорой болж, номлогчид ямар ч сүнслэг байдалгүй болсон; тэдэнд номлох зүйл юу ч байхгүй. Бид бүгд Ариун Сүнсний ажлыг алдсан гэдгээ мэдэрдэг. Бид Ариун Сүнсний ажил байгаа чуулганыг хаа сайгүй хайсан боловч бидний олсон чуулган бүр эзгүйрсэн байдаг. Урсгал бүр яагаад ийм өлсгөлөнд нэрвэгдэв?

Хариулт:

Өнөөдөр шашны ертөнц эзгүйрч, Ариун Сүнсний ажил байхгүй болж, олон хүний итгэл, хайр бөхөж байна. Эдгээр нь хүлээн зөвшөөрөгдсөн баримт юм. Тэгэхээр ийнхүү эзгүйрсний үндсэн шалтгаан юу вэ? Бид одоо эцсийн өдрүүдийн эцсийн шатанд байгаа гэдгээ бүгд мэднэ. Эзэн Есүс “Ёс бус байдал элбэгшсэнээс болж олон хүний хайр хөрөх болно(Матай 24:12). хэмээн зөгнөсөн. Өнөөдөр шашны нийгэмд ёс зүйгүй хэргүүд улам бүр түгээмэл болж байна. Чуулгануудад пастор, ахлагч нар өөрсдийгөө гайхуулан, нэрд гарч, бусдын бишрэл хүндэтгэлийг олохын тулд Библи болон шашны онолын талаарх мэдлэгийг тайлбарлахаас өөр зүйл хийдэггүй. Тэд Эзэн Есүсийн тушаалуудыг хэзээ ч дагаж байгаагүй, мөн Эзэний үгийг хэрэгжүүлсэн туршлагын талаар ямар ч гэрчлэл тэдэнд байдаггүй. Тэд амийн оролтын талаар ямар ч номлол айлдаж чаддаггүй, Эзэний үгийг хэрэгжүүлж, туулахад хүмүүсийг хөтөлж ч байгаагүй. Олон пастор, ахлагч гадаад ертөнцийн чиг хандлагыг дагадаг бөгөөд тэд мөнгөнд шунаж, эрх мэдэл, өөрсдийн ашиг сонирхлын төлөө тэмцдэг—тэд Эзэний замаас бүрэн төөрсөн байдаг. Шашны дунд Эзэнд олон жил итгэсний дараа тэдний ойлгодог зүйл нь Библийн талаарх шашны онол, мэдлэг л байдаг; тэд үнэний талаар юу ч ойлгодоггүй, Эзэнийг өчүүхэн төдий ч мэддэггүй, тэдэнд хүндэтгэл, дуулгавартай байдал байдаггүй. Тэд бүгдээрээ, Эзэнд итгэдэг боловч, Эзэнийг мэддэггүй, Эзэнийг эсэргүүцдэг хүмүүс болдог. Энэ нь шашны ертөнцийн удирдагчид Эзэний замаас бүрэн төөрснийг харуулж байгаа бөгөөд үүний улмаас тэд Ариун Сүнсний ажил болон Бурханы ерөөлийг алдахад хүрсэн юм—шашны ертөнц эзгүйрсэн үндсэн шалтгаан нь энэ билээ. Нөгөө шалтгаан нь Бурхан шинэ ажил хийж байгаа бөгөөд Ариун Сүнсний ажил өөрчлөгдсөн явдал юм. Эзэн Есүс эргэн ирсэн бөгөөд Тэр бол бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан билээ. Тэрээр Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг гүйцэтгэж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөл болгож байна. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авдаг хүмүүст л Ариун Сүнсний ажил байдаг, зөвхөн тэд сэнтийгээс урсах амийн амьд усны хангалтыг хүртдэг. Бурханы өнөөгийн ажилтай хөл нийлүүлээгүй, Төгс Хүчит Бурханыг хүлээн авахаас татгалзсан хүмүүсийг Бурхан хаяж, таягдаж, харанхуйд автуулах болно. Шашны ертөнцийн пастор, ахлагч нар ялангуяа, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судалдаггүй төдийгүй, муйхарлан эсэргүүцэж, яллаж, хүмүүсийг хуурч мэхлэн, үнэн замыг эрж хайж, судлахыг нь болиулахын тулд янз бүрийн худал үг, төөрөгдлийг тарааж, мөн Бурханы хонин сүргийг хулгайлж өөрийн болгохыг хичээдэг. Тэд аль эртнээс Бурханы зан чанарыг өдөөж, Бурхан тэднийг жигшиж, хараадаг. Бурхан тэднийг хаяж, таягдахгүй байж яаж болох билээ? Өнөөдөр шашны ертөнцийг бараг бүхэлд нь үнэнийг үзэн яддаг, Бурханд дайсагнадаг шашны удирдагчид удирддаг. Шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг яаж олж авч чадах юм бэ? Яахан зэлүүд газар болохгүй байх билээ? Энэ бол шашны ертөнц эзгүйрч байгаа цаад суурь шалтгаан юм. Ийнхүү эзгүйрч байгаа нь Библийн зөгнөлийг бүрэн дүүрэн биелүүлж байна: “Харагтун, газар дээр өлсгөлөн илгээх өдрүүд ирлээ, талхаар өлсөж, усаар цангах биш, харин Еховагийн үгийг сонсохын төлөө өлсөнө гэж Ехова Бурхан айлдлаа(Амос 8:11). “Мөн ургац хураах хүртэл гурван сар дутуу байхад Би та нараас бороог татсан: Би нэг хотод бороо оруулж, нөгөө хотод бороо оруулаагүй: нэг хэсэгт нь бороо орсон, харин бороо ороогүй хэсэг нь хатсан. Иймээс хоёр, гурван хот нь ус уухын тулд өөр хот руу гэлдэрсэн; гэхдээ тэд сэтгэл ханаагүй: гэсэн ч та нар Над руу буцан ирээгүй гэж Ехова айлдлаа(Амос 4:7–8). “нэг хэсэгт нь бороо орсон” хэмээх хэсэг нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авч, дуулгавартай дагадаг чуулгануудыг хэлж байна; учир нь тэд Түүний одоогийн айлдварыг хүлээн авч, сэнтийгээс урсах амийн амьд усны хангалт, усалгааг хүртдэг. “харин бороо ороогүй хэсэг нь хатсан” гэдэг нь Эзэний үгийг хэрэгжүүлдэггүй, Эзэний тушаалыг дагадаггүй, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж, ялладаг шашны ертөнцийн пастор, удирдагчдыг хэлж байгаа бөгөөд энэ нь Бурхан шашны ертөнцийг жигшиж, голж, хараахад хүргэдэг. Шашны ертөнцөд Ариун Сүнсний ажил огт байхгүй, Бурханы өнөө цагийн айлдварын хангалтыг хүлээн авах чадваргүй, эзгүйрэлд живжээ. Хуулийн эриний төгсгөлд, өмнө нь Еховагийн алдар суугаар бялхаж байсан сүм эзгүйрч, итгэгчид хуулийг дагаж мөрдөхгүй, тахилч нар ядмагхан тахил өргөж, сүм нь хулгайчдын үүр болж хувирсан нь ерөөсөө л Иудейн удирдагчид зөвхөн хүний уламжлалыг дагаж, Бурханы тушаалыг огоорсон учраас тэр юм; Бурханы замаас бүрмөсөн төөрсөн тул Бурхан тэднийг хараасан. Түүнчлэн, энэ нь Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед сүмийн гадна хүн төрөлхтнийг золин аврах ажлыг эхлүүлсэн учраас тэр юм. Бурханы ажил өөрчлөгдсөн бөгөөд Эзэн Есүсийн ажлыг хүлээн авсан бүх хүн Ариун Сүнсний ажлыг олж авсан бол Эзэн Есүсийг голж, эсэргүүцсэн хүмүүсийг Бурханы ажил таягдан хаяж, харанхуй, хоосролд автуулав.

Бурхан шашны нийгэмлэгийг өлсгөлөнд нэрвэгдэхийг зөвшөөрдөг бөгөөд үүний цаана Бурханы хүсэл байдаг. Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг авч үзье: “Бурхан энэ баримтыг гүйцэлдүүлнэ: Тэр орчлон ертөнц даяар бүх хүнийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнс авахаар түүн рүү очиж, түүнд бөхийдөг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Шашны нийгэмлэг тэр чигтээ асар их өлсгөлөн амсах ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах мөнх урсах булагтай амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн рүү очиж, Түүнд найдна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Мянган жилийн хаанчлал ирчихсэн). “Бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы бүх ажил зөвхөн энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэрээр та нарын төлөө бүхнээ золиосолсон; Тэрээр орчлон ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч, та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс. Түүнчлэн Тэрээр алдар суугаа Өөрийн сонгосон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн, Өөрийн төлөвлөгөөний зорилгыг энэ бүлэг хүнээр дамжуулан бүрэн харуулна. Тиймээс та нар бол Бурханы өвийг хүлээн авах хүмүүс, бүр түүгээр ч барахгүй Бурханы алдрын өв залгамжлагчид билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?).

Өөрт нь үнэхээр итгэж, Өөрийнх нь илрэлтийг хүсэмжилдэг хүмүүсийг Бурхан хэзээ ч хаядаггүй гэдгийг Төгс Хүчит Бурханы үг бидэнд тодорхой харуулдаг. Бурхан шашны нийгмийг эзгүйрэхийг зөвшөөрсөн нь үнэнийг хайрладаг шашны хүмүүсийг шашнаас гарахад хүргэж, шашны ертөнцийн антихристүүд болон хорон муу хүмүүсийн дөнгө, хяналтаас мултарч, ингэснээрээ тэд Бурханы үгээр шүүгдэж, цэвэрлэгдэж төгс болгуулахын тулд Бурханы сэнтийн өмнө өргөгдөж чадна. Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан гамшиг тохиохоос өмнө анхны үр жимс болох бүлэг ялагчдыг бий болгохын тулд шүүлтийн ажлыг хийж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврахаар бүх үнэнийг илэрхийлдэг. Энэ нь Илчлэлийн номын дараах зөгнөлийг биелүүлж байна: “Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ(Илчлэл 14:4). Бурхан эдгээр ялагчдыг бүрэн төгс болгох үедээ сайныг шагнаж, мууг шийтгэхээр агуу гамшгуудыг буулгах болно. Бид шашныг орхиж, Хурганы мөрийг дагаж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, дуулгавартай дагаж, Христийн суудлын өмнө шүүгдэж, цэвэр болгуулсан тохиолдолд л Бурхан биднийг ялагчид болгон төгс болгож, дэлхий ертөнц сорилтод орох үед Бурханы шалгалтаас зайлсхийж чадна. Бурханаар бүрэн төгс болгуулсан эдгээр ялагч буюу анхны үр жимс л Бурханы амлалт, ерөөлийг хүртэх эрхтэй. Харин Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хэзээ ч хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан жигшин, голж, таягдан хаях болно. Тэд гамшигт шидэгдэж, шийтгэгдэх нь гарцаагүй бөгөөд аврагдах боломжоо үүрд алдах болно. Энэ бол эргэлзээгүй!

Өмнөх: 4. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг үнэн гэдгийг би хүлээн зөвшөөрч байгаа ч ХКН болон шашны нийгэмлэгийн тараасан бүх худал үг, төөрөгдөлд гэр бүлийнхэн маань автсан байна. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахыг минь болиулахын тулд тэд чадах бүхнээ хийдэг. Төгс Хүчит Бурханд итгэдгээсээ болж би гэр бүлийнхэнтэйгээ муудалцахыг хүсэхгүй байна, гэвч бас Төгс Хүчит Бурханд итгэх итгэлээсээ татгалзаж, Бурханд аврагдах боломжоо ч алдмааргүй байна. Би юу хийвэл зөв байх вэ?

Дараах: 2. Хэдийгээр Төгс Хүчит Бурханы Чуулган сүүлийн жилүүдэд ХКН болон шашны нийгэмлэгийн улайрсан эсэргүүцэл, яллалтад нэрвэгдэж ирсэн ч чуулган Бурханыг гэрчлэх онлайн кино, видеог улам их гаргасаар байгааг би харж байна. Эдгээр кино, видеоны агуулга улам бүр нэмэгдэж, техникийн хувьд улам бүр сайжирч байна. Эдгээр бүтээлийн нөхөрлөдөг үнэн бас хүмүүст гайхалтай сургамж болдог. Шашны нийгэм даяар сүүлийн жилүүдэд Бурханы ажлыг гэрчилсэн үүнтэй эн тэнцэхүйц сайн кино огт хийгээгүй. Одоо бүх шашин, урсгалаас Бурханд үнэхээр итгэдэг олон олон хүн Төгс Хүчит Бурханы Чуулганд нэгдэж байна. Шашны нийгэм тэр чигтээ тэгтлээ эзгүйрч байхад Төгс Хүчит Бурханы Чуулган яагаад цэцэглэн хөгжиж байна вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих