4. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг үнэн гэдгийг би хүлээн зөвшөөрч байгаа ч ХКН болон шашны нийгэмлэгийн тараасан бүх худал үг, төөрөгдөлд гэр бүлийнхэн маань автсан байна. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахыг минь болиулахын тулд тэд чадах бүхнээ хийдэг. Төгс Хүчит Бурханд итгэдгээсээ болж би гэр бүлийнхэнтэйгээ муудалцахыг хүсэхгүй байна, гэвч бас Төгс Хүчит Бурханд итгэх итгэлээсээ татгалзаж, Бурханд аврагдах боломжоо ч алдмааргүй байна. Би юу хийвэл зөв байх вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Хүү, охиноо Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой биш юм. Загалмайгаа үүрээд Миний араас дагадаггүй хүн Миний хувьд зохистой нэгэн биш” (Матай 10:37–38).

“Зөвт байдлын төлөө хавчигддаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал тэднийх билээ” (Матай 5:10).

Холбогдох Бурханы үг:

Хэрвээ Би яг одоо та нарын өмнө хэсэг мөнгө тавиад, дураараа сонгох эрх өгсөн бол, сонголтын чинь төлөө та нарыг яллахгүй байсан бол—та нарын ихэнх нь мөнгийг сонгож, үнэнийг хаях байсан. Та нарын дундаас арай өөдтэй нь мөнгийг орхиж, үнэнийг дурамжхан сонгож байхад энэ хоёрын дундах хүмүүс нэг гартаа мөнгө, нөгөөдөө үнэнийг барих байсан. Ийнхүү та нарын үнэн төрх илэрхий болохгүй гэж үү? Үнэн болон үнэнч байдаг зүйлийнхээ аль нэгийг сонгох үедээ та нар бүгд ийм сонголтыг хийх бөгөөд хандлага чинь хэвээр үлдэх байсан. Тэгэхгүй гэж үү? Зөв, буруугийн хооронд хэлбэлзсэн хүмүүс та нарын дунд олон байдаггүй гэж үү? Гэр бүл ба Бурхан, хүүхдүүд ба Бурхан, эв найр ба хагарал, элбэг баян байдал ба ядуурал, байр суурь ба эгэл байдал, дэмжлэг авах ба хөсөр хаягдах зэрэг эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондох тэмцэлд хийсэн сонголтуудаа та нар мэдэж байгаа нь лавтай. Эв найртай гэр бүл, салсан гэр бүл хоёроос та нар эхнийхийг нь сонгосон ба ингэхдээ огт эргэлзээгүй; эд баялаг, үүрэг хоёроос бас л эхнийхийг нь, бүр эрэг рүү буцаха хүсэлгүйгээр сонгосон; тансаг байдал, ядуурал хоёроос та нар эхнийхийг нь сонгосон; өөрийнхөө хөвгүүд охид, эхнэр, нөхөр болон Миний дундаас та нар эхнийхийг нь сонгосон; үзэл, үнэн хоёроос дахиад л эхнийхийг нь сонгосон. Бүх төрлийн ёрын муу үйл хэрэгтэй чинь тулгараад Би та нарт итгэх итгэлээ бараг алдчихсан. Зүрх сэтгэл чинь зөөлрөхөөргүй маш хатуу байдаг нь Намайг эгээ л туйлын их гайхшируулдаг. Олон жилийн зүтгэл, хүчин чармайлт Надад, та нарын орхилт, цөхрөлөөс өөр юу ч авчраагүй бололтой, гэвч та нарт тавих найдлага маань өдөр ирэх бүр ихэсдэг, учир нь Миний өдөр хүн бүрийн өмнө бүрэн ил болсон билээ. Гэсэн ч та нар харанхуй, ёрын муу зүйлсийг цөхрөлтгүй эрж хайн, тэдгээрээс зууралдахаа болихоос татгалздаг. Тэгвэл та нарын төгсгөл ямар байх вэ? Та нар үүнийг ер нь анхааралтай бодож үзсэн үү? Хэрвээ та нараас дахиад сонголт хийхийг хүсвэл хандлага чинь ямар байх вэ? Мөн л эхнийх нь байх уу? Та нар бас л Миний урмыг хугалж, таагүй уй гашуу авчрах болов уу? Та нарын зүрх сэтгэл мөн л өчүүхэн төдий халуун дулаан хэвээр байх болов уу? Миний зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд юу хийхээ мэдэхгүй хэвээр байх болов уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи хэнд үнэнч вэ?

Хэрвээ итгэлгүй байсан бол ийм төрлийн гэсгээлт, эсвэл ийм төрлийн шүүлтийг амсахгүй байх байсан гэж чи хэлж магадгүй. Гэвч итгэлгүйгээр чи Төгс Хүчитээс ийм гэсгээлт, ийм халамжийг хүлээн авч чадахгүйгээр зогсохгүй, Бүтээгчтэй уулзах боломжоо үүрд алдах байсан гэдгээ мэдэж байх ёстой. Чи хүн төрөлхтний гарал үүслийг хэзээ ч мэдэхгүй, хүний амьдралын ач холбогдлыг хэзээ ч ойлгохгүй байх байсан. Бие чинь үхэж, сүнс чинь одсон ч гэсэн чи Бүтээгчийн бүх үйл хэргийг мөн л ойлгож чадахгүй байх байсан, тэр ч бүү хэл, Бүтээгч хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа газар дээр үнэхээр агуу ажил хийсэн гэдгийг мэдэхгүй байх байв. Түүний бүтээсэн энэхүү хүн төрөлхтний нэгэн гишүүн болохын хувьд чи ийм маягаар мунхаглан харанхуй руу унаж, мөнхийн шийтгэл амсахыг хүсэж байна уу? Хэрвээ чи өөрийгөө өнөөдрийн гэсгээлт, шүүлтээс салгавал чамд юу тулгарах вэ? Өнөөгийн шүүлтээс салмагц энэхүү хүнд хэцүү амьдралаас зугтаж чадна гэж чи бодож байна уу? Хэрвээ чи “энэ газрыг” орхиж явбал зовлонт тарчлаан, эсвэл диаволын учруулсан харгис хүчирхийлэлтэй л тулгарна гэдэг худлаа гэж үү? Тэвчихийн аргагүй өдөр, шөнүүд тулгарч магад бус уу? Өнөөдрийн энэ шүүлтээс л зугтдаг учраас чи ирээдүйн тарчлаанаас үүрд зайлж чадна гэж бодож байна уу? Чиний замд юу тулгарах вэ? Энэ нь үнэхээр чиний хүсдэг Диваажингийн орон байх юм гэж үү? Чи одоогийнх шигээ бодит байдлаас зугтсанаар хожмын мөнхийн гэсгээлтээс зайлж чадна гэж бодож байна уу? Өнөөдрөөс хойш чи ийм боломж, ийм ерөөлийг дахиад ер нь олж чадах уу? Гай гамшиг чамд тохиолдох үед чи тэдгээрийг олж чадах уу? Бүх хүн төрөлхтөн амралтад орох үед чи тэдгээрийг олж чадах уу? Өнөөгийн аз жаргалтай амьдрал болон эв зохицолтой бяцхан гэр бүл чинь ирээдүйн мөнхийн хүрэх газрыг чинь орлож чадах уу? Хэрвээ чи жинхэнэ итгэлтэй бол, мөн хэрвээ чи итгэлээсээ үүдэн асар ихийг олж авдаг бол тэр бүхэн нь бүтээгдсэн зүйл болох чиний олж авах ёстой, бас анхнаасаа чамд байх ёстой байсан зүйл юм. Ийм байлдан дагуулалт чиний итгэл болон аминд хамгийн их ач тустай.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1

Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй бол амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

Хүмүүс бие биедээ хэрхэн хандах ёстой талаар Бурханы үгэнд ямар зарчмыг дурддаг вэ? Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн ядах. Өөрөөр хэлбэл, үнэнийг үнэхээр эрэлхийлж, Бурханы хүслийг биелүүлдэг, Бурханы хайртай хүмүүс бол чиний хайрлах ёстой яг тэр хүмүүс юм. Бурханы хүслийг биелүүлдэггүй, Бурханыг үзэн яддаг, Бурханд дуулгаваргүй байдаг, Бурханы үзэн яддаг хүмүүс бол бидний ч бас жигшиж, голох ёстой хүмүүс билээ. Бурханы үг үүнийг шаарддаг. Эцэг эх чинь Бурханд итгэдэггүй бол тэд Бурханыг үзэн яддаг; тэд Бурханыг үзэн яддаг бол Бурхан тэдэнд гарцаагүй зэвүүцдэг. Тэгэхээр, эцэг эхээ үзэн яд гэж хэлсэн бол чи тэгж чадах уу? Эцэг эх чинь Бурханыг эсэргүүцэж, доромжилдог бол тэд Бурханыг үзэн ядаж, хараадаг хүмүүс гарцаагүй мөн. Ийм нөхцөлд чиний эцэг эх Бурханд итгэхэд чинь саад хийдэг бол, аль эсвэл саад хийдэггүй бол чи эцэг эхдээ яаж хандах ёстой вэ? Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс “Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ?… Тэнгэр дэх Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хэн боловч Миний эх, ах, эгч дүүс мөн” гэж хэлсэн. Энэ үгийг тэртээ Нигүүлслийн эрин үед аль хэдийн хэлсэн байсан, харин одоо Бурханы үг бүр ч оновчтой байдаг: “Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн яд.” Эдгээр үг гол санааг шууд хэлдэг ч ихэнхдээ хүмүүс жинхэнэ утгыг нь ойлгож чаддаггүй.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л хүн үнэнээсээ өөрчлөгдөж чадна

Иов хайр, хорслыг ялгадаг нь

Иовын хүн чанарын өөр нэг тал нь түүний эхнэртэйгээ ярилцсан энэ үгээс харагддаг: “Тэгэхэд эхнэр нь түүнд, ‘Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх’ гэв. Харин тэр түүнд, ‘Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?’ гэв” (Иов 2:9–10). Иовын эхнэр түүний тарчилж байгааг хараад зовлонгоосоо зайлахад нь туслахын тулд зөвлөгөө өгөхөөр оролдсон—гэвч “сайн санааг” нь Иов сайшаагаагүй; харин ч энэ нь түүний уурыг хүргэсэн, яагаад гэвэл, эхнэр нь түүний Ехова Бурханд итгэх итгэл болон дуулгавартай байдлыг үгүйсгэсэн бөгөөд түүнчлэн Ехова Бурханы оршин тогтнолыг үгүйсгэсэн билээ. Энэ нь Иовд тэвчихийн аргагүй байсан, учир нь тэр Бурханыг эсэргүүцэх, эсвэл гомдоох ямар нэг зүйл хийхийг бусдад байтугай өөртөө хэзээ ч зөвшөөрч байгаагүй юм. Бусад хүмүүс Бурханыг гүтгэн доромжилсон үг хэлж байхад тэр хайхрахгүй байж хэрхэн чадах билээ? Тиймээс тэр эхнэрээ “мунхаг эм” гэж дуудсан. Иов эхнэртээ уурлаж, үзэн ядсан, түүнчлэн зэмлэж буруушаасан. Энэ нь хайр, хорслыг хооронд нь ялгах Иовын хүн чанарын ердийн илэрхийлэл байсан бөгөөд түүний шулуун шударга хүн чанарын жинхэнэ төлөөлөл байсан юм. Иов шударга ёсны мэдрэмжтэй хүн байсан—энэ нь, хорон муу уур амьсгал, урсгалыг үзэн ядаж, гаж буруу тэрс үзэл, хөгийн маргаан болон утга учиргүй нотлохыг жигшин, яллаж, няцаадаг болгосон ба олон нийтэд адлагдаж, ойр дотны хүмүүстээ хаягдах үедээ өөрийн зөв зарчим, үзэл баримтлалд үнэнч байх боломжийг түүнд олгожээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Чи дотроо Миний зоригийг тээж, итгэдэггүй төрөл төрөгсөдтэйгөө нүүр тулахдаа зарчимтай байх ёстой. Харин чи бас Миний төлөө ямар ч харанхуй хүчинд бууж өгөх ёсгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухааныг түш; Сатаны хуйвалдаан биелэх боломж бүү олго. Миний дэргэд зүрх сэтгэлээ байлгахад бүх хүчин чармайлтаа гарга, Би чамайг тайтгаруулж, амар амгалан, баяр хөөр авчирна. Бусад хүний өмнө онцгой байх гэж бүү тэмүүл; Намайг хангалуун байлгах нь илүү үнэ цэнэтэй, чухал биш гэж үү? Намайг хангалуун байлгахдаа чи үүрдийн, насан туршийн баяр хөөр, амар амгалангаар бүр ч илүү их дүүрэн болохгүй гэж үү? Чиний одоогийн зовлон ирээдүйн ерөөл чинь хэчнээн агуу байхыг илтгэдэг; үүнийг дүрслэхийн аргагүй. Чи хэчнээн агуу ерөөл авахаа мэдэхгүй, үүний тухай мөрөөдөж ч чадахгүй. Өнөөдөр энэ бодитой болсон; маш бодитой! Энэ төдий холгүй байна, чи харж чадах нь уу? Үүний өчүүхэн хэсэг бүр нь Миний дотор бий; урдах зам ямар их гэгээтэй байна гээч! Нулимсаа арч, зовлон, уй гунигийг дахин бүү мэдэр. Бүх юмыг Миний гар зохицуулсан, Миний зорилго гэвэл, та нарыг удалгүй ялагчид болгож, Өөртэйгөө хамт алдар сууд аваачих явдал юм. Чи өөрт тохиолдсон бүхний төлөө нийцүүлэн талархаж, үлэмж магтах ёстой; тэгснээр Миний зүрх сэтгэлийг ихэд хангалуун болгоно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг

Итгэдэг нөхөр, итгэдэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг үр хүүхэд, итгэдэггүй эцэг эх хоорондоо ямар ч холбоогүй байдаг; тэд бол огт таарахгүй хоёр төрлийн хүмүүс юм. Амралтад орохоос өмнө хүнд махан биеийн хамаатан садан байдаг ч амралтад ормогц яриад байх махан биеийн хамаатан садан гэж байхаа болино. Үүргээ биелүүлдэг хүмүүс бол биелүүлдэггүй хүмүүсийн дайсан; Бурханыг хайрладаг хүмүүс болон Бурханыг үзэн яддаг хүмүүс бол өөр хоорондоо эсрэг хүмүүс. Амралтад орох хүмүүс болон устгагдсан байх хүмүүс нь хоорондоо таарамжгүй хоёр төрлийн бүтээл юм. Үүргээ биелүүлдэг бүтээл амьд үлдэж чадна, харин үүргээ биелүүлдэггүй бүтээл сүйрлийн бай болно; үүнээс гадна, энэ нь мөнхөд үргэлжилнэ. Чи бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлэхийн тулд нөхрөө хайрладаг уу? Мөн бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлэхийн тулд эхнэрээ хайрладаг уу? Бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхийн тулд чи үл итгэгч эцэг эхдээ ачлалтай байдаг уу? Бурханд итгэх тухай хүний үзэл бодол зөв үү, буруу юу? Чи яагаад Бурханд итгэдэг юм бэ? Юу олж авахыг хүсдэг юм бэ? Бурханыг хэрхэн хайрладаг вэ? Бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж чаддаггүй, бүрэн дүүрэн хичээл зүтгэл гаргаж чаддаггүй хүмүүс сүйрлийн бай болно. Өнөөдрийн хүмүүс хоорондоо бие махбодын харилцаатай, түүнчлэн цусан холбоотой байдаг боловч ирээдүйд энэ бүгд нуран унана. Итгэгчид, үл итгэгчид нь хоорондоо таарамжгүй; харин ч нэг нэгнийхээ эсрэг байдаг. Амралтад байгаа хүмүүс Бурхан бий гэдэгт итгэн, Бурханд дуулгавартай байна, харин Бурханд дуулгаваргүй хүмүүс бүгд устгагдсан байх болно. Газар дэлхий дээр гэр бүлүүд оршин байхаа болино; эцэг эх, үр хүүхэд, хань ижлийн харилцаа яаж байж болох юм бэ? Чухамдаа итгэл болон үл итгэлийн нийцэшгүй байдал нь ийм бие махбодын харилцааг бүрмөсөн тасалсан байх болно!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Тайлбар:

а. Эрэг рүү буцах: “муу замаасаа буцах” гэсэн утгатай хятад хэлц үг.

Өмнөх: 3. Төгс Хүчит Бурханы Чуулганы номлодог зүйл үнэн зам гэдгийг би хүлээн зөвшөөрч байгаа боловч манай чуулганы хүмүүс пастор, ахлагч нарын тараасан худал үг, төөрөгдөлд мэхлэгдсэн тул тэд бүгдээрээ Төгс Хүчит Бурханы Чуулганд дайсагнадаг. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсны дараа намайг хуучин чуулганы ах эгч нар маань голж, гүтгэн доромжлох вий гэхээс санаа зовж байна. Миний биеийн хэмжээ хэтэрхий жижиг, би энэ бүхэнтэй нүүр тулахаар зоригтой биш болохоор яах ёстой вэ?

Дараах: 1. Сүүлийн хэдэн жил манай чуулганд аливаа юм улам бүр баргар байх боллоо. Ах, эгч нар итгэл, хайраа алдаж, улам бүр сөрөг, сул дорой болж, номлогчид ямар ч сүнслэг байдалгүй болсон; тэдэнд номлох зүйл юу ч байхгүй. Бид бүгд Ариун Сүнсний ажлыг алдсан гэдгээ мэдэрдэг. Бид Ариун Сүнсний ажил байгаа чуулганыг хаа сайгүй хайсан боловч бидний олсон чуулган бүр эзгүйрсэн байдаг. Урсгал бүр яагаад ийм өлсгөлөнд нэрвэгдэв?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих