Хүний гэм буруугийн үр дагавар
Өөрийнхөө хүрэх газарт анхаарсаар далд гэм буруугаа бүү орхигдуул; өөрийн гэм бурууг ноцтойгоор авч үз, хүрэх газартаа санаа зовсноосоо болж бүх гэм буруугаа бүү орхигдуул.
I
Гэм буруу чинь хэдий чинээ их байна, сайн хүрэх газар олж авах боломж чинь төдий чинээ бага байдаг. Харин эсрэгээрээ, гэм буруу чинь хэдий чинээ бага байна, Бурханд магтуулах боломж чинь төдий чинээ их байна. Надаар уучлуулах боломжгүй болтлоо гэм буруу чинь ихэссэн бол уучлагдах боломжоо чи бүрмөсөн алдсан байх болно. Тэр тохиолдолд чиний хүрэх газар дээр биш, харин доор байна. Хэрвээ Надад итгэхгүй байгаа бол чи зориг гаргаад, бурууг үйлд, тэгээд энэ нь чамайг юунд хүргэхийг хар.
II
Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэг, хичээнгүй хүн бол гарцаагүй гэм буруугаа уучлуулах боломжтой бөгөөд дуулгаваргүй байдлын чинь хэмжээ улам бүр багассаар байх болно. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэггүй хүн бол Бурханы өмнөх гэм буруу чинь гарцаагүй ихсэж, бүрэн устгагдах эцсийн мөчийг чинь хүртэл дуулгаваргүй байдлын чинь хэмжээ улам бүр нэмэгдэх бөгөөд ерөөл хүртэх гэсэн таатай мөрөөдөл чинь тэр үед сүйрэх болно.
III
Өөрийн гэм бурууг томоогүй, тэнэг хүний алдаа гэж бүү үз, мөн дорд хэв чанар чинь боломж олгоогүй болохоор үнэнийг хэрэгжүүлж чадаагүй гэх шалтаг бүү тооч, түүнчлэн үйлдсэн гэм буруугаа юм мэдэхгүй хүний үйлдэл гэж бүү үз. Хэрвээ чи өөрийгөө уучилж, өр зөөлөн хандахдаа сайн бол, Би чамайг хэзээ ч үнэнийг олж авахгүй хулчгар гэж хэлэх бөгөөд гэм буруу чинь чамайг зовоохоо хэзээ ч болихгүй, харин чамайг хэзээ ч үнэний шаардлагад нийцүүлэлгүй, үүрд Сатаны үнэнч хамтрагч болгох болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Гэм буруу нь хүнийг там руу аваачна”-аас шинэчлэн найруулав