981 Хүмүүс гэгээлэг замыг олж авна гэж Бурхан найддаг

1 Би та нарт олон анхааруулга өгч, та нарыг байлдан дагуулахын тулд олон үнэнийг хайрласан. Одоо та нарт өмнөхөөсөө нэлээд их сайжирч, хүн ямар байх ёстой тухай олон зарчмыг ойлгож авч, итгэлтэй хүмүүст байх ёстой эрүүл ухаанаас маш ихийг эзэмшдэг болсон мэт санагддаг. Энэ бүхэн нь та нарын олон жилийн туршид хүрсэн үр дүн юм. Би та нарын амжилтыг үгүйсгэдэггүй боловч энэ олон жилийн турш Миний эсрэг тоо томшгүй олон удаа дуулгаваргүй байж, тэрсэлснийг чинь ч бас үгүйсгэдэггүй гэдгээ илэн далангүй хэлэх ёстой, учир нь та нарын дунд ганц ч ариун хүн байхгүй. Та нар бүгд ялгаагүй Сатаны завхруулсан хүмүүс юм; та нар бол Христийн дайснууд билээ.

2 Ирээдүй болон хүрэх газрын чинь төлөө, аль хэдийн хэлсэн зүйлээ одоо дахин нэгэнтээ давтан хэлье. Та нар Надад хүлээцтэй хандахын сацуу айлдвар бүрд минь итгэж, Миний үгийн гүн гүнзгий утга санааг дүгнэж чадна гэж Би найдаж байна. Магадгүй ирээдүйд хэн ч та нарт Миний хэлж байгаа зүйлийг хэлж өгч чадахгүй, та нартай ийм өр зөөлнөөр ярилцахгүй, тэр ч байтугай эдгээр зүйлийг нэгд нэггүй тэвчээртэйгээр тайлбарлахгүй.

3 Та нар сайхан цагаа дурсах юм уу чангаар эхэр татан уйлж, эсвэл өвчиндөө ёолж айсуй өдөр хоногуудыг өнгөрөөнө, аль эсвэл үнэн юм уу амийн өчүүхэн төдий ч хангалтгүйгээр харанхуй шөнүүдийг туулж, эсвэл зүгээр л ямар ч найдваргүйгээр хүлээх юм уу хамаг ухаанаа алдталаа маш их харамсах болно… Эдгээр боломжоос та нарын хэн нь ч бараг зайлсхийж чадахгүй.

4 Учир нь та нарын нэг нь ч Бурханыг үнэхээр шүтэн мөргөдөг байр сууринд байдаггүй, харин садар самуун, муу ёрын ертөнцөд автаж, амь, үнэнтэй ямар ч хамаагүй, үнэндээ тэдгээрийн эсрэг байдаг маш олон зүйлийг өөрсдийн итгэл, сүнс, сэтгэл, биед хольдог. Тиймээс та нар гэрлийн замд хүрч чадна гэж Би найдаж байна. Та нар өөрсдийгөө халамжилж, өөрсдөдөө санаа тавих чадвартай болно, мөн ааш авир, гэм буруугаа үл хайхрангаа хүрэх газартаа хэт их ач холбогдол өгөхгүй байж чадна гэдэг бол Миний цорын ганц найдвар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө”-өөс шинэчлэн найруулав

Өмнөх: 980 Бурханы шаардлагаас та нар хэр дулимаг вэ?

Дараах: 982 Хүний гэм буруугийн үр дагавар

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих