6. Бурхан эцсийн өдрүүдэд хүнийг шүүж, цэвэрлэхийн тулд үнэнийг илэрхийлдэг гэж та нар хэлдэг. Бурхан Хуучин болон Шинэ гэрээнд хүн төрөлхтнийг шүүх үгийг хэлдэг—Бурханы шүүлт хэзээ ч хүнийг орхиогүй. Эдгээр үг хүнийг шүүж, цэвэрлэх чадваргүй гэж та нар хэлээд байна уу? Эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлсэн шүүлтийн үг болон Библид тэмдэглэгдсэн хүнийг шүүж буй Бурханы үг хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?

Холбогдох Бурханы үг:

“Шүүлт” гэдэг үгийг дурдах үед чи Еховагийн бүх газар оронд хэлсэн үг болон Есүсийн фарисайчуудад хэлсэн зэмлэлийн үгийн тухай бодох болно. Эдгээр үг хэдийгээр хатуу ч гэлээ хүнийг шүүх Бурханы шүүлт байгаагүй, ердөө л өөр өөр орчинд буюу өөр өөр нөхцөлд Бурханы хэлсэн үг байсан юм. Эдгээр үг нь эцсийн өдрүүдэд хүнийг шүүхдээ Христийн хэлдэг үгтэй адилгүй. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Эхний үе шат нь Еховагийн ажил байсан: Түүний ажил нь газар дээр Бурханыг шүтэн мөргөх замыг хүнд зориулан бэлдэхийн төлөө байв. Энэ нь газар дээрх ажлын анхдагч газар нутгийг олох эхлэлийн ажил байсан юм. Тэр үед Ехова Амралтын өдрийг сахиж, эцэг эхээ хүндэтгэж, бие биетэйгээ эв найртай амьдрахад израильчуудыг сургасан. Учир нь, тухайн үеийн хүмүүс хүн гэж юу болохыг ойлгоогүй, мөн газар дээр яаж амьдрахыг ч ойлгоогүй. Ажлын эхний үе шатанд Тэрээр хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх шаардлагатай байсан юм. Еховагийн тэдэнд ярьсан бүхэн нь хүн төрөлхтний урьд нь мэддэггүй, эсвэл эзэмшдэггүй байсан зүйл байлаа. Тэр үед Бурхан олон эш үзүүлэгчийг зөгнөл хэлүүлэхээр өргөсөн ба тэд бүгд Еховагийн удирдамж дор ийнхүү хийсэн юм. Энэ нь зүгээр л Бурханы ажлын нэг хэсэг байв. Эхний үе шатанд Бурхан махбод болоогүй, иймээс Тэр эш үзүүлэгчдээр дамжуулан бүх овог болон үндэстэнд зааварчилсан. Өөрийнхөө цаг үед ажиллаж байхдаа Есүс одоогийнх шиг их яриагүй. Эцсийн өдрүүд дэх үгийн ажлын энэ үе шатыг өмнө нь ямар ч эрин үед хийж байгаагүй юм. Хэдийгээр Исаиа, Даниел, Иохан нар олон зөгнөл хэлсэн боловч тэдний зөгнөлүүд одоо хэлж байгаа үгээс шал өөр байв. Тэдний хэлсэн зүйл ердөө зөгнөл байсан боловч одоо хэлдэг үг тийм биш. Хэрвээ Би одоо ярьдаг бүхнээ зөгнөл болгон хувиргавал та нар ойлгож чадах уу? Миний хэлсэн зүйл Намайг явсны дараах хэрэг явдлын тухай байсан гэж үзвэл та нар яаж ойлгож чадах юм бэ? Есүсийн цаг үед, эсвэл Хуулийн эрин үед үгийн ажил хэзээ ч хийгдээгүй. Магадгүй зарим нь: “Ехова ч бас ажиллаж байх үедээ үг хэлээгүй гэж үү? Өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж, тэмдэг, гайхамшиг үзүүлэхээс гадна ажиллаж байхдаа Есүс ч бас үг хэлээгүй гэж үү?” хэмээн хэлэх байх. Хэлсэн зүйлсийн хооронд ялгаа байдаг. Еховагийн айлдсан үгийн мөн чанар юу байсан бэ? Тэр ердөө газар дээр амьдрахад нь хүмүүсийг залж чиглүүлж байсан ба амийн сүнслэг хэрэг явдлыг хөндөөгүй. Еховаг ярих үед энэ нь бүх газар нутгийн хүмүүст зааварчлахын төлөө байсан гэж яагаад хэлдэг вэ? “Зааварчлах” гэдэг үг нь тодорхой хэлж, шууд тушаах гэсэн үг. Тэрээр хүнийг амиар хангаагүй; харин, төдийлөн их сургаалт зүйрлэлгүйгээр, хүнийг зүгээр л гараас нь хөтөлж, Түүнийг яаж хүндэтгэхийг хүнд заасан. Еховагийн Израильд хийсэн ажил нь хүнтэй харьцаж, хүнийг сахилгажуулж, эсвэл хүнд шүүлт, гэсгээлт оноохын төлөө байгаагүй, харин хүнийг залж чиглүүлэхийн төлөө байсан юм. Цөлөөс манна цуглуул гэж Өөрийнх нь ардуудад хэлэхийг Ехова Мосед тушаасан. Өглөө бүр нар мандахаас өмнө тэд тухайн өдөр идэхэд нь л хангалттай хэмжээний манна түүдэг байлаа. Муудчихдаг байсан болохоор маннаг дараагийн өдөр болтол нь хадгалж болдоггүй байжээ. Тэр хүмүүст сургамжлаагүй, уг чанарыг нь ч илчлээгүй, мөн тэдний санаа бодлыг ч ил болгоогүй. Тэрээр хүмүүсийг өөрчлөөгүй, харин ч амьдралыг нь залж чиглүүлсэн юм. Тухайн үеийн хүмүүс яг л хүүхдүүд шиг, юу ч ойлгодоггүй байсан бөгөөд үндсэн хэдэн механик хөдөлгөөн л хийж чаддаг байсан тул Ехова олон түмнийг залж чиглүүлэхийн тулд л хууль гаргасан юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурхан эцсийн өдрүүдэд хүнийг шүүхдээ хүмүүст сануулга өгөхийн тулд голчлон үнэний олон талыг ашигладаг. Үнэний энэ олон тал байхгүй бол тэдгээр нь шүүлтийн үг биш байх байсан. Бүх газарт хэлсэн Еховагийн үг болон фарисайчуудыг зэмлэсэн Эзэн Есүсийн зэмлэлд үнэний олон тал агуулагдаж байсан уу? Тэдгээр нь хүнд хэрэгжүүлэлтийн замыг өгсөн үү? Хүний төрөлх мөн чанарыг илчилсэн үү? Тэгээгүй учраас тэдгээр нь хүний шүүлт биш, харин ердөө л зэмлэл, сануулга байв. Зэмлэж, сануулга өгч байгаа нь шууд яллаж, таягдан хаяж байгаа хэрэг бөгөөд дараа нь хараадаг. Хаанчлалын эрин үед Бурхан хүнийг шүүж, аварч байгаа явдал нь голчлон олон үнэний илэрхийлэл байдаг. Энэ нь үнэнийг ашиглан хүмүүст сануулга өгөх, мөн чанарыг нь илчилж, үг, үйлдлийг нь задлан шинжилж байгаа хэрэг юм. Эдгээр үг нь үнэний олон талыг агуулдаг. Үнэн байгаа үед л шүүлт байдаг; Үнэн байхгүй бол шүүлт гэж үгүй. Иймээс эцсийн өдрүүдийн Христийн үг, Хуулийн эрин үед бүх газарт Еховагийн хэлсэн үг болон Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс фарисайчуудыг зэмлэсэн зэмлэлийн хооронд тодорхой ялгаа бий. Энэ ялгаа нь эцсийн өдрүүдийн Христ үнэний олон талыг ашиглан хүмүүст сануулга өгч байгаад үндсэндээ оршино; Хуулийн эрин үед юм уу, Нигүүлслийн эрин үед Бурхан үнэний олон талыг илэрхийлээгүй. Түүнээс гадна Бурханы ажлын уг чанарт мөн ялгаа бий. Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үед Бурхан Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүст сануулга өгч, зэмлэж байгаа нь шууд яллаж, харааж байгаа хэрэг байсан. Бурхан тэднийг авраагүй, тэдэнд өршөөл үзүүлээгүй. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил нь хүнийг аварч, ариусгаж, төгс болгохын тулд юм. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажил хийсэн. Тэрээр гэмшлийн замыг номлож, зарим нэг гайхалтай үйл явдал, тэмдэг, гайхамшгийг үзүүлсэн бөгөөд фарисайчууд Түүнийг шүүж, яллаж, эсэргүүцсэн. Үүний хариуд Эзэн Есүс фарисайчуудыг зэмлэж, хараасан зарим нэг үгийг хэлсэн нь ердөө л фарисайчуудын үйлдэл, зан авирын мөн чанарыг илчилсэн. Эдгээр үг нь Бурханыг эсэргүүцэх үндэс хийгээд төрөлх мөн чанарыг нь ч илчлээгүй. Тэрээр холбогдох үнэнийг огт илэрхийлээгүй. Хүн Бурханд хэрхэн дуулгавартай байх ёстой, хүний үүрэг юу болох, хүн Бурханд хэрхэн үнэнч байх ёстой гэх мэтийн талаар Тэр юу ч хэлээгүй учраас эдгээр үгийг шүүлт гэж нэрлэж болохгүй. Фарисайчууд Бурханд үнэхээр итгэдэггүй байсан. Тэд үнэнийг жигшиж, огт хүлээж аваагүй бөгөөд Бурханы шүүлтийг хүлээн авахад огт тохирохгүй байв. Бурхан тэдэн дээр шүүлтийн ажил хийгээгүй тул Эзэн Есүс тэднийг зүгээр л хараасан—Тэр тэднийг авраагүй. Зарим хүн “Фарисайчуудын үйлдэл, зан авирыг илчилсэн үг үнэн мөн байсан уу?” гэж хэлдэг. Эдгээр үг ч бас үнэн байсан бөгөөд тэдгээр нь хүний халдахын тэвчдэггүй Бурханы зан чанарыг бас илчилсэн юм. Гэхдээ шүүлт бол энгийн нэг зэмлэл, яллалттай адил биш. Бурхан эцсийн өдрүүдэд хүнд сануулга өгөхийн тулд үнэний олон талыг ашигладаг. Тэр үнэний нэг талыг илэрхийлэх болгонд хүний тодорхой нэг завхарсан зан чанар, илрэл нь илчлэгддэг. Бурхан хүний завхралын жинхэнэ төрхийн илчилж, хүний үг, үйлдлийг задлан шинжилж байгаагаа ашиглан үнэнийг илэрхийлдэг. Хүнийг аврахад шаардлагатай бүх үнэнийг шууд илэрхийлж, хүмүүсийг ойлгож, туулж, мэдэж, цэвэрлэгдэхэд хүргэсэн тохиолдолд л, ийм үр дүнд хүрсэн үг л жинхэнэ шүүлт бөгөөд зөвхөн эдгээр нь л шүүлтийн үг билээ. Эс бөгөөс эдгээр нь шүүлтийн үг биш, ердөө л тухайн үед Бурханы ажлын хүрээнд тодорхой хүмүүст зориулан айлдсан үг юм.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл

Өмнөх: 5. Эзэн эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхээр эргэж ирсэн гэж та нар гэрчилдэг, гэвч Эзэн Есүс “Учир нь хэрвээ Би явахгүй бол Туслагч та нар луу ирэхгүй; харин Би явбал Түүнийг та нар луу илгээнэ. Ирэх үедээ Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ(Иохан 16:7–8) гэж хэлсэн. Эзэн Есүс амилж, дээш гарсны дараа Ариун Сүнс Пентэкостын үеэр хүн дээр ажиллахаар ирж, хүнийг нүгэл, зөвт байдал, шүүлтийн талаар зэмлэсэн гэж бид итгэдэг. Тэгэхээр бид нүглээ улайж, Эзэнд гэмшиж л байгаа цагт Ариун Сүнс биднийг зэмлэж, сахилгажуулах болно, энэ бол Эзэн биднийг шүүх шүүлт. Та нарын яриад байгаа эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил болон Эзэн Есүсийн ажлын хооронд чухамдаа ямар ялгаа байна вэ?

Дараах: 7. Бурхан хүнийг бүр мөсөн цэвэрлэж, аврахын тулд эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хийдэг гэж та нар гэрчилдэг, гэвч би Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг уншсан бөгөөд тэдгээрийн зарим нь нэлээд хатуу үг байдаг—хүнийг яллаж, хараадаг. Энэ чинь хүний шийтгэл биш гэж үү? Үүнийг яаж хүнийг цэвэрлэж, аварч байгаа хэрэг гэж нэрлэж болох билээ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих