Ариун хаанчлал гарч ирлээ

1

Бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд ирлээ,

Бурханы гэрээс шүүлт эхэллээ.

Христ болох Төгс Хүчит Бурханы сэнтийн өмнө бид

Түүний хуримын зоогт оролцохоор өргөгддөг.

Шүүлт биднийг цэвэрлэж, зан чанарыг маань өөрчилдөг.

Бид дахин төрж, шинэ хүмүүс болцгоодог.

Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж,

Түүнийг хүндлэн, ариун, зөвт байдлыг нь магтдаг.

Захирагдаж, чин сэтгэлээ өргөхийг хүсэн,

үүргээ бид үнэнчээр биелүүлдэг.

Бурхан минь, Таныг бид бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж,

Таныг мөнхөд магтан дуулдаг.

Ариун хаанчлал гарч ирлээ.

Ариун хаанчлал гарч ирлээ.

2

Дэлхийг шүүхийн тулд Бурхан үнэнийг илэрхийлж,

зөвт байдлаа бүрэн илчилдэг.

Бурханы хүслийг эсэргүүцдэг муу ёрын хүчин

агуу гамшиг дунд устах болно.

Өөрөө ашиглаж, эдлэхийн тулд

одоо Бурхан бүхнийг шинэчилсэн.

Бузар, жудаггүй газар байхаа больж,

үүрд мөнх ариун хаанчлал болдог.

Бурханы үг бүх зүйлийг гүйцэлдүүллээ,

Бурхан дэлхийд Хаан болж засагладаг.

Бурхан алдар суугаа бүрэн оллоо,

Христийн хаанчлал газар дээр гарч ирлээ.

Ариун хаанчлал гарч ирлээ.

Ариун хаанчлал гарч ирлээ.

3

Зөвт байдлын Нар газар сайгүй туяарч,

бүх зүйл дахин сэргэдэг.

Бурханы ардууд баяртайгаар цугларч,

Түүний ялалтад дуулж, бүждэг.

Бурханы агуу амжилтыг бүгд магтдаг.

Даян дэлхий уухай, инээд хөөрөөр бялхдаг.

Бурхан бүрэн ялгууснаар эргэн ирсэн тул

амьсгалтай бүхэн Бурханыг магтан дуулдаг.

Орчлон ертөнц тэр аяараа шинэчлэгдэж,

Бурханы алдрын өдрийг бид тэмдэглэдэг.

Магтаалын дуу тэнгэрт хадаж,

Бурханыг бид тасралтгүй магтан дуулдаг.

Ариун хаанчлал гарч ирлээ.

Ариун хаанчлал гарч ирлээ.

Өмнөх: Эцсийн өдрүүдийн Христ, хүн төрөлхтний аврал

Дараах: Христийн зөвт байдлын хаанчлал биеллээ оллоо

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Миний зүрх сэтгэлийн эрмэлзэл

1 Хүний амьдралын урт замнал салхи, бороо, олон өөрчлөлтөөр дүүрэн. Хүнд хэцүү, эл хуль жилүүд сунжирдаг. Бараан үүлс харанхуй ангал...

Цаг хугацаа

I Ирээдүйг эрж, өнгөрснийг хайж, шантралгүй хөдөлмөрлөн, мөрөөдлөө эрэлхийлж, ганцаардсан сүнс алсаас иржээ. Нулимсанд мэндлээд, цөхрөлд...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх