243 Миний зүрх сэтгэлд өөр юу ч хэрэггүй

I

Бурхан махбод болж, үнэнийг илэрхийлэн, хүнд амь хайрласан.

Хүн төрөлхтнийг аврахын тулд бүх доромжлолыг туулж, энэ эрин үеийнхэнд гологдсон.

Бурханы тун агуу, бодитой хайр миний зүрх сэтгэлд бат үндэслэсэн.

Зүрх сэтгэлдээ дахин сөрөг, тэрслүү болж, Бурханыг шархлуулж би яахин зүрхлэх билээ?

Томоогүй, мунхаг, мэдлэггүй явсан би Бурханы хүслийг хэзээ ч чухалчлан үзээгүй.

Үүргээ биелүүлсэн ч гэсэн үнэнгүйгээр би Бурханд гэрчлэл хийж огт чадаагүй.

Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан асар их төлөөс төлснийг одоо би харсан.

Бурханыг хангалуун байлгахын тулд чадлаараа үнэнийг эрэлхийлж, үүргээ биелүүлэхийг хүснэ.


II

Шүүлт, гэсгээлт бол Бурханы ерөөл, тэдгээр нь надад тун ч ихийг хайрласан.

Олон удаа сөрөг, сул дорой байхад минь Бурханы үг л намайг замчилж, тайтгаруулсан.

Олон ч удаа бүдэрч унахад минь Бурханы үг намайг өргөж босгосон.

Олон жилийн цэвэршүүлэлт дунд Бурханы өгсөн хайр агуу бөгөөд мартагдашгүй.

Бурханы шүүлтийг би хүлээн зөвшөөрөөд, завхарсан зан чанараа мэдэж авсан.

Бэрхшээл дунд би захирагдаж сураад зан чанараа өөрчилсөн.

Бурханы бэлдсэн зоог хэчнээн гайхалтайг би амталсан.

Өнөөдөр би хүний төрхийг жаахан харуулж чаддаг нь Бурханы авралаас бүрэн үүдэлтэй.


III

Бурханы шүүлт, гэсгээлт намайг цэвэрлэж, би Түүний хайрыг хариулахаар шийддэг.

Бурханыг мэдсэн минь зол завшаан, энэ амьдралын хамгийн агуу ерөөл.

Гэгээлэг амьдралын зөв замд Бурхан намайг алхам алхмаар замчилсан.

Бурханы шүүлт, гэсгээлтийг хүртэх аз завшаан тохиох нь хамгийн үнэ цэнтэй.

Бурханы зөвт, ариун байдлыг магтууштай, тэдгээрийг би хайрлаад ханашгүй.

Бурханы шүүлтийг улам их хүлээн авах нь миний хүсэл; насан туршдаа Бурханд үйлчлэхэд минь надтай хамт байх болтугай.

Бурханы шүүлтээр би аврал хүртэж, хүн чанартай нэгэн болж чадлаа.

Бодитой хүний амьдралыг би амьдран харуулж, Бурханы хайранд үргэлж талархана.

Өмнөх: 242 Бурханы хайрыг би маш их эдэлсэн

Дараах: 244 Хүнийг гэх Бурханы аврал тун бодитой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих