5. Эзэн эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхээр эргэж ирсэн гэж та нар гэрчилдэг, гэвч Эзэн Есүс “Учир нь хэрвээ Би явахгүй бол Туслагч та нар луу ирэхгүй; харин Би явбал Түүнийг та нар луу илгээнэ. Ирэх үедээ Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ(Иохан 16:7–8) гэж хэлсэн. Эзэн Есүс амилж, дээш гарсны дараа Ариун Сүнс Пентэкостын үеэр хүн дээр ажиллахаар ирж, хүнийг нүгэл, зөвт байдал, шүүлтийн талаар зэмлэсэн гэж бид итгэдэг. Тэгэхээр бид нүглээ улайж, Эзэнд гэмшиж л байгаа цагт Ариун Сүнс биднийг зэмлэж, сахилгажуулах болно, энэ бол Эзэн биднийг шүүх шүүлт. Та нарын яриад байгаа эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил болон Эзэн Есүсийн ажлын хооронд чухамдаа ямар ялгаа байна вэ?

Хариулт:

Зөвхөн Эзэн Есүсийн хэлсэн “Учир нь хэрвээ Би явахгүй бол Туслагч та нар луу ирэхгүй; харин Би явбал Түүнийг та нар луу илгээнэ. Ирэх үедээ Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ(Иохан 16:7–8), хэмээх үг дээр үндэслэн чи Ариун Сүнс хүн дээр ажиллаж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг гүйцэтгэхийн тулд Пентекостын өдөр бууж ирсэн гэж хэлж зүрхлэх үү? Бурханы үгэнд үүний ямар нэгэн үндэслэл байна уу? Түүний үгийн талаарх ийм ойлголт Эзэний хүсэлд нийцэх үү? Эзэн Есүс “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:47–48) хэмээн тодорхой хэлсэн. Эзэн Есүсийн үг хоёрдмол утгатай биш: Түүний үйлдлүүд нь шүүлтийн ажил биш байсан бөгөөд Тэр зөвхөн эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлыг гүйцэтгэх байсан. Тиймээс, Ариун Сүнсний Нигүүлслийн эрин үеийн ажлыг аваад, эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийн ажил гэж нэрлэх нь буруу гэж хэлэхэд гэмгүй. Бид Эзэний өмнө нүглээ улайж, гэмшихээр ирэхэд шаналлын нулимс хацрыг маань даган урсдаг, энэ бол ердөө Ариун Сүнс бидний сэтгэлийг хөндөж, зэмлэж буй хэрэг юм. Энэ нь Ариун Сүнсний Нигүүлслийн эрин үеийн ажил үр дүнтэй байсан гэсэн үг. Энэ нь Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаас огт өөр билээ. Шүүлт гэж чухам юу болохыг ойлгохын тулд Төгс Хүчит Бурханы үгээс хоёр хэсгийг харцгаая.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “‘Шүүлт’ гэдэг үгийг дурдах үед чи Еховагийн бүх газар оронд хэлсэн үг болон Есүсийн фарисайчуудад хэлсэн зэмлэлийн үгийн тухай бодох болно. Эдгээр үг хэдийгээр хатуу ч гэлээ хүнийг шүүх Бурханы шүүлт байгаагүй, ердөө л өөр өөр орчинд буюу өөр өөр нөхцөлд Бурханы хэлсэн үг байсан юм. Эдгээр үг нь эцсийн өдрүүдэд хүнийг шүүхдээ Христийн хэлдэг үгтэй адилгүй. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан дахиад л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Төгс Хүчит Бурхан шүүлт болон шүүлтийн ажлын үр нөлөө гэж юу болохыг тун тодорхой харуулдаг: Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлт нь хүнийг нэг мөр цэвэрлэж, аврах ажил юм. Энэ нь хүн төрөлхтнийг зэмлэж, хараасан хэдэн үг хэлэх эсвэл хэдэн мөр бичвэр илэрхийлэх төдий хэрэг биш юм. Харин Бурхан хангалттай хэмжээний үгийг илэрхийлдэг. Цэвэрлэгдэж, аврагдахын тулд хүний ойлгож, орох ёстой үнэний янз бүрийн бүхий л талыг Бурхан илэрхийлж, зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнийхөө бүх нууцыг хүн төрөлхтөнд илчилдэг. Бурхан одоо Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн илэрхийлснээс хэдэн зуу, мянга дахин их үгийг илэрхийлж байна. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын цөм нь үнэний илэрхийлэл, хүн төрөлхтний шүүлтийн үгийн илэрхийлэл билээ. Тэрээр хүний нүгэлт, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг төрөлхийн чанар, зан чанарыг шүүж, илчилсэн; Тэрээр Сатан хүн төрөлхтнийг завхруулсан баримтыг илчилсэн; Тэрээр Бурханы ариун, зөвт, халдашгүй зан чанарыг харуулсан; Тэрээр Бурханы хүсэл болон хүн төрөлхтөнд тавих шаардлага, мөн хэн аврагдаж, хэн шийтгэгдэх гэх мэт үнэний янз бүрийн талыг бидэнд хэлсэн. Бид Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг туулсан, бид Бурханы удирдлагын төлөвлөгөөний зорилгыг ойлгож, Бурханыг улайран эсэргүүцдэг Сатаны чөтгөрийн дүр төрхийг тодорхой харж, Сатанаар гүн гүнзгий завхруулагдсан завхралынхаа үнэн, мөн чанарыг ойлгож, өөрсдийнхөө Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг сатанлаг төрөлхийн чанараа мэддэг. Бидэнд бас Бурханы зөвт зан чанар, Түүний төгс хүчин, мэргэн ухаан болон Түүнд юу байгаа, Тэр юу болох талаар бага зэрэг бодит мэдлэг бий. Бидэнд Бурханаас эмээх сэтгэл төрж, бид ичгүүрээ нуух газаргүйгээр газарт унан мөргөж, Бурханы өмнө амьдрахад тохирохгүй гэдгээ мэдэрч, өөрсдийгөө жигшин, зүрх сэтгэлдээ өөрсдийгөө хаядаг. Бид аажмаар нүглийн хүлээснээс ангижирч, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж, Бурханаас үнэхээр эмээж, Түүнийг дуулгавартай дагадаг хүмүүс болдог. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг туулснаар бид ийм үр дүнд хүрдэг бөгөөд зөвхөн энэ л Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил билээ.

Одоо Нигүүлслийн эрин үеийг авч үзье. Хэдийгээр Эзэн Есүс шүүлтийн зарим үгийг, фарисайчуудыг яллаж, хараасан үгийг хэлсэн боловч Тэр зөвхөн золин авралын ажлыг хийсэн бөгөөд үүний гол цөм нь өршөөл хийгээд хүмүүсийг гэмшихийг хүсэж, хүнд өршөөл үзүүлэн, хүнд нигүүлсэл хайрлах явдал байв. Ажлынх нь цөм нь хүний нүглийг шүүж, цэвэршүүлэх биш байсан учраас Эзэн Есүс золин авралын ажилд үндэслэн хязгаарлагдмал үгийг илэрхийлж, хэрхэн гэмшиж, улайх, хэрхэн даруухан, тэвчээртэй байх, хэрхэн адис хүртэх, загалмай үүрэх, зовох гэх мэт зүйлийг бидэнд заасан юм. Эзэнд итгэхдээ бид гэм нүглээ өршөөлгүүлж, хуулиар яллуулахаа больж, хороолгуулахгүйн тулд Эзэний хэлсэн үгийн дагуу л гэмшиж, улайх хэрэгтэй байв; тэгснээр бид Бурханд залбирч, Түүний нигүүлсэл, ерөөлийг хүртэх шаардлагыг хангадаг байв. Нигүүлслийн эрин үеийн Бурханы золин авралын ажлаас ийм үр дүн гарсан бөгөөд энэ нь эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын үр дүнгээс эрс ялгаатай байв. Гэсэн хэдий ч Ариун Сүнсний Нигүүлслийн эрин үеийн ажлыг туулж, Ариун Сүнсээр гэгээрүүлж, зэмлүүлж, сахилгажуулагдаж, Эзэний өмнө залбиран нүглээ улайхдаа шаналлын нулимс хацраа дагуулан урсгаж, зарим нэг сайн зан авирыг харуулах нь Бурханы шүүлтийг туулж, цэвэрлэгдэж байгаа хэрэг гэж итгэдэг хүмүүс бий. Тиймээс бид чамаас ингэж асууя: Чи нүглийнхээ үндсийг мэддэг үү? Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанар-мөн чанараа чи мэдэх үү? Хүн төрөлхтний гүн гүнзгий завхралын үнэнийг мэдэх үү? Чи Сатаны хорон муу мөн чанарыг олж харсан уу? Бурханы зөвт, сүр жавхлант, халдашгүй зан чанарыг мэдэх үү? Чи нүглийн хүлээс, чөдрөөс үнэхээр мултарсан уу? Сатанлаг зан чанар чинь цэвэрлэгдсэн үү? Чи Бурханаас эмээж, Түүнийг дуулгавартай дагадаг хүн болсон уу? Эдгээрийн алинд нь ч хүрч чадаагүй байж чи Бурханы шүүлтийг туулсныхаа дараа цэвэрлэгдсэн гэж яаж хэлж чадаж байна вэ? Тиймээс, Эзэн Есүсийн Нигүүлслийн эрин үед хийсэн ажил нь шүүлтийн ажил байгаагүй. Төгс Хүчит Бурханы Хаанчлалын эрин үед хийж байгаа зүйл л Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил билээ.

Өмнөх: 4. Хэрэв бид Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авахгүй бол цэвэрлэгдэхгүй бөгөөд ингэснээр Бурханы хаанчлалд ороход тохирохгүй болно гэж та нар хэлдэг. Бид үүнд итгэхгүй байна. Хэдийгээр бид нүгэл үйлдэх чадвартай, махан биед хүлэгдсэн хэвээр байгаа ч Библид “Нүд ирмэхийн зуур, нэг агшинд сүүлчийн бүрээн дуугаар: учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах руу амилуулагдаж, бид өөрчлөгдөх болно” (1 Коринт 15:52) хэмээн тун тодорхой өгүүлсэн байдаг. Бурхан бол төгс хүчит гэдэгт бид итгэдэг: Бурханы ганц л айлдвар тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, Бурханы ганц айлдвар хүмүүсийг үхэгсдээс амилуулж чадна. Бурхан ирэх үедээ бидний хэлбэрийг тэр дор нь өөрчилж, тэнгэрийн хаанчлалд өргөж чадна. Тиймээс бидэнд Бурхан эцсийн өдрүүдэд махбод болж, үнэнийг илэрхийлж, шүүлт, ариусгалын ажлыг гүйцэтгэх хэрэггүй.

Дараах: 6. Бурхан эцсийн өдрүүдэд хүнийг шүүж, цэвэрлэхийн тулд үнэнийг илэрхийлдэг гэж та нар хэлдэг. Бурхан Хуучин болон Шинэ гэрээнд хүн төрөлхтнийг шүүх үгийг хэлдэг—Бурханы шүүлт хэзээ ч хүнийг орхиогүй. Эдгээр үг хүнийг шүүж, цэвэрлэх чадваргүй гэж та нар хэлээд байна уу? Эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлсэн шүүлтийн үг болон Библид тэмдэглэгдсэн хүнийг шүүж буй Бурханы үг хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих