7. Бурхан хүнийг бүр мөсөн цэвэрлэж, аврахын тулд эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хийдэг гэж та нар гэрчилдэг, гэвч би Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг уншсан бөгөөд тэдгээрийн зарим нь нэлээд хатуу үг байдаг—хүнийг яллаж, хараадаг. Энэ чинь хүний шийтгэл биш гэж үү? Үүнийг яаж хүнийг цэвэрлэж, аварч байгаа хэрэг гэж нэрлэж болох билээ?

Холбогдох Бурханы үг:

Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байдаг бөгөөд Тэрээр бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг төгс болгохын тулд зөв шударга бус бүхнийг илчилдэг. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, уг чанарынхаа үндсэн дээр өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Гэсгээлт, шүүлтээр л бүх бүтээлийн төгсгөлийг илчилж болно. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Энэ бүх ажил зөв шударга гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Энэ зан чанар л мууг ил болгож, улмаар зөв шударга бус бүхнийг хатуу шийтгэж чадна. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг бөгөөд Түүний зан чанарын илчлэл болон илрэл нь шинэ эрин үе бүрийн ажлын төлөө илэрхийлэгддэг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүний төгсгөлийг илчлэхдээ Бурхан хүнд хязгааргүй өршөөл, хайр харуулж, түүнийг үргэлжлүүлэн хайрлаж, хүнд зөвт шүүлт хүртээхгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн ч зөвт шүүлтгүйгээр хүнийг өршөөсөөр байсан бол Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах юм бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, үргэлж бусдыг хайрладаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлээр шүүдэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн нүглээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байлаа гэсэн, хайр энэрэлтэй, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ ер нь шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдийн үеэр зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

Би зөвхөн үг хэлж, хүний махан биеийг шийтгэхгүй байгаа болохоор хэдий Миний үг хатуу байж болох ч тэдгээрийг бүгдийг нь хүний авралын төлөө хэлдэг. Эдгээр үг хүнийг гэрэлд амьдруулж, гэрэл оршин байдгийг мэдүүлж, гэрэл бол эрхэм нандин гэдгийг мэдүүлдэг, үүнээс ч илүүтэйгээр эдгээр үг хүнд хэр ач тустайг мэдүүлж, бас Бурхан бол аврал юм гэдгийг мэдүүлдэг. Хэдийгээр Би гэсгээлт, шүүлтийн олон үг хэлсэн боловч тэдгээр нь та нар дээр үнэндээ хийгдээгүй. Би Өөрийн ажлыг хийж, Өөрийн үгийг хэлэхээр ирсэн бөгөөд хэдийгээр Миний үг хатуу чанд байж болох ч та нарын завхрал, тэрслүү байдлыг шүүн тэдгээрийг хэлдэг. Үүнийг хийх Миний зорилго бол хүнийг Сатаны эзэмшлээс аврах явдал хэвээр үлддэг; Би хүнийг аврахын тулд Өөрийн үгийг ашиглаж байгаа; Миний зорилго бол Өөрийн үгээр хүнийг хорлох явдал биш. Өөрийнхөө ажлаар үр дүнд хүрэхийн тулд Миний үг хатуу байдаг. Зөвхөн ийм ажлаар л дамжуулан хүн өөрийгөө мэдэж авч, тэрслүү зан чанараасаа салж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой

Бурхан ямар арга барилаар дамжуулан хүнийг төгс болгодог вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар үүнийг гүйцэтгэдэг. Бурханы зан чанар нь үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд Тэрээр хүнийг үндсэндээ шүүлтээрээ дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд: “Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй гэж үү? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах юм бэ?” гэцгээдэг. Энэ бол Бурханы ажлыг мэддэггүй хүмүүсийн үг юм. Бурхан хүний дуулгаваргүй занг харааж, хүний нүглийг шүүдэг. Тэрээр хатуу ширүүнээр, хайр найргүйгээр ярьдаг хэдий ч хүний дотор буй бүхнийг илчилж, эдгээр хатуу үгээр хүний доторх гол зүйлийг ил болгож, ийм шүүлтээр дамжуулан махан биеийн мөн чанарын талаар хүнд гүн гүнзгий мэдлэг өгч, улмаар хүн Бурханы өмнө дуулгавартай байдаг. Хүний махан бие нүгэл болон Сатанд харьяалагддаг, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай юм. Тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд Бурханы шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн цэвэршүүлэлт хэрэглэх ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр нөлөөтэй болж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно

Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлтээ хэрэглэдэг, Тэр хүнийг хайрлаж, аварсан—гэхдээ Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ? Тэнд шүүлт, сүр жавхлан, уур хилэн, хараал бий. Урьд нь Бурхан хүнийг хараасан хэдий ч ёроолгүй нүхэнд бүрмөсөн хаяагүй, харин хүний итгэлийг цэвэршүүлэхийн тулд тэр аргыг ашигласан; хүнийг Тэр үхүүлээгүй, харин хүнийг төгс болгохын төлөө үйлдсэн юм. Махан биеийн мөн чанар Сатаных байдаг—Бурхан үүнийг яг зөв хэлсэн—гэхдээ Бурханы гүйцэтгэсэн баримт хэлсэн үгийнх нь дагуу гүйцэлддэггүй. Тэр Өөрийгөө хайрлуулах гэж, мөн махан биеийн мөн чанарыг мэдүүлэх гэж чамайг хараадаг; чамайг сэрээж, чамд буй дутагдлыг ухааруулж, хүний туйлын үнэ цэнгүй байдлыг мэдүүлэх гэсэндээ Тэр чамайг гэсгээдэг. Тиймээс Бурханы хараал, Түүний шүүлт, Түүний сүр жавхлан, уур хилэн—бүгд хүнийг төгс болгохын төлөө байдаг билээ. Өнөөдөр Бурханы хийдэг бүхэн, мөн та нарын дотор Түүний ил болгодог зөвт зан чанар—энэ бүхэн нь хүнийг төгс болгохын төлөө байдаг. Энэ нь Бурханы хайр юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно

Бурханы гэсгээлт, шүүлт хүмүүсийг цэвэршүүлж, хайр найргүй илчилдэг хэдий ч зорилго нь нүглийнх нь төлөө тэднийг шийтгэж, тэдний махан биеийг шийтгэхийн төлөө байдаг—энэ ажлын юу ч тэдний махан биеийг яллан сүйрүүлэхээр зорьдоггүй. Үгийн хатуу чанд илчлэлт нь бүгд чамайг зөв зам руу хөтлөх зорилготой. Та нар энэ ажлын маш ихийг биечлэн туулсан ба энэ нь та нарыг муу зам руу хөтлөөгүй нь тодорхой! Энэ бүхэн нь чамаар хэвийн хүн чанарыг амьдран харуулуулахын төлөө байдаг бөгөөд энэ бүхэнд хэвийн хүн чанараараа хүрэх боломжтой. Бурханы ажлын алхам бүр нь чиний хэрэгцээнд үндэслэж, сул талын чинь дагуу, бодит биеийн хэмжээний чинь дагуу хийгддэг бөгөөд дааж давшгүй ямар ч ачааг та нарт өгдөггүй. Үүнийг чи одоо тодорхой мэддэггүй бөгөөд Би чамд хатуу хандаж байгаа мэт санагддаг, үнэндээ чамайг өдөр бүр гэсгээж, шүүж, зэмлэдгийн шалтгаан нь Би чамайг үзэн яддагаас болдог гэж чи үргэлж итгэдэг. Гэхдээ чиний амсдаг зүйл гэсгээлт, шүүлт мөн хэдий ч энэ нь үнэндээ чамайг гэх хайр, хамгийн агуу хамгаалалт билээ. Хэрвээ чи энэ ажлын илүү гүн гүнзгий утга учрыг ухаарч чадахгүй бол чиний хувьд үргэлжлүүлэн туулах боломжгүй болно. Энэхүү аврал чамд тайтгарал авчрах ёстой. Ойлгож ухамсарлахаас бүү татгалз. Өдий хүрсэн болохоор чи байлдан дагуулалтын ажлын ач холбогдлыг тодорхой ойлгосон байх ёстой бөгөөд энэ талаар янз бүрийн үзэл бодол өвөрлөх ёсгүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 4

Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялладгийн зорилго нь чамд өөрийг чинь мэдүүлэхийн төлөө юм гэдгийг чи мэдэх ёстой. Чамд өөрийг чинь мэдүүлж, зан чанарыг чинь өөрчилж, түүнчлэн үнэ цэнийг чинь мэдүүлж, Бурханы бүх үйлдэл зөвт агаад Түүний зан чанар, Түүний ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүнийг аврахын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрлаж, хүнийг аварч, мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг харуулах гэсэндээ Бурхан яллаж, харааж, шүүж, гэсгээдэг. Хэрвээ чи дорд байр суурьтай, завхарсан, дуулгаваргүй гэдгээ л мэддэг боловч өнөөдөр чам дээр хийдэг шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Бурхан Өөрийн авралыг ил болгохыг хүсдэг гэдгийг мэддэггүй бол туршлагажих ямар ч аргагүй бөгөөд цааш үргэлжлүүлж бүр ч чадахгүй. Бурхан хөнөөх юм уу устгахын тулд ирээгүй, харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөх хүртэл—Тэрээр төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхээс өмнө—газар дээрх Бурханы ажил авралын төлөө байх болно; үүний зорилго нь гагцхүү Өөрийг нь хайрладаг хүмүүсийг бүрмөсөн бүрэн төгс болгож, Өөрийн ноёрхол дор аваачихын төлөө байдаг. Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг нь хамаагүй, энэ нь бүхэлдээ, тэднийг хуучин сатанлаг уг чанараас нь салгаснаар хийгддэг; өөрөөр хэлбэл, тэднээр амийг эрж хайлгуулснаар Бурхан тэднийг авардаг. Хэрвээ тэгэхгүй бол Бурханы авралыг хүлээн авах ямар ч аргагүй байх болно. Аврал бол Бурханы Өөрийн ажил бөгөөд амийг эрэлхийлэх нь аврал хүлээн авахын тулд хүний хийх ёстой зүйл юм. Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь хайр, энэрэл, түүнчлэн тайтгарлын үгсийг агуулах ёстой, мөн Бурханы хайрласан хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл, нигүүлслээр дамжуулан сэтгэлийг нь хөдөлгөдөг болохоор хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаг гэж хүмүүс боддог. Өөрөөр хэлбэл, Тэр хүний сэтгэлийг хөдөлгөж байгаа нь түүнийг аварч байгаа хэрэг юм. Ийм аврал нь наймаацсанаар хийгддэг. Бурхан өөрсдөд нь зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн өмнө захирагдаж, Түүний төлөө сайн ажиллаж, Түүнд алдар суу авчрахаар чармайна. Энэ нь хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зорилго биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн; үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Эс бөгөөс Тэр ажлаа хийхийн тулд биечлэн ирэхгүй байх байсан нь лавтай. Урьд нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан болохоор Тэр бүх хүн төрөлхтний төлөө Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарт хайрласан аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил хайр юм уу энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн гэсгээлт, шүүлт, өршөөлгүй цохилт байдаг боловч энэ хэрцгий цохилтод өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав. Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл бол ердөө тун хүний үнэргүй санагддаг цөөхөн хэдэн үг бөгөөд Би хэчнээн их уурласан ч бай, та нар дээр буун ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарт хор хөнөөл учруулах гээгүй, эсвэл та нарыг цаазлах гээгүй. Энэ нь бүгд баримт бус уу? Өнөөдөр зөвт шүүлт байсан ч бай, эсвэл хайр найргүй цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бай, бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрлөөр нь ангилж, эсвэл хүний төрлүүдийг ил болгож байгаа эсэхээс үл хамааран, Бурханы бүх үг болон ажлын зорилго нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврах явдал юм. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын төлөө, хайр найргүй цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн төлөө; хатуу үг, эсвэл цээрлүүлэлт нь хоёулаа ариусгаж, аврахын төлөө байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой

Өмнөх: 6. Бурхан эцсийн өдрүүдэд хүнийг шүүж, цэвэрлэхийн тулд үнэнийг илэрхийлдэг гэж та нар хэлдэг. Бурхан Хуучин болон Шинэ гэрээнд хүн төрөлхтнийг шүүх үгийг хэлдэг—Бурханы шүүлт хэзээ ч хүнийг орхиогүй. Эдгээр үг хүнийг шүүж, цэвэрлэх чадваргүй гэж та нар хэлээд байна уу? Эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлсэн шүүлтийн үг болон Библид тэмдэглэгдсэн хүнийг шүүж буй Бурханы үг хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?

Дараах: 8. Одоо болохоор та нар Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүдийн Христ, Аврагчийн илрэлт мөн, Тэр хүнийг бүрэн цэвэрлэж, авран, хүнийг Сатаны харанхуйн нөлөөнөөс чөлөөлөхийн тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлыг Бурханы гэрээс эхлэн гүйцэтгэж байгаа гэж гэрчилдэг. Төгс Хүчит Бурхан хүнийг хэрхэн бүрэн цэвэрлэж, авардаг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих