718 Зан чанарын өөрчлөлтөд итгэлтэй бай

1 Зан чанарын өөрчлөлт ганц хоногийн дотор гардаг юм биш; энэ бол баримт. Учир нь зан чанарын өөрчлөлт бол хүний завхарсан мөн чанарын эх сурвалжийг ил болгосноор гардаг өөрчлөлт юм. Энэ үйл явцад олон зүйлийг туулсны дараа чи үнэний зөвхөн нэг талыг ойлгож магад бөгөөд үүний дараа л зан чанараа нэг талаар өөрчилнө. Эсвэл магадгүй олон хүн, үйл явдал, юмс, өөр өөр орчныг туулж, олон нугачаатай замаар явсны дараа л өчүүхэн өөрчлөлтөд хүрч чадна. Өөрчлөлтийн чинь хэмжээ ямар ч бай, Бурханы нүдэнд нандин байдаг. Чи их зовж, томоохон төлөөс төлсөн тул Бурхан үүнийг чинь нандигнан, санадаг. Хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг Бурхан харж, хүсэл чинь юу болохыг мэддэг. Түүнчлэн сул тал чинь юу болохыг, мөн чамд юу хэрэгтэйг Тэр мэддэг.

2 Библид, үрэлгэн хүү эргэн ирсэн тухай түүх байдаг. Яагаад ийм харьцуулалт хийсэн байх вэ? Хүн төрөлхтнийг аврах Бурханы хүсэл чин сэтгэлийнх юм. Тэрээр хүмүүст гэмших, өөрчлөгдөх боломж өгдөг бөгөөд энэ явцдаа хүмүүсийг ойлгож, сул тал болон завхралынх нь хэмжээг гүн гүнзгий мэдэж байдаг. Хүмүүс бүдэрнэ гэдгийг Тэр мэднэ. Тийм учраас, Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хардаг гэж хэлдэг. Чи хэчнээн сул дорой байсан ч, Бурханы нэрийг хаяхгүй байгаа цагт, Бурханыг юм уу энэ замыг орхихгүй байгаа цагт чамд зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломж хэзээд байна. Зан чанарын өөрчлөлт гэж юу болохыг мэдэн, зан чанараа өөрчлөхийн тулд ямар төрлийн үйл явцыг туулах ёстойг ойлгомогцоо бид айх хэрэггүй. Харин ч өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Зан чанарын өөрчлөлтөд хүрэх тухайд Бурханы ажил бодитой, практик бөгөөд Бурхан хүмүүсийг Сатаны завхралын мөн чанараас аварч, Сатаны гараас булаан авах хүч чадалтайг бид харж болно. Бас хүмүүсийг зан чанарын өөрчлөлтөд хүргэх хүч чадал, мэргэн ухаан Түүнд бий.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанарын өөрчлөлт нь юу болох болон зан чанарын өөрчлөлтөнд хүрэх зам”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 717 Бурханыг гэрчлэгчдийн зан чанар өөрчлөгдсөн байх ёстой

Дараах: 719 Бурханы ажлыг үнэхээр дуулгавартай дагадаг хүмүүс Түүгээр авхуулж чаддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих